Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа

Өнөөдөр төвийн аймгуудын өмнөд, говийн аймгуудад цас орж, цасан шуурга шуурна.

Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Маргааш 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 11-13 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Энэ сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 20-нд нутгийн зүүн өмнөд,
  • 22-нд баруун аймгуудын нутгийн хойд,
  • 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 20-21-нд говь, талын нутгаар, 22-23-нд зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Европын эмийн агентлаг “AstraZeneca” вакциныг аюулгүй гэж дүгнэжээ

Европын Холбооны эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA (European Medicines Agency) өчигдөр “AstraZeneca” вакциныг аюулгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Нийт 13 улс энэ вакциныг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байсан. Уг вакциныг аюулгүй гэж дүгнэлт гарснаар тэдгээр улсууд “AstraZeneca” вакцинаар ард иргэдээ үргэлжлүүлэн вакцинжуулахаар болж байна.

Одоогоор Герман, Франц, Итали, Испани улсууд “AstraZeneca” вакциныг үргэлжлүүлэн ашиглах болсноо зарлажээ. Харин Швед улс дахин хэдэн хоног хэлэлцэж байж шийдвэрээ гаргахаа мэдэгдсэн байна.

Францын Ерөнхий сайд Жан Касте улс оронд нь цар тахлын гурав дахь давалгаа эхэлж, Парис хотод хатуу хөл хорио тогтоосон тул дархлаажуулалтын хөтөлбөрөө хурдасгах хэрэгтэйг мэдэгдээд өнөөдөр өөрөө “AstraZeneca” вакцин хийлгэж иргэдийнхээ итгэлийг сэргээхээр болжээ. Гэхдээ тэрбээр эмч мэргэжилтнүүд өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүст вакцин тарихдаа эрсдлийг сайн тооцоолох ёстойг сануулсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БШУЯ: Монгол оюутнууд Миссуригийн Их сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцах боломж нээгдлээ

Канзас мужийн Миссуригийн Их сургуульд монгол залуус хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг нээлээ гэж БШУЯ-наас мэдээллээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Боловсрол, Шинжлэх Ухааны сайд миний бие, Миссуригийн их сургуулийн ректор Женнифер Лундгрентэй Монголын цагаар 06:00 цагт гарын үсэг зурав.

Цахимаар зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо.

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголын хүүхэд, залуус Канзас хотын Миссуригийн их сургуулийн бизнесийн сургуулийн бакалавр, магистрын сургалтыг дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8500 ам. долларын хөнгөлөлттэйгээр суралцах боломж бүрдэж байна.
Бакалаврын ангид элсэх хүсэлт гаргаж байгаа ЕБС төгсөгчийн дүн хамгийн багадаа 80+ байна. Магистрын хувьд голч дүн 3 байх ёстой. Элсэгч нь TOEFL IBT 79-с дээш, IELTS 6.5 оноотой байна.
Америкийн Нэгдсэн Улсын Кансас хотын Миссуригийн их сургуулийн гадаад оюутны нэг жилийн дундаж төлбөр 24.000 ам.доллар 4 жилийн хугацаанд 96.000 ам. доллар байдаг бол энэ гэрээний хүрээнд Монгол оюутнууд жилд 9900 ам доллар буюу 4 жилийн хугацаанд 39.600 ам доллараар суралцах эрх нээгдэж байна.

5 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Харин магистрын сургалтад хамрагдах оюутнууд бизнесийн сургуульд дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8.500 ам долларын хөнгөлөлттэйгээр суралцах эрхтэй.

Цаашид Боловсрол, Шинжлэх Ухааны яамны зүгээс АШУҮИС-ийг Миссуригийн их сургуультай холбон хос дипломтай төгсгөх хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Канзас хотын Миссуригийн их сургууль нь 1929 онд байгуулагдсан инженер, технологи, шинжлэх ухаан, анагаах ухаан, компьютер зэрэг мэргэжлийн тэргүүлэх чиглэлийн бакалавр, магистрын сургалттай мужийн сургууль бөгөөд өнөөдрийн байдлаар 16000 гаруй оюутан суралцаж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Иргэдийн гомдлыг НОК, ДОК, ХӨСҮТ нэг дор байрлан шуурхай шийдвэрлэж ажиллана

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллаж, Нийслэлийн онцгой комисс, ХӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн удирдлагуудын санал хүсэлтийг сонсон, зарим үүрэг чиглэлийг өглөө.
Энэ үeэр Тандалт, тусгаарлалтын багаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зайлшгүй авч хэрэгжүүлэх асуудлыг Шадар сайдад танилцуулав.
Тусгаарлалтад орсон иргэдийг онлайн хэлбэрээр олон төрлийн сургалт өгч хөгжүүлэх, мэргэжлийн сэтгэл зүйч тодорхой цагт цахим хэлбэрээр холбогдож зөвлөгөө өгч ярилцах боломжийг бүрдүүлэх, тусгаарлалтанд ороход нь халуун хэмжигч, амны хаалт өгөх, санал гомдлыг нь хүлээн авч шуурхай шийдвэрлэж ажиллах, эмчилгээний мэдээллээр байнга өгч халдварыг даван туулах арга хэмжээг авч ажиллахад анхаарч ажиллахыг холбогдох албаныхан даалгалаа.

1 хүн, зогсож байгаа болон дотор гэх мэтийн зураг байж болно

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр доод, дунд шатанд дутуу хэрэгжиж байгаа нь нэгдсэн ойлголтгүй, мэдээллээ солилцдоггүй байдлаас үүсэж байгааг онцлов.

Иймээс дээрх байгууллагын удирдлагууд УОК-ын Шуурхай штабт төвлөрөн нэгдсэн зохион байгуулалтанд орж, нийслэл, дүүргийн хэмжээнд тулгарсан асуудлыг газар дээр нь хэлэлцэн шийдвэрлэж, шуурхай ажиллах шинэчилсэн зохион байгуулалтыг танилцуулж хэрэгжүүлэхийг чиглэл болгов гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-аас “КОВИД-19” цар тахалтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх үүднээс Монгол Улсад 1 сая 500 мянган ам.доллар бүхий буцалтгүй тусламжийг үзүүлж байна

БНСУ-ын засгийн газраас хөгжиж буй улс орнуудад дунд болон урт хугацааны тогтвортой хөгжлийндэмжлэг үзүүлэх үүднээс цар тахалтай тэмцэхэд зориулж “Бүгд хамтдаа аюулгүй дэлхийг цогцлоох хөгжлийн хамтын ажиллагааг бий бол­гох” (ODA KOREA: Building TRUST)* гэсэн зорилт тавин ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА) нь эрүүл мэндийн салбарт дэмжлэг шаардлагатай байгаа улс орнуудад дэмжлэг үзүүлэх, халдварт өвчинтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, БНСУ-ын туршлагад тулгуурласан глобал хамтын ажиллагааг бэхжүүлэх хөтөлбөр зэргийг багтаасан АВС хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөртэй холбогдуулан КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас цар тахалтай тэмцэхэд зориулжМонгол Улсад 1 сая 500 мянган ам.доллар бүхий буцалтгүй тусламжийг үзүүлж байна.

Үүнд:

* Бүгд хамтдаа аюулгүй дэлхийг цогцлоох хөгжлийн хамтын ажиллагааг бий болгох: Хөгжиж буй орны цар тахалтай тэмцэхдунд болон урт хугацааны тогтвортой хөгжилд зориулсан хамтын ажиллагааны стратеги

** АВС хөтөлбөр: БНСУ-ын засгийн газрын “Бүгд хамтдаа аюулгүй дэлхийг цогцлоох хөгжлийн хамтын ажиллагааг бий болгох” зорилтын хүрээнд хэрэгжиж буй хөгжлийн хамтын ажиллагаанд суурилсан цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр △Эрүүл мэндийн салбарт тусламж шаардлагатай улс оронд дэмжлэг үзүүлэх △Хөгжиж буй орны халдварт өвчинтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх △БНСУ-ын туршлагад тулгуурласан глобал хамтын ажиллагааг бэхжүүлэх хөтөлбөр багтсан байна.

БНСУ-ын засгийн газар (КОЙКА) нь хүмүүнлэгийн тус­ламжийн хүрээнд 2020 оны 5 дугаар сард Монгол Улсын ЭМЯ-нд 30мянган ширхэг түр­гэв­чилсэн оношлуур болон 6,432 ширхэг PCR шинжилгээний оношлуур, 10 дугаар сард гадаа­даас ирэх монгол иргэдээс түргэв­чилсэн сорьц авах явуулын бүхээг 10 ширхгийг хандивласан байна. Мөн түүнчлэн энэ онд ЭМЯ-нд хүлээлгэн өгөх өвчтөн зөөвөрлөх зориулалт бүхий 15 ширхэг сөрөг даралтат ор 2 дугаар сарын 27-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монгол Улсад ирсэн байна. Энэхүү сө­рөг даралтаторньУлсын I, II, III төв эмнэлэг болон ГССҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ зэрэг найман эрүүл мэндийнбайгууллагад ний­лүүлэгдэх бө­гөөд үүгээр дам­жуулан халд­варын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын халд­вар авах эрс­дэлийг тодорхой хэмжээнд буу­руул­на гэж найдаж байна гэлээ.

Мөн 2020 оны 6 дугаар сард глобал сургалт (CIAT) болон сайн дурын гишүүн томилох(WFK) төсөл хөтөлбөрийг уялдуулан УОК, ШШГЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон сайн дурын гишүүн то­ми­логдон ажиллаж буй найман байгууллагад халдвар хам­гаа­лалтын хэрэгсэл хандивласан байна. Тус үйл ажиллагаанд УОК-ын дарга болон Ли Ёо Хунг БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд нар оролцов.

Түүнчлэн оюутан сурагч нар болон багш нарыг халдвараас хамгаалах, танхимын хичээл явуулах аюулгүй орчныг бүрдүүлэх үүднээс халдвар хам­гааллын хэрэгсэл дутмаг, “КОВИД-19” цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал нь хүндэрсэн оюутан сурагч нарт дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай гэж үзэн ШУТИС-ийн Мэдээлэл, хол­боо­­ны технологийн сургууль, Монгол-Солонгосын Политехник Коллежид 2020 оны 3-4 улиралд төрөл бүрийн халдвар, хам­гааллын хэрэгсэл, сургалтын төлбөр хандивласан бөгөөд ялан­­гуяа Монгол-Солонгосын Политехник Коллежид цахим сур­галт явуулах сургалтын орчныг сайж­­руулахүүднээсзориулалтын ка­мер, ухаалаг самбар зэргийг хандивласан байна. Эдгээр дэмж­лэг, туслалцаа нь “КОВИД-19” цар тахлын хүнд үед аюулгүй сургалтын орчин бүрдүүлэхэд тус, нэ­мэр болно гэж үзжээ. Цааш­лаад НҮБ-ын Хүүхдийн Сан­гаар дамжуулан Баянхонгор, Завхан, Говь-Алтай зэрэггурван аймагт “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх кампанит ажил өрнүүлж, халд­вар хамгааллын хэрэгсэл тарааж, сургалт, семи­нар зохион байгуулсан байна.

Мөн “КОВИД-19” цар тахалтай холбоотой шинэ төслийн санал хүлээн авах шалгаруулалт зохион байгуулж 2020 оныг дуус­тал иргэний нийгмийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд Гүүд Нэйборс, Ногоон Ази ТББ-аар дамжуулан хүүхэд, эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эмзэг бүлгийн иргэдэд хоол хүнсний дэмжлэг үзүүлэх, эрүүл ахуйн хэрэгслээр хангах, тө­рийн байгууллагын албан хаагчдад хувийн хамгааллын хэрэгсэл хандивлах, эмзэг бүл­гийн иргэдийн эрүүл ахуйг хан­гах үүднээс хими цэвэрлэгээ, угаалгын үйлчилгээ үзүүлэх зэ­рэг ажлыг зохион байгуулж бай­гаа бөгөөд Жи Си Эс, WITH, Глобал Kэйр зэрэг ТББ-аар дамжуулан эм­нэлэг дотор халд­­вар тархахаас хам­гаалахүүд­нээс тусгаарлалтын хоёр өрөө тохижуулах, “КОВИД-19” цар тахлын оношлуур болон бусад эрүүл мэндийн хэрэгслээр хангах, эрүүл мэндийн ажилтны чадавхыг бэхжүүлэх сургалт явуу­лах, анхан шатны эрүүл ахуйн хэрэгсэл, шим тэжээлийн бүтээгдэхүүн зэргийг хандивлах гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

КОЙКА-гаас үзүүлсэн хан­дивын бүтээгдэхүүнүүд нь зарим нэг тусгай хэрэгслээс бусдыг Мон­гол Улсын зах зээлээс татан авсан бөгөөд төсөл хүлээн авагч байгууллага болох “Бизнес эрх­лэгч эмэгтэйчүүдийн төвийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх, гарааны биз­несийг дэмжих төсөл”-ийг хү­­лээн авагч бизнес эрхлэгч на­раас зарим нэг бүтээгдэхүүнийг нийлүүлсэн болно.

Халдвар хамгааллын хэрэг­сэл хандивлах, сургалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ажлын үр нөлөө нь шууд илэрдэг сайн талтай тул сорьц авах явуу­лын бүхээг болон сөрөг даралтат ор зэргийгашиглаад эхэлбэл илүү өргөн хүрээнд үр дүнгээ үзүүлнэ гэдэгт итгэж байгаа бөгөөд КОЙКА нь Монгол Улс гамшгийн нөхцөл байдлыг да­ван туулж илүү сайн сайхан амьд­ралыг цогцлооход үргэлж хамт­ран ажиллах болно хэмээсэн байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Ундрам: Насан туршийн боловсролын асуудал учраас зуны амралтыг богиносгоё гэж ярьж байгаа

УИХын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


Хаврын чуулганаар хэлэлцэх 50 хуулиас таны гол анхаарч ажиллах хууль юу байна?

-Би Японд доктор хамгаалж ирээд боловсролын салбарт багшаас нь эхлээд удирдах албанд хүртлээ 10 гаруй жил ажилласан. Багшийн ширээнээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд Боловсролын багц хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хууль болон Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулиудад ихээхэн анхаарч ажиллана. Ингэхийн тулд өөрийгөө бэлдэж, судалгаа тооцоо, мэдээллүүдийг цуглуулж судалж, дүгнэлт хийсэн. Хоёрдугаарт, өнгөрсөн чуулганы үеэр би төсвийн ажлын хэсэгт орж ажилласан. Энэ үеэр бид төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудад ажиллаж тайлан, баланстай нь танилцсан. Тэр үед төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын компаниудыг зохицуулдаг хуулийг сайжруулах ёстой юм байна гэдэг нь харагдсан. Маш олон улсын үйлдвэрийн газрууд байдаг. Улсаас өндөр төсөв авдаг хэрнээ ихэнх нь ашиггүй ажилладаг. Тиймээс хууль эрх зүйн орчныг нь сайжруулж үүнийг засах ёстой юм байна гэж харсан.

Хуульд ямар зохицуулалт хийнэ гэж. Яавал зтөсөвт дарамт учруулахгүй, алдагдалд орохгүй ажиллах юм бэ?

-Эрүүл тогтолцоог бий болгохын тулд эхлээд засаглалын хувьд мэргэжлийн эдийн засагч болон санхүү менежмэнтийн чиглэлийн мэргэжлийн хамт олноор төлөөлөн удирдах зөвлөлийг нь бүрдүүлэх ёстой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, удирдлагуудыг нь мэргэшсэн, чадвартай хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй. Мөн зарим компаниуд маш данхар бүтэцтэй байна. Нэг компани байж тав, арван ч дэд захиралтай байна шүү дээ. Ийм нүсэр бүтэц шаардлагагүй учраас шаардлагатай орон тоог бий болгоё гэж байгаа юм. Түүнчлэн юунд мөнгө зарж болох, болохгүй вэ гэдэг хязгаарлалтыг тавьж өгөх хэрэгтэй юм билээ.

Эдгээр байгууллагууд ТУЗ-өөрөө оруулж төсвөө батлуулдаг. Тиймээс төсвөө илүү нарийн, дэлгэрэнгүй танилцуулах ёстой. Хоёрдугаарт, мэргэжлийн ТУЗ төсөвт нь хяналт тавих хэрэгтэй байна. ТУЗ-ийг илүү хариуцлагажуулмаар байна. Тэгэхгүй бол нэг хүн цалин авахаар даргаар томилогдож очоод хэрэгтэй хэрэггүй зүйлд мөнгө баталж өгөөд буучихдаг. Явсных нь дараа хэн ч хариуцлага хүлээдэггүй учраас илүү хариуцлагажуулмаар санагдсан.

Боловсролын багц хууль энэ хавар хэлэлцэгдэнэ. Энэ хуульд ямар өөрчлөлт орж байгаа вэ. Таны яриад байсан хөтөлбөр шинэчлэх асуудал тусгагдаж байгаа юу?

-Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан томилогдохдоо Боловсролын багц хууль, Шинжлэх ухаан технологийн хуулийг буцаагаад татчихсан. Эдгээр хуульд сайжруулалт хийж байгаа юм билээ. Удахгүй Засгийн газраас өргөн барих байх. Ер нь бол үндэсний хөтөлбөрөө бий болгож хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэгт бидний байр суурь нэгдсэн.

Зарим гишүүд Кембрижийн хөтөлбөр гэж ярьж байсан. Кембрижийн боловсролоос заах арга зүйн хувьд авах юм бий. Үүнээс юуг нь авч болох вэ гэдгээ харах байх. Бид дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүүхдийг бэлдэх хөтөлбөрийг боловсруулж, тэрийгээ чанартай хэрэгжүүлж, тогтвортой явуулах хэрэгтэй. Энэ ч бодлогоо барьж байгаа.

Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж оюутан, сурагчдын боловсролын түвшин буурч байна. Мөн боловсролын ялгаа асар их боллоо. Боловсролын ялгааг яаж арилгах вэ?

-Бараг хоёр жил шахуу цахимаар хичээллэлээ. Боловсрол, Шинжлэх ухааны сайд энэ чиглэлээр хийсэн судалгаа танилцуулсан. Тэгэхэд 187 мянган хүүхэд интернэт, гар утас, компьютер, телевиз байхгүй, бүр цахилгаангүйгээс болж теле, цахим хичээлд хамрагдаагүй байна гэсэн. Энэ бол маш том тоо. Тиймээс боловсролын ялгааг арилгах ёстой. Энэ чиглэлээр эхний ээлжинд Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас бүх сургуулиуд, тэр дундаа хотын захын дүүргийн болон хөдөө орон нутгийн алслагдсан сумын сургуулиудад цахим танхимыг бий болгоё гэж байгаа юм. Тухайн танхимд өмнөх хоцорсон хичээлүүдээ багш нь зааж, нэмж давтлага өгнө. Бидний зүгээс зуны амралтыг нь богиносгоё гэж байгаа. Үүнийг Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас судалж байгаа. Нэг зун амрахгүй байх бол жижиг асуудал. Хамгийн гол нь насан туршийн боловсролын асуудлыг ярих гэж байгаа учраас зуны амралтыг богиносгож, хичээллэх хугацааг нэг сараар сунгаж, багш нарт илүү цагийн мөнгийг өгөөд хоцрогдлыг эрчимтэй арилгах сургалт зохион байгуулъя гэж ярьж байна.

Цар тахлын нөхцөл байдал яах бол. Одоогийн нөхцөл байдал маш хүнд байна. Танхимаар хичээллэхийг эрсдэлтэй газруудад хориглосон байгаа шүү дээ. Хэрэгжиж чадах болов уу?

-Хамгийн том эрсдэл “Ковид-19” байна. Тиймээс нэн түрүүнд багш нараа вакцинжуулъя гээд вакцинжуулалтыг эрчимтэй явуулж байна. Манай улс вакцинжуулалтынхаа хурдаар дэлхийд 17 дугаарт явж байна. Боловсролын салбарын ажилчид болон цаашлаад хүн амынхаа дийлэнх хувиа вакцинжуулчихвал халдвар хамгааллын дэглэмээ сахиад хичээллэх боломжтой гэж харж байна. Хамгийн гол нь олон нийт маш хариуцлагатай хандмаар байна. Хөл хориог цуцлахаар баар саваар л дүүрэн маскгүй хүмүүс хүн хоорондын зай барихгүй шаваад суучихсан гэх зэрэг хариуцлагагүй байдал байна л даа.

Вакцинтай холбоотой сөрөг яриа их гарч байна. Тухайлбал, вакцины сөрөг нөлөөллийг судлаагүй, шинжлэх ухаанаар бол 4-5 жилийн сөрөг нөлөөллийг тогтоодог гэх яриа ч байх юм. Энэ нь иргэдийг төөрөгдүүлээд байна?

-Би вакцинжуулалтыг дэмжиж байгаа. Эмч, био-технологич, судлаачид вакцинд итгэж байгаа. Өчнөөн туршилт хийж байж хүнд хийхэд болох юм байна хэмээн хүлээн зөвшөөрөгдөж байна шүү дээ. Түүхэндээ дэлхий нийт анх удаа ийм хурдан хугацаанд вакцин гаргалаа. Вакцин гаргаж авахын тулд маш олон судлаачид тал талаас нь судалж байгаа. ДЭМБ-аас ч вакциныг хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Иргэд худал мэдээлэлд авталгүй, цензуртай хандах хэрэгтэй болов уу.

Өмнөх сэдэв рүүгээ буцаад ороход боловсролын салбарт төсөвлөсөн төсвийн 80 хувь нь урсгал зардалд зарцуулагдаж байна. Урсгал зардлыг яаж шийдэх вэ?

-ЕБС-ийн хувьд төсөвлөгдсөн мөнгөний ихэнх нь цалин, нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт зүйлд зарцуулагдаж байна. Боловсролын байгууллага техник технологи бус хүн дээр тогтдог. Улсын төсвөөс хамгийн их хувийг авдаг салбар. Гэхдээ хуваарилагдсан мөнгө нь байгаа онож байна уу, үр дүнтэй зарцуулагдаж байна уу гэдэг санхүүжилтийг анхаарах хэрэгтэй. Боловсрол, Шинжлэх ухааны сайд Сангийн яамтай хамтарч санхүүгийн шинэчлэлийг хийлгэж байгаа. Үүний үр дүнд нь суурилж санхүүжилтийг зөв болгоно гэж бодож байна. Одоохондоо би шинжилгээний үр дүнг нь хараагүй байна. Өмнө нь “Боловсролын салбарын санхүүжилт” гэх дессертаци уншсан. Түүнээсээ дүгнэж яриахад, сум бүрт Ерөнхий боловсролын сургууль байдаг. Зарим сумын сургууль нь ахлах ангийн цөөн тооны хүүхэдтэй байх жишээний. Тиймээс сум бүрт 12 жилийн сургууль бус бага, дунд боловсролын сургууль байхад хангалттай гэж үзэж байна. Ахлах сургуулийг сум дунд ч юм уу, аймгийн төвд ч гэдэг юмуу бүсчилмээр санагдсан. Учир нь ахлах сургуулийн санхүүжилт өөр. Тухайлбал, наанадаж хими, биологи, физикийн хичээлд гэхэд тусгай лобартори шаардлагатай. Үүнээс шалтгаалаад хөрөнгө оруулалт нь ч өөр байдаг. Тиймээс сум бүрийн 1-12 ангийн сургалттай сургуулийн бүх зүйлийг нь авч өгч, сургалтын орчинг нь бүрдүүлэх гээд ихээхэн мөнгө зарж байна. 12 жилийн сургалттай сургуульд багш ч олон шаардагдана. Тиймээс сум дундын ахлах сургууль бий болгох хэрэгтэй гэж харж байгаа.

Хоёрдугаарт, боловсролын салбарын төсөв нь өндөр боловч төсөвлөгдсөн төсвийн дийлэнх нь Сангийн яамнаас шууд сумд руугаа оччихдог юм билээ. Гэтэл сумын Засаг дарга нь боловсролын салбарт зарцуулагдах мөнгийг хэмнээд өөр зүйлд зарцуулчих тохиолдол байна гээд байгаа юм. Уг нь тэр мөнгө хүүхдийн сурах орчныг сайжруулахад зарцуулагдах ёстой. Тиймээс үүнийг зөв зохион байгуулалттай болгох хэрэгтэй. Энэ мөнгийг яг ийм зүйлд зарцуул гээд тодорхой болгож, гүйцэтгэлийг нь хянадаг болгох ёстой. Ингэж санхүүжилтийг маш нарийн шинжилж судалж байгаад зөв болгочихвол манай одоогийн хуваарилагдаж, зарцуулж байгаа төсөв чамлахаар биш.

Сүүлийн үед шүүгчдийг тойрсон асуудал нэлээд их гарч байна. Б.Баасанцогт шүүгчийг шалгуулах ажлын хэсэг байгуулагдсан байсан. Энэ ажлын хэсэг яаж ажиллах вэ?

-Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой, хэрэг төлөвлөдөг, шүүгч прокуроруудыг нэг дор цуглуулж, тусгай найр наадам, уулзалт зохион байгуулдаг зэрэг мэдээллүүд цацагдсаар байна. Энэ бол шүүгчийн ёс зүйд нийцэхгүй асуудал. Хоёрдугаарт, энэ хүмүүс хамтраад ямарваа нэгэн хэрэг төлөвлөөд гүйцэтгэдэг гэдэг нь харагдаж байна. Энэ талаар Ерөнхий сайд болон ХЗДХ-ийн сайд мэдээлэл хийсэн. Ариг банктай холбоотой асуудал бас бий. Хүний өмчийг дээрэмддэг асуудал байна. Хувь хүн өөрийн өмчөө хууль хяналтын байгууллагад дээрэмдүүлнэ гэдэг өнөөдрийн ардчилсан нийгэмд байж болохгүй асуудал. Хувийн өмчийг дээрэмдээд байвал яаж Монголд хөрөнгө оруулагчид орж ирэх юм бэ. Хэн бидэнд итгэж, манай эдийн засаг хэрхэн сэргэх юм бэ. Хонгилыг нураах гэж Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулсан. Гэтэл энэ хонгил нэг эзнээс нөгөө рүү шилжиж, улам бүр бэхжихийг тэвчиж болохгүй. Олон нийтийн сүлжээгээр ийм ноцтой мэдээлэл цацагдаад байхад яагаад Цагдаагийн байгууллага, АТГ дуугарахгүй байна вэ. Хэрэг нээсэн эсэх талаар олон нийтэд яагаад мэдээлэхгүй байна вэ. Тиймээс бид АТГ, Прокурорын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар руу албан бчиг явуулсан. 24 цагийн дотор хариу ирүүлэх ёстой. Бид энэ чиглэлд анхаарч ажиллана.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан бар өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 19. Сугар гариг. Билгийн тооллын 6, улаан бар өдөр. Өдрийн наран 06:57 цагт мандан 19:03 цагт жаргана. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, хараал жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 11-13 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “МАН-д корона хэмээх тахал Коминтернээс нь илүү тус болж байна” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Эрүүл мэндийн сайд “Дахин хатуу хөл хориог
тогтоохгүйн тулд
вакцинжуулалтын ажлыг
эрчимжүүлж, өвчлөлийг
бууруулахын төлөө
ажиллаж байна” хэмээснийг I-II нүүрээс уншаарай.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Одоогийн УИХ-ын
гишүүдийн талаас илүү хувь нь
гэмт хэрэгтэн байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “МАН-д корона хэмээх
тахал Коминтернээс нь
илүү тус болж байна” хэмээн өгүүллээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга асан Г.Отгонбаатар “Ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болоод аргагүйн эрхэнд өргөдлөө өгсөн” хэмээн “Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ярилаа.

“Өдрийн сонин”-ы “Эдийн засаг” буланд “Банкууд зээлдэгчийн хүсэлтийг 3-20 хоногт
судалж, хөнгөлөлттэй зээл олгоно” хэмээв.

Улаанбаатар хот дахь
түүхий эдийн төвлөрсөн
цэг “Эмээлт” зах дээр
ноолуурын ханш 110
мянгаас эхэлж байна. Энэ тухай I,VII нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ахмад настай хүмүүс “COVID-19”-ийн халдвараар дахин өвчлөх эрсдэлтэй

Ахмад настай хүмүүс “COVID-19”-ийн халдвараар дахин өвчлөх эрсдэл илүү өндөр гэдгийг сүүлд явуулсан судалгаанаас харж болохоор байна.

Ихэнх хүний хувьд дор хаяж зургаан сарын хугацаанд энэ өвчнөөр дахин өвдөх нь ховор байдаг бол ахмад настнуудын хувьд “COVID-19”-ийн халдвар дахих эрсдэл өндөртэй гэдгийг “Lancet” сэтгүүл мэдээлээд байна.

Өнгөрсөн онд Данид явуулсан судалгаанаас харахад коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 65-аас доош насны хүмүүс дахин халдвар авахаас 80 орчим хувь хамгаалагдсан бол 65 болон түүнээс дээш насныхны хувьд энэ үзүүлэлт 47 хувь байжээ. Иймд халдвар авсан хүмүүс ч вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй гэдгийг энэ судалгааг хийсэн эрдэмтэд зөвлөөд байгаа юм.

Эх сурвалж: BloombergTV