Categories
гадаад мэдээ

Модерна вакциныг бага насны хүүхдүүдэд туршиж эхэллээ


Туршилтад АНУ болон Канадын 6750 орчим хүүхдийг хамруулахаар төлөвлөж эхний тунг хийхээр төлөвлөж байна.

АНУ-ын эм үйлдвэрлэгч Модерна компанийн судлаач эрдэмтдийн боловсруулан гарган авсан коронавирусын эсрэг вакциныг 6 сартай нярайгаас 11 нас хүртэлх бага насны хүүхдүүдэд тарин туршиж эхэлжээ.

Вакцинуудын хэрэглээ зөвхөн насанд хүрэгчдэд буюу 18-аас дээш насныханд зориулагдсан болохыг эрүүл мэндийн газраас онцолж байгаа бол Модерна нь бага насны хүүхдүүдэд вакцинаа туршиж байгаа Америкийн анхны эм үйлдвэрлэгч болж байна.

Хүүхдүүдийн дунд коронавируын халдвар тархах эрсдэл насанд хүрэгсдийнхтэй харьцуулахад цөөн тохиолдож байгаа ч сүргийн дархлааг тогтоохын тулд тэдэнд ч мөн вакцин хийх нь чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд мэдэгдэж байгаа юм.

Харин Pfizer, AstraZeneca зэрэг вакцинууд 12 наснаас дээш насныханд турших туршилтын дунд яваа юм. Мөн Johnson & Johnson вакцинаа нялх болон нярай хүүхдэд туршиж үзнэ гэж мэдэгдсэн боловч одоогоор хийх хугацааг товлоогүй байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэд урьдчилан виз мэдүүлж, “орох” виз авсан байх шаардлагатай

Тусгай үүргийн нислэгээр ирэх гадаадын иргэн эсвэл улс хоорондын тээвэрлэлт хийж буй жолооч нарт уригч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь зохих ангиллын “визийн зөвшөөрөл”-ийг Гадаадын иргэн, харьяатын газарт урьдчилан мэдүүлж, зөвшөөрөл гарсны үндсэн дээр хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газраас тухайн гадаадын иргэн нь “орох” зориулалтын виз авсан байх шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тавихаар болжээ.

Харин Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэн визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргахыг анхааруулж байна.

Визийн зөвшөөрлийг Гадаадын иргэн, харьяатын газарт биечлэн ирж мэдүүлэх буюу А, Т, В, О ангиллын визийг цахимаар мэдүүлэх боломжтой бөгөөд ажлын 3-5 хоногт шийдвэрлэх аж.

Categories
мэдээ цаг-үе

Коронавирусийн вакцин хийлгэснээр үүсэх дархлаа нь илүү найдвартай

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 16-ны өдөр иргэдээс нийт 349 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 116 буюу 33.2 хувийг машин ачилт, 57 буюу 16.3 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх асуулт эзэлсэн байна.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой асуулт хамгийн их ирж байна. Иймээс иргэдийн түгээмэл асууж байгаа асуултад хариулт өгье.

Хүүхдэд коронавирусийн эсрэг вакцин хийх үү?

-Үгүй. Хүүхдэд вакциныг хэрхэн хийх талаар эмнэлзүйн туршилт судалгаанууд хийгдэж эхлээд байна.

Вакцин хийлгэснээс халдвар аваад дархлаа тогтоосон нь илүү сайн биш үү?

-Үгүй. Халдвар аваад эдгэрсний дараа хүний биед тодорхой хэмжээний эсрэг бие үүсэх бөгөөд энэ дархлаа хэр удаан хугацаанд тогтвортой хамгаалах нь тодорхойгүй. Харин вакцинаар үүсэх дархлаа нь илүү найдвартай, аюулгүй. Мөн халдвар аваад хүмүүс хүндээр өвдөх, эдгэрсний дараа зарим шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилдэг зэрэг хор уршигтай.

Яагаад хоёр удаагийн тун хийлгэх ёстой вэ?

-Эхний тунг хийлгэсний дараа хүний дархлааны систем вирусийг таних чадвартай болдог. Гэхдээ хангалттай дархлаа тогтоогүй байдаг. Харин хоёр дахь тунг хийлгэсний дараа дархлааны хариу урвал улам хүчтэй болгодог. Тиймээс маш сайн дархлаатай болж, халдвараас сэргийлэхийн тулд хоёр тун хийлгэх ёстой.

Вакцин эхний тун болон хоёр дахь тунд өөр өөр вакцин хийлгэж болох уу?

-Хоёр тун нэг ижил вакцин байх ёстой.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ цаг-үе

Тусгаарлалтад байсан иргэн цонхоор үсэрч, амиа алджээ

Корпорэйт зочид буудалд тусгаарлалтад байсан 39 настай иргэн өнгөрсөн шөнө 23 цагийн үед буудлын цонхоор үсэрч амь насаа алдсан хэрэг гарчээ. Тус зочид буудалд чартер нислэгээр ирсэн иргэдийг тусгаарласан бөгөөд тухайн иргэн энэ сарын 12-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн байжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төвийн дарга Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагаас тусгаарлан ажиглах байрнуудын гадна орчны хамгаалалтыг зохион байгуулж байгаа. Бид нар гаднаас хүн нэвтрүүлэхгүй, дотроос хүн гаргахгүй байх ажлыг гүйцэтгэж байгаа. Нас барсан иргэний хувьд урьдчилсан үзлэгээр цонхоороо хөшиг буулгаж, буух гэсэн оролдого хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ бол эцсийн дүгнэлт биш. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэнэ” хэмээн хэллэ

Categories
мэдээ нийгэм

Байгаль орчны мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх ажлыг Англи улстай хамтран хэрэгжүүлнэ

Монгол орны төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлын асуудлаар өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Их Британи, Умард Ирландын Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдал тэр дундаа зэрлэг амьтдыг хамгаалахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ирсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ түвшинд гарган хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа талууд илэрхийлсэн юм. Тодруулбал аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчны мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, байгаль орчинд ээлтэйгээр нийгэм, эдийн засгаа сэргээхэд чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Түүнчлэн ирэх 11-р сард Гласгов хотноо зохион байгуулагдах НҮБ-ын суурь конвенцын Талуудын 26-р бага хуралд оролцох асуудлаар санал солилцсон юм.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан Талуудын 26 дугаар бага хуралд оролцох бэлтгэлийг ханган ажиллаж байгаа бөгөөд уг арга хэмжээ нь дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа онцоллоо. Цаашид хоёр улс Монгол орны унаган байгаль, зэрлэг амьтан, биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ярилцсан юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Categories
мэдээ цаг-үе

Дэд сайд нарын ажлын хэсэг өнөөдрөөс орон нутагт ажиллана


Улсын онцгой комиссоос гарсан бодлого шийдвэр дунд, доод шатанд ажлын уялдаа холбоогүйн улмаас хэрэгжилт тааруу байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржаваар ахлуулсан Дэд сайд нарн ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зөрчил дутагдлыг арилгасан байдал, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажилласан талаарх ажлын гүйцэтгэлийг Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад тайлагналаа. Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Дэд сайд нарын ажлын хэсэг өнөөдрөөс аймаг, орон нутагт хуваарилагдан, ковидын тархалтыг хумих, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрэгжүүлэн, гүйцэтгэлийг хангаж ажиллана гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Кувейт Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг өнөөдөр (2021.03.17) хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өнгөрөгч онд тохиосон бөгөөд худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн бүхий л салбарт, түүний дотор парламентын хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Элчин сайд Мухаммад Аль-Мутайри нар тэмдэглэв.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал байгааг онцолж, тухайлбал, Монголын бараа бүтээгдэхүүнийг Кувейт болон булангийн орнуудын зах зээлд гаргах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

Монгол Улс, Кувейт Улстай тогтоосон хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг. Кувейт Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд хуваарийн дагуу үргэлжилж байна. Тухайлбал, Кувейт Улсын Засгийн газраас Түлэнхийн төв эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэлд 8 сая ам.доллар, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх төсөлд 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлсэн. Мөн Кувейтийн сан Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж 500 орчим мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэрийг гаргасанд талархалтай байгаагаа тэрбээр илэрхийлэв.

Хоёр орны хувьд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал гээд олон салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас зарим ажлууд хойшлогдсон. Аялал жуулчлал болон агаарын харилцааны төсөл, хөтөлбөрүүд яриа хэлэлцээрийн шатанд явж байгааг ноён Элчин сайд Мухаммад Аль-Мутайри хэллээ.

Уулзалтаар талууд хоёр орны харилцааг бүхий л салбарт дээшлүүлэхийн төлөө идэвх чармайлт гарган ажиллахаа нотлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

СХД: Нийгмийн даатгалын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хэрэгжиж байна

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ажиллалаа. Энэ жил нийгмийн даатгалын системийн хэмжээнд “Эерэг хандлага цахим хөгжүүлэлтийн жил” болгон зарласан. Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас нийгмийн даатгал, тэтгэврийн дэвтрийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Тиймээс дүүргийн Засаг дарга цахим шилжилтийн ажил дүүргийн хэмжээнд үе шаттайгаар хэрхэн хэрэгжиж буй талаар болон дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байрны орчин нөхцөлтэй танилцав.

Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс 2021 оныг “Цахим хөгжүүлэлтийн жил” болгон зарласан. Тиймээс нийгмийн даатгалын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр даатгуулагчид алсаас буюу заавал биеэр үйлчлүүлэх шаардлагагүйгээр үйлчилгээ авах боломжийг иргэд, даатгуулагчдад олгож байгааг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай онцоллоо. Энэ үеэр Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан “Цахим хөгжүүлэлтийн жил болгон ажиллаж байгаатай холбогдуулан удахгүй хөдөлмөрийн чадамж алдалтыг цахимжуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн байгууллагын хоорондох цаасан баримт багасах юм” хэмээн хэллээ. Иргэд цахим шилжилттэй холбоотой мэдээллийг “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс” пэйж хаягаар холбогдон авах боломжтой. Мөн өдөр бүр хөтөч байцаагчид иргэдэд 70173261 утсаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
Categories
мэдээ цаг-үе

Хөл хорио тогтоогдсон БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга ажлаа өгчээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт коронавируст халдвар голомтлон тархах эрсдэл үүссэн тул өнөөдрөөс (2021.03.17) эхлэн гуравдугаар сарын 21-ний өдрийн 23:00 цаг хүртэл 5 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоосон билээ.

Хөл хорио тогтоосон Баянзүрх дүүргийн 26-р хороо Засаг даргагүй байгаа аж. Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Засаг дарга Н.Баярмөнх “БЗД-ийн 26-р хороон дарга тав хоногийн өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. 26 дугаар хороо одоогоор Засаг даргагүй байна. Гэхдээ хорооны байранд Мэргэжлийн хяналт, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Түр штаб ажиллан, хөл хорио тогтоох үйл ажиллагааг хэвийн явуулж, иргэдтэй холбоотой ажиллаж байна. Төрийн ажил хэвийн үргэлжилж байгаа” гэсэн тайлбар өгөөд байна.

Баянзүрх дүүргийн 26-р хороонд тогтоосон тав хоногийн хязгаарлалтын хугацаанд тухайн хорооны авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах тул иргэд та бүхэн бусад авто замыг сонгож, хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх зохицуулалт хийж эхэлнэ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллийг өгч байна. /2021.03.17/

Коронавирусийн хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг өнөөдрөөс эхлээд гэрээр эмчлэх төлөвлөгөө хэрэгжиж эхэлж байна гэв. Нийт өвчлөгсдийн 80-90 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдөж байна. Хөнгөн хэлбэрээр өвчлөгсдийг 10-14 хоногийн хугацаанд эмчлэхэд хэрхэн өөрчлөлт гарч байгаа вэ гэсэн судалгааг өнгөрсөн хугацаанд хийж, хуримтлуулсан. Хөнгөн хэлбэрийн тохиолдлуудаас маш цөөн тохиолдол нь хүндэрч байгаа. Иргэдийг гэрээр эмчлэхдээ тухайн хүний гэрийн орчин нөхцлийг анхаарч үзнэ. Ахмад настай иргэд, хууч өвчтэй хүмүүс, бага насны хүүхдүүд тухайн гэрт байдаг бол өвчтэй иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх аж.

Халдвар их тархсан тохиолдолд яах вэ гэдэг талаас яах вэ гэдэг талаас өчигдөр Шадар сайдтай ярилцсан. Өнөөдрийн байдлаар орны тоо, эмч нарын хүрэлцээ дутагдсан зүйл байхгүй. Одоогийн нөхцөл байдлаар халдварыг хяналтаасаа бүр алдсан зүйл бол байхгүй гэсэн мэдээллийг өглөө.