Categories
мэдээ нийгэм

НМХГ: 1175 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 668 зөрчил илрүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 45 дугаар тогтоол, УОК-ын даргын баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын нийтийн үйлчилгээтэй 2300 орчим аж ахуйн нэгж, иргэнд давхардсан тоогоор 8262 удаа хяналт тавьж, зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилласан байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын мөрдөлтийн байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагын 401 улсын /ахлах/ байцаагч нар 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хугацаанд 366 ресторан, 69 кафе, 143 баар, 446 караоке баар, 112 цайны газар, 16 түргэн хоол, 20 кофе шоп, 2 буфет, 1 хүргэлтийн хоол зэрэг нийт 1175 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд өдөр болон шөнийн цагаар хяналт шалгалтыг хийж, 668 зөрчил илрүүлэн 343 буюу 51.3 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн.

Тухайлбал, Шалгалтаар QR код байршуулаагүй, ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмждэггүй, тусгай өрөө “VIP”, караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлээгүй, микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэх, халдваргүйжүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авч, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн “Моннис”-ийн байранд хөл хорио тогтоолоо

Баянзүрх дүүргийн Онцгой комисс 14 дүгээр хороо “Моннис”-ийн 123А, 123Б байранд эрүүл мэндийн төвийн хүсэлтийн дагуу хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтанд авлаа. Хамгаалалтанд долоон алба хаагч хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна.

Мөн Улаан загалмайн хорооноос арга зүйч, гамшигтай тэмцэх багийн гишүүн нар зөвлөмж хүргүүлжээ.

Эдгээр байрны оршин суугчдаас шинжилгээ авч байна. Тиймээс тухайн байрны оршин суугчид тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг хүлээн авч, иргэний үүргээ биелүүлэхийг Баянзүрх дүүргийн онцгой комиссоос уриалав.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын байгууллагын багш, ажилтнууд вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ

Монгол Улсад “COVID-19” цар тахлын эсрэг дархлаажуулалт өнгөрсөн сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Энэ хүрээнд боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ.

Нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус сургуулийн нийт 34615 багш, ажилтнууд вакцинжуулалтад хамрагдах юм.

Тодруулбал, Баянгол дүүрэг 5405, Баянзүрх дүүрэг 8189, Багануур дүүрэг 823, Багахангай дүүрэг 102, Налайх дүүрэг 995, Сонгинохайрхан 6128, Сүхбаатар дүүрэг 4674, Хан-Уул дүүрэг 5080, Чингэлтэй дүүрэг 3219 багш, ажилтнууд хамрагдана.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу зарим сургууль, Эрүүл мэндийн төвүүд зэрэг нийт 18 цэгт вакцинжуулалт хийж байна. Боловсролын байгууллагын багш, ажилтнууд 2-3 хоногийн хугацаанд вакцинжуулалтад бүрэн хамрагдах юм.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж байгаагаар вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог байна. Вакцин хийлгэсний дараа хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Эдгээр шинж тэмдэг 1-2 хоногоос олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Синовак вакцины 100 сая тунг дэлхийн 40 улсад нийлүүлжээ

БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм группын Синовак вакциныг Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Хятад, Боливи, Индонези, Бразил, Сейшелийн арлууд зэрэг улс орон албан ёсоор бүртгэж авсан байна. Синофарм групп дотоод гадаадын зах зээлд 100 сая тун вакцин нийлүүлжээ.

Мөн өнөөдрийг хүртэл 40 улс Синовак вакциныг хүлээн авсан бөгөөд Европ тивээс Унгар, Серби зэрэг улс татан авсан аж. Одоогийн байдлаар дэлхийн 80 гаруй улс орон, олон улсын байгууллагууд Синовак вакцин худалдан авах хүсэлтээ илэрхийлжээ.

Синофарм групп дотоод болон гадаадын зах зээлд 100 сая тун Синовак вакцин нийлүүлсэн, вакцинтай холбоотой ноцтой сөрөг хариу урвал илрээгүй талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлжээ.

Синовак вакцины дархлаа тогтоох үр дүнг 91,25% гэж тооцож байгаа бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Хятадын Төв телевизээс (CNTV) мэдээлснээр Хятад улсад 46 сая хүнийг вакцинжуулсан байна.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын хэвлэлийн алба

Categories
мэдээ нийгэм цаг-үе

21 хоног эрчимт эмчилгээнд байсан эмэгтэй коронавирусийн улмаас нас барлаа

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлаар 21 хоног эмчилгээнд байсан 76 настай эмэгтэй нас барсан талаар мэдээллээ.

Ингэснээр “Ковид-19” шалтгаант нас баралт 4 боллоо.

20 хоног эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаад “Сovid-19” халдвар нь уушгины хатгалгаа болон хүндэрч нас баржээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Батлагдсан тохиолдлуудаас зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Улаанбаатарт “covid-19″ халдварын 79 шинэ тохиолдол батлагдаж, 1 тохиолдол Төв аймагт бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 3561 болж, нийт халдвар авсан иргэдийн 80 хувь нь эдгэрсэн. Хавьтал судлалын байдлын хувьд шинээр халдвар авсан 80 хүний 77 нь ойрын хавьтал. Тэдний 65 нь эхний PCR шинжилгээгээр онош батлагдсан бол 12 нь давтан шинжилгээгээр илэрлээ. Одоогоор гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн байршлын хувьд Баянзүрх дүүргийн 14 дугаар хороо, СХД-ийн 6 дугаар хороо, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд тус тус бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай эмэгтэйчүүдийн эмнэлэг, Завхан, Төв аймгийн эмнэлэгт 677 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдийн 644 нь биеийн байдал хөнгөн, 43 хүний биеийн байдал хүндэвтэр, хүнд 6, нэн хүнд хоёр өвчтөн байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Коронавирусийн 80 тохиолдол бүртгэгдсэний 79 нь Улаанбаатар хотод , нэг нь Төв аймагт бүртгэгдсэн

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн ” Сүүлийн 24 цагт 21585 хүнд шинжилгээ хийхэд 80 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 3561 боллоо. Эдгээрийн 79 нь Улаанбаатар хотод , нэг нь Төв аймагт бүртгэгдсэн. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй.

21 хоног эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байсан нэг эмэгтэй нас барснаас, нийт нас баралтын тоо 4 боллоо.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хорооны ажлыг дүгнэжээ

Монгол Улсын санхүүгийн зах зээлийг олон тулгуурт тогтолцоонд хүргэх, хөгжлийг хурдасгах, тогтвортой байдлыг хангах зорилгоор Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагууд урт, дунд хугацааны бодлогын баримт бичгийг хамтран боловсруулж хэрэгжүүлдэг.

Зөвлөлөөс доорхи нэр бүхий гурван бодлогын баримт бичгийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлыг үнэллээ.

Нэгдүгээрт, “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн 2019-2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан 64 арга хэмжээний гүйцэтгэл 97.7 хувиар үнэллээ.

Хоёрдугаарт, “Мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан 26 арга хэмжээний хэрэгжилт 95.0 хувьтай байна. Гуравдугаарт, “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан 10 арга хэмжээний гүйцэтгэл 94.0 хувиар тус тус дүгнэсэн гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 11 цэгт PCR шинжилгээ авна

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2021.03.11/ доорх цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авна.

Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цагт ажиллана.

Зөвхөн цаг авсан иргэдэд үйлчлэх тул та бүхэн eruul.gerege.mn-р цаг захиалж, тухайн цагтаа очиж шинжилгээгээ өгнө үү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Япон улс 1.3 сая хүнд шаардлагатай тун вакцин хандивлахаар болов

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 1,3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар боллоо.

Тус буцалтгүй тусламжийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлэх “Ковид-19″ цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зуржээ.

"КОВИД-19" цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, Монголын хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан нийлүүлж, вакцины “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр дэлхийн улс орнууд КОВИД-19 цар тахалтай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед манай Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй, бодит дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Мөн Япон Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаас хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд тусламжийн вакциныг аль болох хурдан Монгол Улсад оруулж ирж, хүн амыг дархлаажуулах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэв.

Солилцох ноот бичигт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар гарын үсэг зурж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар байлцав. Арга хэмжээнд Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яам, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгчийн газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Мөн тэрээр энэхүү төслийн сацуу Япон Улсын Засгийн газар манай улсын хүн амын 20 хувийг вакцинжуулахад дэмжлэг үзүүлж буй олон улсын Covax хөтөлбөрийн хандивлагч гол улс орны нэг болохыг дурдаад энэ утгаараа Япон Улсын Засгийн газар манай хүн амд КОВИД-19 цар тахлын вакциныг хүртээмжтэй нийлүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Их Британийн хунтайж Харри, Меган Маркл нарын ярилцлага шуугиан тарив

Их Британийн хунтайж, Сассексийн гүн Харри нь гэргий Меган Марклын хамт саяхан Опра Унфригийн хөтлөн явуулдаг нэвтрүүлэгт оролцож, илэн далангүй ярилцлага өгчээ. Хатагтай Меган Букингемийн ордонд байхад нь тулгарч байсан сэтгэл зүйн олон асуудал, ордныхноос тусламж хүсэхэд татгалзсан хариу авч байсан гээд олон сонирхолтой баримтыг дэлгэсэн аж. Тухайлбал, тэрээр хатан хааны гэр бүлийг “арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч” гэж ойлгогдох үг хэлсэн нь дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан юм.

Меган ярихдаа хүү Арчи нь мэндлэхийн өмнө хатан хааны гэр бүлийн хүрээнд хүүгийн арьсны өнгө ямар байх бол гэсэн асуудал хөндөгдөж байсан. Үүнээс хамаарч тэдэнд язгууртан цол хэргэм олгох эсэх асуудал яригдсан гэжээ. Энэ нь залуу хосуудыг жирийн хүний амьдралаар амьдрах шийдвэр гаргахад хамгийн ихээр нөлөөлсөн хэмээн онцолсон байна.

Букингемийн ордныхныг төдийгүй британичуудын сэтгэлийг түгшээгээд авсан уг мэдэгдлийн дараа Их Британийн хатан хаан Элизабет II байр сууриа илэрхийлэв. Тэрбээр Меганы мэдэгдлийг нухацтай авч үзэхээ илэрхийлж, Букингемийн ордонд хөндөгдсөн бүхий л асуудлыг нааштай шийдэхээ амлажээ.

Хатан хаан Элизабет “Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Харри болон Меган нарт хэчнээн хэцүү зүйлс тохиолдож байсныг манай гэр бүл бүрэн дүүрэн мэдээгүйдээ үнэхээр харамсаж байна. Ярилцлагын үеэр хөндөгдсөн сэдвүүд, тэр дундаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан асуудал маш их эмзэглүүлж байна. Тухайн үеийн зарим дурсамжууд хүн бүрт янз бүр үлдсэн байж болох тул бид энэ асуудлыг гэр бүлийн хүрээнд дотроо шийдэх болно. Харри, Меган болон Арчи нар үргэлж манай гэр бүлийн хүндтэй, хайрладаг гишүүд байх болно” гэж мэдэгджээ. Харин Английн угсаа залгамжлах хунтайж Чарльз отгон хүүгийнх нь гэр бүлтэй холбоотой уг асуудалд байр сууриа илэрхийлэхээс татгалзсан байна.

Нэрт хөтлөгч, хэвлэлийн магнат, тэрбумтан Опра Уинфригийн дээрх ярилцлага өнгөрсөн даваа гаригт Их Британи даяар цацагдсан агаад 11.1 сая хүн үзэж сонирхсон байна. Үүнтэй зэрэгцэн Харри, Меган нарын ярилцлагыг сонссон Их Британийн ITV телевизийн сувгийн “Өглөөний мэнд, Британи” нэвтрүүлгийн хөтлөгч, нэрт сэтгүүлч Пьерс Морган хунтайж Харри болон түүний гэргий Меган Маркл нарын талаар байр сууриа илэрхийлснийхээ төлөө ажлаасаа халагджээ. Учир нь түүний мэдэгдлийн дараа тус телевизийн редакцид 40 мянга гаруй гомдол ирсний дагуу ийм арга хэмжээ авчээ. П.Морган “Энэ нь миний хэрэг биш ч гэлээ Меган авхайн хэлсэн ярьсан зүйлд олон эргэлзэх, үнэнд нийцэхгүй зүйл байна” гэж хэлжээ. Тэрээр мэдэгдэхдээ “Харри болон Меган нар Их Британийн хатан хааныг хүндлээгүй, ярилцлага нь “гутамшигтай, хатан хааны нэр хүндийг унагаахад чиглэгдсэн суртал ухуулга боллоо” гэв.

Д.ЦЭРЭНДОЛГОР