Categories
мэдээ цаг-үе

Б.Хурц нарын гомдлын хэлэлцэх хугацааг 30 хоногоор хойшлуулжээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.

Улмаар дээрх шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж гомдол гаргасныг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан байдаг. Харин уг шийдвэрийг шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан юм.

Тэгвэл Улсын Дээд шүүх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын гомдлыг хэлэлцэх хугацааг 30 хоногоор сунгасан байна. Өөрөөр хэлбэл, тэдэнд холбогдох 40 хавтаст хэргийн хянан шийдвэрлэх хугацааг ийнхүү сунгажээ.


Categories
мэдээ цаг-үе

Халдвар тархах эрсдэлтэй, голомт болсон хороодыг танилцуулж байна

Халдвар тархах эрсдэлтэй, голомт болсон хороодыг танилцуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Орон нутгийн эмч, сувилагчдын төлөөллийг нийслэлд ирүүлж, вакцинжуулна

Орон нутгийн эмч, сувилагчдын төлөөллийг вакцинд хамруулж, чадавхжуулах талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл өгөв.

Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн эмч, сувилагчдаас тодорхой тооны төлөөллийг Улаанбаатарт ирүүлж, вакцинжуулалтад хамруулна. Орон нутагт вакцин хийхдээ тухайн хүмүүс чадавхжсан байх ёстой. Тиймээс энэ зохион байгуулалтыг эрт хийгээрэй.

Хүмүүс ирэхээр байр, хоолны мөнгөгүй гэсэн жижиг асуудал яриад байж болохгүй. Би та нарт мөнгийг нь шийдэж өгч байгаа. Цаана нь эрх ашигтай холбоотой асуудал бий. Орон нутгийнхан өөрсдөөсөө асуудлыг бултуулаад, нийслэлд ачаалал үүсгэдэг. Завханд халдвар авсан хүмүүсээ эмчилж болж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хуурай бүс нутгийн экосистемийн доройтлыг бууруулах төсөл хэрэгжиж эхэллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужаг /2021.03.16/ хүлээн авч уулзан, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа, цаашдын үйл ажиллагааны талаар ярилцлаа.

Мөн тус уулзалтаар Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөлд гарын үсэг зурж, албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ. Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн санхүүжилтээр хэрэгжих тус төслийг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн есөн суманд 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.Уг төсөл хэрэгжсэнээр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалал болон менежментийг 1,19 сая га газарт хэрэгжүүлэх, ландшафтын 5,64 сая газарт сайн туршлага нэвтрүүлэх, 0,25 сая га газарт нөхөн сэргээлтийн ажлыг хийхээс гадна төсөл хэрэгжих газар нутгийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлыг 10,3 сая тонноор багасгах тооцооллыг төслийн багийнхан гаргаад байна. Ингэснээр зүүн аймгуудын иргэдийн амьдралын чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг болохоос гадна төслийн үр шимийг 25 мянга гаруй хүн шууд хүртэх юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Л.Мөнхбаатар: Шүүх, хууль хамгаалах байгууллагуудын оршин тогтнох үндэс нь ард түмний итгэл

УИХын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.


УИХын хаврын чуулган эхэллээ. Хаврын чуулганаар хэлэлцэх гол ямар хуулиуд байгаа вэ?

-Энэ удаагийн УИХ-ын чуулганаар батлагдаж, хэрэгжих хуулиудын гол цөм нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулахад чиглэгдсэн хуулиуд байх юм. Тухайлбал, 2021 оны хаврын ээлжит чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай, Ерөнхийлөгчийн тухай, Нийслэл болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай зэрэг чухал ач холбогдолтой хуулиудыг хэлэлцэнэ.

Та одоо ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна?

-Нэлээд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Энэ хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэх УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байна. Байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш 30 жилийн хугацаанд парламентын үндсэн үүрэг болох хууль тогтоох үйл ажиллагаа эрх зүйн зохицуулалтын болон практик үйл ажиллагааны хувьд нэлээн жигдэрч төлөвшсөн байна. Харин УИХ-ын хяналтын чиг үүрэг бараг нэр төдий л явж ирсэн. Асуулга, асуулт тавих, танилцуулга, тайлан сонсох төдийгөөр хязгаарлагдаж байгаа. Гэтэл парламент ард түмний төлөөллийн институци болохынхоо хувьд баталсан олон зуун хууль тогтоомжийн биелэлтийг хянах, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ бүрэн гүйцэд үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой. Мөн олон нийтийг түгшээсэн, анхаарлыг нь татсан, парламент зайлшгүй оролцох ёстой асуудлуудад тодорхой хариуг цаг алдалгүй өгдөг байвал зохино. Энэ зорилгоор УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг боловсруулж байгаа юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-д Хянан шалгах түр хороо байгуулж, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг хянан шалгах боломжтой болсон. Үүнтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг энэ хуулийн төсөлд тусгаж байгаа.

Дээрхээс гадна, миний бусад гишүүдтэй хамтран санаачилсан Хувийн тэтгэврийн тухай, Эрдэнэсийн сангийн тухай, Хоршооны тухай зэрэг хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон тул эдгээр төслүүд дээрээ ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газрын өргөн мэдүүлсэн хэд хэдэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсэгт ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой эрх зүйн маргаантай асуудлууд гарч байна. Хуульч хүний хувьд үүнийг хэрхэн харж байна. Тухайлбал, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахиж нэр дэвших боломжтой эсэх асуудал ихээхэн маргаан дагуулж байна л даа?

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт тусгагдаж үүнийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон. Энэ заалтыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаар улстөрч, судлаачид эсрэг тэсрэг байрь суурь илэрхийлж байгаа нь анхаарал татаж байна. Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг л удаа сонгоно гэсэн зохицуулалт өнгөрсөн оны тавдугаар сараас хүчин төгөлдөр болсон. Тиймээс хуульд заасан уг хугацаанаас өмнө Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүн дахин нэр дэвших эрхгүй гэдэг байр суурьтай нэг хэсэг байна. Нөгөө талаас, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу энэ заалт зөвхөн шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид л хамаарна гэсэн ойлголт ч байна. Миний хувийн байрь суурь гэвэл дээрх зохицуулалтын гол цөм нь “зөвхөн нэг удаа” гэсэн заалт бөгөөд цоо шинэ Үндсэн хууль биш, нэмэлт өөрчлөлт учраас өмнөх ба одоогийн Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших эрхийн хязгаарлалт болно гэж үзэж байна. Энэхүү асуудлаар зарим иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандсан тул Цэц эцэслэн шийдвэрлэж таарна.

-“Та бидний эвсэл” –ээс УИХд нэр дэвшиж, сонгогдсон С.Ганбаатарын тухай, хэрвээ МАН, МАХН хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцвол ямар байдал үүсэх вэ?

-Энд хоёр ялгаатай асуудал байгаа. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуульд эвсэл болж оролцсон асуудал, дараагийнх нь Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн намууд эвсэл болж болох вэ гэдэг асуудал.

УИХ-д суудал бүхий нам л Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “УИХ-д суудал бүхий улс төрийн нам” гэж тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн бүхий нам, эвслийг ойлгоно гэсэн байгаа. Тодруулж хэлбэл, Их Хурлын сонгуульд дангаараа оролцож суудал авсан МАН, АН хоёр энд хамаарна. УИХ-ын сонгуульд бусад намтай эвсэж оролцсон “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвсэл үүнд хамаарна. Тэгэхээр энэ заалтын дагуу “Та бидний эвсэл”-ийг бүрдүүлсэн МАХН, ИЗНН, МУНН-ууд нь УИХ-д суудалгүй, харин “Та бидний эвсэл” нэг суудалтай.

Дараагийн асуудал бол намууд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд яаж эвсэж оролцож болох вэ гэдэг асуудал. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, “Эвсэл гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцож байгаа УИХ-д суудал бүхий намыг” хэлнэ хэмээсэн байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд эвслийг бүрдүүлэх намууд аль аль нь УИХ-д суудалтай байх ёстой. Тэгэхээр өмнө хэлснээр “Та бидний эвсэл” нэг суудалтай учраас уг эвслийг бүрдүүлсэн намуудын эвслийн гэрээнд заасан журмаар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Хэрвээ эвслийг бүрдүүлж байгаа намууд санал нэгдээгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй, эсхүл эвсэл тарах хүртэл үр дагавар үүсч болно. Эвсэл нэр дэвшүүлэх эсвэл тарах эсэх, УИХ-д суудал бүхий нам хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх зэрэг нь нам, эвслийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрлэх асуудал.

Бусад нэр дэвшигчдийн талаарх таны байр суурь?

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхэд сар гаруй хугацаа үлдсэн байна. Ардчилсан нам дотооддоо маргаанаа хууль, дүрмийнх нь дагуу хурдан шийдвэрлэж, эв эеэ олох байх гэж найдаж байна.“Зөв хүн электорат” эвслийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцож байгаа. Одоогоор нэр дэвшигчид нь тодроогүй байна. МАН-ын тухайд хуульд заасан хугацаанд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна. Намын дарга У.Хүрэлсүх тодорхой хэлсэн шүү дээ. “Би улс төрөөс яваагүй ээ, Монгол төрийн төлөө, шударга ёс, шударга шүүхийн төлөө үргэлжлүүлэн зүтгэнэ” гэж. Тэгэхээр, Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмын нээлтийг МАН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч нээнэ гэдэгт би итгэлтэй байна.

Шүүхийн тухай хууль батлагдсан. Тодорхой шүүгч нарын ёс зүйн асуудал хөндөгдөж байна. Шүүхийн тухай хуулиар Шүүгчийн сахилгын хороо бий болж байгаа. Шүүгч нарын ёс зүйн асуудлыг яаж шийдэхээр оруулсан бэ?

-Шүүхийн хууль 2021оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдаж, гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлээд байна. Шүүгчийн сахилга, ёс зүй, мэргэжлийн ур чадварын талаар одоогоор ирсэн өргөдөл, гомдол энэ хуулийн хүрээнд шийдэгдэх ёстой. Шүүгч аль ч цагт хаана ч байсан шүүгчийн нэр хүндийг хамгаалах үүрэгтэй. Цөөнгүй шүүгчийн ёс зүйн асуудал яригдаж байгаа. Хэрвээ хэвлэл, мэдээллээр гараад байгаа хэрэг наймаалцсан зэрэг асуудал нь нотлогдвол энэ нь гэмт хэргийн шинжтэй асуудал болно.

Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор шинээр байгуулагдах Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах ажлыг яг одоо Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулж байна. Эдгээр хүмүүсийг томилгооны сонсгол хийж томилно. Хэрвээ одоогийн бүтэц нь үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол ойрын хугацаанд шинээр байгуулагдах Сахилгын хороо энэхүү асуудлыг авч хэлэлцэж, хуулийн дагуу шийдвэрлэх юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зөрчлийн шинж байдлаас шалтгаалан Сахилгын хороо шүүгчийг албан тушаалаас түдгэлзүүлэх, огцруулах хүртэл хариуцлага тооцох бүрэн эрхтэй болсон. Ингэснээр хугацаагүйгээр томилогдож хуулийн халхавчинд мэргэжлийн ур чадваргүй, ёс зүйгүй шүүгчийг огцруулах боломжтой.

Өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой асуудал нийгэмд шуугиан тариад байна. Тодорхой хэргүүдийг төлөвлөж ялын хугацааг нь ч тодорхой төлөвлөсөн байж болзошгүй талаар баримт материал олдсон. Ийм тохиолдолд шийдэгдсэн хэргүүдийг хэрхэх вэ, яаж шийдэх хуулийн гарц гаргалгаа бий юу?

-Тодорхой хэргүүдийг шүүгч хувийн ашиг сонирхлоор нөлөөнд автан шийдвэрлэсэн нь тогтоогдвол урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бий болно. Тодруулж хэлбэл,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүгч, прокурор, мөрдөгч нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, уг хэргийг шинээр шалгадаг.

М.Энхсайханы, С.Баярын, Ж.Эрдэнэбатын, Н.Номтойбаярын гэх зэрэг урьдчилаад хэрхэн шийдвэрлэх схем нь хийгдсэн, тэр нь олдсон гэж яригдаад байгаа хэргүүдийн тухайд шүүгч нь нөлөөнд автаж өөрийн дотоод итгэл үнэмшлээр биш, бусдын хүсэл зоригийн дагуу шийдвэр гаргасан уу, шүүх хуралдаанаас өмнө шийдвэр нь тодорхой болсон байсан уу гэдгийг шалгаж, тогтоох ёстой. Шүүгч нарыг ямар нэг сул тал, эсхүл үйлдсэн байж болзошгүй авлига болон бусад гэмт үйлдлээр нь барьцаалж, хэрэг шийдвэрлүүлдэг асуудал мөн яригдаж байгаа.Хэрэв хилс хэргээр шийтгэж хэлмэгдүүлсэн бол үнэхээр ноцтой асуудал болно. Магадгүй дурдагдаад байгаа нь эдгээр хэргүүд болохоос биш цаана нь ямар ч хэрэг дээр хэнийг ч хэлмэгдүүлж, хилсээр шийтгэсэн байхыг мэдэхгүй.

Шүүх, хууль хамгаалах байгууллагуудын оршин тогтнох үндэс нь ард түмний итгэл байдаг. Тиймээс дээрх асуудлыг шалгаж үнэн мөнийг тогтоох хэрэгтэй байна. Ингэж байж ард түмний итгэлийг буцаан авч, хүлээн зөвшөөрөгдөх болно.

Хэрвээ шүүх, хууль хамгаалах байгууллагууд өөрсдөө энэ асуудлаа шалгаж, шийдвэрлэж, цэвэрлэж чадахгүй бол УИХ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгч нарын хууль бус үйлдэлтэй холбоотой асуудлаар Хянан шалгах түр хороогоо байгуулж уг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Манай нийтлэлийн дараа

Өдрийн сонины 2021 оны 3 сарын 9 –ны дугаарт Н.Гантулга сэтгүүлч харилцааны соёлын стандарттай болох тухай нийтлэлд хүмүүс хоорондоо зөв мэндлэх тухай бичсэнд талархахын ялдамд жаахан дэлгэрүүлэх санал дэвшүүлж байна. Хариуцлага санаачлагатай иргэн, үр , хүүхэддээ үлгэр дууриалтай эцэг эх байхын тулд хувь бодигалын эзэмшвэл зохих Харилцааны соёл гэх ойлголтоддараах цөөхөн сэдвийг хамт ярьж, сурталчилж, контент зэргийг бүтээвэл ямар вэ ?

Ерөөсөө аливаа хүннийгэмтэйгээ, бусадтай байнгын харилцаатай байдаг учраас юуны өмнөчин сэтгэлээсээ ямарч хүнийг Хүндлэн дээдлэххүмүүжлийг эцэг эх, цэцэрлэг сургуулиасаа өвлөн авсан байх учиртай. Зөвхөн “ энэ хүмүүжил” л- харилцааны соёлын үндэс нь болдог. Бусдыг хүндлэн дээдлэх энэ үзэл, хүмүүжил нь Та хаа ч явсан, ямарч хүнийг өөртэйгөө , ээж аав, үр хүүхэдтэйгээ зүйрлэн үзэж, найрсаг хандаж, нүүр рүү нь эгц харж мэндлэж, асуултад нь хариулж, тус дэм болохыг хичээх учиртай.

Ингээд :1.Уулзсан учирсан хүмүүстэй сайхан мэндлэх нь: Эрхэмээ,..Та, … гуай зэрэг стандартгаргая,мөрдүүлье. Сайн байна уу,Амар байна уу,Өдрийн мэнд, оройн мэнд,Тавтай юу… олон сайхан үгээр мэндлэж болно. Аядуухан дуу хоолойгоор, нүүр өөд нь эгц харж байгаад, болвол инээмсэглэсхийгээд Амар мэндээ мэдэлцэхэд өөдөөстань хараал хэлэх хүн гарах уу ?

2.Хэн нэгэн Танд тус дэм болсон бол Талархал илэрхийлж сурцгаая. Сайхан цай аягалаж өгсөн гэргийдээ, таавчиг дөхүүлж өгсөн хүүдээ, гэрээ цэвэрлэсэн охиндоо, уулзах хүнийг тань зааж өгсөн жижүүрт, хувцасыг тань өлгүүрт өлгөсөн үйлчлэгч хүнд : Баярлалаа, Гялайлаа, Ямар сайн юм бэ,Сайхан цай байна,Талархая, хайртай шүү- гэх зэргээр толгой дохих, инээмсэглэх, зөөлөн дулаан харц, үг … түм бум байж болно. Ялангуйяа үйлчилгээний газрын ажилтан бусдад үйлчлэх үүргээ сайн биелүүлэхийн тулд бие, сэтгэл санаагаа бэлдэж,хүлээцтэй, бухимдал дургүйцэлзэргийг ил гаргахгүй, тайвширч, хэдэрлэхгүйгээр асуудлыг зохицуулж сурах ёстой.Энд сэтгэл зүйчид тайвшрах , хэлэх үгийг зааж чадна.

3.Та хэн нэгэнд төвөг удсан, хүлээлгэсэн, бусдыг шүргэсэн, гэнэт хаалга татсан гэхмэт тохиолдолд Уучлалт, өршөөл эрж сурцгаая. Энд бас стандарт гаргая, мөрдүүлье. Өчүүхэн үл ойлголцлоос хэн нэгний цаашдын амьдралын хувь заяа, эрүүл мэнд эрс буруу эргэх тохиолдол алхам дутамд гарч байгаа бусуу.Та хаа ч явсан бусдад саад тотгор учруулах, зөвхөн өөрийн эрх ашгийг дээгүүрт тавих ёсгүй.Энд замын хөдөлгөөнөөс эхлээд үзвэр үйлчилгээ, нийтийн тээвэр бүгд хамаарна.

4. Ерөөсөө Иргэн нэг бүрийн биеэ авч явах соёлоос Хотын соёл эхлэнэ, бүрдэнэ. Хүвь хүн бүрийн соёлыг бүрдүүлэх анхан шатны мэдлэг, дадалнь – Ариун цэвэр, эрүүл ахуйн ойлголт, хэвшил юм. Тогтмол усанд ордог хүн бохирдсон хувцасаа дахиж өмсөхгүй. Цэвэрхэн ахуйд амьдарч сурсан хүн гадаа өмссөн гуталтайгаа гэрийн хоймор өөд зүтгэхгүй.Тэнд нялх хүүхэд мөлхөж байгаа. Зөвхөн гараа байнга угаах тухай өдөр бүр эмч нар яриад бүтэн жил гаруй боллоо. Хүн бүрийн эрүүл мэнд зөвхөн ганцхан үүнээс шалтгаална гэдгийг бат нот мэдүүштэй. Ковид – 19-ийг одоохондоо даваагүй байгаа ч гэсэн бусад халдварт өвчин буурсан үзүүлэлттэй байгаад бид урамшиж гэр бүлийнхэндээ өвчин халдаахгүй байхыг хичээмээр.

Товчхон хэлэхэд зөвхөн эдгээр 4-хөн ойлголтоос л Хувь хүний соёл эхлэнэ. Аливаа хүний соёлч байдал хүний үйл хөдөлгөөн бүрээс, харц нүүр царайны хувирлаарилэрч харагддагучраас хэд хэдэн диплом, торго дурдан, алт мөнгө, унасан машин зэргээс тодордог юм биш.. Ямарч өндөр албан тушаалтан бусдад ихэмсэг хандах, загнах, зандрах, чичлэх зэргээр хэнийг ч доорд үзэх ёсгүй. Алдаа дутагдал гаргасан ч байсан шүүмжилж , ажлаас халж болно. Таныг мянга мянган хүн , хамгийн гол нь хүүхдүүд харж байгаа. Танаас үлгэр жишээ авах болно. Соёлтой иргэн хаана ч хог хаяж, бусдыг харааж, шүлсээ үсэргэн хэрэлдэж маргахгүйгээр зарим жижиг зүйлийг тэвчин өнгөрөөж,шаардлага тавибал эелдэгээр хэлж чадаж байвал Та түүнийг гэгээрүүлж байгаа хэрэг.

Тамхины иш,хог ил задгай хаях тухай юмуу ганц нэг соёлгүйүйлдлийг сугалж авалгүй дээрх цогц ойлголтыг хамтад нь ярьвал илүү үр дүнтэй байх болов уу. Энд цэцэрлэг сургууль үүднээсээ хүүхдүүдээ хүлээж авахаас л эхэлж ,охидод хувцасаа өмсөх, тайлахад эрэгтэй ньтуслах, хаалга онгойлгож өгөх, урдаа оруулах зэргийг л хэвшүүлэхээс эхэлмээр.Бид дэлхийн сонгомол соёлоос суралцах ёстой биз дээ. Өвчин эмгэггүй үед жилдээ 9 сарын турш нэг цэцэрлэг, сургууль, ангид сурч байгаа хүүхдүүдэд эдгээрийг хэвшүүлэх стандарт байж болно шүү дээ. Зарим үедэр хүний соёлын түвшинг ерөөс эмэгтэй хүнд хандах хандлагаар нь хэмжиж болно. Эмэгтэй хүнийг хүн төрөлхтөний “Сайхан хэсэг , эрэгтэй хүнийг Хүчтэй хэсэг нь” гэж нэрлэдэгучраассайхан, эмзэг хэсгээ хамгаалах үүрэг нь эрэгтэйчүүдэд оногддог болохоор гэрийнтүшиггэж Монголчууд үздэг юм. Тэгэхээр хүчирхийлэл огтбайхгүй байх ёстой.

Улаанбаатар хотын соёлын тухай стандарттай болох цаг ойртсон биз..Ойрын жишээ авахад хэдхэн жилийн өмнө Москва хот эрэгтэйчүүд- индүүдээгүй бохир хувцастай, Эмэгтэйчүүд үс зүсээ будаж янзлахгүйгээр\макияжгүйгээр\ гудамжинд гарахыг , Бээжинд тамхины иш , шүлс гудамжинд хаяхыг хориглосон захирамж гаргаж байсныг дурдахад илүүдэхгүй болов уу.

Г. УЛААН.\ Монголын эмэгтэйчүүдийн хорооны ахмад ажилтан\

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 48 хүн эмчлэгдэн гарч, нийт эдгэрсэн хүний тоо 3131 боллоо


Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын
хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн
хоногт 16800 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад
130 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4340 болж байна. Шинээр батлагдсан тохиолдлын 120 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 9 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

  • БЗД-ийн 4, 5 дугаар хороо,
  • БГД-ийн 7 дугаар хороо,
  • СБД-ийн 1 дүгээр хороо,
  • СХД-ийн 12 дугаар хороо,
  • ХУД-ийн 5, 9, 21 дүгээр хороонд байна.

Сүүлийн хоногт 48 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3131 боллоо.

Өнөөдрийн байдлаар нийт 1133 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1030 хүндэвтэр 92, хүнд 8, маш хүнд 3 хүн байна.

Халдварын тархалт эрчимтэй байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, агаар сэлтгэлт хийх буюу энгийн боловч маш үр дүнтэй аргуудыг хэрэгжүүлэхийг уриалж байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 130 хүнээс халдвар илэрсний есөн хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн хоногт 16800 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 130 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн 130 тохиолдлын 120 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс бол нэг тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөж, 9 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 4330 болсны 3458 нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын 3131 буюу 72 хувь нь эдгэрсэн.

Одоогоор 1192 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 3, хүнд 8 хүн байгаа” гэв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Шадар сайд Франц улсын Элчин сайдтай уулзлаа

Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газар хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг 2020 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Франц Улсаас нисдэг тэрэг, обьектын түймэр унтраах тусгай тоноглолтой автомашин нийлүүлнэ. Мөн нисгэгч, механикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх хамтарсан сургалт зохион байгуулах юм. Цар тахлын улмаас удааширч байгаа төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд сургалтыг цахим хэлбэрээр явуулахаар тохиролцов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ардчилсан намын шинэ удирдлагууд өнөөдөр тодорно


Дотоодод коронавирусийн цар тахлын идэвхжил буурахгүй байгаа тул дотоод сонгуулийн санал хураалтыг цахимаар зохион байгуулах шийдвэр гаргасан аж.

Мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ сарын 15-нд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзалт хийх үеэр дээрх сонгуулийг гуравдугаар сарын 17-нд хийх нэгдсэн ойлголцолд хүрсэн юм байна. Сунгаа гуравдугаар сарын 13-нд эхэлсэн юм.

Сануулахад, нийслэлийн Ардчилсан намын даргад Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, нийслэлийн Ардчилсан намын дэд дарга С.Уртнасан нар өрсөлдөж байгаа юм.

Шат, шатны сонгуульд нэр дэвшигчид намын гишүүдтэйгээ цар тахлаас сэргийлэх хуулийн хүрээнд уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.