Categories
мэдээ цаг-үе

​Сэлэнгэ аймгийн Хушаат суманд тусгаарлалтад байсан иргэнээс коронавирус илэрчээ

Дархан-Уул аймагт сурч байгаад хөл хорионд орсон байсан сурагчдаа өнгөрсөн сарын 28-нд Сэлэнгэ АОК, СОК хамтран татаж авсан билээ. Хушаат суманд батлагдсан тохиолдол нь дээрх таталтаар сумандаа ирж гэрийн тусгаарлалтанд байсан сурагч юм.

Түүний 2 дахь шинжилгээгээр ийнхүү коронавирус батлагджээ.

Categories
мэдээ цаг-үе

AstraZeneca вакцины Америк дахь үйлдвэрлэлийг зогсоожээ

Балтимор дахь Emergent BioSolutions компанийн гэрээт үйлдвэрийн ажилчдын гаргасан алдааны улмаас өнгөрсөн долоо хоногт Johnson & Johnson компанийн 15 сая тун вакцин хаягдал болсон билээ.

Тус үйлдвэр J&J вакцинаас гадна Британи-Шведийн AstraZeneca компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг гэрээгээр үйлдвэрлэж байсан юм. J&J компани тавдугаар сарын сүүлээр нийт 100 сая тун вакциныг АНУ-ын засгийн газарт нийлүүлэх үүрэгтэй байгаа.

Их хэмжээний вакцин хаягдал болсон нь уг үүргийн биелэлтэд саад учруулах нь тодорхой болсон юм. АНУ-ын эрүүл мэндийн яамны эх сурвалжийн мэдээлснээр Emergent BioSolutions үйлдвэрт гарсан алдааг давтуулахгүйн тулд AstraZeneca вакцины үйлдвэрлэлийг зогсоох шийдвэр гаргажээ.

Үйлдвэрийн ажилчид хоёр вакцины найрлагыг хольсон нь гологдол гарах шалтгаан болсон гэдэг. Одооноос эхлээд тус үйлдвэр зөвхөн J&J вакциныг үйлдвэрлэхээр болж байна.

АНУ-ын засаг захиргаа одоогоор AstraZeneca вакцинд зөвшөөрөл олгоогүй байгаа юм. Туршилтын дата нь хэтэрхий хуучирсан гэсэн шалтгаанаар зөвшөөрөл олгох үйл явц саатаж байжээ. AstraZeneca сүүлд туршилтын датагаа шинэчилж өгсөн байна. Тус компанийн төлөөлөгчид вакциныг нь үйлдвэрлэх өөр байгууллага олохоор Жо Байдены засаг захиргаатай ярилцаж байгаа гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын халдварт өвчин судлалын гол мэргэжилтэн Энтони Фаучи зөвшөөрөл олгосон ч гэсэн AstraZeneca вакцин дархлаажуулалтад ашиглагдахгүй байх гэж хэвлэлд ярьж байв.

Categories
мэдээ цаг-үе

​Өнөөдөр намын бүлгүүд хуралдаж, АТГ-ын үүдэнд жагсаал болно

10 ЦАГТ:

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимд;

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэгийн хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр.

11.00 ЦАГТ:

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

12.00 ЦАГТ:

Иргэний нийгмийн байгууллагууд зарим улстөрчдийг АТГ-аар шалгуулахаар гомдлыг өгнө.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн есөн дүүрэгт байрлаж буй дархлаажуулалтын цэгүүд

2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд дархлаажуулалтын 69 цэгт 1247 эмч, ажилтан ажиллаж, 33750 хүнийг вакцинжуулахаар төлөвлөөд байна

ДАРХЛААЖУУЛАЛТЫН цэгийг дүүрэг бүрээр танилцуулж байна.


Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд нийт 376373 хүн вакцинжуулалтад хамрагджээ

Монгол Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 28327 иргэн, дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 376373 иргэнийг вакцинжуулаад байна.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хучилтаас таван см хулгайлахад нийт өртгөөс ойролцоогоор 20 сая ам.долларын ашиг унана

-АНЗААРЧ БАЙГАА БОЛ АЛЬ Ч СОНГУУЛИЙН ӨМНӨ

ТОМ ЗАМУУД ЭХЭЛДЭГ ШҮҮ ДЭЭ-


УлаанбаатарДархан чиглэлийн авто замын төсөл”-ийн хэрэгжилтэд Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас 2020 оны 9-12 дугаар сар буюу дөрвөн сарын хугацаанд хяналт, шалгалт хийхэд шалгалтаар хэд, хэдэн ноцтой зөрчил илэрсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэдгээр зөрчлүүдийн нэг болох УлаанбаатарДархан чиглэлийн 204.11 км замаас 1-5 см зузаан асфальт бетон хучилтыг хасахад буюу шулуухан хэлэхэд, хулгайлахад хэчнээн төгрөгийн зөрүү, ашиг унадгийг мэргэжлийн хүнээс тодрууллаа. Эх сурвалжийн хүсэлтээр түүний нэрийг нууцалсан юм.


-“УлаанбаатарДархан чиглэлийн авто замын төсөл”-ийн хэрэгжилтэд шалгалт хийхэд хэд, хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Үүнд “204.11 км хатуу хучилттай авто замын хучилтын хийцийн төлөвлөлтөд 2019 онд өөрчлөлт оруулж, суурь үед зургаан см өнгөн үед дөрвөн см нийт арван см зузаан асфальт бетон хучилт байгуулахаар төлөвлөж байсныг зөвхөн өнгөн үед таван см зузаантай асфальт бетон хучилт хийхээр өөрчлөлт оруулсанбайна гэнэ. Тэгэхээр 204.11 км хатуу хучилттай замаас 1-5 см зузаан хучилтыг хасахад ойролцоогоор хэчнээн төгрөг болох вэ?

-Замын суурь гадаргуу нь хүн харахад тэгшхэн юм шиг харагддаг ч нарийн дурангаар харахад 1-2 см хэлбэлзэж байдаг. Үнэхээр техникийнхээ тоо хэмжээнд өөрчлөлт оруулаад энд зузаан хучилт хэрэггүй, эндээс эдийн засгаа бодоод бага зэрэг хасъя гэсэн шийдвэр гаргасан бол зураг өөрчлөгдөнө. Ингэж өөрчилж байгаа тохиолдолд хасагдсан үнийн дүнг улс суутгаад авчих байх. Асфальт бетон хучилт гэдэг бол мөнгөний маш том масс нь байдаг. Тэгэхээр 204.11 километрийн хатуу хучилтаас нэг см хасахад ойролцоогоор 88,175 тонн бетон хучилт болно. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлэхэд дунджаар 16 тэрбум 312 мянга болж байна. Харин таван см зузаан асфальт бетон хучилт хасахад ойролцоогоор 81 тэрбум буюу, 20-21 сая ам.доллар болохоор байна.

Замын хучилтын зузааныг таван см болгож анхны төлөвлөлтийг багасгасан нь хучилт хурдан эвдрэх, засвар арчлалтын хөрөнгө ихээр шаардах, улмаар авто замын чанар байдалд сөргөөр нөлөөлж, насжилтын хугацааг багасгах эрсдэлтэй юү?

Хяналт хийж байгаа ААН, тухайн хүн нь гүйцэтгэгч байгууллагуудынхаа авлигад өртөхгүйгээр, тухайн замын ажилд орох ёстой материалаа хэмжээгээр нь оруулаад чанар стандартынх нь дагуу хийлгүүлэхэд эвдрэхгүй. Ерөөс зам эвдрээд байдаг шалтгаан нь юу вэ гэхээр суурь материал муу байсных юм. Замын доод талын сууринд орох материал болох шороог лабораторид шинжлэхэд ширхэгийн бүрэлдэхүүн нь таарахгүй, тохиромжгүй гэх зэрэг сайн муу материалууд олон бий.

Гэтэл тухайн замыг хийж байгаа байгууллага, иргэн илүү зардал гаргаж хол байгаа эрүүл материалыг биш, ойрхон байгаа муу материалыг хамаагүй хийчихье гэсэн эрсдэл үүсгэхгүй, суурийг нь л сайн тавьчихвал болно. Муу суурь дэвсээд дээр нь 20 см зузаан асфальт дэвссэн ч эвдэрдэг гэсэн үг. Ер нь асуудал их байдаг л даа. Хяналт шалгалт, сэтгүүлчдийг очиход “Бид замынхаа энд ус зайлуулах хоолой хийж байгаа” гэдэг боловч тэр усаа хааш нь зайлуулах нь тодорхой бус байдаг гэхчлэн асуудлууд бий.

УлаанбаатарДархан чиглэлийн замын гүйцэтгэгч шалгаруулах тендерт оролцох нийт 28 ААНсанал ирүүлснээс 26 нь БНХАУынх, үлдсэн хоёр нь дотоодын компани байсан боловч тендерийн баталгаа ирүүлээгүй, үнийн санал нь төсөвт өртгөөс давсан шалтгаанаар шалгараагүй гэсэн. Ер нь дотоодын компаниуд УлаанбаатарДархан чиглэлийн замыг барих боломжтой юу?

-Анх таван багц болж байх үед нь Залуу инженерүүдийн холбоотойхолбогдоод санал хүсэлтээ хүргүүлж байсан. Яахав, Азийн хөгжлийн банк тодорхойхэмжээнд чадалтайкомпани байх ёстой гэсэн шалгуураа тавьж байгаа, тэр хууль эрх зүйг нь ойлгож байна. Гэхдээ зам барих үйл явц бол ерөөс биднийхийдэг л технологи байхгүй юу. Гадаадын байгууллага хийлээ гээд ямар ч илүү шинэ дэвшилтэт технологи байхгүй. Монголчууд өнөөдөр төмөр замыг ямар сайн зохион байгуулалттай хийгээд дуусгаж чадаж байна. Яг үүнтэйадил Улаанбаатар-Дархан чиглэлийн зам чинь газар шорооны л ажил. Монгол компаниуд үүнийг хийх бүрэн боломж байгаа гээд яамдуудад дуу хоолойгоо өргөсөн, нэмэр болоогүй. Тухайн үед 2016 оны сонгууль болж байсан, МАНын энэ ажлаас сонгуулийнхаа мөнгийг гаргаж байна даа л гэж хардсан. Яагаад монгол компаниудыг унагаасан бэ гэхээр борлуулалтын орлого өндөр байх ёстой гэсэн шалгуур тавьсан. Монголд тэр шалгуурт нь хүрч байсан компани “Хурд” групп л байгаа. Ер нь замын компаниуд чинь өрөвдмөөр шүү дээ. Улсаас хараат учраас дуугаръя дуугарч болохгүй. Хэрэв тэр компани дуугарвал тендер өгөхгүй.

Одоо бол баахан хятадууд л байгаа биз дээ. Тэд мөнгийг маш их хасдаг, ойлгомжтойгоор ярихад тогооныхоо доор хусам өгөхгүй, эсвэл тал хусам тавиад үлдсэнээр нь өөр зүйл хийлгэдэг. Ер нь улстөрчдийн хамгийн их мөнгө угаадаг салбар нь замын салбар. Буцаад аудитын шалгалт хийе гэхээр боломжгүй. Овоолсон шороог эвдээд шинжилнэ гэсэн зүйл байдаггүй. Анзаарч байгаа бол аль ч сонгуулийн өмнө том замууд эхэлдэг шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Сандаг-Очир: Хүүхдийн төлөө сангийн эхний хөрөнгө нь Хүүхдийн төлөө фонд аянаас цугларсан орлого

УИХын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.


УИХаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. Ингэснээр Монгол Улс дахин Хүүхдийн төлөө сантай боллоо. Энэ талаар тодруулаач?

-Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар манай улс 24 сантай юм байна. Үүн дээр нэмээд Хүүхдийн төлөө санг байгуулахаар болж байна. Манай улс 1991 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орж, улмаар 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг батлан хэрэгжүүлж хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгосон. Мөн 2016 оноос Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг тус тус баталсан байдаг. Харин энэ удаад Хүүхдийн төлөө санг хүүхдийн төлөө хийж буй бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор байгуулахаар болж байна. Манай улсын хувьд Ю.Цэдэнбалын үед Хүүхдийн төлөөх сантай байсан шүү дээ. Тэр сангаасаа олон арван цэцэрлэг, сургууль, хуримын ордон зэргийг байгуулсан. Энэ удаад ч дээрх ажлыг сэргээхээр Засгийн газраас санал оруулж ирсэн нь энэ юм.

Хүүхдийн төлөө санг хаанаас санхүүжүүлэх вэ. Санхүүгийн эх үүсвэрүүдийг нь дурдахгүй юу?

-Хүүхдийн төлөө сан хэд хэдэн санхүүгийн эх үүсвэртэй байна. Нэгдүгээрт, автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлэх юм. Хоёрдугаарт, хүүхдийн хөгжил, бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл урлаг, спортын арга хэмжээнээс олсон орлогоос тус санг санхүүжүүлнэ. Мөн бусад эх үүсвэрүүд байж болохоор хуульд тусгаж байгаа. Байнгын хорооны хуралдааны явцад Их хурлын гишүүдээс зарим саналыг гаргасан л даа. Гишүүдийн зүгээс дээрх хоёр гол эх үүсвэр нь санд хангалттай хэмжээний төсөв мөнгө бүрдүүлж чадахгүй учраас байгалийн баялгаас орж буй орлогоос эх үүсвэрт төвлөрүүлье гэж үзэж байгаа. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хувийг Хүүхдийн төлөө санд зориулъя гэж байна. Архи, тамхины онцгой албан татвараас ч тодорхой хувийг зориулъя гэсэн санал санаачилга гарсан.

Тэгвэл санд хуримтлагдсан мөнгийг яг юунд зарцуулах талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Нэгдүгээрт, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжинэ. Эмнэлэг, спорт заал, сургууль, цэцэрлэг гээд хүүдийн төлөө л гэсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд үүнд багтах юм. Нөгөө талдаа хүүхдийн хөгжлийг хангахад чиглэгдэнэ.

Гишүүдийн зүгээс олон улсын урлаг соёл, спортын уралдаан тэмцээнд оролцож эх орныхоо нэрийг гаргаж, амжилт үзүүлсэн хүүхдүүдийг шагнаж урамшуулах, мөн зөвхөн амжилт гаргаад ирснийг нь л шагнаж, урамшуулах бус уралдаан, тэмцээнд орох гэж буй хүүхдүүдэд зардал мөнгөний дэмжлэг үзүүлэх байдлаар дэмжвэл зүйтэй гэх саналыг гаргаж байгаа. Яг үнэндээ хүүхдүүд өөрсдийнхөө зардлаар л олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцдог. Аймаг, нийслэл, сум, дүүргийнхээ Засаг дарга нараас багахан хэмжээний дэмжлэг авна, заримдаа ямар ч дэмжлэггүйгээр бор зүрхээрээ л явдаг. Үндсэндээ эцэг, эхчүүд л хүүхдийнхээ төлөө тэмцээн уралдаанд орох зардлыг нь гаргадаг. Тиймээс цаашдаа Хүүхдийн төлөө сангийн тодорхой хувийг хүүхдийн хөгжилд зарцуулах нь зүйтэй юм. Миний хувьд зөвхөн хүүхдийн хөгжлийн асуудлыг ярихаас гадна хүүхдийн хамгаалал, оролцооны асуудлыг хөндөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Хөгжлийн асуудлаас гадна хамгаалал, оролцооны асуудал дээр Хүүхдийн төлөө сангийн орлогыг зарцуулах хэрэгцээ шаардлага байна.

Өнөөдөр хүүхдийн эрхийн асуудал олон талаар хөндөгдөж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж, хараа хяналтгүй, гэр оронгүй, өнчин хүүхдүүд байсаар байна. Сурах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаа олон хүүхэд байна. Нийгмийн хамгаалал талаасаа Хүүхдийн төлөө сангийн тодорхой орлогыг зарцуулах хэрэгтэй. Үүнээс гадна хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудыг ч тодорхой хэмжээгээр дэмжих ёстой гэж үзэж байна. Ер нь хүүхдийн хөгжлийн асуудлыг хөгжил, хамгаалал, оролцоо гэсэн гурван талаас нь авч үздэг шүү дээ. Энэ гурван асуудлыг хамтад нь авч үзэж байж хүүхдийн төлөөх төрийн бодлого цогц болж чадна.

Өнгөрсөн өвөл Хүүхдийн төлөө фонд нэртэй хуримтлал цуглуулах аян өрнүүлсэн. Энэ фондод цугларсан хөрөнгө хэрхэн яаж зарцуулагдсан бэ?

-Урлаг, соёлын одод Хүүхдийн төлөө фонд хэмээх хандивын аян өрнүүлсэн. Энэ хүрээнд тус фондод хоёр орчим тэрбум төгрөг цугларсан. Тухайн үед хүүхдэд тусгайлан зориулсан сан байхгүй байсан учир тэрхүү хандивын мөнгийг хаана нэгтгэн хуримтлуулах нь тодорхойгүй байсан. Энэ удаад Хүүхдийн төлөө сантай болох асуудал хуулиар зохицуулагдаж байгаа учраас дээрх хөрөнгийг тус санд төвлөрүүлнэ. Энэ утгаараа тус сангийн эхний хөрөнгө нь Хүүхдийн төлөө фондоос цугларсан хоёр орчим тэрбум төгрөг байх юм. Сангийн хөрөнгийг хэрхэн яаж зарцуулахыг хуульчилж байгаа учраас тус сангийн бүхий л үйл ажиллагаа эрх зүйн хувьд баталгаажиж буй хэрэг юм. Тухайн үед хүүхдийн төлөө цугларсан хөрөнгийг хэрхэн яаж зарцуулах ёстой вэ, аль дансанд төвлөрүүлэх, хэн зарцуулах эрхтэй, тэр эрхийг хэн олгох вэ гэдэг нь ч тодорхойгүй байсан шүү дээ.

Тэгэхээр Хүүхдийн төлөө фонд аяны хөрөнгө бүрэн бүтнээрээ, ямар нэгэн зүйлд зарцуулагдаагүй байгаа гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Хандиваас цуг-ларсан тэр хөрөнгөөс нэг ч төгрөг зарцуулагдаагүй байгаа. Одоо энэ хөрөнгө Хүүхдийн төлөө санд хуримтлагдана. Үүн дээр нэмээд саяхан дуудлага худалдаагаар өндөр үнэтэй худалдаалагдсан автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого болох 300-400 сая төгрөг санд төвлөрнө. Одоогийн байдлаар Хүүхдийн төлөө санд 10 орчим тэрбум төгрөг цугларч байгаа юм билээ. Цаашдаа энэ сангийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй.

Хүний эрх хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хуулийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа. Ямар гол зохицуулалтуудыг хийж байгаа вэ?

-Хүний эрхийг хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хуулийг Монгол Улс анх удаа хэлэлцэн батлах гэж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд талбай дээр гарч жагссан бүхэн хүний эрхийг хамгаалагч болж хувирсан. Энэ дунд хүний эрхийг хамгаалагчийн нэр барьж явдаг нь ч олон болсон. Одоо хүний эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахын төлөө явж байгаа хүмүүсийг ялгаж, салгаж ойлгох цаг нь болсон. Шүгэл үлээж, гудамжинд жагсаж, хэн нэгний дохио, зангаагаар жагсаал хийсэн хүн бүрийг хүний эрхийг хамгаалж байна гэж дүгнэх нь өрөөсгөл. Тиймээс хүний эрхийн төлөө тууштай дуугарч, ажиллаж байгаа хүмүүсийн эрх зүйн байдлыг хамгаалахад энэ хуулийн гол зорилго оршиж байгаа юм. Хүний эрхийг хамгаалахын төлөө дуугарч, баттай зогссоноосоо болж тухайн иргэний нийгмийн асуудал нь хөндөгдөх, байгууллага, ажил олгогчдынхоо дарамт шахалтад орох явдал гардаг юм байна. Яг л ийм хүнийг олж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх нь тус хуулийн үүрэг байх юм.

УИХын нэр бүхий гишүүд хариуцлага алдсан шүүгч, прокуроруудыг шалгуулах, хариуцлага тооцуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Та уг ажлын хэсгийн гишүүн. Ямархуу үр дүнтэй ажиллаж байгаа вэ?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан хариуцлага алдсан хууль, шүүхийн байгууллагын ажилтнуудыг шалгуулах, хариуцлага тооцох зорилго бүхий ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш Хууль зүй, дотоод хэргийн сайд, Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар мөн Улсын Ерөнхий прокурор гэсэн таван байгууллагад албан тоот өгсөн, шаардлага тавьсан.

ҮАБЗ-ийн зөвлөх, шинжээчид улсын хилээр их хэмжээний ам.доллар оруулж ирсэн байж болзошгүй асуудлыг шалгаж үзэхийг ТЕГ-аас хүссэн. Б.Баасанцогт өмгөөлөгчийн ашиглаж байсан компьютерээс тодорхой нэр бүхий улстөрчидтэй холбоотой гэмт хэргийн схем гарч ирсэн. Энэ асуудлыг шалгах ёстой талаар холбогдох газарт нь бичиг өгсөн. Мөн Б.Баасанцогт өмгөөлөгч нэр бүхийг шүүхийн албан хаагчид руу дансаар мөнгө шилжүүлсэн асуудал ч бий. Энэ асуудлаар АТГ-т хандсан. Энэ шаардлагуудын хариу ирээд дуусч байна. Сүүлд авсан мэдээллээр холбогдох газрууд дээр асуудлуудад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа юм билээ. Тухайлбал, Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбогдоод байгаа Нийслэлийн Ерөнхий прокурор, түүний орлогч прокуроруудад хариуцлага тооцжээ. Албан тушаал бууруулж, ажлаас нь түдгэлзүүлсэн байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин хонь өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 5, Сумъяа гариг. Билгийн тооллын 23, Элдэв тэнгэртэн одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 6:22 цагт мандан, 19:27 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 9-11 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн өмнөд болон хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархад болон Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Алтайн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өдрийн сонинд “Зүрхний анд” нь У.Хүрэлсүхээ эвгүй байдалд оруулахгүйн тулд огцорч л таарна даа​” хэмээн өгүүллээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд “Хэлэлцээг аль аль
талдаа үр өгөөжтэй,
амжилттай болно
гэж итгэж байна” хэмээснийг I, XIV нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар “Гурван хувийн хүүтэй зээлд 3600-гаад аж ахуйн нэгж хамрагдаад байна” гэж “Улс төр” нүүрт ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Зүрхний анд” нь У.Хүрэлсүхээ эвгүй байдалд оруулахгүйн тулд огцорч л таарна даа” хэмээн өгүүллээ.

АН-ын генсек Ч.Өнөрбаяр “Улс төрийн зам хатуу боловч миний хувьд үүнээс няцахгүй” гэв.

“Өдрийн сонин”-ы “Өөрөөс нь” буланд Сумогийн 71 дэх аварга, Монгол Улсын Спортын гавьяат тамирчин Какүрюү М.АнандТолины өмнө ганцаархнаа бэлтгэл хийдэг ч үе байлаа” хэмээн өгүүллээ.

Монголын үндэсний олимпийн хороо “Тухайн тэмцээнд оролцохдоо допинг хэрэглэсэн нь батлагдвал медалийг нь хураах заалттай” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ