Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар хүчтэй шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

Гуравдугаар сарын 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр PCR шинжилгээ авах байршлууд

Өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдөр эдгээр цэгүүдэд шинжилгээ хийгдэнэ. 09-17 цагт хүртэл ажиллах бөгөөд зөвхөн цаг авсан иргэдэд үйлчилнэ.

Categories
мэдээ

Нийслэлд дархлаажуулалтын 44 цэг ажиллаж байна

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын ажил нийслэл хотод өрнөж байна. Доорх байршлуудад дархлаажуулалт хийгдэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Амартүвшин: Гурван хувийн хүүтэй зээл ААН-үүдэд тогтвортой ажиллах, хурдан хугацаанд бизнес нь сэргэх боломж олгоно

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.


-Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө боловсруулж баталлаа. Өнөөдрөөс (өчигдрөөс)жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгож эхэллээ. Уг арга хэмжээг эдийн засагт хэрхэн түлхэц болно гэж харж байна?

-Энэхүү цогц төлөвлөгөө үр дүнгээ өгнө байх гэж бодож байна. Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд өмнө нь өрх гэр, иргэд рүү чиглэж байсан бол одоо ААН, жижиг дунд бизнес эрхлэгчид рүү чиглэж байна. ААН, бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд тун хүнд байлаа. Орлого нь буурсан, тасалдсан. Мөн ажиллагсдынхаа цалинг тогтмол өгч байгаа хэдий ч зээлтэй ААН-үүдийн хувьд өндөр хүүтэй зээлээ төлөхөөс гадна үндсэн зээлийнхээ төлбөрөө төлөөд явахаар маш хүнд байдалд орсон. Одоо жилийн гурван хувийн хүүтэй зээл гэдэг тун өгөөжтэй зээлийн нөхцөл. Өмнөх ЖДҮ-ийн зээлээс юугаар ялгаатай байна гэхээр өмнө нь ЖДҮХС өөрөө зээл олгож байсан. Би тэр үед банкинд ажиллаж байхад энэ тал дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. ЖДҮХС-гийн зээл судалдаг хүмүүсийн чадварт нь итгэхгүй байсан. Зээлийн эрсдэлийг үнэлж чадах уу. Бизнесээ ойлгож чадах уу.

Одоо болохоор Засгийн газар, Сангийн яам, Монголбанк нийлээд эх үүсвэрийг нь арилжааны банкинд өгч байгаа юм. Зээл олгох хүсэлтэй банкуудад эх үүсвэрийг нь өгөөд Засгийн газрын зарласан хөтөлбөрийн дагуу зээлээ олгоно гэж байгаа юм. Банкуудаар дамжуулах нь яагаад зөв гэхээр банкууд бол мэргэжлийн зээлийн шинжилгээ дүгнэлт хийдэг дэд бүтэц. Тэгэхээр мэдээж туршлагатай, аль болохоор гарсан зээлээ муутгахгүйн тулд зөв шийдвэр гаргахыг эрмэлзэнэ.

Эрсдэл талаасаа зөв шийдвэр. Банкууд маань хэт хатуу өндөр шаардлага тавиад ААН, бизнесийнхэн шалгуурыг нь давахгүй унадаг, зээлээ авч чадахгүй байдалд хүрэх вий гэсэн болгоомжлол байсан. Гэтэл Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд банкны төлөөлөлтэй уулзахад арилжааны банкууд аль болох олон ААН-үүдэд зээл олгох түүнчлэн уян хатан шалгуураар зээлээ олгохоо хэлсэн байна лээ. Жилийн 16,18 хувийн хүүтэй зээлтэй ААН одоо тийм хэмжээний хүү төлөх хүнд. Гурван хувийн хүүтэй зээл гарч байгаа нь ААН-үүдэд урт хугацаандаа тогтвортой ажиллах, хурдан хугацаанд бизнес нь сэргэх боломжтой. Миний хувьд хоёр их наядын хөтөлбөрийг маш зөв гэж бодож байгаа.

Өмнөх ЖДҮ-ийн зээл олголт шиг зүйл давтагдахгүй. Хэн нэгэн албан тушаалтан арилжааны банкинд нөлөөлөх боломжгүй. Эх үүсвэрээр дамжуулж банкуудаар зээл олгож байгаа хэлбэр нь тун зөв.

-Эдийн засагчид Төв банкны үнэт цаасны хүүг буулгах ёстой гэх байр суурийг илэрхийлж байна лээ. Үнэт цаасны хүүгээ бууруулсан нь ковидын үед улс орнуудын бүгдийнх нь хийсэн алхам гэж байсан л даа.

-Эдийн засгийн онолоороо өсөлт нь саараад, буураад хасах руугаа ороод эдийн засгийн идэвхжил маш муу байгаа тохиолдолд мөнгөний бодлогоор буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр бодлогын хүүгээ бууруулж болно. Манай тохиолдолд арилжааны банкууд маш их хэмжээний сул эх үүсвэртэй. Одоогийн байдлаар 7 их наяд төгрөг даваад гарчихсан. Тэр нь Монголбанкны үнэт цаас дээр байршчихсан. Тэр бол бодлогын хүүгээ 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалт байгаа. Гэтэл үүнийг буцаад эдийн засагт оруулъя гэхээр эдийн засагт мөнгө нь байгаа хэрнээ банкууд нь эрсдэлээ бодоод мөнгөө зээл болгож гаргахгүй байна. Хоёр их наяд үүнд маш их түлхэц болно. Ингэхээр эдийн засаг чинь шаварт суусан машиныг чирээд гарч байгаатай адил болох нь байна. Дэлхий даяар инфляци өсч байна. АНУ ковидын үед авах аарга хэмжээнд 1,9 их наяд ам.долларыг Сенат нь баталчихлаа. Энэ хэмжээний мөнгө Америкийн эдийн засагт ороод хэрэглээнд орно. Ингэхээр бараа үйлчилгээний үнэ өснө. Америкийн засгийн газрын бондын хүүг харж байхад сүүлийн гурван сар инфляци нь өсөөд эхэлчихсэн. Инфляцийн хүлээлт нь өндөр байна гэсэн үг. Энэ тохиолдолд тийм амархан бодлогын хүүгээ бууруулахад хэцүү байна байх. Бодлогын хүүгээр эдийн засгаа сэргээхэд шууд нөлөө байдаггүй. Зургаа юмуу, есөн сарын дараа нөлөөгөө өгдөг. Тэр үед дэлхийн болон Монголын инфляцийн түвшин өсчихвөл эсрэгээрээ эдийн засагт эрсдэлтэй байх магадлалтай. Тиймээс ААН, бизнесүүдэд тулгамдаж буй асуудал болох хүнд суртал, санхүүгийн хүртээмж, хүүгийн дарамтнаас гаргаад нөгөө талдаа экспортод чиглэсэн нүүрс, зэс төмрийн хүдрээ зогсолтгүй гаргах нь чухал. Дэлхийн зах зээл дээр үнэ нь нэлээд өндөр түвшинд хүрчихсэн байгаа. Хятадын эдийн засаг, АНУ-ын эдийн засаг, европын эдийн засаг ковидын хямралаас гараад өсч эхэлж байна. Үйлдвэрүүд нь ачаалалтай ажиллаад түүхий эдийн эрэлт их байгаа учраас үнэ нь өсч байна л даа.

-Долдугаар сард Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зогсохоор эдийн засаг ямар дүр зурагтай байх бол?

-Манай улс хамгийн доод цэгтээ өнгөрсөн 12 дугаар сард хүрсэн болов уу гэж таамаглаж байна. Манай эдийн засаг Цагаан сарын дараа идэвхждэг. Газар тариалан, барилгын салбар гээд бүх үйл ажиллагаа сэргэж эхэлдэг цикльтэй. Үүнийгээ дагаад эдийн засаг өсч эхлэх байх. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд тодорхой хэмжээнд нөлөөлнө. Экспорт нэмэгдэх байх. Нэмэгдээд ч явж байна лээ. Энэ бүгд нийлээд эдийн засгийг богино хугацаанд хасах биш нэмэх рүү оруулах болов уу гэж харж байна.

-Банкны тухай хууль батлагдаад хэрэгжээд эхэлчихлээ. Банкны тухай хуулийн үр дүнг та хэрхэн харж байна. Энэ бүхэн иргэдэд, эдийн засагт ямар үр ашиг бий болгох вэ?

-Банкууд үнэлгээгээ хараат бус шинжээч юмуу үнэлгээний компаниудаар гаргана. СЗХ-ны IPO хэрхэн гаргах журам бий. Түүн дээр хөндлөнгийн аудит хийх ёстой. Хөндлөнгийн компани дүгнэлтээ гаргасан байх ёстой. Түүнийг үндэслээд СЗХ болон бирж дээр IPO гаргах зөвшөөрлийг нь өгнө. Энэ дээр жишиг чухал л даа. 100 тэрбумын өөрийн хөрөнгөтэй банк байя гэж бодоход зах зээлийн үнэлгээний жишиг нь 1.5-2 дахин байгаа юм. 100 тэрбум чинь зах зээлийн үнэлгээндээ 150-200 тэрбум болно гэсэн үг. Америкийн банкуудын үржүүлэгч нь 1-1.3 хооронд байна. Хурдан хөгжиж байгаа, өсч байгаа Азийн банкууд 2 дахин байх жишээтэй. Монголын банкуудын үнэлгээ 1.5-2 гаруйтай байх болов уу гэж бодоод байна. Ямар ч тохиолдолд анх зарласан үнэ хэт өндөр байвал хүмүүс худалдаж авахгүй. Хэт бага байвал хүмүүс хурдан аваад үнийг нь өсгөчихнө. Тиймээс IPO-г гаргахад брокер дилер компани оролцох шаардлагатай. Түүгээр дамжуулж банкууд бирж дээр хувьцаагаа гаргана. ер нь хөрөнгө оруулах гэж байгаа иргэд, ААН-үүд ямар банк сонгохоо банкны үнэлдэг CAM­EL системийг дагах хэрэгтэй. Банкны өөрийн хөрөнгө нь ямар хэмжээтэй байна, зээлийн чанар нь ямар байна, тухайн банкны удирдлага нь туршлагатай юу, ТУЗ-ийн гишүүд нь ямар хүмүүс байна. Хэрхэн бүрдсэн байна, ашигтай банк байна уу, ашиг нь өсч байна уу, хөрвөх чадвар нь хэр байна зэргийг харах ёстой. Түүнчлэн банкны иргэдийн хадгаламж болон зээл үнэт цаас бэлэн мөнгийг харах хэрэгтэй. Энэ хоёрын харьцаа нь ямар байгаа нь чухал. Хадгаламж тал дээр богино хугацааны их хэмжээний хадгаламж татан төвлөрүүлчихсэн. Тэр эх үүсвэрээрээ урт хугацааны зээл гаргаад урт хугацааны зээл нь гэнэт муудвал нөгөө талд нь богино хугацаатай хадгаламж эзэмшигчид гэнэт мөнгөө татахаар эндээс мөнгө нь түгжигдчихсэн байдаг мөнгийг нь олгож чаддаггүй. Энэхүү банк дампуурдаг шалтгааныг харах хэрэгтэй. Хадгаламж нь чанартай байна уу, олон жижиг хадгаламж байна уу, цөөн хэдэн том хадгаламж байна уу гэдгийг ч харах ёстой. Тиймээс банкинд хөрөнгө оруулах гэж байгаа иргэд, ААН нэлээд сайн судлах хэрэгтэй.

-Энэ хууль банкны реформ болж чадсан уу?

-Маш том реформын шинжтэй хууль болсон. Хамгийн гол үр дүн бол арилжааны банкууд нээлттэй болж, засаглал сайжирна. Нэг эзэмшигчийн хувь 20 хувиас хэтрэхгүй болсноор засаглалын хувьд маш том өөрчлөлт авчирна. ТУЗ-ийн гишүүний бүрэлдэхүүн есөөс дээш болно. Гишүүдийн гуравны нэгээс дээш нь хараат бус байна. Хоёрт, иргэд аж ахуйн нэгжүүд банкныхаа эзэн нь болох боломж бүрдэнэ. Мөн хяналт тавьдаг болж байгаа.

-Манай улс ковидын эсрэг вакцинжуулалтаа эхлүүлээд явж байгаа хэдий ч ковидын тархалт нэмэгдсээр байна. Вакцинжуулалтын талаар таны байр суурь ямар байна?

-Миний хувьд вакцинцуулалтыг дэмжиж байгаа. Иргэдийн эрүүл мэндийг бодсон ч тэр, эдийн засаг талаас нь харсан ч тэр вакциныг идэвхтэй хийлгэх хэрэгтэй. Вакцины тоо хэмжээ хангалттай байгаа юм билээ. Нэмэлтээр ч вакцин ирэх талаар Засгийн газрын гишүүд хэлж байна лээ. Вакциныг сөрөг талаар сурталчилж нийгэмд буруу ойлголт өгч болохгүй л дээ. Дэлхий даяар вакцинд хамрагдаж байгаа шүү дээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин хонь өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 12. Сугар гариг. Билгийн тооллын 29, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 07:11 цагт мандан 18:52 цагт жаргана. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 10-12 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өдрийн сонинд “Уйгаржин бичигт орох хуулиа хүчингүй болгох хэрэгтэй” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт АН-ын дарга С.Эрдэнэ “Аливаа албан тушаал,
эрх мэдлийг өгч чаддаг, авч
чаддаг байх ёстой” хэмээн I-II нүүрт өгүүллээ.

Турк судлаач, доктор Ч.Цэрэннадмид “Турк улс бүс
нутагтаа геополитикийн шинэ
тоглолт хийж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Уйгаржин бичигт
орох хуулиа хүчингүй
болгох хэрэгтэй” хэмээн өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы “Шинжлэх ухаан” буланд ШУА-ийн Геологийн
хүрээлэнгийн захирал,
доктор Д.Одгэрэл “Баянхонгор аймгийн Байдрагт 2.7
тэрбум жилийн настай чулуулаг тархсан байдаг” хэмээв.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Гадаад харилцааны яамны хэвлэлийн
төлөөлөгч Л.Ариун-Учрал “Япон улсаас буцалтгүй
тусламжаар AstraZeneca, Prizer,
Moderna гэсэн гурван төрлийн
вакцин зургадугаар сараас
ирэх төлөвтэй байна” хэмээснийг I, VII нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн албаны шалгалт өгөх иргэдээс PCR шинжилгээ шаардахгүй боллоо

Төрийн албаны ерөнхий шалгалт 2021 оны 03 сарын 12-ноос эхэлнэ. Шалгалт өгөх иргэд дараах мэдээллийг анхаарна уу.

  1. Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж, шалгалтаа хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхааруулж байна.
  2. Монгол Улсын Шадар Сайдын “Иргэдээс 72 цагийн хүчинтэй ПСР-ын шинжилгээг зөвхөн:
    – Хөдөө орон нутаг руу явах
    – Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ авах тохиолдолд шаардана” гэсэн шийдвэрийн дагуу төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдээс ПСР-ын шинжилгээ шаардахгүй боллоо.

Шалгалт явагдах байрны хаяг, байршил: Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байр буюу Засгийн газрын ордноос Сансрын Имарт /Emart/ худалдааны төв явах замд Улаанбаатар чуулгын байр, Нийслэлийн инновацийн төвд шалгалтаа хуваарийн дагуу өгөх юм.

Categories
мэдээ улс-төр

Сэргээн босголтын зээлийн банкны төлөөлөгчийн газрын захирлыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг болон Сэргээн босголтын зээлийн банкны Төлөөлөгчийн газрын захирал Михиал Зумзер нарыг хүлээн авч уулзав.

Монгол Улс, Монгол, Германы хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа 1991 оноос хойш өргөжин хөгжсөөр энэ онд хамтын ажиллагааны 30 жилийн ой тохиож буйг талууд тэмдэглэв. ХБНГУ-аас өнгөрсөн 30 жилд эрчим хүч, байгаль орчин, боловсролын зэрэг салбаруудад нийт 470 гаруй сая еврогийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр олон төсөл хөтөлбөрийг манай оронд хэрэгжүүлжээ.

Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл дунд, урт хугацааны стратегийн баримт бичгүүдэд тусгагдсан зарим бодлогын хэрэгжилтийг хангахад Сэргээн босголтын зээлийн банкнаас дэмжиж, хамтын үйл ажиллагаагаа уялдуулан ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Мэдээлэл технологийн салбарын төлөөлөлтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн салбар бүрийнхэнтэй хийж буй өглөөний уулзалтаа мэдээлэл технологийн салбараас эхэлсэн. 2021 оны хоёрдугаар сарын 5-нд болсон мэдээллийн технологийн салбарынхантай хийсэн тус уулзалтын мөрөөр олон улсын зах зээлд гарах боломжтой “And Global”, “Erxes”, “CallPro”, “World Plus”, “Shoppy” зэрэг компаниудын удирдлагуудыг Ерөнхий сайд өнөөдөр дахин хүлээн авч уулзлаа.

Мэдээлэл технологийн салбарын асар хурдацтай хөгжлийн энэ үед дотоодын компаниуд хэрхэн олон улсад гарч хөрөнгө оруулалт татах вэ гэдэгт анхаарлаа хандуулсаар байна. Мэдээлэл технологийн салбарыг шинэ шатанд гаргах нөөц боломжийн талаар тэд гадаад, дотоодын хамтын ажиллагаа, дэд бүтэц, хууль эрх зүйн орчныг сайжруулахад төрөөс ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн саналуудыг түлхүү тавив.

Зарим орнуудад мэдээлэл технологийн салбарын компаниудад тодорхой дэмжлэг үзүүлдэг талаар Япон, Сингапурын жишээг татаж, татварын таатай орчин, хөнгөлөлттэй зээл, дэд бүтцийг хөгжүүлэхэд цогц дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг баримтуудыг дурдаж байв.

Ерөнхий сайд “Мэдээлэл технологийн чиглэлээр амжилттай ажиллаж байгаа компаниудын төлөөлөлд аль болох өгөөжтэй байдлаас нь харж, дэмжин ажиллана” гэдгээ хэлэв. Мөн энэ чиглэлийн тусгай санг байгуулах хэлбэрээр зохицуулалтууд хийнэ гэв.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх хүрээнд мэдээлэл технологи, хүний нөөц, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд хоёр тал анхаарч ажиллаж байгаа. Энэ дагуу дотоодын мэдээлэл технологийн салбарын компаниуд хамтран ажиллах боломжууд бий гэдгийг ч Ерөнхий сайд хэллээ.