Аргын тооллын гуравдугаар сарын 22, Сумъяа гариг. Билгийн тооллын 9, Хэрцгий охин одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 6:51 цагт мандан, 19:06 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Month: March 2021
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Нийт нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 28 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
Өдрийн сонины тэргүүн нүүрт Монгол Улсын 18 дахь
Ерөнхий сайд Дашийн
Бямбасүрэн “Шүүх засаглалын
оргил болсон Үндсэн хуулийн Цэц
олигарх бүлэглэлийн хүчинд автаж,
тэдэнд үйлчилж болохгүй” хэмээн I, XXI нүүрт өгүүллээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ардчилсан намаа ч, Ардчилсан
Монгол орноо ч цуг шинэчилнэ” гэж “Улс төр” нүүрт ярилаа.
Боловсролын үнэлгээний
төвийн ЭЕШ хариуцсан
ахлах мэргэжилтэн М.Болдсайхан “Танхимаар
судалсан хичээлийн агуулгад
суурилж шалгалтын сэдэв,
даалгаврыг боловсруулна” хэмээснийг I болон XXVII нүүрээс уншаарай.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Малчдын амь нас манай
төрд хамаагүй юу?” хэмээн өгүүллээ.
“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт БНСУ-д амьдардаг
Монгол Улсын иргэн Б.Билэгсайхан “Нэг өрх-Нэг шинжилгээ”-нд 30
тэрбум төгрөг зарцуулахын оронд тэр мөнгөөрөө 2.5
сая тун вакцин захиалах байж” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ
Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй зургаан компанийн 24 ажилтан өнөөдөр Нийслэлийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу халдварын голомт болон халдвар авсан иргэний зорчсон зургаан байршлын 4030 ам метр талбайд голомтын эцсийн болон маршрутын халдваргүйтгэл хийгээд байна.
Мөн шинжилгээний цэгүүд болон хүнсний худалдаа, үйлдвэрлэл, дэлгүүр гэх мэт үйл ажиллагааг нь зөвшөөрсөн аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 14 компанийн 31 ариутгагч 29 машинаар цэгийн урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлээ. Энэ өдөр нийт 84 аж ахуйн нэгж, байгууллага, цэгийн 19920 ам метр талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийсэн байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Жил бүр НҮБ-ын дэмжлэгээр хийдэг аз жаргалын индекс тодорхойлох судалгаанд Финланд улс дөрөв дэх жилдээ дараалан тэргүүлсэн байна. Монгол Улс 149 улсаас 70 дугаарт бичигджээ.
Манай орон
- өнгөрсөн онд 153 улсаас 81 дүгээрт,
- 2019 онд 156 улсаас 83 дугаарт,
- 156 улсаас 2018 онд 94 дүгээрт орж байв.
Манай хойд хөрш уг жагсаалтын 76 дугаарт, Хятад улс 94 дүгээр байрнаас урагшилж 84 дүгээрт орсон байна.
Финланд улсын араас Дани, Швейцар, Исланд, Нидерланд зэрэг европын улсууд оржээ. Жагсаалтын эхний аравт орсон европын биш ганц улс бол Шинэ Зеланд байгаа юм.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас хүмүүст илэрсэн сөрөг сэтгэл хөдлөлүүд нь үзүүлэлтийг доош татахад ихээхэн нөлөөлжээ. Гэлээ ч 22 улсын аз жаргалын индекс нэмэгдсэн байна.
Энэхүү тайланг гаргахад тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн, орлого, нийгмийн халамж, хүн амын дундаж наслалт, нийгмийн эрх чөлөө, авлигын индекс зэрэг хүчин зүйлийг тооцож үздэг байна. Цар тахлын нөхцөл байдлын улмаас хүмүүст илэрсэн сөрөг сэтгэл хөдлөлүүд нь үзүүлэлтийг доош татахад ихээхэн нөлөөлжээ. Гэлээ ч 22 улсын аз жаргалын индекс нэмэгдсэн байна.
Финландын амжилтын нууц нь нийгмийн үйлчилгээ сайтай, гэмт хэргийн гаралт бага, иргэд нь төр засагтаа итгэл үзүүлдэгтэй холбоотой аж. Гэр оронгүй, гудамжинд амьдардаг хүн байхгүй, ажилгүйдэлтэй ч эрүүл мэндийн үйлчигээ нь сайн ажилладаг юм байна. Өнгөрсөн хугацаанд Финландад архидалт болон амиа хорлолтын түвшин өндөр байсан ч сүүлийн 10 жилд засгийн газраас хэрэгжүүлсэн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах хөтөлбөрийн ачаар энэ түвшнийг тал хувиар бууруулж чаджээ.
Аз жаргалын индексээр Их Британи 13 дугаар байрнаас ухарч 17 руу шилжсэн байна. Мөн эхний 20-д АНУ, Канад, Австрали, Израиль улс багтжээ.
Хамгийн аз жаргалтай 10 улс:
1. Финланд
2. Дани
3. Швейцар
4. Исланд
5. Нидерланд
6. Норвеги
7. Швед
8. Люксембург
9. Шинэ Зеланд
10. Австри
Эхний 50-д мөн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Литва-38, Эстони-40, Узбекистан-42, Казахстан-45 зэрэг улсууд орсон байна. Хамгийн аз жаргалгүй улсуудаар Афганистан, Лесото, Ботсван, Руанда, Зимбабве зэрэг орныг нэрлэжээ
Завхан аймгийг чиглэсэн ачаа тээврийн тоог бууруулах зорилгоор 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл зөвхөн гурил, будаа зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний тээвэр болон зам, гүүр гэх мэт бүтээн байгуулалтын ажилд зайлшгүй шаардлагатай бараа материалын тээврээс бусад тээврийг хийлгэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Эх сурвалж. Завхан аймгийн шуурхай штаб
Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид хүчтэй аадар бороо үргэлжлэн орж буйтай холбоотойгоор үерийн гамшиг нүүрлэж болзошгүй байгаа тул Сидней хотын олон хэсгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ.
Эрх баригчид нам дор газар амьдардаг бүх хүнд нүүхийг зөвлөжээ. Мөн Шинэ Өмнөд Уэльсийн тэргүүн сайд Глэдис Бережиклян мужийн хойд эргийн нутгаар “зуун жилд тохиогоогүй” гамшиг нүүрлэж болзошгүй байгааг өнөөдөр анхааруулсан байна.
Бямба гарагт Сиднейн усны гол эх үүсвэр болох “Варрагамба” далан сүүлийн жилүүдэд анх удаа хальжээ. Шинэ Өмнөд Уэльст үерийн уснаас олон арван хүнийг авраад байгаа бөгөөд гамшгийн улмаас хүний амь нас эрсдэж болзошгүй байгааг анхааруулжээ.
Мөн Г.Бережиклян Сиднейн өөр олон мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх үүрэг өгч магадгүй байгааг сэрэмжлүүлжээ. Одоогийн байдлаар олон зуун хүн муж даяар байгуулсан нүүлгэн шилжүүлэх төвүүдэд хэдийнээ цугларсан байна.
Үүний зэрэгцээ мужийн Онцгой байдлын газрын удирдлагууд байгалийн гамшиг нүүрлэсэн хэсгүүд дэх сургуулиуд даваа гарагт хичээллэх боломжгүй байх төлөвтэй байгааг анхааруулж, оршин суугчдаас гэрээсээ ажиллахыг хүсчээ.
Улаанбаатар хотод үүссэн “ковид-19” халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч эмнэлгийн ажилдчдыг дайчлан ажиллуулахаар болжээ.
Аймаг бүрээс ирсэн баг тус бүрд эмнэлгийн тархвар судлаач, сувилагч, жолооч, лабораторийн мэргэжилтэн багтсан байна. Ингэснээр батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлэх юм.
Мөн ХӨСҮТ, НЭМҮТ болон, Нийслэлийн хоёрдугаар төв эмнэлгийн лабораториудад дээрх аймгуудаас ирсэн лабораторийн эмч нар ажиллана. Аймгуудаас ирсэн эмч мэргэжилтнүүдэд ЭМЯ болон ХӨСҮТ-өөс шаардлагатай сургалтыг зохион байгуулав. Мөн багийн бүрэлдхүүнийг ковид-19 өвчний эсрэг вакцинжуулалтанд хамрууллаа.
Пакистаны ерөнхий сайд Имран Хан коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, өөрийгөө тусгаарласныг өчигдөр тус улсын эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна.
Өдгөө 68 настай Хан үүнээс хоёр өдрийн өмнө буюу пүрэв гаригт Хятадын Синофарм вакцины эхний тунг тариулсан байна. Коронавирусийн эсрэг вакцинууд эхний тунгаас хойш хэдэн долоо хоногийн дараа дархлаа тогтоодог. Дархлаа бүрэн тогтох хүртэл хугацаанд коронавирусийн халдвар авах эрсдэлтэй байдаг аж.
Имран Хан эхний тунгаа тариулснаас хойш хурал уулзалтуудад олон удаа оролцож байжээ. Пакистаны крикетийн үндэсний шигшээ багийн ахлагч асан Имран Хан эрүүл чийрэг биетэйд тооцогддог тул “Covid-19” өвчнийг хөнгөн давах магадлалтай юм.
Тус улс гуравдугаар сарын 10-наас өндөр настнуудаа вакцинжуулж эхэлжээ. Дархлаажуулалтын хөтөлбөртөө Синофармаас гадна Хятадын CanSinoBio, Британийн AstraZeneca, Оросын Спутник V вакцинуудыг ашиглаж буй. Цар тахал эхэлсэн цагаас хойш Пакистанд халдварын 623.135 тохиолдол бүртгэгдэж, 13.799 хүн нас бараад байна
Европын холбооны орнуудад суудлын автомашины борлуулалт өнгөрсөн хоёрдугаар сард жилийн дүнгээр 19.3 хувиар буурч, 771.5 мянга болжээ.
Энэ нь 2013 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болоод байна. Италид борлуулалт хамгийн бага буюу 12.3 хувиар унасан бол Германд 19, Францад 20.9, Испанид 38.4 хувиар буурчээ.
Түүнчлэн Европын холбооны орнуудад автомашины борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.7 хувиар буурч, Испани хамгийн их хохирол амссан ба борлуулалт хоёр дахин багассан байна.
Энэ нь 44.6 хувь гэсэн үг аж. Түүнчлэн Герман (25.1 хувь), Франц (14.2 хувь) орж байна. Үүний гол шалтгаан нь мэдээж коронавирус хэмээжээ.