Categories
мэдээ цаг-үе

Төрийн албаны шалгалтыг 14 хоногоор хойшлууллаа

Улаанбаатар хотод коронавирус халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс гуравдугаар сарын 13-нд хуралдаж, гамшгийн үеийн ШАР түвшний дэглэмийг УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 15-ны өдрөөс нийслэл Улаанбаатарт зохион байгуулах байсан төрийн албаны ерөнхий шалгалтыг 14 хоногийн хугацаагаар хойшлууллаа.

Нөхцөл байдал хэвийн болсон тухайн үед шалгалтын хуваарийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар дахин мэдээлнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе

Хүчтэй шуурганы улмаас эрчим хүчний цамхаг нуржээ

Цасан болон шороон шуурганы улмаас орон нутагт зам даваа хаагдах нөхцөл үүсээд байна. Түүнчлэн баруун аймгуудад өнөөдөр байгалийн аюулт үзэгдэл болж эрчим хүчний цамхгууд нурж тог цахилгаан тасраад байна.

Баруун бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-ийн мэдээлснээр ОХУ-ын хилээс нааш 10 км-т 110 кВ-ын с-458 ЦДАШ-ын 216-р тулгуур хугарч унасны улмаас аваарийн нөхцөл байдал үүсч, эрчим хүч доголджээ. Одоогоор шуурхай ажлын бригад цахилгаан эрчим хүчнийг хэрэглээг холбохоор ажиллаж байгаа юм.

ХҮЧТЭЙ САЛХИНЫ УЛМААС АЙЛЫН ГЭР НУРЖ, ИРГЭД ЦАСАНД БООГДЖЭЭ

Онцгой байдлын алба хаагчид иргэдийг осгох аюулаас аварсан байна. Тодруулбал, Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутаг, Улааны-Ар гэх газарт хүчтэй салхины улмаас найман ханатай гурван гэр нурсан байна. Тус аймагт өчигдөр салхи 30 м/секунд хүрч, байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас иргэн А, Т, М нарын гэр нурсан байна. Золоор хүний амь эрсдээгүй тул онцгой байдлын алба хаагчид тусламж үзүүлжээ.

Цаг уурын байгууллын мэдээлснээр өнөө шөнө Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн өмнөд хэсэг, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх, цасан болон шороон шуургатай байх төлөвтэй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Экспортын үнийн индекс өсчээ

Гадаад худалдааны нөхцөлийн индекс нэгдүгээр сард 146.5 болж, өмнөх оны мөн үеэс 23 хувь, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна.

Экспортын үнийн индекс нэгдүгээр сард 139.9 болж, экспортын үнэ өмнөх оны мөн үеэс 19.6 хувь, өмнөх сараас 4.2 хувиар тус тус өсжээ.

Харин импортын үнийн индекс нэгдүгээр сард 95.5 болж, импортын үнэ өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар буурсан бол өмнөх сараас 2.9 хувиар өссөн байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Бизнес эрхлэгчдийг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгож эхэллээ

Засгийн газраас 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан. Үүнд багтсан бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг олгож эхлээд байна.

Тодруулбал, бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэл, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатайгаар олгохоор болж байгаа юм. Тус зээлд хамрагдах аж ахуйн нэгж барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэлх хувийг батлан даалгах боломжтой. Мөн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг хангасан байх бөгөөд арилжааны банканд хүргүүлсэн материалд үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч мөн эсэх тодорхойлолтыг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Зээлийн батлан даалтын санд уламжилна.

Categories
мэдээ цаг-үе

Сэлэнгэ аймаг энэ сарыг дуустал зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос Улаанбаатар хот болон голомтод бүсээс тус аймгийг зорих хөдөлгөөнд хийсэн хязгаарлалтаа энэ сарыг дуустал сунгалаа. Тус аймгийн иргэдийг 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх ба 72 цагийн дотор гэрийн ажиглалтад тусгаарлах аж. Харин эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ, харилцаа холбоо, шуудан, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа, өвс тэжээлийн тээвэрлэлт түгээлт, хүнс, шатахуун түлш, оршуулгын үйл ажиллагааны хөдөлгөөнийг хязгаарлахгүй юм.

Categories
гадаад мэдээ

Дэлхий дахинд 118 сая хүн коронавирусийн халдвар авчээ

Өнөөдрийн байдлаар дэлхийн 223 оронд коронавирусийн халдвар авсан хүний тоо 118.754.336 болсон бөгөөд 2.634.370 хүн уг халдвараар нас барчээ. Тархацын тоогоороо АНУ тэргүүлээд байгаа бол Бразил улс хоёрдугаарт бичигдээд байгаа тухай Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Бразилд одоогоор нийт халдвар авсан хүний тоо 11.363.380-д хүрээд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад 2216 хүн нас барж нийт нас баралтын тоо 275105 буюу АНУ-ын ороод байна. Харин тус улсын Эрүүл мэндийн салбарын ажилтнууд 10 сая гаруй халдвар авсан хүнийг эмчлэн эдгээгээд байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хүнсний ногоо тариалалтыг дэмжих төслүүд хэрэгжинэ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-аас хүнсний ногоо тариалалтыг дэмжих төслүүд эхэлнэ гэдгийг мэдээлэв. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төслийн хүрээнд Сэлэнгэ, Төв, Дархан-уул, Увс аймгийн зорилтот дөрвөн сумын 1048 өрхийг хамруулах юм. Эдгээр өрхийг нийт 310 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорьтой болгохоор төлөвлөсөн байна.

Мөн Дархан-Уул аймгийн Орхон суманд хүнсний ногоо боловсруулах цех, нийслэл хотод 1000 м2, Сэлэнгэ аймагт 120 м2 өвлийн хүлэмж барьж ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба Усалгаатай хөдөө аж ахуй” зээлийн төслийн хүрээнд хүнсний ногооны 7.7 мянган га талбайг услах хүчин чадал бүхий инженерийн хийцтэй услалтын системийг шинээр барих, сэргээн засварлах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төслийн барилгын зураг төсөл, ТЭЗҮ хийгдэж 2022 оноос барилгын угсралтын ажлыг эхлүүлэх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд сонор сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна

А0401 дугаартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 70-71километрын хооронд хоолой хэсгээр шар усны үер давж урссан аюултай байдал үүссэн байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Баян-Өлгий аймагт шатахууны үнэ 80-120 төгрөгөөр нэмэгджээ

Баян-Өлгий аймагт 2021-03-13 наас шатахууны үнэ 80-120 төгрөгөөр нэмэгдлээ.

Тодруулж хэлбэл, өмнө нь тус аймагт А-80 бензиний дундаж үнэ 1450 төгрөг, А-92 1520 төгрөг, дизель түлш 1700 төгрөг байв.

Харин өнөөдрөөс “Ник-Петровис”, “Рысжан”, “Хазына” зэрэг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд А-80 бензинийг 1530, А-92 бензинийг 1600 төгрөгөөр худалдаалж эхллээ.

Импортлогч компаниуд шатахууны үнийн өсөлтийг тухайн төрлийн бүтээгдэхүүний хилийн үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.

Categories
мэдээ цаг-үе

PCR шинжилгээний хариуг мессежээр илгээхээ болино

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Энэ үеэр вакцинжуулалтын ажил далайцтай болж, өдөрт тогтмол 15 мянган хүнийг вакцинжуулж байгааг хэллээ. Энэ сарын 15-наас эхлэн ахмад настнуудыг вакцинжуулж эхэлнэ. Мөн худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсож болохгүй салбар, багш нар зэргээр салбар салбараар нь вакцинжуулж эхлэх аж. ЭМЯ-наас иргэд та бүхнийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

PCR шинжилгээний хариу мессежээр очихоо больж, eruul.gerege.mn-ээр орж хардаг болжээ. Өвчлөл Улаанбаатар хотын бүхий л хэсэгт байгаа учир бүгд хариуцлагатай хандаж, хүн хоорондын зай барьж, тогтмол агаар сэлгэж байхыг дахин анхаарууллаа.