Categories
мэдээ нийгэм

Өвөр Монголын бөхчүүд 10 мянган ширхэг амны хаалт хандивлажээ

Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны бөхийн холбооноос цар тахлын үед хэрэглэх 10,000 ширхэг амны хаалтыг ирүүлсэн байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 3-5 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 3-5 градус дулаан, оройдоо хүйтэрнэ.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, өдөртөө нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 16-18 метр, зарим газраар секундэд 28 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өмнөх өдрөөсөө хүйтэрч 10-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өмнөх өдрөөсөө хүйтэрч 4-9 градус хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус дулаан, бусад нутгаар өмнөх өдрөөсөө хүйтэрч 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан, оройдоо хүйтэрнэ.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан, оройдоо хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

23:00-06:00 цаг хүртэл иргэдийн болон замын хөдөлгөөнд хяналт тавина

Өнөөдөр УОК-ын гишүүд 14:00 цагт Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанаар халдварын нөхцөл байдал, ХӨСҮТ, ЭМЯ-наас хүргүүлсэн саналыг хэлэлцсэн юм.

Шөнийн цагаар хөл хөдөлгөөнийг хязгаарлах талаар Шадар сайд С.Амарсайхан “Үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллана. 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөн, иргэдийн хөдөлгөөнд холбогдох байгууллагууд хязгаарлалт хийж ажиллана. Шөнийн цагаар иргэд бөөгнөрөх, хэрэг зөрчил гарах асуудал байна. Тиймээс тодорхой хугацаанд шөнийн цагаар хязгаарлалт хийнэ.

Зарим иргэд хөдөө явахдаа бусдын нэрээр явж, халдварын эрсдэл үүсгэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОБГ: Автобус шатсаны улмаас бэртсэн, түлэгдсэн хүн байхгүй

Мөнгөн завъяагийн автобусны буудлын орчимд автобус шатсаны улмаас түлэгдсэн хүн байхгүйг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завъяагийн автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага 19:25 цагт Онцгой байдлын газарт очжээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Шар хад- Хороолол чиглэлийн автобус бүрэн шатаж байсныг шуурхай ажиллаж, бүрэн унтраасан байна.

Азаар гал түймрийн улмаас түлэгдсэн хүн байхгүй аж.

May be an image of fire and outdoors
May be an image of fire and outdoors
Categories
мэдээ нийгэм цаг-үе

САЙН МЭДЭЭ: Эрэлч нохойн тусламжтайгаар Э.Энгүүн охиныг эсэн мэнд олжээ

Энэ сарын 05-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Наран хайрхан багийн малчин Г.Эрдэнэбаатарын 2 нас 7 сартай Энгүүн охин гэрийнхээ гадна тоглож байгаад алга боллоо гэх дуудлагыг Ховд аймаг дахь цагдаагийн газарт ирүүлжээ.Дуудлагын дагуу Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажаваар ахлуулсан ажлын хэсэг ажилласан байна.

Эрлийн ажиллагааны үед цагдаа, цагдаагийн ахлагч, Ц.Жарантай, нохой хөтлөгч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбатулга нарт албаны дрон дуудлагатай, эрэлч нохойгоор мөр хөөлгөх чиглэл өгч самналт хийснээр 2021.03.05-аас 2021.03.06-нд шилжих шөнийн 03:50 цаг орчимд Энгүүн охиныг эсэн мэнд олж авч аав ээжид нь хүлээлгэн өгчээ.

Тухайн үед Энгүүн охин гэрээсээ 5 км орчимд төөрч, осгосон байдалтай олдсон байна.

Охиныг нь эсэн мэнд олж өгсөн ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүнд баярлалаа хэмээн Энгүүн охины аав ярилаа.

Эрэн хайх ажиллагаанд Ховд аймаг дахь цагдаагийн газрын 21 алба хаагч, 5 сонсогч, ОБГ-ын аврах ангийн ахлах мэргэжилтэн ахмад Б.Ганцогтоор ахлуулсан 8 алба хаагч, Буянт сумын ЗДТГ-ын 9 алба хаагч, нутгийн 10 иргэн гээд нийт 53 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажлыг зохион байгуулжээ.

Хэрэв жаахан л цаг хугацаа алдсан бол Энгүүн охин осгох эрсдэл өндөр байсныг ажлын хэсгийнхэн онцоллоо. Цаашид эцэг эхчүүд ялангуяа бага насны хүүхэддээ хараа хяналт тавьж, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх даваа гаригаас үйл ажиллагааг нь хязгаарлах 14 салбар

УОК хуралдаж коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх хариу арга хэмжээний талаар мэдээллээ.

Ирэх даваа гаригаас 14 хоног хязгаарлах үйл ажиллагаануудыг хүргэж байна.

Мөн ирэх долоо хоногт 50-аас дээш насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинд хамруулна. Үүний дараагаар 18-25, 26-49 насныхан хамрагдана.

Улбар шар бүс рүү шилжсэнээр дараах 14 байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах юм. Үүнд:

1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Баар /Диско, кароаке/

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

6. Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/

7. Соёл урлаг

8. Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/

9. Алжаал тайлах төв

10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/

11. Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/

12. Дэн буудал

13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд

14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​”Анна Каренина”-гийн гол дүр Н.БАЯРМАА: Сүржигнээд байгааг ойлгоогүй

Улсын драмын эрдмийн театрт Лев Толстойн “Анна Каренина” жүжиг энэ сарын 4-нөөс тоглогдож эхэлсэн ч коронавирусийн халдвар гарсны улмаас тус театрын 54 ажилтныг тусгаарлаад байгаа билээ.

No description available.

“Анна Каренина”-гийн гол дүрийг бүтээсэн, УДЭТ-ын чадварлаг жүжигчин Н.Баярмаа өөрийн фэйсбүүктээ болсон явдлын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Аймаар сүржигнээд байгааг ойлгоогүй шүү дээ. Энэ өвчнийхөө талаар хүмүүст сүржигнэхийн оронд зөв үнэн таниулж, нийт хүмүүсийн дундах сэтгэлзүйг жаахан өөрчилж тайван болгох хэрэгтэй байх. Дэмий юманд улсын мөнгө үрэхээ болиосой” хэмээжээ.

No description available.

No description available.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Хатуу хөл хорио тогтоохгүйгээр 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлалаа

Мартын 8

Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо.

Нийгэмд тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас хамааран УОК-ын шийдвэр гарч гамшгийн үеийн ШАР түвшнээс УЛБАР ШАР түвшинд шилжиж байгааг зарлалаа.

Шадар сайд С.Амарсайхан “Өнөөдрийн хуралдаанаар даваа гаригаас нийслэлд тогтоосон эрсдэлийн түвшинг ахиулж улбар шар түвшинд шилжүүлж 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар боллоо” гэв.

Энэ түвшинд үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн ААН-үүд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллахын зэрэгцээ халдварын эрсдэл буурсан тохиолдолд эргээд ШАР түвшинд шилжих боломжтой юм.

Хязгаарлах үйл ажиллагаа

1. Жагсаал цуглаан, уралдаан, тэмцээн

2. АЯлал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Баар /Диско, караоке/

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

6. Сургалтын төв / танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/

7. Соёл урлаг

8. Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тоо 30 хувиас их/

9. Алжаал тайлах төв

10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв / нийт хүчин чадлын 30 хувиас их/

11. Саун, бассейн /нийт хүчин чадлын 30 хувиас их/

12. Дэн буудал

13. Шашны зан үйл- гандан, сүм хийд, мөргөлийн газрууд

14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ / дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/

No photo description available.

No photo description available.

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн 26 дугаар хороонд баригдсан 920 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орлоо

БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдаж дууслаа.

Тус барилгыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авав. Ингэснээр хоёр ээлжиндээ хоёр мянга орчим хүүхдийн сурах орчин сайжирч байгаа юм.
БНХАУ-ын засгийн газар манай улсад 7 сургууль, 1 цэцэрлэг барьж өгч байгаагаас 4 нь өнгөрсөн жил ашиглалтад орсон бол үлдсэн 4 нь энэ онд ашиглалтад орно. Үүний эхнийх нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж байна.

May be an image of sky

Баянзүрх дүүрэгт хоёр сургууль, нэг цэцэрлэгийн барилгын ажил эхэлжээ. Яамны төлөөлөл бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцаж тодорхой үүрэг даалгаврыг хугацаатай өгөв. Мөн хүн хүчээ нэмж ажиллахыг зөвлөмж болгов.
Энэ онд улсын хэмжээнд 100 орчим сургууль, цэцэрлэг ашиглалтад орно.

May be an image of indoor

May be an image of outdoors

Categories
мэдээ эдийн-засаг

Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 48 хувиар өсөв

Монгол Улс 2021 оны эхний 2 сард нийт 112 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.3 тэрбум америк доллар болжээ.

Үүнээс экспорт 1.3 тэрбум америк доллар, импорт 922.3 сая америк долларыг эзэлж байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс

  • 736.1 (48.4%) сая америк доллароор,
  • экспорт 563.8 (73.2%) сая америк доллароор,
  • импорт 172.3 (23.0%) сая америк доллароор тус тус өсжээ.

Харин 2021 оны 2 дугаар сард экспорт 694.7 сая америк доллар, импорт 463.5 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 54.8 (8.6хувь) сая америк доллароор, импорт 4.6 (1.0хувь) сая америк доллароор тус тус өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл 2020 оны эхний 2 сард 20.7 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2021 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 391.6 сая америк доллароор өсөж, 412.3 сая америк долларын ашигтай байна.

БНХАУ-тай 2021 оны эхний 2 сард 1.6 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 69.6 хувийг эзэлж байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 172.3 сая америк доллароор өсөхөд улаан буудайн импорт 40.1 сая америк доллароор, ачааны автомашины импорт 34.6 сая америк доллар, суудлын автомашины импорт 8.0 сая америк доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.