Categories
гадаад мэдээ

Жо Байден Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй ирэх сард уулзахаар төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй ирэх дөрөвдүгээр сард Цагаан ордонд уулзахаар төлөвлөж байна.

Японы Засгийн газрын тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгчтэй түүний албан ёсны өргөөнд уулзсан гадаадын анхны удирдагч болно гэж “Axios” онцолж байна. Тэгэхдээ уулзалт дөрөвдүгээр сараас хойшлогдож магадгүй бөгөөд хоёр орны удирдагчид уулзах эсэх нь коронавирустэй хийж буй тэмцэлд гарах амжилтаас шалтгаална гэж тус цахим хуудас мэдээлжээ.

Энэхүү уулзалт нь АНУ, Японы эвслийн ач холбогдлыг тодотгохын зэрэгцээ гадаад удирдагчдын АНУ-д хийсэн цуврал айлчлалын анхных болох ёстой гэж “Axios” мэдээлж байна. Цагаан ордон хоёр орны удирдагчдын уулзалтын талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Байден өмнө нь Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой хоёр талын уулзалтыг цахим хэлбэрээр хийсэн юм. Цагаан ордны тэргүүн мөн ойрын хугацаанд Австрали, Энэтхэг, Японы удирдагчидтай ийм хэлбэрээр уулзахаар төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

С.Амарсайхан: Долдугаар сарын нэгэн гэхэд дархлаажуулалтыг хийж дуусгахаар төлөвлөсөн

Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.03.08/ хуралдлаа. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар Шадар сайд С.Амарсайхан Төрийн ордонд мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Нэгдүгээрт, бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Шаардлагатай газарт хэсэгчилж хязгаарлах хэлбэрээр ажиллана. Хоёрдугаарт, маргаашнаас вакцинжуулах ажлыг эхлүүлнэ. Ирэх дөрөвдүгээр сар гэхэд насанд хүрсэн иргэдээ бүрэн дархлаажуулж дуусна. Аюулгүй, өндөр зохион байгуулалттай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Гуравдугаарт, халдвар хамгаалалтыг сайжруулах, зохион байгуулалт дээрээ анхаарч ажиллах чиглэл өглөө” хэмээн онцоллоо.

Харин Эрүүл мэндийн сайд Э.Энхболд “Маргаашнаас вакцинжуулалт идэвхтэй явагдана. Эхний ээлжид буюу маргааш 15800 хүн халдваргүйжүүлэлтэд хамрагдана. Гуравдугаар сарын 10-наас худалдааны салбар, 11-нээс багш нарт вакцин хийнэ. Нийт 85 цэгт вакцин хийж эхэлнэ” гэсэн бол Шадар сайд С.Амарсайхан “Цаашид 4.5 сая вакцин хэрэгтэй. Вакцин татан авалт төлөвлөгөөний дагуу явна. Төлөвлөгөөгөөр долдугаар сарын 01 гэхэд бүрэн халдваргүйжүүлж дуусна” гэх мэдээллийг өглө

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Дараах долоон салбарын алба хаагчид энэ сарын 09-нөөс 11-ний өдрүүдэд вакцинд хамрагдана

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Маргаашаас вакцинжуулалтын ажил нэлээд өргөн хүрээгээр эрчимтэй явагдана.

Гуравдугаар сард эхний ээлжийн 508,000 хүнийг, дөрөвдүгээр сард 500,000 орчим иргэнээ вакцинжуулна гэсэн төлөвлөгөө гаргасан.

Маргааш буюу гуравдугаар сарын 9-нд 15,800 гаруй иргэнийг вакцинжуулалтад хамруулна.

Үүнд:

  • Улаанбаатар Цахилгаан түгээх станцын ажилчид,
  • Төрийн үйлчилгээний компанийн ажилчид,
  • Цэвэрлэх байгууламжийн ажилчид,
  • Хил хамгаалах ерөнхий газрын ажилчид,
  • Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчид багтаж байна.

Дараа нь,

  • Гуравдугаар сарын 10-нд Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилчид
  • Гуравдугаар сарын 11-нд Боловсролын байгууллагын багш, ажилчид гэх мэтээр төлөвлөгөө гаргаад байна.

Энэ дагуу дүүрэг бүрд байгуулагдсан цэгүүдэд вакцинжуулалтын ажил хийгдэх юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 85 цэг ажиллах бөгөөд дүүрэг бүрд 10-15 цэгийг байгуулсан” гэв.

Categories
гадаад мэдээ

TikTok аппликейшн тансаг хэрэглээг сурталчилсан агуулгыг хориглохоор болжээ

Хятадын алдартай богино хэмжээний видео апп болох TikTok баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ зохисгүй агуулгыг сурталчлахыг хязгаарлах зорилгоор зургаан төрлийн контентыг хориглохоо мэдэгдлээ. Үүн дотор хөрөнгө, баялгаа ил гаргахыг хориглохоор болсон бөгөөд мөнгийг шүтэх үзлыг түгээх, тансаг хэрэглээний бараатай холбоотой дүрс бичлэгт насанд хүрээгүй хүүхдүүдийг ашиглах, “нийгмийн байдлаа зохисгүй байдлаар харуулах”, “ядуусыг шоолох” зэрэг агуулгууд багтжээ.

Бүтээгдэхүүн сурталчлах, хэрэглэгчдийг залилан мэхэлсэн шинжтэй зохиомол зүйл нийтлэх, сурталчлахыг мөн хориглосон байна.

Уг хоригийн зорилго нь хэмнэлттэй зарцуулалт, амьдралын зөв хэв маягийг сурталчлах, мөн платформ дээр эерэг хандлагыг бий болгоход оршино гээд “Эд баялгаа гайхуулах нь нийгэм дэх уур амьсгал болон насанд хүрээгүй хүүхдүүдийн оюун санаанд онцгой хор хөнөөлтэй” гэж уг платформын төлөөлөгч мэдэгдэлдээ дурьджээ.

Categories
мэдээ цаг-үе

Архангай аймагт очсон халдвартай иргэний ойрын хавьтлуудаас халдвар илрээгүй

Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатар хотоос ирсэн КОВИД-19 халдвартай нэг тохиолдлын нэн ойрын хавьтлын иргэдийн шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа.

Гэвч давтан шинжилгээгээр эерэг гарах тохиолдол цөөнгүй гарч байгаа тул цаашид ойрын хавьтлын иргэд болон нэмж шинжилгээнд хамрагдах нэг, хоёрдугаар хавьтлын иргэдийн шинжилгээг дахин давтан хийж байна гэж Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Одоогийн байдлаар Чулуут сумын орох гарах бүх хөдөлгөөнийг хааж, Шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг Чулуут сумын голомтод асуумж тандалт хийн, сорьц цуглуулах ажил үргэлжилж 2-р хавьтал тогтоох тандалтууд хийж байна.

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ

Categories
мэдээ цаг-үе

С.Амарсайхан: Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй шаардлагатай газруудад хязгаарлалт хийнэ

Улсын онцгой комисс өнөөдөр (2021.03.08) хуралдаж, тус хурлаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Хурлаас дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:

  • Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Харин шаардлагатай газруудад хзгаарлалт тогтооно.
  • Вакцинжуулалт маргааш буюу 9-ний өдрөөс өргөн хүрээтэй эрчимжиж эхэлнэ. Өдөрт 15-20 мянган хүнийг 85 цэгт вакцинжуулах юм байна.
  • Халдвар хамгааллын дэглэм, түүнд тавих хяналтын зөвлөмжийг өгнө.
  • Мөн маргааш 15800 хүнд вакцин хийнэ.
  • Түүчлэн орон нутаг руу чиглэсэн нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй юм байна.
Categories
гадаад мэдээ

Дэлхий хүн амын 75 хувийг вакцинжуулахад дөрвөн жил шаардлагатай гэсэн тооцоо гарчээ

Дэлхийд хоногт дунджаар 7 сая 650 гаруй мянган хүн дархлаажуулалтад хамрагдаж байна. Энэ хурдаар явбал хоёр тунт вакцинаар дэлхийн нийт хүн амын 75%-ийг дархлаажуулахад дөрвөн жил шаардлагатай тооцоо гарчээ.

2021 оны 03 дугаар сарын 07-ны байдлаар 111 оронд 300 орчим сая тун вакцинаар дархлаажуулалт хийжээ. COVAX хөтөлбөрийн хүрээнд БНЭУ-ын Serum хүрээлэнд үйлдвэрлэсэн “AstraZeneca” компанийн хөгжүүлсэн COVISHIELD вакциныг түгээх эхний шатны хуваарийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн танилцуулсан байна.
Хуваарийн дагуу 2021 оны 05 дугаар сарыг дуустал хөтөлбөрт оролцогч 142 улсад 237 сая тун вакцин нийлүүлэх юм. Түгээж эхэлснээс хойш эхний 12 хоногт Африк, Ойрхи Дорнод, Ази, Номхон далайн болон Латин Америкийн 28 улсад 15.7 сая орчим тун вакцин хүргүүлсэн бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 08-14 хүртэлх дараагийн 7 хоногт 31 орон 14.4 сая тун вакцин хүлээн авах юм байна.
2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар хүн амаа дархлаажуулж байгаа тэргүүлэх 10 орон:

Улс

Хамрагдсан хүн (сая) Вакцины төрөл
1 АНУ

87.9 Pfizer Moderna
Johnson&Johnson
2 БНХАУ

52.5 Sinopharm/Beijing
Sinovac Cansino
Sinopharm/Wuhan
3 Британи 22.8 Pfizer Moderna
AstraZeneca
4 Энэтхэг 20.6 Bharat AstraZeneca
5 Бразил

10.3 Sinovac AstraZeneca
6 Турк 9.9 Sinovac
7 Израил 8.6 Pfizer Moderna
8 ОХУ 7.5 Sputnik V
9 ХБНГУ 7.3 Pfizer Moderna
AstraZeneca
10 Эмират 6.2 Pfizer Gamaleya
Sinopharm/Beijin

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Categories
мэдээ нийгэм

Д.Тамир: Шинжилгээний цаг аваагүй иргэд асуудал үүсгэж, цагдаа нарын шаардлагыг биелүүлэхгүй байна

Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээрх шинжилгээний цэгт цаг аваагүй иргэд очин, цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээс иргэд, цагдаа нарын хооронд бага зэрэг үл ойлголцол үүссэн байна.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Тамираас энэ талаар тодруулахад “Шинжилгээ өгөхөөр дараалалд зогсож байгаа иргэдийн цагийг цагдаагийн алба хаагч нар шалгаж байгаа юм. Гэтэл цаг аваагүй иргэд дараалалд зогсож, бөөгнөрөл үүсгэн, иргэдийг бухимдуулсан асуудал үүссэн. Ер нь цаг аваагүй иргэд дараалалд зогсож, ачаалал үүсгэж байна. Бид цаг аваагүй иргэдэд үйлчлэхгүй гэдгээ байнга хэлж байгаа. Гэтэл цаггүй иргэд зовлон тоочдог, яаралтай хөдөө явах гэсэн юм гэдэг. Тэр бухимдлаа иргэд эмч, цагдаагийн алба хаагч руу гаргаж байна. 48 дугаар сургууль дээр цагдаа нар цаггүй иргэдийг оруулахгүй гэсэн. Цаг аваагүй 20 орчим иргэн шинжилгээ өгнө гэж асуудал үүсгэсэн. Одоо нөхцөл байдал хэвийн, шинжилгээний цэгүүд шинжилгээгээ авч байгаа” гэсэн юм.

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Хэдий бүх нийтийн амралтын өдөр ч гэлээ эмч, эмнэлгийн ажилтнууд дотроо зохион байгуулалтад орж, иргэдээс шинжилгээ авсаар байгаа юм. Иймээс иргэдийг цагдаагийн алба хаагч, эмч, эмнэлгийн ажилтны шаардлагыг биелүүлэн, цаг авч, соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Залуус Ерөнхий сайдын мэдэгдлийг эсэргүүцэж жагслаа

Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Энэ өдөр Монгол улсын төв талбай дээр залуус Ерөнхий сайдын мэдэгдлийг эсэргүүцэн цуглаж үзэл бодлоо илэрхийллээ. Эргэн сануулахад Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 5-ны өдөр болсон Жендерийн үндэсний хорооны хурлын үеэр “Манай улсын хувьд гэрлэлт залуужиж байна. 16, 17 настай хүүхдүүд хүүхэд гаргаж гэртээ сууж байна. Ингэж хэллээ гээд намайг шүүмжлэх байх. Гэхдээ хэлье. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарц байдаггүй юм билээ” хэмээн мэдэгдэж олны дургүйцлийг хүргэж байв. Дараахан нь “Миний үгийг утгыг ойлгохгүйгээр эмзэглэж хандсан байна. Тэгж эмзэглүүлсэндээ хүлцэл өчье” гэсэн утгатай үг унагасан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ийм утгатай үг хэлэх үеэрээ “Эрчүүдийн ихэнх нь шөнийн 02:00 цагаас хойш орж ирдэг. Биеийн цэвэрлэгээ хийгдэх ёстой энэ цагт монгол эр хүн архи ууж, хорхог идээд байж байдаг. Энэнээс болж маш олон бэлэвсэн эмэгтэйчүүдтэй улс болох нь. Манай эрчүүд бүгд жингийн илүүдэлтэй. Гүзээтэй генералуудтай болсон. Энэ асуудлыг эмэгтэйчүүд хамдаа хөндөх цаг болсон байна” гэсэн нь мөн л олны шүүмжлэлд өртсөн юм. Товчхондоо Ерөнхий сайдын энэ мэт мэдэгдэл, уучлал гуйсан өнцгийн аль аль ньсошиал орчинд шүүмжлэлийн сэдэв болоод байна. Ерөнхий сайдын мэдэгдлийг эсэргүүцэж цугласан залуусын байр суурийг хүргэе.

Б.ЦАЦРАЛ: Л.ОЮУН-ЭРДЭНЭ МЭДЭГДЛЭЭРЭЭ ЯМАР БУРАНГУЙ УЛС ГЭДГЭЭ ДЭЛХИЙД ХАРУУЛЧИХЛАА


Иргэн Б.Цацрал: Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрд эрх нь зөрчигдөж байгаа сая сая эмэгтэйн эрхийн тухай хөнддөг. Ерөнхий сайдын Жендерийн үндэсний хороон дээр тавьсан илтгэлийг маш олон хүн сонссон. 16, 17 настай охидыг залуугаараа гэр бүл болоод хүүхэд төрүүлээд байвал цэрэгт явуулахаас өөр арга байхгүй гэх мэтээр ярьсан нь маш харамсалтай. Өнөөдөр манай улсад 16, 17 настай хүүхдүүдийн хувьд гэр бүл болох гэхээс илүүтэйгээр хүчирхийллийн хохирогч болсон байдаг. Мэдлэг, мэдээлэл, нөхөн үржихүйн боловсрол олж авч чадаагүйгээс үүдсэн асуудал л байдаг. Гэтэл бид ийм асуудлуудаа ярьдаг өдрөө нэгэнт хүчирхийллийн золиос болсон охид эмэгтэйчүүдээ ахиад шийтгэнэ, болохгүй бол арга хэмжээ авна шүү гэж сүрдүүлж байгаа нь ардчилсан хүнлэг нийгэм бүтээх гэж яваа залуусын эх оронд байж боломгүй хандлага. Ерөнхий сайд нь ийм үг хэлснийхээ төлөө огцордог ёс зүйтэй, тэгж хариуцлага хүлээдэг улс орныг залуус бид хүсч байна. Ерөнхий сайдын уучлал гуйхыг харсан. Хүмүүс яг юунд бухимдаад яагаад хариуцлага нэхэж байгааг огт ойлгоогүй байсан. Хэлбэрт анхаарахаас агуулгыг нь анзаарахгүй байна гээд нэг улсын нэр хэлж байна лээ. Бид улс улсын загвар харж хөгждөг улс болж байгаа юм уу. Улсын Ерөнхий сайдаас амнаас гарч байгаа үг болгон бодлого. Энэ өнцгөөс нь харахад дэлхийд ямар бурангуй улс гэдгээ харуулчихлаа л даа, Ерөнхий сайдын саяхны мэдэгдэл.

Г.МӨНХ-ЭРДЭНЭ: ХҮНИЙ ЭРХИЙН МЭДЛЭГГҮЙ БОЛ МЭДДЭГЭЭС НЬ АСУУГААЧ ЭЭ, ЕРӨНХИЙ САЙД АА

ШУТИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнэ: Эмэгтэйчүүдийн эрх гэж хязгаарлахаас илүү хүний эрх гэж харах ёстой л доо, Ерөнхий сайдын мэдэгдлийг. Үнэнийг хэлэхэд Монголд хүний эрх хөлийн жийрэгний үнэгүй шахуу байна. Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд бүсгүйчүүдийг юу гэж хэлснийг бүгдээрээ мэдэж байгаа. Тэрний цаана эрчүүд хэрэг алга, идэж ууж байна, шөнө орой гэртээ ирдэг, хүүхнүүдийг эрт жирэмслүүлдэг,гэдэс гүзээ нь гэж хэрэг алга гэсэн утгатай үг хэлсэн л дээ.Англиар body shaming гэдэг дээ. Хүнийг харагдах байдлаар нь гоочилж болохгүй. Манайх ингэж ялгаварлаж болохгүйг Үндсэн хуульдаа хүртэл заачихсан улс. Би гүзээтэй байх эрхтэй. Энэ бол хүний эрх талаасаа маргааш нар гарна гэж байгаа юм шиг тодорхой зүйл. Гэтэл ийм тодорхой зүйлийг улсын хамгийн хариуцлагатай албан тушаалыг хашиж яваа хүн хамар доорххагархай гэдэг шиг дураараа хэлж ярьж болохгүй. “Та бол иргэн Л.Оюун-Эрдэнэ биш Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тийм учраас хариуцлагатай байгаач ээ, хүний эрхийн талаар үнэхээр мэдлэггүйбол, харагдах байдлаар ялгаварлан гадуурхалт байж болохгүйн цаад шалтгаан юу болох тухаймэддэг чаддагаас нь асуугаач ээ” гэж танай сонины сайтаар дамжуулж хэлмээр байна. Дараа дараагийн удаа хариуцлагатай алба хашдаг дарга нар хэлэх үгэндээ нухацтай, хүний эрхийн мэдрэмжтэй хандаач ээ гэж хүсч байгаа учраас энэ цуглаанд нэгдлээ.

Ч.БАТ-УЯНГА: ЕРӨНХИЙ САЙДЫН ҮГНИЙ ХЭЛБЭР, АГУУЛГА АЛЬ АЛИНЫГ НЬ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА


Хуульч Ч.Бат-Уянга: Ерөнхий сайдын хэлсэн үгний хэлбэр, агуулгын аль алиныг эсэргүүцэж жагсч байна. “Алдарт эх”-ийн одон, хүүхдийн мөнгө, хүүхэд асарсны тэтгэмж зэргээс харахаар Монгол Улс хүн амын өсөлтийг буюу төрөлтийг дэмжих бодлоготой улс шиг байгаа юм. Хууль зүйн хүрээнд шүү дээ! Гэвч бодит амьдралд хүн амаа өсгөх бодлогынх нь хийдэл эсвэл дутуу дулимаг нь тод харагддаг. Хүн амаа өсгөхөөс гадна чанартай өсгөх ёстой. Гэвч чанар өсгөх боломж алга. Хүн амаа өсгөх бодлогоо үнэндээ Монгол улс бодитоор дэмждэггүй.

За, ямартай ч бодлогын хувьд Монгол Улс хүн амаа өсгөмөөр байгаа юм байна гэж ойлгоё, гэтэл Ерөнхий сайд яг эсрэг өнгө аястай зүйл ярьсан. Агуулгыг нь хүчилж ойлгохыг хичээвэл төрөлт эрт байгаад, эрчүүдийн асуудалд санаа нь зовсон шиг байгаа юм. Төрөлт эрт болсон нь үнэн. Энэ анхаарах нийгмийн асуудал мөн үү гэвэл мөн. Эрчүүдийн дундаж наслалт бага, тэдэнд зонхилон тохиолддог эхний таван өвчний хувьд хооллолтын дэглэм, архи тамхины хэрэглээтэй холбоотой өвчлөл жин дардаг нь ч үнэн. Энэ бүхэн цаанаа жендерийн шалтгаантай. Үүнийг жендерийн тэгш байдал, хүний эрхийнхээ үүднээс харсан бодлогоор шийдэх ёстой. Асуудал, бодлого, тогтолцоогоо судалж, ойлгож байж дараа нь ярих ёстой байтал мань хүн ичээх, доромжлох, хүч хэрэглэх арга зам яриад байна л даа.

Цаашилбал цэргийн алба ажилгүй хүмүүсийн очдог алба юм уу гэж ирээд үг, өгүүлбэр бүрээр нь задалбал Ерөнхий сайд тэр чигтээ шалгалтад унахаар хэцүүхэн зүйл ярьсан даа.

С.ХАЛИУНАА: СУРГУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙХАД ОХИДЫГ ЦЭРЭГТ ЯВУУЛАХ ТУХАЙ ЯРЬЖ СУУГААД НЬ ХАРАМСЧ БАЙНА

Иргэн С.Халиунаа охинтойгоо

Иргэн С.Халиунаа: Би ээж хүн, иргэн хүнийхээ хувьд энд ирлээ. Хүүхдүүд маань ковидын хөл хорионоос болоод бүтэн нэг жил гэртээ байлаа. Жилийн өмнө эрүүл мэндээ бодох ёстой гэдэг үүднээс хөл хориог дэмжиж байсан. Харин ингэж удаан үргэлжлэхээр хүүхдүүдийн сурч боловсрох эрхээс гадна хөгжих эрх нь зөрчигдөж байна. Сургууль хаалттай энэ өдрүүдэд эмэгтэйчүүд маш том ачаалал үүрч яваа. Би дөрвөн хүүхэдтэй. Манайх төгсөх ангийн хоёр хүүхэдтэй. Тэдэнд маань өндөр мэдлэгтэй багш нарын багийн зүтгэл хэрэгтэй байна. Жилийн өмнө Дэлхийн банкны судалгаагаар хөгжингүй орнуудын хүүхдүүд хөгжилтэй орнуудын хүүхдүүдээс хоёр жилээс хоцорч явна гэсэн дүгнэлтгарсан байсан. Гэтэл тэр судалгаанаас хойш нэг жил өнгөрчихлөө, миний хүүхдүүд хэр хоцорсныг хэлж мэдэхгүй сууж байна. Бага насны хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхэд маш их цаг зарцуулдаг, цэцэрлэгийнхээ хүүхэдтэй байнга хамт тоглохгүй бол телевизийн донтой болох эрсдэл бий. Ийм ачаалалтайгаар гэрээсээ ажиллахаар ажлын бүтээмж бараг тавин хувиар буурч байна. Миний тухайд санхүүгийн хувьд бие даасан хүн. Ийм байхад надад хэцүү байгаа юм чинь гэр хороололд амьдардаг ээж нарт бүр хэцүү байгаа. Үнэнийг хэлэхэд тэнд амьдардаг ээж нар дуу хоолойгоо тэр бүр хүргэж чадахгүй суугаа. Мартын найман гээд бялуу, цэцэг бэлгэнд авч баярлахаасаа илүү монгол ээжүүдийн дуу хоолойг хүргэе гээд зориод ирлээ. Ерөнхий сайдын хувьд гээд ярихад хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй зүйл сургууль болчихоод байхад, цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагаар суралцаж байхад 17, 18 настай охидыг цэрэгт явуулна шүү гэсэн утгатай мэдэгдэл хийгээд сууж байгаад нь ээж хүний хувьд хэлэх үг олдохгүй юм. Ерөнхий сайдаас сургууль нээж өгөөч ээ, вакцинаа хурдан хийгээч ээ гэж хүсмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Урлагийн тоглолтууд цуцлагдаж, тасалбарыг буцааж эхэлжээ

“Анна Каренина” тоглолтод оролцсон багийн 54 хүнээс өчигдөр коронавирусийн халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тоглолт зохион байгуулахаар төлөвлөөд байсан аж ахуйн нэгж, уран бүтээлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоглолтоо цуцалж эхэлжээ.

Өнөөдөр Бөхийн өргөө, Улаанбаатар палас, Соёлын төв өргөө, Шангрила молл, Их наяд эвент холл, Крокус эвент холл гэсэн зургаан газар урлаг, соёлын тоглолт болохоор төлөвлөгдсөн байсан. Тэгвэл 13:00 цагийн байдлаар Бөхийн өргөө, Улаанбаатар палас мэдэгдэл, уриалга гарган, өнөөдрийн тоглолтоо цуцлахаар шийдвэрлэсэн байна. Мөн Крокус эвент холлд болох дуучин Б.Сарантуяа, Н.Наранбаатар нарын тоглолт цуцлагдаж, урьдчилан захиалга өгсөн хүмүүсийн билетийг буцаажээ. Их наяд эвент холл-д болох “Мотив” хамтлагийн тоглолт ч мөн цуцлагдсан байна