Categories
мэдээ нийгэм

Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг дэмжиж ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.

Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ыг сурталчлан таниулах, сургалтуудыг энэ оны гуравдугаар 12-ны өдөр Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагуудад зохион байгуулсан байна. Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын Ажлын хэсэгт хүргүүлжээ. Энэ дагуу 2021 оны гуравдугаар сарын 31-ны дотор Засгийн газрын хурлаар танилцуулахаар болсон байна.

Хоёрдугаар сарын 23-наас хойш үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дүрэм, журам мөрдүүлэх тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг НМХГ-т үүрэг болгосон. Энэ дагуу өнгөрсөн хугацаанд НМХГ-аас хяналт, шалгалтын арга хэмжээг зохион байгуулж, зөрчлийг арилгуулах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Тухайлбал, хяналт шалгалтаар цэнгээний газруудад хүн хоорондын зай барихгүй, видео тоглоомын газарт амны хаалт зүүхгүй, тоглоомын газрыг тухай бүр ариутгадаггүй зөрчил нийтлэг илэрснийг арилгуулж, агаар сэлгэлт, гар ариутгал, бүртгэл хөтлөлтийг тогтмолжуулж, үйлчлүүлэгчдэд шаардлага тавьж ажиллахыг зөвлөсөн байна.

Мөн QR код бүртгүүлэхэд дата шаардлагагүй гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй учраас датагүй гээд уншуулдаггүй. Иймд дата шаардахгүй гэдгийг жишээн дээр үзүүлэн тайлбарлаж, ажилласан байна.

Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагийн байдлаар нийслэл рүү 23258 тээврийн хэрэгсэлтэй 52348 хүн орж, 31854 тээврийн хэрэгсэлтэй 76292 хүн гарсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө.

Тодруулбал, Улаанбаатар хотыг өнгө, үзэмжгүй харагдуулдаг, иргэдийн аюулгүй зорчих боломжийг хязгаарлаж, явган хүний зам руу түрж барьсан зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгах арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Тэрбээр “Улаанбаатар хотын иргэд гудамжаараа чөлөөтэй, аюулгүй явах боломжийг хангах ёстой” гэсэн юм. Мөн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг бүх талаас нь дэмжихийг үүрэг болгож, төрийн албаны хүнд суртал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг даалгав.

Харин хоол, хүнсний худалдаа эрхлэгчдэд аюулгүй, эрүүл ахуйн үндсэн шаардлагуудыг тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг санууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 145 иргэн эх орондоо ирнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 20:25 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор Япон, АНУ, Мьянмар, Өмнөд Судан, Ардчилсан Конго, Тайландаас 145 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 114 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 24 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 3 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь өндөр настан, 3 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Намуун, Ворлд Монголиа, Кентавр зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөсний зузаан 5-50 см нимгэрч, нягт багассан байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 12-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-50 см нимгэрч, мөсний нягт багассан байна.

Иймд нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгаарлах байранд байсан 70 настай эмэгтэй суурь өвчний улмаас нас баржээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр “Монголика” тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 70 настай эмэгтэй нас барсан талаар мэдэгдлээ.

Тэрбээр “Төв аймагт оршин суух хаягтай 70 настай эмэгтэй нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан учраас гуравдугаар сарын 11-нд “Монголика” тусгаарлах байранд тусгаарласан.

Улмаар маргааш нь PCR шинжилгээ авахад сөрөг буюу халдваргүй гарсан. Тэрээр Төв аймагт ганцаараа амьдардаг, хоёрдугаарт ойрын хавьтал байсан учраас долоо хоног тусгаарлах ёстой. Тусгаарлах байранд ирэх үед нь сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч үзэхэд хөнгөн хэлбэрийн ой тогтоолт алдагдалттай, хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй байна гэсэн дүгнэлт үйлдсэн. Өдөрт 4-5 удаа эмч тогтмол үзлэг хийж байсан ч өчигдөр /2021.03.14/ гэнэт нас барсан. Хэрэв ар гэрийнхэн нь хүсвэл задлан шинжилгээ хийж нас баралтын шалтгааныг эцэслэнэ. Урьдчилсан дүгнэлтээр нас барсан шалтгаан нь суурь өвчин байх магадлалтай гэж гарсан” гэлээ.

Монгол Улс дотооддоо 2020 оны 11 сараас хойш халдварыг алдсан. Өнгөрсөн хугацаанд “Covid-19” халдварын улмаас дөрвөн хүн нас барсан юм.

Categories
мэдээ нийгэм

Багш, ажилтнуудын 52.2 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна

Боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид энэ сарын 10-ны өдрөөс эхлэн дархлаажуулалтад хамрагдсан.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 8 дүүргийн нийт 18134 багш, ажилтнууд буюу 52.2 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна.

Багануур дүүргийн тухайд өнөөдрөөс вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ.

Багахангай, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагынхан вакцинжуулалтад хамрагдаж дууссан байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Найман харцагын тойргийн барилдаанд Т.Баасанхүү түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбоо, “Грийн шоу” продакшн хамтран хэрэгжүүлж буй “Хийморь” төслийн хүрээнд шилдэг 8 харцагын тойргийн барилдаан зохион байгууллаа.

Барилдааны хөлийн цэцээр МУГД Б. Адьяахүү, Н.Бүрэнбаатар, А.Алтанхуяг начингууд ажиллаж, тайлбарыг М.Өсөхбаяр заан, Д.Батболд харцага нар улсын тайлбарлагч С. Гантөр нар ажиллажээ.

May be an image of 1 person, standing and indoor

Барилдаанд Т.Баасанхүү харцага хувийн дүнгээр 7 барилдаж 5 давсан амжилтаар тэргүүлж, цомын эзэн болсон бол Т.Бэгзсүрэн харцага мөн 7 барилдаж, 5 давсан амжилтаар удааллаа. Харин О.Хангай харцага 4 даваа, Х.Гантулга харцага 3 даваа, Ц.Одбаяр харцага 3 даваа, А.Цацабшир харцага 3 даваа, Д.Анар харцага 3 даваа, Д. Бат-Эрдэнэ харцага 2 даваа тус тус давсан амжилттай барилдлаа.

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 3 people, people standing and indoor

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 2 people and people standing

May be an image of 3 people, people standing and indoor

Эх сурвалж: МҮБХ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгаарлах байр болон гэрийн ажиглалтын хугацаа

Иргэний тусгаарлан ажиглах байр, гэрийн ажиглалтад байх нийт хугацаа 14 хоног байна.

Гэрийн тусгаарлалтад орсон иргэний гэр бүлийн гишүүдийг гэрийн тусгаарлалтад байх хоногоор нь хамт тусгаарлана.

1. Гадаад улсаас ирж байгаа коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй, бүрэн тун хийлгээгүй иргэнийг тусгаарлах байранд 10 хоног, гэрийн тусгаарлалтад 4 хоног тусгаарлана.

2. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлах байранд 7 хоног, гэрийн тусгаарлалтад 7 хоног тусгаарлана.

3. Халдварын голомтод бүс нутгаас ирсэн, халдварын голомтод ажилласан албан хаагч, ажилтан, иргэн гэрийн тусгаарлалтад 7 хоног байна.

4. Халдвар бүртгэгдээгүй бүс нутагт халдварын голомтод бүс нутгаас ирж ажилласан албан хаагч, ажилтантай хамт ажилласан хүнийг 7 хоног тухайн орон нутагт нь ажиглана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467 иргэнийг олжээ

Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч, нутгийн хойд хэсгээр цасан шуурга, говь тал хээрийн нутгаар шороон шуурга шуурч цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдлаа.

Хүчтэй салхи шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг 10 гаруй аймгийн 46 суманд нийт 548 хүн төөрч, сураггүй болсон дуудлагаар аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Алба хаагчид цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олж, 81 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Мөн салхи шуурганы улмаас 6 иргэн нас барж, 58 гэр, 121 хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хуурч, 1200 толгой мал шуурганд уруудсан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: 122 хүнээс халдвар илэрсний 3 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол байна

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт 9410 хүнд PCR шинжилгээ хийхэд 122 хүнээс халдвар илэрлээ. Завхан Шилүүстэй суманд 2, Зуунмод суманд 1, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол илэрсэн.

Эдгээрийн 117 ойрын хавьтал юм. 111 хүнд эхний шинжилгээгээр, 5 хүнд хоёр дахь шинжилгээгээр илэрсэн.

Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тоо 4083 боллоо.

Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Хөнгөн 900

Хүндэвтэр- 65

Хүнд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өмнөговь аймаг: Сураггүй болсон нийт 77 иргэний 43-ыг эсэн мэнд олоод байна

Өмнөговь аймгийн Онцгой комиссын Шуурхай Штаб цаг үеийн байдлаас шалтгаалан тодорхой асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Өнгөрсөн хоёр өдөр шуурсан шороон шуурганы улмаас гэрээсээ гараад сураггүй болсон нийт 77 иргэнийг эрэн хайх ажиллагаанд 150 гаруй хүн 40 орчим тээврийн хэрэгсэлтэй оролцож, өнгөрсөн шөнийн 01:40 минутын байдлаар 43 иргэнийг эсэн мэнд олоод байна. Эрлийн ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа.

Шуурхай штабаас эрэн хайх аврах ажиллагаанд шаардлагатай газарт нэмэлт баг гарган зохион байгуулж байгаа аж.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Өмнөговь аймагт гуравдугаар сарын 15-ны өдрийн сургууль, цэцэрлэгийн танхимыг сургалтын үйл ажиллагааг зогсоож, цэвэрлэгээ, ариутгал, тоосжилт арилгах үүрэг чиглэлийг боловсролын байгууллагуудад өгчээ.