Categories
мэдээ нийгэм

Хэрлэн голыг явганаар гаталж байгаад живсэн таван иргэнийг аварчээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2021.04.03/ бүртгэгдсэн осол гэмтлийн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна. Иргэд өөрсдийн санамсар болгоомжгүйн улмаас бэртэж гэмтэх, цаашилбал амь насаа алдах эрсдэл ч үүссээр байгаа тул иргэдийг үйлдэл бүртээ анхаарал болгоомжтой байхыг албаныхан санууллаа.

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Хэрлэн голд явганаар гаталж яваад усанд живэх аюулд ороод байсан 14-39 насны 5 иргэнийг уснаас гарган, аймгийн түргэн тусламжийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын эрэх хайх, аврах салбарын алба хаагчид очиж 20 минут ажилласны дүнд 14-39 насны таван хүнийг уснаас гарган, аймгийн түргэн тусламжийн хэсэгт хүлээлгэн өгчээ.

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын гуравдугаар багийн иргэн гуравдугаар сарын 31-нд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй болсон тухай мэдээлэл дөрөвдүгээр сарын 2-нд бүртгэгджээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн хамтран 17 настай хүүг хайж эхэлсэy.

Ингэхдээ сумын төвөөс хойд зүгт 30 км радиус дотор уул хавцал, Ховд голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул дөрөвдүгээр сарын 03-нд түр зогсоосон байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөөний 07.00 цагт дахин эхлүүлжээ.

Зайсангийн Ханбогд амралтаас Богд Хан-Уул ууланд гарсан хоёр иргэн гар, хөлөө хугалсан гэх дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллажээ. Аврах ангийг очих үед Баянзүрх дүүргийн харъяат 54 настай иргэн, Хан-Уул дүүргийн харъяат 15 настай иргэн нар уулнаас бууж байгаад зүүн хөлийн шилбэний савхан яс мөн баруун гарын шуу хэсгээ хугалсан байсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлж дамнуурга, аврах олс ашиглан уулнаас буулгасны дараагаар ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 20 дугаар байрны дэргэд дулааны шугамын худагт хүн унаж нас барсан тухай дуудлагыг өнөөдөр /2021.04.04/ 01.32 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь ажиллаж, цогцсыг гарган аймгийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлсэн байна. Тухайн иргэний нэр, насыг одоогоор тогтоогоогүй байгаа аж.

Categories
гадаад мэдээ

“Facebook”-ийн 533 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагджээ

“Facebook” олон нийтийн сүлжээний 500 сая гаруй хэрэглэгчийн хувийн мэдээлэл өнгөрсөн бямба гаригт нэгэн хакерын форум дээр тавигдаж, цахим орчинд цацагджээ.

Хэн ч хамаагүй нэвтрэх боломжтой энэхүү том хэмжээний өгөгдөлд 106 орны 533 сая “Facebook” хэрэглэгчийн хувийн мэдээлэл ил харагдах аж.

Энэхүү хакерын ажиллагааны хүрээнд хэрэглэгчдийн Хакерууд эдгээр мэдээллийг ашиглан хохирогчдын хувийн мэдээллээр дамжуулан залилан үйлдэж магадгүй гэж цахим аюулгүй байдлын судлаачид анхааруулж байгаа юм.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх “Hudson Rock” компанийн Захирал Алон Гал “Facebook гэх мэт нэр хүнд бүхий компанид хувийн мэдээллээ бүртгүүлж буй хувь хүмүүс тэдэнд итгэж байгаа бөгөөд тус компанийн зүгээс хэрэглэгчдийнхээ өгөгдөлд хүндэтгэлтэй хандах ёстой. ” хэмээн мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

НМХГ: Зах, худалдааны төвүүд хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллаж байна

Засгийн газар болон УОК-ын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга А/246 дугаар захирамж гаргаж, хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэл хугацаагаар тогтоосон. Мөн Улсын Онцгой комиссын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийж, хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.

Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай штабын баг зарим томоохон зах, худалдааны төвд ажиллалаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн “Баянзүрх-2” зах нь 150 түрээслэгчтэй. Үүнээс өнөөдөр 60 түрээслэгч буюу 45 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Хүний бөөгнөрөл багатай, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг узелээр зарлан мэдээлж, үүдэнд иргэдийн халуун үзэж байв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас QR бүртгэлээ улам сайжруулж ажиллах зөвлөмж өглөө.

Мөн “Баялаг-Ундраа” зах нь 660 түрээслэгчтэй. Үүнээс 300 түрээслэгч буюу 45 хувиар, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн ажиллаж байна. Түүнчлэн “Нарантуул” захын барааны хэсэг нь 488 түрээслэгчтэйгээс 220 нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байлаа. Захын захиргаа лангуунуудыг сэлгэж ажиллуулах зарчмаар 14 хоногийн хуваарь гаргажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөн туслах байдлаар зөвлөмж өгч, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж ажиллах чиглэл өгч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан 4 байршил

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ний 14:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан 4 байршил байна.
1. Чингэлтэй дүүрэг 6-р хороо 50-р байр
2. Налайх дүүрэг 1-р хороо “Мандах” хүнсий дэлгүүр
3. Налайх дүүрэг 2-р хороо 33-р байр
4. Налайх дүүрэг 8-р хороо Эрүүл мэндийн төв
Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Ховд аймаг: Хориотой үед загас агнавал торгууль оногдуулна

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл загас үржлийн үе буюу загас барихыг хориглодог.

Загас агнах хориотой үе эхэлсэн ч иргэд загас барих зорилгоор явж байгаа тул Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа эргүүл хяналт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Хориотой үед загас агнавал нөхөн төлбөр буюу торгууль төлнө.

Хориотой үед агнасан цагаан зээр, загасыг хураалаа - Өдрийн Тойм

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Иргэдийн ирүүлсэн түгээмэл асуултад хариулт өглөө

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас иргэдээс ирсэн асуултад долоо хоног бүрийн лхагва, бямба гаригт хариулт өгч байна.


-Гуравдугаар сарын 30, 31-ний өдөр тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдаж болох уу?

-Тусгаарлалтын журмыг дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу Шадар сайд боломжийг судлах үүрэг өгсөн. Энэ дагуу гуравдугаар сарын 30, 31-ний өдөр тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн хоёр удаагийн шинжилгээ сөрөг гарвал 7 хоног тусгаарлахаар болсон.

-Халдварын шинж тэмдэг илэрсэн гэртээ халуурч байгаа иргэн шинжилгээ хаана хандаж, яаж өгөх вэ?
-Шинж тэмдэг илэрсэн иргэн 100 дугаарт холбогдож, эхний ээлжинд биеийн байдлаа үнэлүүлэх хэрэгтэй. Хэрэв хүнд байвал ХӨСҮТ-ээс шууд очно. Хөнгөн байвал Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаад холбогдох зөвлөмжөө авна. Шинжилгээг цаг авч өгнө.

-Засаг даргын захирамжаар зарим салбарын үйл ажиллагааг хязгаарласан. Энэ хүрээнд зах, худалдааны төвүүд хэрхэн ажиллах вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 07-20:00 цаг хүртэл зах, худалдааны төвүүд нийт хүчин чадлын 50 хувиар тогтоож ажиллана.

-Хоолны газрууд зааландаа хүнд үйлчилж болох уу?
-Рестораны хувьд зөвхөн гал тогоо ажиллаж, зааланд хүн хүлээн авахгүй. 50 хувьд хязгаарлаж, хоол хүргэлтийн ажил байж болно.

-Шөнийн хөл хорио үргэлжлэх үү?
-Улбар шар түвшинд шилжсэнтэй холбоотойгоор лоунж, караоке, баарны үйл ажиллагааг хязгаарласан. Тиймээс энэ хугацаанд 23:00-06:00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлахгүй. Нийслэлийн Засаг даргын өмнөх захирамж хүчингүй болсон. Нэгэнт баар, ресторан 22:00 цаг хүртэл ажиллахгүй тул хатуу хөл хорио тогтоохгүй. Гэхдээ хязгаарлахгүй байгаа гээд иргэд дураараа явна гэсэн үг биш. Эргүүл чиглэлийн дагуу ажиллана.

-Үсчин, гоо сайхны газрууд хэрхэн ажиллах вэ?
-Хүчин чадлынхаа 50 хувьд ажиллах бөгөөд 20:00 цаг хүртэл ажиллана. Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтална.

-Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу?
-Хөхүүл хүн вакцины эсрэг заалтгүй бол хийлгэж болно.

-Гадаадад вакциныхаа хоёр тунг аваад сар болсон иргэн тусгаарлалтад орох уу?
-Хоёр тунгаа хийлгээд сар болсон иргэн бүртгэлээ хийлгээд тусгаарлагдахгүй.

-18-аас дээш насныхан хэрхэн вакцин хийлгэх вэ?
-Өнөөдрөөс эхлээд 18-аас дээш насны бүх иргэд вакцинжуулалтад хамрагдах боломжтой болж байна. Харьяа дүүрэгтээ байгаа дархлаажуулалтын цэгүүдэд очиж хүн хоорондын зайг барьж, хамрагдах боломжтой. Эхний тунг хийлгээд дархлаа тогтож байна гэсэн үг биш. Тиймээс хүн хоорондын зай барих, гараа угаах, амны хаалтаа зүүх гэх мэт халдвар хамгааллын дэглэмээ барих нь зүйтэй. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 80 цэгийг ажиллуулах бөгөөд хүмүүсийг нэг дор цуглуулахгүй байх үүднээс харьяа дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвөөс нэгдсэн зохион байгуулалтыг хийж байгаа учраас хороо, дүүрэгтээ хандах нь зүйтэй.

Categories
мэдээ нийгэм

“Хүнд, хөнгөвтөр, маш хүнд гэсэн оноштой иргэдийн тоо эрс нэмэгдэж байна” гэв

Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд хүнд, хүндэвтэр, маш хүнд гэсэн оноштой иргэдийн эрс нэмэгдэж байгаа Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Өнөөдрийн байдлаар 280 иргэн хүнд, хүндэвтэр, маш хүнд гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа аж. Энэ нь эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж буйг хэлэв

Түүнчлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулалтад хамруулах ажлыг сүүлийн 10 гаруй хоногийн хугацаанд хийж байгаа ч эдгээр хүмүүсийн хамрагдалт хангалтгүй байгаа аж. “ДЭМБ-аас 50-аас дээш насны иргэд халдвар авсан тохиолдолд амь насанд нь илүү эрсдэлтэйг анхааруулж буй. Ковидын улмаас нас барсан сүүлийн гурван хүн гурвуулаа 50-аас дээш насны иргэд байсан. Иймээс 50-аас дээш насны иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалахыг уриалж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаадад хоёр тун вакцинаа хийлгэсэн иргэнийг тусгаарлахгүй

Хоёр тун вакцинаа хугацаандаа хийлгэсэн иргэд холбогдох газар бүртгүүлж, тусгай нислэгээр ирмэгцээ гэртээ харих боломжтой юм байна.

Гадаад улсад шинэ коронавирусний эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд тусгай нислэгээр эх орондоо ирэх тохиолдолд тусгаарлалтад оруулахгүй гэдгийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Тусгаарлалтын тухайд
*-Ойрын хавьтлыг 14 хоног гэрээр тусгаарлах бөгөөд энэ хугацаанд 3 удаа шинжилгээ авч сөрөг гарвал нийгмийн харилцаанд орж болно
*-Халдвар авсан хүн 14-21 хоног тусгаарлагдаж, шинжилгээ өгнө.
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Тэнгэрийн вангаас цацардаг рентген туяаг илрүүлжээ

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн одон орон судлаачид Тэнгэрийн ван гаригаас ялгардаг рентген туяаг анх илрүүлснээ зарлажээ.

Энэхүү нээлтийг хийхийн тулд тэд 2002, 2017 онд “Чандра” сансрын дурангаар хийсэн ажиглалтын мэдээллүүдийг ашигласан байна. Судалгааны үр дүн “JGR Space Physics” сэтгүүлд нийтэлсэн байна.

Шинэ судалгааныхаа үеэр эрдэмтэд “Чандра” рентген ажиглалтын төвөөс 2002, 2017 онд авсан зургуудаас анх удаа Тэнгэрийн вангаас ялгарч буй рентген туяаны тод гялбааг олж илрүүлжээ. Судлаачид энэ цацрагийн ихэнх нь Тэнгэрийн вангийн хийн бүрхэвчид тархсан нарны спектрийн рентген туяанаас, мөн Санчир гаригтай адил цагиргийнх нь системээс цацардаг гэж үзэж байна.

Рентгений туяаны зарим хэсэг нь Тэнгэрийн ван дээрх туйлын туяанаас цацардаг гэж таамаглаж байна. Өмнө нь үүнтэй төстэй эффект Дэлхий болон Бархасбадийн рентген диапазонд, мөн Тэнгэрийн вангийн бусад долгионы уртад ажиглагдаж байжээ.

Тэнгэрийн ван бол аварга том мөсөн гараг бөгөөд нарны аймгийн долоо дахь гариг юм. Түүний диаметр нь Дэлхийнхээс дөрөв дахин том ажээ. Бархасбадь, Санчир гаригийн адил Тэнгэрийн ван нь экватороо тойрсон хоёр хэсэг бүхий цагирагтай боловч нарны аймгийн эдгээр гаригаас ялгаатай нь хажуу талдаа эргэлддэг. Тэнгэрийн ван гаригийг бараг бүхэлдээ устөрөгч ба гелигээс бүрддэг гэж үздэг.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Зөвлөгөө: Амралтын өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ?

Амралтын өдрүүдэд маш олон зүйлийг хийж, амжуулна гэж төлөвлөх нь элбэг. Тиймээс та бүхэнд амралтын өдрүүдээ илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах 10 зөвлөмжийг хүргэж байна.


1.Ажлын өдрүүдэд өөр чадварөө хөгжүүл

Ажлын өдрүүд ихэнх хүмүүсийн хувьд давтагдмал, хэвшмэл үйлдлээс бүрдсэн нэгэн хэвийн уйтгартай байдаг. Харин амралтын өдрүүдэд өөр зүйлс хийж үзэх нь бүтээмж, хувийн аз жаргалд эергээр нөлөөлдөг. Тогтмол хийдэг зүйлсээсээ өөр юм хийх нь тархины нейроныг өөрчилдөг ба таны сэтгэх, юмыг өөр өнцгөөс харж хийх чадвар хөгждөг байна. Иймд та шинэ зүйлийг туршаад үзээрэй.

Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж

2. Бүх зүйлийг хийх гэж бүү оролд

Хэрэв та амралтын өдрүүдэд хийх зүйлийнхээ жагсаалтыг гаргасан бол хийх ёстой ажлуудаа хамгийн чухлаас нь эхлээд эрэмбэлж үзээрэй. Хамгийн чухал гэсэн хоёр гурван зүйл дээр л анхаар. Зарим ажил их ажиллагаатай боловч, үр өгөөж багатай байдаг.

Цаг төлөвлөлтийн шилдэг 5 арга – Blog's Bagun

3.Өглөө сэрсэн даруйдаа шууд босох хэрэгтэй

“Эрт босвол нэгийг дуулна” гэдэг үг байдагшүүдээ. Үр бүтээмжтэй байх талаар зөвлөмж, нийтлэл болгон л эрт босохыг чухалчилдаг. Босонгуутаа өдрийг эрчимтэй эхлүүлэх ямар нэг зүйл хийгээрэй. Жишээлбэл, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл өглөөний цай, гэрээ цэвэрлэх зэрэг байж болно. Ингэж өдрийг эхлүүлэх нь тэр өдрийн хэмнэлийг тогтоодог.

Өглөөг АЗ ЖАРГАЛТАЙ эхлүүлэх 10 арга зам

4. Тархиа амраа

Танд заавал хийж дуусгах ёстой ажил байхгүй бол тархиа амраах нь таны цаашдын бүтээмжид эерэгээр нөлөөлнө. Явган аялал явах, гудамжаар алхах, бясалгал хийх гээд тархийг амрааж, сэргээх төрөл бүрийн зүйлс бий. Бясалгал хийж сурахад тань туслах курс, гар утасны Headspace, Calm зэрэг олон аппликэйшнүүд тус болох юм.

5. Нойроо нөхөж ав

“Нойрны өр” гэж ярьдаг нь үнэхээр бодит зүйл юм. Нойрны өртэй байхад та байнга ядранги байхаас гадна байнгын нойр дутуу явснаар илүүдэл жин нэмэх, зүрхний эмгэг, чихрийн шижингээр өвдөх магадлал илүү өндөртэй болдог байна.

Хэрэв та ажил ихтэй байгаад нэг долоо хоногт нийт унтах цагаасаа 10 цаг хумсалсан бол амралтын өдрүүдээр 4 цагийг нь нөхөөд дараагийн ажлын өдрүүдээр өдөр болгон нэг нэг цагийн эрт унтаж нөхөх нь хамгийн үр дүнтэй байдаг байна. Мэдээж байнга ингэж нойроо нөхөхгүйгээр тогтмол 7-8 цагийн нойртой байх нь хамгийн эрүүл зуршил аж.

Амралтын өдрүүдээр нойроо нөхөж авах хэрэггүй

6. Хүсэж байгаа ажилдаа бэлд

Ажлын өдрүүдээр та одоо хийж байгаа ажлаа л хийдэг. Амралтын өдрүүдээр та харин хийхийг зорьж байгаа ажилдаа бэлдэж шинэ чадвар, чадавхиа хөгжүүлээрэй.

Шинэ оны зорилгодоо шантралгүй хүрэхэд туслах 5 арга | Ublife

7. Аль нэг өдрийг ажлаас ангид өдөр болгоорой

Ажил амралтаа зөв зохицуулах нь хүн болгонд чухал. Харин та амралтын өдөр ч ялгаагүй ажлын имейлээ шалган, амжаагүй ажлаа дуусгахаар суудаг бол амралтын хоёр өдрийн ядаж нэгийг нь ажилтай огт холбоогүй өдөр болгох зарчимыг хэрэгжүүлээрэй.

SORRY-NO-WORK-ITS-A-HOLIDAY - Youth Village Zimbabwe

8. Хэрэв үнэхээр ажиллах хэрэгтэй байгаа бол өөртөө цагийн хязгаарлалт тавь

Ажилдаа анхаарлаа хандуулах 1-2 цагийг гарган түүнийгээ дуусмагц ажил дууссан үгүйгээс үл хамааран нэгдэх өдрийн өглөө хүртэл нөүтбүүкээ унтрааж сураарай.

Амралтын өдөр хийх 12 “амархан” зүйл ~ ZALUU.COM: Үндэсний тэргүүлэгч сайт

9. Сайн үйлсэд нэгд

Бусдын сайн сайхны төлөө ажиллах нь хүнд сэтгэл ханамж өгөхөөс гадна, бусадтай харилцаж, хүмүүст туслан, тэдэнтэй харьцсанаар таны амьдралыг харах өнцөгийг шинэчилж өгдөг. Байгаль орчин, ядуурал, эрүүл мэнд гээд олон төрлийн асуудалд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааг хувь хүмүүс ба байгууллагууд ихээр явуулдаг болсон.

Олон нийтэд зориулсан сайн үйлс

10. Ням гаригийн оройг хөгжилтэйгээр өнгөрүүл

Ням гаригийн үдэш та өөрийн дуртай зүйлээ хийж сураарай. Ододтой бүжиглэе шоуг үзэх, ном унших, шинэ хоолны жор турших, бясалгал хийх зэрэг танд баясал авсрах зүйлсийг хийгээрэй. Мөн өнгөрсөн долоо хоногийн талаар бодож, дүгнэх хугацаа гаргаж болно. Юуг амжилттай хийсэн, юунд та баяртай байгаа, ирэх долоо хоногийг яаж илүү үр дүнтэй болгох талаар бодож болно.