Categories
мэдээ нийгэм

Монгол цэргийн музейг “Эх орны дайны ялалтын дурсгалын медаль”-аар шагнажээ

Дэлхийн II дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан 1941-1945 оны Аугаа их эх орны дайнд оролцсон ахмад дайчдын нийгэм-эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх, хүүхэд залуус, иргэдэд эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын БХЯ-ны харьяа Монгол цэргийн музейг “Эх орны дайны ялалтын дурсгалын медаль”-иар шагнав.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс ирүүлсэн “БАТЛАМЖ”-ийг Монгол цэргийн музейн захирал, хурандаа Д.Ганзоригт Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал, Оросын хамтын ажиллагааны байгууллагын захирал, Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын зөвлөх А.Р.Базархандаев гардууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 25-34 насны эмэгтэйчүүд халдварт хамгийн их өртөж байна

Эрүүл мэндийн яамнаас 25-34 насны эмэгтэйчүүд халдвар тараах өндөр эрсдэлтэй байгаа талаар мэдээлэл танилцууллаа.

Улсын хэмжээнд 25-34 насны эмэгтэйчүүд халдварт өртөх магадлал хамгийн их буюу халдвар тараах эрсдэлтэй бүлэгт багтаж байна.

Насны бүлгээр авч үзвэл:

Өнгөрсөн хугацаанд гурван удаагийн хөл хорио тогтоосон. Эхний хөл хорионы үед халдвар нэмэгдэж байсан ч хөл хорио тогтоон багасгаж чадсан. 10 хоногийн дараагаар өвчлөл эрс нэмэгдсэн.

Энэ хэвээрээ байвал халдварын тархалт нэмэгдэж, өдөрт 1000 хүрнэ.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 831 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нэг хүн нас барсан байна. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 11651 болсон бол нас барсан хүний тоо 13 болжээ. Шинэ 831 тохиолдол дотоодод бүртгэгдсэн бөгөөд 1 нь эрүүл мэндийн байгууллагад хамаарах юм байна. Мөн сүүлийн 24 цагт 79 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Өнөөдрийн байдлаар ийн Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 11651 хүрлээ.

Энэ нь цар тахал анх гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 6010 болжээ.

Categories
гадаад мэдээ

Хятад, Оросын коронавирусийн тохиолдол нэмэгджээ

ОХУ-д нэг өдрийн дотор коронавирусийн 8648 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийслэл Москва хотноо халдвар авсан хүний тоо өмнөх өдрөөс 1876-гаар нэмэгджээ. Тус улсад нийт дөрвөн сая 589 мянган 540 хүн халдвар авч, 277 мянга 690 хүн эмчлүүлж байгаа талаар мэдээлэв. Манай урд хөршийн Юньнань мужийн эрүүл мэндийн холбооноос өчигдөр мөн мэдэгдэл хийжээ. Тус мужид 15 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Мөн шинж тэмдэггүй халдварын таван тохиолдол илэрсэн байгаа агаад бүгд тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт 831 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 831 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 731 нь Улаанбаатар хотод, орон нутагт 99 байна. Мөн нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 13 боллоо.

Тодруулбал, Дархан 12, Эрдэнэт 2, Сэлэнгэ 8, Булган 3, Хөвсгөл 1, Архангай 10, Баянхонгор 3, Төв 14, Ховд 27 тохиолдол бүртгэгдлээ. Хамгийн их халдвар бүртгэгдэж байгаа аймгаар Төв аймаг нэрлэгдээд байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 11651 боллоо.

Сүүлийн 24 цагт 79 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 6010 болов.

Өнөөдрийн байдлаар 2480 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

Хөнгөн: 2130

Хүндэвтэр: 279

Хүнд:60

Маш хүнд: 11 хүн байна” гэж ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгаарлан ажиглах 99 байранд 3794 иргэн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 99 тусгаарлан ажиглах байранд нийт 3794 иргэн байна.

Үүнээс нийслэлд 25 тусгаарлан ажиглах байранд 2382 иргэн, орон нутагт 66 тусгаарлан ажиглах байранд 1412 иргэн байгаа юм.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 314 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

А.Дүүрэнжаргал: Шантрах бүртээ “Зогсохгүй” нэрнээсээ эрч хүч авдаг

Сошиалд Дүүрээ, Лууяа нэрээрээ танигдсан “Зогсохгүй” продакшны залуу уран бүтээлчтэй ярилцлаа.

Одоогоор 50 гаруй контентыг үзэгчдэд хүргэж өөрсдийн гэсэн орон зайг бий болгон нийгэмд эерэг хандлагыг түгээж буй юм. Тэднийг А.Дүүрэнжаргал, Э.Лувсанцэрэн гэдэг.


-“Зогсохгүй” продакшн байгуулагдаад жил болсон байна. Анх продакшнаа хэрхэн байгуулж байв?

-Намайг “Боловсрол” телевизэд ажилдаг байхад Лууяа маань “Хишиг” продакшнд ажилладаг байсан юм. Бид нэг нутгийн хүүхдүүд болохоор хоорондоо хамтарч шинэ зүйл хийе, продакшн байгуулъя гэж ярилцаад 2020 оны тавдугаар сард продакшнаа байгуулж билээ. Одоо сошиалд албан ёсны 53 контент буюу богино хэмжээний бичлэг, дөрвөн дуу хийсэн байна.

-Залуу уран бүтээлчдэд шинэ зүйл эхэлнэ гэдэг амаргүй байв уу?

-Мэдээж хэрэг дардан байгаагүй. Продакшнаа байгуулчихад болчихно доо гэж бодсон. Гэхдээ мөнгө санхүү, хоорондын зөрчил гээд асуудал гарч ирсэн. Дөнгөж байгуулагдсан продакшн болохоор орлого байдаггүй байлаа. Хажуугаар нь бид хоёр хөтлөлт хийж мөнгөө хурааж тоног төхөөрөмжөө авч байсан. Хамгийн чухал нь хоорондоо ойлголцож байсан учраас ажил амжилттай явсан.

-Та хоёр багын найзууд уу?

-Э.Лууяа бид хоёр оюутан цагаасаа эхэлж нөхөрлөсөн.

-Одоогоор хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Э.Лууяа бид хоёроос гадна маркетинг, зураглаач, эвлүүлэгч, туслах гээд нийтдээ найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа.

-Ер нь танай контентийг үзэхэд хөгжилтэй байхаас илүүтэй асуудал хөндсөн нь ажиглагдсан?

Мэргэжлийн уран бүтээлчид болохоор хийж байгаа бүтээлдээ нийгмийн зарим нэгэн асуудлыг хөндөж гаргаж ирэх түүнийгээ чанартай хийхийг зорьдог. Анх бичлэг хийж байхдаа олны анхаарлыг татахын тулд хөгжилтэй контент хийсэн. Гэхдээ хөгжилтэй контент оруулахаас гадна тухайн бичлэгээрээ хүмүүст ямар нэг зүйлийг ойлгуулахыг хичээдэг болсон. Нөхөрлөлийн тухайд гэвэл маргалдсан найзууд үзээд “өө энэ чинь ийм байж” гээд ухаардаг, эх орны тухай сэдэвтэй бол эх орноо хайрлах хамгаалах сэтгэгдэл төрүүлэхүйц, ухаарал үлдээсэй гэх үүднээс уран бүтээлээ хүргэж байна даа. Одоо телевизүүдтэй хамтарч мэргэжлийн уран бүтээл, нэвтрүүлэг рүү орж эхэлж байгаа.

-Э.Лууяа та хоёр их сургуулиа хэдэн онд төгссөн бэ?

-Соёл Урлагийн Их сургуулийг 2017 онд төгсөж байсан. Бид тусдаа ажиллаж байгаад продакшнаа байгуулахаар хамтарч байсан юм.

– Чухам яагаад “Зогсохгүй” гэж нэрлэх болов?

-Эхлээд ямар нэр өгөхөө мэдэхгүй гадаад нэр өгвөл яах бол гэж их бодсон. Тэгээд хамгийн гол нь чи бид хоёр нэрээ хараад эрч хүч, сэргээш авахаар байя гээд “Зогсохгүй” гэж өгч байсан. Одоо шантрах бүртээ нэрээ хараад эрч хүч авдаг. Тийм учраас энэ нэрэндээ хайртай.

-Хөл хорионы энэ үед яг юу амжуулж байна. Шинэ уран бүтээл гаргахаар ажиллаж гэсэн үү ?
-Коронавирус гээд ажил хэсэг зогслоо. Гэхдээ жижиг бичлэгүүдээ хийгээд явж байсан. Э.Лууяа нэг шинэ дуу гаргасан удахгүй үзэгдчдэдээ хүргэнэ. Одоогоор “SBN” телевизтэй хамтран шинэ нэвтрүүлэг гаргахаар бэлтгэл ажилдаа ороод явж байна. Арав хоногийн дараа олон нийтэд түгээнэ. Мөн “Фантастик” продакшны ах нараасаа зөвлөгөө авч зунаас кино хийхээр төлөвлөчихсөн.

“Зогсохгүй” продакшн ирээдүйн өнгө төрхөө хэрхэн төсөөлж байна?

Нэгэнт зогсохгүй гээд эхэлсэн юм чинь цаашдаа баг хамт олноо өргөжүүлж кино уран бүтээл рүү орно. Өнөөдөр Монголын номер нэг продакшныг “Фантастик” гэж боддог. Тиймээс тэдний залгамж нь болоод “Зогсохгүй” продакшн гээд гараад ирж болохгүй гэж. Бидний хамгийн том мөрөөдөл бол цоо шинэ, шинэлэг уран бүтээлүүд хийж монголын нэрийг дэлхийд гаргах хүсэлтэй.

Зургийн тодорхойлолт алга байна.


Н.Цогзолмаа

Categories
гадаад мэдээ

Газрын тосны эрэлт огцом буурлаа

Европын холбооны гишүүн зарим орнууд дотооддоо хатуу хөл хорио тогтоогоод буй. Үүний улмаас газрын тосны эрэлт огцом буурах эрсдэл бий болоод байгаа талаар мэргэжилтнүүд онцолжээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа газрын тосны эх үүсвэрийг хангах арга хэмжээ авахыг экспортлогч орнуудад уриалсан байна. Дашрамд хэлэхэд, ОХУ, Казахстан, Азербайжан, Мексик, Малайз тэргүүтэй “OPEC+”-ын гишүүн 10 улс өнгөрсөн пүрэв гаригт тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, ирэх тав болон зургадугаар сард газрын тосны олборлолтыг өдөрт 350 мянган торхоор, харин долдугаар сард 400 мянган торхоор тус тус танах гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 69 цэг ажиллаж, 35 мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулна

Өнөөдөр дархлаажуулалтын 69 цэгт 1741 эмч, ажилтан ажиллаж, 35 мянган хүнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын байнгын болон дэд хороод хуралдана

УИХ-ын байнгын болон дэд хорооны өнөөдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.


НЭГ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1. Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 14.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд биечлэн хуралдана.

Хэлэлцэх асуудал:

– * –

2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Хэлэлцэх асуудал:

– * –

3. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Хэлэлцэх асуудал:

Categories
гадаад мэдээ

IPO гаргах сонирхолтой ази компаниудын тоо өссөн байна

Он гарсаар АНУ-ын зах зээлд IPO гаргах сонирхолтой Азийн компаниудын тоо эрс өссөн байна. Эхний улиралд Азийн компаниуд дотоодын болон олон улсын зах зээлд IPO хийж, 49.3 тэрбум ам.доллар босгожээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 154 хувиар өсчээ. Шинжээчдийн онолцсноор ирэх саруудад эрэлт буурах тул IPO гаргах компаниудын тоо ч буурах төлөвтэй гэжээ. Учир нь Хятадын засгийн газраас технологийн компаниудын эсрэг хяналт шалгалтын хатуу арга хэмжээ авч байгаа. Мөн АНУ, Хятадын зөрчил даамжирсан нь бас нэг шалтгаан болоод буй. Тухайлбал, өнгөрсөн сард АНУ аудитын стандарт хангахгүй БНХАУ-ын компаниудыг биржийн бүртгэлээс хасах зохицуулалт бүхий хуулийн төсөл баталж байв.

Д.ЦЭРЭНДОЛГОР