Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын лхагва гаригийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээг хэлэлцэнэ.
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэнэ.
  • Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл,
  • Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл,
  • Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нөөцийн мах худалдаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр болсон газар хөдлөлтийн улмаас Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурчээ

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 16 км-т, Ө-46°45”36” У-108°18”00”/ газар 03 дугаар сарын 23-ны өдрийн 22:47 цагт 5,5 магнитудын газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд урьдчилсан байдлаар тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Төмөр замын Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.

Хохирлын хэмжээг тогтоохоор тус аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Мөн газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгджээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Бид Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд байгаа Х.Баттулга, У.Хүрэлсүхтэй бодлогын мэтгэлцээн хиймээр байна

УИХын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


ҮНЕрөнхийлөгчөө захиалъяаян өрнүүлж эхэлсэн. Иргэд, сонгогчид ямар санал дэвшүүлж байна вэ?

-“Ерөнхийлөгчөө захиалъя” аянд 20 мянга орчим хүн цахимаар саналаа өгсөн. Зөвхөн Улаанбаатараас бус аймаг орон нутгаас, гадаадад байгаа иргэдээс ч тэр маш идэвхтэй саналаа өгч байна. 2017 онд бидэнд сонголт байхгүй байснаас болж 100 гаруй мянган цагаан сонгогчид гарч ирж байлаа. Энэ удаад сонголт гаргаж өгч байгаад талархлаа илэрхийлсэн маш их хандалт ирж байна.

Бид тодорхой хуулийн хязгаарлалтад байгаа. Тэр нь сонгуулийн жил буюу нэгдүгээр сарын 1-нээс хойш сонгуулийн сурталчилгаа хүртэлх хугацаанд ямар нэгэн эрэмбэ тогтоох, нэр дэвшигчээ зарлах боломжгүй гэх хуулийн хязгаарлалт юм. Бүр том хуулийн хязгаарлалт нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа ердөө 14 хоног байгаа. Та бүхний мэдэж байгаачлан эрх баригч нам өөртөө зориулж дүрмээ зохиодог. Ерөнхийлөгч гэдэг бүх ард түмнийг илэрхийлэгч, эв нэгдлийг хангагч байх ёстой. Тэр утгаараа Ерөнхийлөгч орон нутгаар явж бүх иргэдтэйгээ уулзан мөрийн хөтөлбөрөө танилцуулж байж сонгогдох учиртай. Гэтэл тэр боломжийг нь хангахгүй байна. Хоёрхон долоо хоногт яаж 21 аймгаар орох юм бэ, боломжгүй биз дээ.

Дээрээс нь 2020 оны УИХ-ын сонгуулиар бодлогын мэтгэлцээн болоогүй. МАН-ынхан айж зугтаагаад намын даргынхаа ард орсоор байгаад 62 суудалтай болсон нь үнэн.Бид мэтгэлцээнд хичнээн дуудаад ч цухуйгаагүй хүмүүс шүү дээ. Одоо ч яг түүнийгээ л хийх гэж байна. Танигдсан нэрээ гаргаж ирж Ерөнхийлөгчид сойх нь.

Гэтэл мэргэшсэн, мэдлэг чадвартай, туршлагатай хүн нь танигдаагүй гэх сул талтай болчихож байна. 14 хоногт өөрийгөө таниулж чадахгүй, бодлогын мэтгэлцээн хийе гэхээр цаг байхгүй, амжихгүй гээд хийхгүй. Бид Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд байгаа Х.Баттулга, У.Хүрэлсүхтэй бодлогын мэтгэлцээн хиймээр байна. Энэнээс зугтах гэж л тийм зохицуулалт хийсэн. Тийм байхад яаж шударга сонгууль болох юм бэ.

Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ мэт гажуудлыг засах болов уу гэх хүлээлт байсан. Гэтэл Засгийн газар нь хэдхэн сарын настай, Сонгуулийн тухай хуулиуд нь алдаа мадагтай хэвээр байх шиг.

-Яг үнэн. Ерөнхийлөгчийн сонгууль ямар болох вэ гэдгээс хамаарч Үндсэн хууль амьдралд хэрэгжиж байна уу үгүй юү гэдэгт маш том тест болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө баталчихлаа, их сайхан том өөрчлөлт хийчихлээ гээд байгаа боловч түүнийгээ органик хуулиуддаа тусгаад, хэрэгжүүлэхгүй юм бол зүгээр шоу болно шүү дээ. Хэвлэл мэдээллийнхэн маань яг ийм байдлаас хандмаар байгаа юм. Бид ч УИХ дээр ийм байр сууриас хандах болно. Тэгж байж шинэчлэл, өөрчлөлт хийсний ашиг шимийг нийтээрээ хүртэнэ.

Та Ерөнхийлөгчийг Цэцийн шийдвэрт нөлөөлж байна гэж шүүмжилсэн. Угтаа бид Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэлцдэг. Тийм байхад шийдвэрт нь нөлөөлөх боломжтой гэж үү?

-Маш тодорхой хэлэхэд, Цэц бол Үндсэн хуулийн асуудлыг, аливаа зөрчлийг арилгадаг, Үндсэн хуулийн шүүх. Цэцийг Үндсэн хуулийг улстөрчдөөс хамгаалах үүрэгтэй л гэж ойлгодог. Үндсэн хуульт ёсоо хамгаалж байна гэдэг төрөө хамгаалж байгаа хэрэг. Хуульт ёсоо хүндэтгэх юм бол хуулийн засаглалыг бий болгож бэхжүүлнэ гэсэн үг. Гэтэл эрх мэдэлтэй, хамгийн хүчтэй улстөрч гэж хэлж болох Монгол Улсын төрийн тэргүүн нь өөрөө хуульд нөлөөлдөг, хуульчдыг өрөөндөө дууддаг. Түүнийг нь Хууль зүйн сайд нь баталгаажуулаад байгаа. Өөрийнх нь асуудал Үндсэн хуулийн шүүх дээр яригдаж байхад Цагаан сарын үеэр хоёр ч удаа очиж нөлөөлсөн. Үндсэн хуулийн дээр Цэц, түүний дээр хөх тэнгэр байх ёстой, хэн нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтан байх ёсгүй байтал хоёр ч удаа очиж Цэцийнхээ даргыг зогсоож байгаад мэдээлэл өгч байгаа нь Цэцийн шийдвэрт нөлөөлж байна гэж харагдаж байгаа.

Иргэний хувиар Д.Үүрцайх хуульч бид хоёр Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль ярьж байсны дараа ийнхүү хандсан юм. Аравдугаар сарын 20-ны үед тус хууль яригдсан. Тухайн үед би УИХ дээр Үндсэн хууль батлагдчихлаа, Үндсэн хуулийн үг, өгүүлбэрийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульдаа тусгаж өгсөнгүй, аливаа хууль Үндсэн хуулийн тайлбар байдаг гэж хэлж байсан. Гэтэл эрх баригчид бид хуулийг тайлбарлахгүй гээд бөөрөнхийлөөд л байсан. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Төрийн мэдээлэл сэтгүүл дээр хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр болсон. Бид тус сэтгүүл хэвлэгдэж гарахыг хүлээж байгаад яг гарсных нь маргааш Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Товчхондоо, сонгууль бүрийн өмнө та бүхэн дүрмээ зохиогоод, өөрсдөдөө зориулж дүрэм хийгээд байна. Иргэд ч ойлгохгүй энэ дүрмийг чинь би ч бас ойлгохгүй байна. Сонгууль дөхмөгц янз бүрийн үндэслэл гаргаж ирж бужигнуулахаасаа өмнө яг одоо энэ асуудлаа тодорхой болгооч ээ л гэсэн юм. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэж тодорхой заасан байгаа. Энэ нь өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин дэвших ямар ч боломжгүй заалт юм. Үүнийгээ л Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульдаа тусгаач ээ гэсэн.Энэ асуудлыг аль болох эрт нэг тийшээ тодорхой болгоод тусгачих юм бол одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нь нэр дэвших эсэх, бусад нам эвслүүдээс нэр дэвшигчид нь ямар дүрэмтэй байх юм гэдэг нь тодорхой болно. Хамгийн гол нь сонголтоо хийх гэж байгаа иргэд маань бүрэн ойлголттой болох хэрэгтэй шүү дээ. Ердөө л энэ. Тийм агуулгаар, Үндсэн хуулийнхаа үзэл санааг хамгаалах зорилгоор Цэцэд хандсан. Харамсалтай нь одоог хүртэл шийдэгдээгүй байна.

Ерөнхийлөгчийн сонгууль, УИХын нөхөн сонгуультай холбоотой гарсан 40 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Сонгууль дөхсөн энэ үед уг тогтоолын төслийг дахин хөндөж байгаа нь хууль зөрчихгүй юү?

-Хуулийн зохицуулалт нь ямар байх ёстой вэ гэдгийг судлаагүй байна. Гэхдээ цаг тулсан үед өөрсдөдөө тохируулаад санал оруулж ирж байгааг би буруу гэж үзэж, дэмжээгүй. Сумъяабазар гэж хүн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхдөө Хотын дарга болно гэж чөлөөлөгдсөн. Би тэр үед “Та Сонгинохайрхан дүүргийн сонгогчдынхоо өмнөөс тангараг өргөөд ажиллах ёстой хүн. Гэтэл дарга болно гээд явж байгаа нь хэр зүйтэй юм бэ. Энэ чинь буруу жишиг тогтоож байгаа юм биш үү” гэж тодорхой асуусан ч өөрөө хариулаагүй. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга өмнөөс нь “Бид боловсон хүчний их өргөн нөөцтэй нам. Тиймдээ ч боловсон хүчнээ бодлогын хүрээнд тодорхойлж байна” гэж маш тодорхой хариулсан. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн зардлын асуудал гарч ирсэн.

Та тэр үед нөхөн сонгуулийн зардлыг Сумъяабазар гаргах хэрэгтэй гэж хэлж байсан байх аа.

-Тийм. “Эрх барьж байгаа МАН-ын хүний нөөцийн бодлогын хүрээнд энэ хүнийг Хотын даргаар томилсон гэж та бүхэн тодорхой хэлсэн. Тийм бол МАН нөхөн сонгуулийнхаа зардлыг төл, үүнд татвар төлөгдчийн мөнгийг зарцуулах нь буруу” гэх байр суурийг илэрхийлсэн. Харин тэд ийм зохицуулалт байхгүй гэж асуудлаас зугтсан. МАН нь санхүүжүүлэхгүй юм бол Сумъяабазар өөрөө санхүүжүүл гэдгийг хэлсэн. Та бүхэн санаж байгаа бол Хотын дарга өөрийнхөө өрөөний үүдэнд халдваргүйжүүлэлтийн хаалга тавьчихсан байсан. Өөрийнхөө мөнгөөр авч тавьснаа ч хэлсэн байсан. Мөнгө төгрөгтэй ийм боломжтой байгаа юм бол намынхаа шийдэхгүй гээд байгаа асуудлыг өөрөө шийдвэрлэ гэсэн л шаардлага тавьсан. Тийм зохицуулалт алга аа л гээд байсан.

Гэтэл өнөөдөр сонгууль болохоос хоёр, гуравхан сарын өмнө дахиад зохицуулалт оруулж ирж байгаа нь буруу байна. Нөхөн сонгуулийг, Ерөнхийлөгчийн сонгуультай нийлүүлж хийж байгаа ганц үндэслэл нь зардлаа бууруулах. Тус тусдаа хийх юм бол тэрбум төгрөгийн, нийлүүлээд хийвэл 100-300 сая төгрөгийн зардал гарах нь гэсэн тайлбарыг өгч байсан. Энэ үндэслэлийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг нөхөн сонгуультай хамт хийх шийдвэр УИХ-аар дэмжигдсэн юм. Тийм байхад энэ асуудал буцаад л орж ирлээ. УИХ тоглоомын байгууллага юм уу. Ер нь нэг нам ингэж шийдвэрээ гаргаад байх нь хэр зөв юм бэ. Үнэхээр шийдвэрээ гаргаад явж байгаа юм бол хариуцлагаа хүлээ, санхүүжилтээ гарга. Цар тахлаас болж эдийн засаг хүндрэлтэй байгаа үед нөхөн сонгуулийн мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс биш, нам нь өөрөө эсвэл тухайн хүн нь гаргах хэрэгтэй.

Түүнчлэн тэр хүн Нийслэлийн онцгой байдлын дарга гэсэн албан тушаалтай. НОК-ын даргын эргэж буцсан буруутай олон шийдвэр гарсан. Үр дүнд нь Засгийн газар огцорчихсон. Өнөөдөр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэх арга хэмжээг хэрэгжүүлсэн. Гэтэл хаалгаар нь, орцоор нь, байшингаар нь биш бүхэл бүтэн хороогоор нь хөл хорьчихож байна. Ингэж нийгэмд бухимдал үүсгээд байна. УИХ дээр хуулиа хэлэлцээд явж байх ёстой хүн тэр нийслэл дээр очиж самраад, НОК дээр буруу шийдвэр гаргаад яваад байгаагийн золиос нь нийслэлийн иргэд болоод байна. МАН-д боловсон хүчний бодлого байж болно ,гэхдээ боловсон хүчин муутай юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа.

Нөгөөтэйгүүр ХҮНыг МАНын гар хөл болчихсон гэж хэлээд байгаа шүү дээ. Магадгүй Цэцэд хандсантай холбоотойгоор энэ хардлага улам нэмэгдсэн болов уу?

-Ерөнхийлөгч нэр дэвших үү, үгүй юү, Үндсэн хуулиа хамгаалъя гэж хандсан нь одооных бус оны өмнөх асуудал юм. Гэтэл Ерөнхийлөгчийн пиарын баг, шулуухан хэлэхэд троллууд барьж идэх гэж байна. ХҮН бол МАН-ын нам, тэднийг төлөөллөө гэж хэлж байна. Х.Баттулгыг нэр дэвших үү үгүй юү гэхээр МАН-тай наадаг. Сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржтой ч наадаг, бүр тэрнээс өмнө Х.Баттулгатай өөртэй нь ч нааж байсан. Энэ бол улс төрд байдаг л зүйл. Үүнд эмзэглээд байх зүйл байхгүй. Харин Х.Баттулга нь байна уу, У.Хүрэлсүх нь байна уу хамаагүй, бид маш тодорхой дүрмээр сонгуулиа хийж сурвал энэ нь ардчилалд оруулж буй том хувь нэмэр юм.

ХҮН, Зөв хүн электорат эвсэл бол МАН, АН-ын хүүхэлдэй биш ээ. Бид тэдэнтэй бодлогоор өрсөлдөх юм бол ямар ч байсан илүүг хийж чадна. Улс орныг илүү хөгжүүлж чадна гэдэг итгэл үнэмшил байна. Тэгж бодохгүй байгаа бол бидэнтэй мэтгэлц л дээ. Томоороо гайхуулаад, түрий барина. Эрүүлээр өрсөлдье гэсэн нэгнийгээ бие биетэйгээ наана. Тэрэнд нь ард түмэн итгэнэ ч гэж юу байх вэ. Бид үүнийг өөрчилнө. Цаг хугацаа бүхнийг харуулах байлгүй дээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин хонь өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 24, Буд гариг. Билгийн тооллын 11, Найралт эх одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 6:47 цагт мандан, 19:10 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 10-12 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулс, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Зэрлэгүүдийн түрлэг” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Эрүүл мэндийн дэд
сайд асан Ж.Амарсанаа “Хариуцлагагүй, ёс
зүйгүй цөөн хэдэн хүнээс болж эрүүл мэндийн салбар
тэр чигтээ ичгэвтэр
байдалд орлоо” хэмээснийг I, XI нүүрээс уншаарай.

Олон улсын харилцааны
судлаач, эрдэмтэн Д.Баярхүү “Ерөнхийдөө гэгээтэй
гээд хэлчихмээр ямар ч
баримт АНУ, Хятадын
хэлэлцээнээс олж
харсангүй” гэж “Улс төр” нүүрт ярьсныг I, V нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Зэрлэгүүдийн түрлэг” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Сэтгэлзүй,
сэтгэц хэмжил зүйн
үндэсний хүрээлэнгийн
удирдах зөвлөлийн дарга, Сэтгэл зүйч Б.Жавзан “Хүчирхийллийн хохирогч ирээдүйд
үйлдэгч болж хувираад байна” хэмээн “Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ярилаа.

Жүжигчин Б.Навчаа “Төр нь иргэндээ гомдож болдог,
иргэн нь төрдөө гомдож
болдоггүй юм байна” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ШУУРХАЙ: Говьсүмбэр аймагт 5.5 магнитудын газар хөдлөлт боллоо

Өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 23-ны Улаанбаатарын цагаар 22:46 минутад Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас зүүн хойд зүгт 16 километрын зайд газар хөдлөлт боллоо. Энэхүү чичирхийлэл нь Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хотоос 166 километрт зайтай бүртгэгджээ.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 46.75 108.33

Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.5 гэж ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар 37 зочид буудлыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байна

УОК-ын дэргэдэх Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


УОК-ын шийдвэрээр гадаад дахь иргэдээ үе шаттайгаар татан авч буй. Энэ дагуу гуравдугаар сард 14 удаагийн нислэг үйлдэж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гуравдугаар сард товлосон нислэгийн хуваарийн дагуу маргааш Сөүлээс 165 иргэн эх орондоо ирнэ. Энэхүү нислэгээр тус улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд багтаж байна. Цөөн тохиолдолд, Тайвань, Испани улсаас зайлшгүй шаардлагаар нутаг буцах хүсэлтэй иргэд багтаж байгаа юм. Мөн УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 20 гаруй иргэнийг энэ сарын 30-ны Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлэх шийдвэр гарсан. Хилийн боомтоор нэвтрэх иргэдээ 10 хоног тусгаарлана. Дөрөвдүгээр сарын нислэгийн тов зарлагдсан. Ирэх сард 400 гаруй иргэн эх орондоо ирэх тооцоо байна. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тухайд улс бүрт харилцан адилгүй. Нутаг буцах иргэдийн тоо буурч байна. Энэ нь гуравдугаар сарын нислэгээр ажиглагдаж байна” гэв.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 37 зочид буудал тусгаарлах байрны зориулалтаар ажиллаж байна. Одоогоор нөөцөд ашиглахаар төлөвлөсөн 9 зочид буудлын 600 гаруй өрөө байна. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлах 11 зочид буудлын 500 гаруй өрөөг бэлджээ.

Эрүүл мэндийн яамнаас “Covid-19” халдварын онош нь батлагдсан ч хөнгөн өвдсөн иргэдээ гэрт нь тусгаарлахаар болсныг мэдээлж байв. Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлсэн гэдгийг УОК-ын дэргэдэх Шуурхай штабаас мэдээлэв. Тухайн иргэний санал хүсэлтийг харгалзан үзэж, гэртээ тусгаарлах юм. Тодруулбал, энэ сарын 15-аас хойш иргэний хүсэлтээр 7-14 хоног тусгаарлаж байна. Гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа хүмүүсийн тухайд онцын эмчилгээ байхгүй гэж Шуурхай штабаас мэдээллээ.

Д.Нарангэрэл “Гэртээ байгаа хүмүүс халуун цай ундаа уух хэрэгтэй. Ардын уламжлалт аргаар хунчир, чацаргана, аньс зэрэг хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна. Өндөр тунгаар витамин В, D хэрэглэнэ. Ямар нэг байдлаар халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл парацетамол уух хэрэгтэй. Гэхдээ эмийг гурав хоногоос илүү хэрэглэж болохгүй” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч “АстраЗенека” вакцин тариулжээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин эхнэрийн хамт өнөөдөр коронавирусийн эсрэг бүх нийтийн дархлаажуулалтад хамрагдсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Өмнөд Солонгосын төрийн тэргүүн болон тэргүүн хатагтай нар “АстраЗенека” вакцин хийлгэсэн байна.

Өмнөд Солонгос улсад өнөөдрөөс эхлэн 65-аас дээш насны иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн юм. Тус улсын төрийн тэргүүн Мүн Жэ Ин энэ жил 68 настай бол түүний гэргий нь 65 настай юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БШУЯ: Зургаан улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Засгийн газар хоорондын оюутан солилцох гэрээний дагуу Болгар, Вьетнам, Казахстан, Куба, Лаос, Румын Улсад 2021-2022 оны хичээлийн жилд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

• Куба Улсад анагаах ухааны чиглэлээр 1 оюутан,
• Болгар Улсад Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврын түвшний сургалтад 3 оюутан, магистрын түвшний сургалтад 4, докторын түвшний сургалтад 1 оюутан,
• Вьетнам Улс олон улсын харилцаа, аялал жуулчлал, хүнсний инженерчлэл, анагаах ухаан, соёлын өвийн сэргээн засварлах, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр бакалавр, магистрантур, докторантурт нийт 15 оюутан,
• Казахстан Улсад Монгол Улсад нэн шаардлагатай 37 мэргэжлийн дагуу бакалаврын түвшний сургалтад 15 оюутан, магистрын түвшний сургалтад 5 оюутан, докторын түвшний сургалтад 5 оюутан,
• Лаос Улсад бакалаврын түвшний сургалтад 8 оюутан, магистрын түвшний сургалтад 1 оюутан,
• Румын Улсад Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшний сургалтад 2 оюутан, магистр, докторын түвшний сургалтад 2 оюутан тус тус суралцуулна.
Казахстан Улсад суралцахыг хүсэж буй иргэд англи хэл эсвэл орос хэлний B2 түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Бусад таван улсад суралцахад гадаад хэлний мэдлэг шалгахгүй. Учир нь оюутан суралцахыг хүсэж буй тухайн улсынхаа их, дээд сургуульд нэг жил хэлний бэлтгэлд хамтрагдан үндсэн ангидаа дэвшин суралцах боломжтой.
Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 12:00 цаг хүртэл цахимаар явагдана. Цар тахлын нөхцөл байдлаас хамааран тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг онлайнаар явуулах болно.
Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү.
Вьетнам улс https://www.meds.gov.mn/?p=8485
Казахстан улс https://www.meds.gov.mn/?p=8487

Эх сурвалж: БШУЯ