Categories
мэдээ нийгэм

Нефтийн хоолой барих төсөлд 20 компани оролцохоор хүсэлтээ ирүүлжээ

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам олон улсад нэр хүнд бүхий “Pipeline and Gas Journal” сайтад 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компанийг сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлэх урилга нийтлүүлсэн.

Төсөл хэрэгжүүлэх сонирхолтой гадаад, дотоодын компаниуд урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ төслийг санхүүжүүлэх товч саналын хамт 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлэх ёстой. Энэ дагуу өнөөдрийн байдлаар 20 орчим компани урьдчилсан сонголтын талаарх тодруулга мэдээллээ өгч, хүсэлтээ ирүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй улбар шар түвшиндээ байна

УОК өнөөдөр 18:00 цагаас хуралдлаа. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан албаныхан мэдээлэл хийж байна.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл улбар шар түвшиндээ буюу халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталж, хамтран ажиллах шийдвэр гаргалаа. Засгийн газар, УОК-ын зүгээс аль болох аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр ажиллаж байна.

Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч явуулын эмчилгээний багийг гаргах ажлууд зохион байгуулагдаж эхэлсэн учраас хатуу хөл хориог зохион байгуулахгүй гэж үзлээ” гэлээ.

Маргааш Засгийн газрын хуралдаанд энэ шийдвэрээ танилцуулна гэлээ.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариулж байна.

-Улаанбаатар хот бүхэлдээ эрсдэлтэй байна гэж ЭМЯ мэдээлсэн. Хэдэн хороо эрсдэлтэй байгаа вэ? Гэрээр эмчлэх тооцоо судалгаагаа хэр хийсэн бэ? Орны хүрэлцээ хэр байна?
-Өнөөдрийн байдлаар мянга гаруй ор нөөцөнд байна. Хэсэгчилсэн хөл хорионы ажил цаашдаа ч үргэлжилнэ. Гэрээр эмчлэх тухайд шинж тэмдэггүй, хөнгөн, өөрийнх нь нөхцөл байдлыг харгалзан гэрээр эмчилнэ. Хэрвээ тухайн хүн гэртээ баймааргүй байна гэвэл тусгаарлалтын байранд байрлуулна. Цаашдаа эрсдэл өндөртэй зорилтот бүлэг рүүгээ анхаарч ажиллана.

Categories
мэдээ эдийн-засаг

“Сансар-40 жил” дурсгалын зоос гаргажээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2021.03.22/ Монгол Улсын баатар, Чингис хаан одонт, хошууч генерал Ж.Гүррагчаа, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл нарыг хүлээн авч уулзлаа.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас уг ойг тохиолдуулан “Сансар-40 жил” дурсгалын зоосыг шинээр эрхлэн гаргасан бөгөөд уулзалтын үеэр Ж.Гүррагчаа баатарт уг дурсгалын зоосны дээжийг гардуулан өгөв.

“Сансар-40 жил” зоос нь сансрын уудам байдлыг “obsidian black” технологи ашиглан хар өнгөөр харуулж, сар болон дэлхийг өнгөтөөр дүрсэлсэн. Мөн “Союз-39” хөлгөөр “Солют-6” сансрын станцтай холбогдсон байгаагаар дүрсэлж, БНМАУ-ЗХУ-ын сансрын хамтарсан нислэгийн Монгол талын логог дүрсэлжээ. Түүнчлэн Монгол Улсын говь, цөл нутагт Марс гаригтай хамгийн төстэй орчин, нөхцөл бүрдүүлэн, туршилт, хөгжүүлэлтийн бааз байгуулан, хүний нөөц чадварыг хөгжүүлэхээр ажиллаж буй “MARS-V” төслийг таниулан сурталчлах үүднээс дэлхийн бөмбөрцөг дээр тус төслийн логог дүрсэлжээ.

Өмнө нь Монголбанкнаас 1981 онд тус түүхэн өдрийг тохиолдуулан “ЗСБХУ-БНМАУ сансрын хамтарсан нислэг” гүйлгээний 1 төгрөг, 1994 онд “Союз-39, Солют-6” сэдэвт дурсгалын зоосыг гаргаж байсан бол хамгийн сүүлд 2011 онд “Сансрын хамтарсан нислэг 30 жил” дурсгалын мөнгөн зоосыг 25 грамм болон 1 кг-ын жинтэйгээр гаргаж байв.

Одоогоос 40 жилийн өмнө БНМАУ-ын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа болон ЗХУ-ын иргэн, сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар “Союз-39” хөлгөөр сансарт нисч, “Солют-6” сансрын станцад холбогдон, нийт 8 өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дэлхийд амжилттай газардсан билээ. Ингэснээр Ж.Гүррагчаа Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч болж, дэлхийн сансар судлалын түүхэнд бичигдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Гурван сарын хугацаанд үхрийн цул махны үнэ 2153 төгрөгөөр өсчээ

Нийслэлийн статистикийн газраас хүнсний барааны үнийн ажиглалтын мэдээллийг долоо хоног бүр шинэчлэн гаргадаг.

Тэгвэл тус ажиглалтын мэдээллээс энэ оны нэг болон гуравдугаар сарын хүнсний барааны үнэд гарсан өөрчлөлтийг харьцууллаа.

Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 13-н, гуравдугаар сарын 17-ны өдөр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд тус тус ажиглалт хийсэн байсныг нэгтгэв.

Харьцуулалтаас харвал гурван сарын хугацаанд 19 барааны үнэ өсөж, 6 барааных буурсан бол 11 барааных тогтвортой байна. Ингэхдээ үхрийн цул махны үнэ 2,153 төгрөгөөр буюу хамгийн их, дараагаар нь хонины цул махны үнэ 1,075 төгрөг, адууны ястай махны үнэ 1,175 төгрөгөөр тус тус өсжээ.

Барааны нэр

2021.01.27 үнэ

2021.03.17

Үнийн зөрүү /төг/

Үнэд гарсан өөрчлөлт

1

Алтан тариа задгай, дээд

(1,532₮)

(1,573₮)

41

өссөн

2

Алтан тариа задгай, 1-р зэрэг

(1,304₮)

(1,326₮)

22

өссөн

3

Алтан тариа савласан, дээдийн дээд

(1,304₮)

2,224₮)

920

буурсан

4

Алтан тариа савласан, дээд

(1,564₮)

(1,608₮)

44

өссөн

5

Алтан тариа савласан, 1-р зэрэг

(1,338₮)

(1,369₮)

31

өссөн

6

Алтан тариа савласан, 2-р зэрэг

(994₮)

(992₮)

2

буурсан

7

Сүү ХК 1л

(2,831₮)

(2,831₮)

0

тогтвортой

8

Сүү ХК 05л

(1,307₮)

(1,316₮)

9

өссөн

9

Тараг, Цөцгийтэй

(2,632₮

(2,705₮)

73

өссөн

10

Атар талх

(1,276₮)

(1,276₮)

0

тогтвортой

11

Зууван чех

(1,696₮)

(1,696₮)

0

тогтвортой

12

Цагаан будаа

(3,664₮)

(3,664₮)

0

тогтвортой

13

Шар будаа

(2,583₮)

(2,433₮)

150

өссөн

14

Цөцгийн тос

(4,240₮)

(4,240₮)

0

тогтвортой

15

Ургамлын тос

(4,303₮)

(4,303₮)

0

тогтвортой

16

Ногоон цай, Гүрж

(1,586₮)

(1,586₮)

0

тогтвортой

17

Монгол лууван

(1,595₮)

(1,573₮)

22

буурсан

18

Манжин

(2,357₮)

(2,543₮)

186

өссөн

19

Сонгино

(1,744₮)

(1,956₮)

212

өссөн

20

Алим, фүжи

(5,044₮)

(5,044₮)

0

тогтвортой

21

Өндөг, ОХУ

(380₮)

(462₮)

380

өссөн

22

Аи-95

(2,000₮)

(2,100₮)

100

өссөн

23

Аи-76, 80

(1,350₮)

(1,350₮)

0

тогтвортой

24

Аи-92, 93

(1,428₮)

(1,434₮)

6

өссөн

25

Дизель түлш

(2,064₮)

(2,144₮)

80

өссөн

26

Газ

(1,130₮)

(1,130₮)

0

тогтвортой

27

Элсэн чихэр

(2,754₮)

(2,730₮)

24

буурсан

28

Ямааны мах ястай

(7,900₮)

(8,750₮)

850

өссөн

29

Монгол төмс

(1,000₮)

(981₮)

19

буурсан

30

Байцаа

(1,900₮)

(2,018₮)

118

өссөн

31

Үхрийн мах ястай

(11,811₮)

(12,055₮)

244

өссөн

32

Хонины мах ястай

(9,222₮)

(10,378₮)

1,156

буурсан

33

Хонины мах цул

(9,450₮)

(10,525₮)

1,075

өссөн

34

Адууны мах, ястай

(8,700₮)

(9,875₮)

1,175

өссөн

35

Үхрийн мах, цул

(12,944₮)

(13,922₮)

2,153

өссөн

36

Задгай сүү

(2,500₮)

(2,500₮)

0

тогтвортой

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Нарангэрэл: PCR шинжилгээг цөөлж, вакцинжуулалтаа нэмэх чиглэл баримтална

Улсын онцгой байдлын Шуурхай штаб нь өнгөрсөн долоо хоногоос эхлээд шинэ зохион байгуулалтад орлоо. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар УОК-ын Шуурхай штабт НОК, ДОК, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн нэгж удирдлагуудаас гадна дүүргүүдийн орлогч дарга нарыг нэгтгэж ажиллаж эхлээд байна. Шуурхай штабт ажиллаж буй Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа асуултуудад хариулт өгчээ.


-Иргэд сайн дураараа эсрэг биет тогтсон эсэхээ үзүүлж болох уу?

-Эсрэг биет гэдэг хэллэг өөрөө албаны нэршил уг нь биш юм. Ерөнхийдөө дархлаа тогтсон гэдгийг хүмүүс ингэж хэлээд хэвшчихлээ. Өвчлөөд эдгэрсэн хүмүүст 4-6 сарын, вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст 6-12 сарын дархлаа буюу олны хэлдгээр эсрэг биет тогтож буй одоогийн судалгаа бий. Тэгэхээр нэгэнт эдгэрсэн, эсвэл вакцины хоёр тунгаа хийлгэчихсэн бол эсрэг биет тогтсон эсэхээ үзүүлээд байх онцын шаардлагагүй юм.

-65-аас дээш насныхан дархлаажуултад хамрагдах уу?

-Хамрагдана. Дэлхий дахинд 65-аас дээш насныхны эмнэлзүйн туршилтууд хийгдээд дууссан, тэгэхээр манай улс ч бас удахгүй 65-аас дээш насныхнаа дархлаажуулалтад хамруулна.

-Хүмүүсийн бие физиологийн онцлогоос шалтгаалж вакциныг сонголттой хийх үү?

-Ямар ч тийм зүйл байхгүй. Вакцин бүр өөрийн үйлдвэрлэгчийн хэрэглэх заавартай, түүнийг л буруу ойлгосон бололтой юм.

-Эхний тунгаа “Астразенека” хийлгэчихээд хоёр дахь тун нь Хятад, Орос гэх мэт өөр вакцин хийх боломжтой юу. Товчхондоо хоёр өөр төрлийн вакцин хольж болох уу?

-Анагаах ухааны үүднээсээ бүрэн боломжтой, дэлхийд гарсан судалгаанууд бий. Гэхдээ олон нийтийн айдас болгоомжлолыг тооцож, эрсдэлгүй байх үүднээс манай улсад эхний тун ба хоёр дахь тун ижил үйлдвэрийн /улс нь өөр байж болно/ төрлийн вакцин хийх чиглэл баримталж байгаа.

-Одоо ирчихсэн байгаа 470 мянган тун вакцинаа бүгдийг нь тарьчихаад, дараагийн ээлжинд ирэх вакцинуудаас хоёр дахь тунгаа тарьж болох уу?

-Бүрэн боломжтой. Гэхдээ вакцины түгээлт өөрөө ганц манайд ч биш дэлхийд хомсдолтой байгаа эрсдлээ тооцож, аль болох олон хүнийг богино хугацаанд дархлаажуулах бодлого барьж байгаа.

-Манай улсад вакцин хийлгэснээс болж нас барсан, эрүүл мэндээр хохирсон тохиолдол бий юу?

-Олон нийтийн сүлжээнд буруу ташаа янз бүр мэдээлэл их явж байгаа хэдий ч хариуцлагатайгаар хэлэхэд яг одоогоор манай улсад ийм нэг ч тохиолдол гараагүй. Ерөнхийдөө вакцины эхний тунд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувьд нь халуурах гэх мэт дархлаажуулалтын дараах урвал, хөнгөн шинж тэмдэг илэрсэн байгаа.

-Жирэмсэн байснаа мэдэлгүй вакцин хийлгэсэн бол яах вэ?

-Эх, ураг хоёрт хэрхэн нөлөөлсөн талаар судалгаа одоогоор дэлхийд гараагүй байна.

-Вакцинд хамрагдсан хүмүүс халдвар тараах эрсдэлтэй юу?

-Маш бага. Энгийн үгээр хэлбэл дархлаа тогтсон хүн тэр болгон халдвар тараахгүй. Яг тэрүүхэн мөчид ам хамарт нь байгаа вирус ханиаж найтаалгахад гэдэг ч юмуу гадагшаа цацагдах маш бага хэмжээний эрсдэл бий. Гэхдээ хоёр тунгаа бүрэн тариулсан хүний хувьд гэдгийг дахин сануулж хэлэх нь зөв.

-Вакцин тариулсан хүмүүст гэрчилгээ өгөх үү?

-Хоёр дахь тунг тариулсны дараа гэрчилгээ бичиж өгнө.

-Вакцинжуулалт хэзээ дуусах вэ?

-Нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөгдөөд байгаа.

-Эмнэлэгт яаралтай тусламжаар ирсэн хүнээс PCR нэхээд байна гэх юм?

-Эмнэлэгт хэвтэхээр ирэх, эмнэлэгт яаралтай тусламжаар ирэх хоёр ялгаатай. Цаг товлоод эмнэлэгт хэвтэх хүмүүсээс PCR шинжилгээ авна, яаралтай тусламжаар ирэх бол авахгүй. Ер нь бүгд цаг авч шинжилгээ өгнө, бүр онцгой яаралтай үед УОК Шуурхай штабаас тухай бүрт нь зохицуулж арга хэмжээ авч байгаа.

-PCR шинжилгээний цэгүүдийг нэмэх боломжтой юу?

-Бараг боломжгүй. Бид PCR шинжилгээний тоог аль болох цөөлж, вакцинжуулалтдаа илүү анхаарах бодлого баримталж байгаа.

-PCR шинжилгээ яагаад ингэж олон хийгээд байгаа юм бэ?

-Олон шалтгаантай. Албан байгууллагууд өөрсдөө бас PCR шинжилгээ ихээр шаарддагаас үүдэж хүмүүс олон удаа PCR хийлгэх хандлага бас бий. PCR шинжилгээ үнэгүй байгаа нь бас нөлөөлж байна, үнэндээ цаанаа улсаас маш өндөр зардал гарч буй. Цаашид цөөхөн байлгахаар анхаарна.

-Хөдөө орон нутагт зорчиж байгаа иргэдийн 72 цаг дуусаагүй байхад аймгууд руу орох замын пост дээр төлбөртэй түргэвчилсэн шинжилгээ аваад байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Ямар ч ийм журам байхгүй. Тухайн орон нутаг өөрсдөө хэтрүүлж, дур мэдэж буй асуудал.

-Өдөрт илэрч байгаа халдварын тоог зориудаар нэмж зарлан иргэдийн дунд айдас үүсгэж байна гэсэн хардлага байна. Ийм боломжтой юу?

-Ямар ч боломжгүй. Маш олон хяналттай, лайн листээр гарч байгаа. Лаборатори болон тандалтын хоёр хэсгийн 40 орчим хүн нэгнээ хянаж ажиллаж байгаа. 3-4 хүн хуйвалдаж шинжилгээний хариу янз бүр болгосон элдэв хэрэг гарсан учир ийм хардлага үүссэн байх. 30-40 хүн хуйвалдаж, олон нийтэд халдварын тоог нэмж өсгөн мэдэгдэх боломжгүй.

-Өвчилсөн хүмүүст яг ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Хөнгөн өвчтөнд эмнэлэгт эмчийн заавраар вирусын эсрэг болон шинж тэмдэг дарах эмчилгээ хийж байгаа. Гэрийн эмчилгээнд бол C, D амин дэмүүд, өвчин намдаах эмийн эмчилгээ хийж байгаа. Хүнд болон хүндэвтэр өвчтөнүүдэд хавсарсан эмчилгээг эмнэлэгт үзүүлнэ.

-Ковидын халдварыг Завхан аймагт эмчилсэн тохиолдол гарлаа. Цаашид орон нутгуудаар эмчлэх үү?

-Цаашлаад бүх аймаг, боломжтой бол сумдад эмчилгээ хийхээр төлөвлөж байгаа.

Иргэдийг гэрээр эмчилж эхэлсэн үү?

-Өнөөдрийн байдлаар /3 сарын 22 байдлаар/ 180 хөнгөн өвчилсөн хүн гэрээр эмчлүүлж байгаа. Орон гэрийн нөхцөл байдал, хамт амьдрах хүмүүсийг харгалзан тухайн хүний зөвшөөрөлтэй гэрээр эмчилж байгаа.

Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүс гэрээсээ гарч орохыг яаж хянах юм бэ?

-Яг одоогоор хувь хүний ухамсарт найдахаас аргагүй. Бид ард иргэддээ итгэж байгаа, гэхдээ мэдээж олны дунд янз бүр хүн бий. Бид бүхний хэнийх нь ч дэргэд ковидын халдвар байгаа гэдгийг алхам тутамдаа ойлгож маш сэрэмжтэй байх хэрэгтэй.

Хөнгөн өвдсөн иргэдээс 10 хоногийн дотор шинжилгээ авахгүй эмнэлгээс гаргаж байгаа гэж үнэн үү?

-Үнэн. Нэгэнт эдгэсэн бол тухайн хүний биед дархлаа тогтсон, халдвар тараах эрсдэлгүй. Хүний биеэс вирус ялгарлаа ч “үхсэн вирус” гэж судлаачид үзэж байгаа.

Засгийн газар биднийг хуураад байна, үнэндээ “Ковид-19” гэдэг халдварт өвчин байхгүй гэж боддог хүмүүс олон нийтийн 20 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа харсан.

-Дэлхий даяар 122 сая хүн коронавирусээр өвдөж, 2.7 сая хүн нас бараад байна. Энэ статистикийг харахад л ойлгомжтой болов уу.

–”Ковид”-ын хөл хориогоор дамжуулж дарангуйллын орон болох гэж байна гэсэн хардалтад ямар хариу өгөх вэ?

-Үүнд улс төрч нар илүү тодорхой хариулт хэлэх байх. Гэхдээ нэг зүйл тодорхой хэлэхэд дэлхий даяар гурван аргаар л ковидтой тэмцэж байна. Нэгдүгээрт хөл хорио, тусгаарлалт, хүн амын нягтаршлыг бууруулах, хоёрдугаарт хувь хүний халдвар хамгааллын дэглэм буюу маскаа зүүх, хоорондын зай барих, гуравдугаарт вакцин. Өндөр хөгжсөн орнууд ч, ядуу буурай нь ч энэ гурван аргаар л тэмцэж байгаа.

Манай улс ер нь “Ковид-19”-ын эсрэг сайн ажиллаж байгаа юу?

-Энэ бас л улс төрчид эсвэл олон нийтийн зүгээс үнэлэлт өгөх хариулт байх. Ямартай ч дотроо алдахгүй жил орчим тэсэж байгаад, вакцинтай золгоод байгаа нь бидний хөдөлмөрийн үр дүн. Вакцин гараагүй үед дотроо вирус алдсан бол яах байсан гэж бодохоос ч дотор арзайдаг юм.

УОК-ын Шуурхай штабын Мэдээллийн Удирдлагын баг

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Facebook” компани 6-13 насны хүүхдэд зориулсан “Instagram” бүтээнэ

Дэлхийн хамгийн том цахим сүлжээ болох “Facebook” компани 6-13 насны хүүхдүүдэд тусгайлан зориулсан “Instagram Kids” платформыг хөгжүүлж байгаа аж. “Facebook” компанийн бодлогоор 13-аас доош насны хүүхдүүд ашиглахыг хориглодог.

Харин сүүлийн үед “Instagram” сүлжээнд өсвөр насныхныг дээрэлхэх, доромжлох явдал их гарч, олон нийтийн зүгээс гомдол их гарах болсон учир энэ насныханд аюулгүй байдлаар олон нийтийн сүлжээг ашиглах боломж олгохын тулд ийм шинэ аппликейшн гаргаж байгаа аж. Түүнчлэн хүүхдүүд өөрсдөө ч хуурамч хаяг нээж, эрсдэлд орох болсон юм.

“Бид хүүхдүүд, эцэг эхчүүдэд айх айдасгүй шинэ орчинг үүсгэхийн тулд, мөн шинэ эриний хүүхдүүддээ зориулан өсч хөгжих, харилцаа холбоотой байхад нь туслахын тулд энэхүү платформоо хөгжүүлж байна” гэж “Instagram”-ийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Вишал Шах ярьсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” цахим сургалт болно

gazar-hudlult-6phdv72ts8oqioq1jejie0qqay5g62p6wzpvg9bgj0g.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт шинжлэх ухаан, танин мэдэхүйн цахим сургалтыг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Цахим сургалт нь иргэд, олон нийтэд Монгол орны газар хөдлөлтийн талаарх ерөнхий ойлголт, газар хөдлөлтийн аюул, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг сайжруулах мэдлэг, мэдээлэл олгох зорилготой юм.

Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтэс, Онцгой байдлын газар, хэлтэс, сургуулийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтнууд, ажилтан, алба хаагчид сургагч багшаар бэлтгэгдэх юм.

Мөн сургалтыг сонирхсон иргэд нээлттэй оролцох боломжтой бөгөөд цахим холбоосоор холбогдож бүртгүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд 1.2 мянган иргэн ажил хайн бүртгүүлжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиргааны статистикийн мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2021 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 23.3 мянга болжээ.

Үүнээс 15.5 (66.3 хувь ) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 7.8 (33.7 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 5.2 (25.1 хувь ) мянган хүн, өмнөх сараас 1.0 (6.1 хувь) мянган хүнээр буурчээ.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад хоёрдугаар сард ажилгүй 3.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 0.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Үүнээс Улаанбаатар хотод хоёрдугаар сард нийт 1.2 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 56 иргэн ажилд зуучлагдан орсон байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, 5 хүн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 349 дуудлага иржээ.

Зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, нийслэлд 3, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

-Явган зорчигч мөргүүлэх хэлбэрээр: 8

-Онхолдох хэлбэрээр: 1

-Мөргөлдөх хэлбэрээр: 1 тус тус бүртгэгдсэн байна.

Хүний амь нас эрсэдсэн ослууд:

-Гуравдугаар сарын 19-ний өдрийн 22:00 цагийн орчимд СБД-ын нутаг дэвсгэрт суудлын 2 машин мөргөлдөж, жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтэж, 1 зорчигчийн амь нас хохирсон.

-Мөн өдрийн 20:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв шороон замд суудлын машины жолооч явган зорчигч мөргөж амь насыг хохироосон.

-Гуравдугаар сарын 20-ны 22:00 цагийн орчимд СБД-т Норд бенз маркийн машин онхолдож, зорчигчийн амь нас хохирч, жолооч гэмтсэн.

-Гуравдугаар сарын 21-ний 14:00 цагийн орчимд СХД-т суудлын машины жолооч явган зорчигч, бага насны хүүхдийг мөргөж амь насыг хохироосон.

-Гуравдугаар сарын 21-ний 11:00 цагийн орчимд Төв аймаг Баян сумын нутаг шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирчээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 201 зөрчил илрүүлсний 136 нийслэлд, 65 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Эцэг эх, асран хамгаалагч бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, 0-10 хүртэлх насны хүүхдийг явганаар замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал гартаа хөтөлж, тэвэрч явахыг цагдаагийн байгуууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: ТЦА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлээс Булган аймгийн Могод суманд очсон нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

Нийслэл Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод суманд зорчин ирсэн 3 иргэний нэг нь “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна. Тус иргэд 2021 оны 03 дугаар сарын 21 –ны өдөр өглөө 10:00 цагийн орчим Могод суманд ирсэн бөгөөд мөн өдрийн орой 22:00 цагт Улаанбаатар хот руу буцсан. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн ОК-ын шуурхай штаб яаралтай горимоор хуралдаж хариу арга хэмжээний 1 дүгээр багийг Могод суманд томилон ажиллуулж байна.

Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн зорчсон маршрут, уулзсан иргэд, үйлчлүүлсэн дэлгүүр зэрэг ойрын хавьтал болох иргэдийн мэдээллийг тандан сумаас орж гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, ариутгал халдваргүйтгэл хийж байна.

Баталгаагүй, албан бус мэдээлэлд автахгүй байж, мэргэжлийн байгууллага, баталгаат эх сурвалжийн мэдээллийг хүлээн авч заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна. Мөн амны хаалтаа тогтмол зөв зүүж, олон хүн цугларсан газар очихгүй байх, хүн хоорондын зайг баримтлах, гэртэй зочин урихгүй байж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийхийг зөвлөж байна гэж тус аймгийн онцгой комиссоос мэдээллээ.