Categories
гадаад мэдээ

НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

Бельгийн нийслэл Брюссельд Умард Атлантын эвслийн бүрэлдэхүүнд багтах 30 орны Гадаад хэргийн сайд нарын уулзалт мягмар гаригт эхэлсэн байна. Хоёр хоног үргэлжлэх энэхүү уулзалтын хүрээнд оролцогчид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй уулзах аж. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг даваа гаригт хэвлэлийн бага хурал зарласан. Тэрбээр “НАТО-2030” сэдэв дор уулзалтыг зохион байгуулж, оролцогчид байгууллагын хэмжээнд хийгдэх шинэчлэл болоод Афганистанаас цэргүүдээ татах асуудлыг хэлэлцэх болсноо мэдэгдсэн. Мөн НАТО-ОХУ-ын харилцааны асуудлаар өнөөдөр тусгайлан хуралдах гэнэ. Европын холбоо уг асуудлаар байр сууриа илэрхийлэх юм байна. Уг хуралд Европын дипломатч Жозеп Боррелиэс гадна Европын холбоонд багтах хэдий ч НАТО-гийн гишүүн бус Финлянд, Швед улсын Гадаад хэргийн сайд уригджээ.

Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Бээжин дэх Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүнийг дуудан уулзсан тухай мэдээлжээ. Учир нь Европын холбоо уйгаруудыг хавчин гадуурхсан хэргээр БНХАУ-ыг буруутгаж, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсантай холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлэв. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудаст бичсэнээр “Гуравдугаар сарын 22-ны үдэш БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Цинь Ган БНХАУ дахь Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүнийг дуудаж уулзсан. Шинжаан-Уйгурт хүний эрхийг зөрчиж байна гэх нэрийдлээр Хятадын эсрэг нэг талт хориг тавьсныг хатуу шүүмжилж, эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Дашрамд хэлэхэд, Европын холбоо хүний эрхийг зөрчсөн Хятад зэрэг хэд хэдэн орны эсрэг шинээр хориг арга хэмжээ авч буйгаа даваа гаригт албан ёсоор мэдэгдсэн юм. Хятадын хувьд өөрийн улсын эсрэг тавьсан хоригийг эсэргүүцэн хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Тус улсын Европын 10 парламентын гишүүн, эрдэмтэн, улстөрч, дөрвөн хуулийн этгээдийн эсрэг Шинжаан-Уйгурын Өөртөө засах орны дотоод хэрэгт оролцсоных нь төлөө хариу хориг тавьснаа онцолсон байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халдвар тархах өндөр эрсдэлтэй 48 хороо байна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш батлагдсан “Ковид-19” халдварын 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна.

Тус бүлгийн коронавируст халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх 48 хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа аж. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 6, 14

Сүхбаатар дүүргийн 1, 2, 9, 10, 15

Баянзүрх дүүргийн 5, 6, 7, 14 ,16, 18, 25, 26, 27

Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 15, 16, 18, 21

Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 8, 12, 13, 14, 19, 24, 25

Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 18, 19, 27, 29, 35, 37, 41 дүгээр хороо халдвар тархах эрсдэлтэй байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн 218 тохиолдол бүртгэгдсэний 42 нь орон нутагт байна

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Халдварт тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 12605 хүнд PCR шинжилгээ хийхэд 218 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 176 Улаанбаатар хотод, орон нутагт 42 орон нутагт тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Өвөрхангай 27, Дархан-Уул 10, Төв аймагт 5 халдвар бүртгэгдээд байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 5610 боллоо.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 189 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 3947-д хүрч нийт тохиолдлын 70.3 хувийг эзэлж байна.

Одоогоор 1367 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

  • Хөнгөн-1138
  • Хүндэвтэр-207
  • Хүнд-18
  • Маш хүнд-4 хүн байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын 43 цэг ажиллана

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ны өдөр дархлаажуулалтын 43 цэгт 103 багийн 724 эмч, ажилтан ажиллана. 10 мянган хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Коронавирусийн дархлаажуулалтад 232757 хүн хамрагдлаа

Нийслэлд өчигдөр дархлаажуулалтын 42 цэгт 101 багийн 708 эмч, ажилтан ажиллаж 9049 хүнийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр нийслэлд нийт 226427 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Мөн Өмнөговь аймгийн есөн суманд 1203 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 6330 хүнийг вакцинжууллаа.

Улсын хэмжээнд өчигдөр 19:00 цагийн байдлаар нийт 10252 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Ингэснээр Монгол Улсад дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 232757-д хүрлээ.

Ковид-19″ вакцины I тунд хамрагдсан хүний тоо

/2021.03.23-ны 19:00 цагийн байдлаар/

Аймаг, хот

Сум, дүүрэг

Хамрагдсан тоо

УЛААНБААТАР

БАГАНУУР

4960

БАГАХАНГАЙ

612

БАЯНГОЛ

37148

БАЯНЗҮРХ

65241

НАЛАЙХ

6846

СОНГИНОХАЙРХАН

27542

СҮХБААТАР

28906

ХАН-УУЛ

28912

ЧИНГЭЛТЭЙ

26260

Дэд дүн

226427

ӨМНӨГОВЬ

БАЯН-ОВОО СУМ

957

БАЯНДАЛАЙ СУМ

19

БУЛГАН СУМ

11

ГУРВАНТЭС СУМ

756

ДАЛАНЗАДГАД СУМ

281

МАНЛАЙ СУМ

1160

НОЁН СУМ

824

НОМГОН СУМ

14

СЭВРЭЙ СУМ

7

ХАНБОГД СУМ

1309

ХАНХОНГОР СУМ

200

ХҮРМЭН

13

ЦОГТ-ОВОО СУМ

6

ЦОГТЦЭЦИЙ СУМ

773

Дэд дүн

6330

Нийт

232757

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Газар хөдлөлтийн үед иргэн өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах вэ?

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн.

Шийдвэрийн дагуу “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” өнөөдөр тохиож байна. Тиймээс иргэд та бүхэнд өөрийгөө болоод бусдыг газар хөдлөлтийн аюулаас хамгаалах зөвлөмжийг хүргэж байна.


Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ:

No description available.

-Хүчтэй чичиргээ ихэнхдээ 1 минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй.

-Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй.

-Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.

-Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.

-Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болвол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.

-Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.

-Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсч радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.

-Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй.

-Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй.

-Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэлэнгэ аймагт очсон Дархан-Уул аймгийн хоёр иргэнээс халдвар илэрчээ

Сэлэнгэ аймгийн онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр 23:20 цагт хуралджээ.

Хуралдаанаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хэрхэн ажиллах талаар тус аймгийн Онцгой комиссоос сумдад чиглэл болгосон байна.

Ногоон бүс болох Дархан-Уул аймгаас асуумжаар ирсэн хоёр иргэн 2021 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар суманд сүлжээний бизнесийн ухуулга сурталчилгааны ажлаар ирж, үйлчилгээний байгууллагууд, иргэдтэй уулзсан өгүүлэмжтэй. Дээрх иргэдийг гуравдугаар сарын 23-ны өдөр дөрвөн замын шалган нэвтрүүлэх цэгээс Дархан-Уул аймгаас авчруулсан хувийн автомашинаа тосч авах явцад нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад хариу нь эерэг гарсан.

Улмаар баталгаажуулах PCR шинжилгээнд хамруулахад халдвартай нь батлагдсан. Мөн Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутагт өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Сэлэнгэ аймгийн хэмжээнд:

  • Сумдын онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд болзошгүй эрсдлийг үнэлж, шуурхай хариу арга хэмжээ авах,
  • Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тавих хяналтыг чангатгах, энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллагыг татан оролцуулах,
  • Сумын тусгаарлах болон ажиглах байрны бэлтгэл бэлэн байдлын хангах, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах,
  • Автозамын шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хяналтыг чангатгах,
  • Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төр төсвийн болон үйлчилгээний байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиулж ажиллах,
  • Сумдын онцгой комисс сум орон нутгийнхаа орох, гарах хөдөлгөөнд зохицуулалт хийж, эрсдэл бүхий бүс нутагруу иргэдийг зорчуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.

Мөн Сүхбаатар суманд үүсэн нөхцөл байдалтай уялдуулан:

  • Хүнс, шатахуун, эмийн сангаас бусад төрлийн худалдаа үйлчилгээг хориглох, төр төсвийн байгууллагуудын ажилчдын 10 хүртэлх хувийг ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох,
  • Тандалт судалгаа /Ойрын болон дам хавьтлыг нэг бүрчлэн тогтоох/
  • Ариутгал халдваргүйжүүлэлт хийх
  • Хөл хорио тогтоох
  • Орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахыг Сүхбаатар сум болон мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ.
Categories
мэдээ нийгэм

​Усаа зөв зохистой хэрэглэцгээе!

2021 оны 3 сарын 22-ныг Дэлхийн усны өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөө жил энэ өдрийг Монгол Улс “Усны үнэлэмж, усны үнэ цэнэ” гэсэн уриан доор олон ажил зохион байгууллаа. “Усны үнэ цэнэ” гэх ойлголт хүмүүсийн ахуй амьдрал, хүнс хоол, соёл, ёс заншил, эрүүл мэнд, боловсрол, нийгэм-эдийн засаг, байгаль орчны зэрэг үнэ цэнээр илэрхийлэгдэх өргөн хүрээтэй, гүн гүнзгий ойлголт юм.
Дэлхийн гадаргын 70 хувийг усан бүрхүүл эзэлдэг ч үүний зөвхөн 3 хувь нь л цэвэр ус, ашиглах боломжтой нь 0.25 хувь байдаг. Монгол орны нийт усны нөөцийг нуур 88.53 хувт, гол, мөрөн 6.13 хувь, мөсөн гол 3.4 хувь, газар доорх ус 1.9 хувь эзлэж байна. Харамсалтай нь 760 булаг шанд, 344 гол горхи, 280 нуур тойром хатаж, ширгэж байна. Дэлхий нийтээрээ усны хомсдолд орж, аюулын харанга татахад ойртоод байгаа билээ. Усны хомсдолыг багасгахын тулд бид өөрсдөөсөө эхлэх хэтэгтэй. Шүдээ угаахад усаа хаахгүй байхад 1 минутанд 6 литр, суултууртаа хог хийчихээд татахад 10-18 литр, аяга тавгаа угаахдаа 8-10 литр, шүршүүрт орохдоо 20-30 литр усыг бид ашиглаж байна. Хэрвээ ус гоожуулж буй хугацаагаа 2-хон минут багасгахад 568 литр ус хэмнэх боломжтой. НҮБ-ын Хүүхдийн Сангийн судалгаагаар дэлхий даяар 1.42 тэрбум хүн, тэр дундаа 450 сая хүүхэд, усны өндөр буюу маш өндөр эрсдэлтэй нутаг оронд амьдарч байна. Энэ нь таван хүүхэд тутмын нэг нь өдөр тутам усны гачигдалтай, усны хэрэгцээгээ хангаж чадахгүй байгааг харуулж байна. Хүмүүс бид одооноос эхлэн үр хойчдоо усны үнэлэмж, үнэ цэнийг ойлгуулж, усны буруу хэрэглэгээ багасгаж, усаа зөв зохистой хэрэглэж үр хойчдоо хэлэх үгтэй, уух устай үлдээцгээе.

“Цэнгэлдэх ОСНААК” ХХК

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр PCR шинжилгээ авах цэгүүд

Өнөөдөр дараах байршлууд дахь PCR шинжилгээний цэгүүд ажиллана. Зөвхөн цаг авсан иргэдэд үйлчлэх бөгөөд eruul.gerege.mn сайтаар цаг авна уу.

Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Монголын улс төр

Монголын улс төрд аагим зуныг санагдуулам халуун үйл явдлууд өрнөж байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улс төрийн акцууд, бие бие рүүгээ шидсэн элдэв гүтгэлэг, хэрүүл маргаан, албанаас нь татна татахгүй гэсэн дайралтууд, одоогийн Ерөнхийлөгч сонгуульд нэр дэвших боломжтой, боломжгүй гэсэн маргаан, намууд нэгдэх, нэгдэхгүй зэрэг үйл явдал өрнөж байна. Зарим тэр бүр чимээтэй байдаггүй намууд чимээ орж эхэллээ. Тэр ч байтугай улс төрийн үйл явдалд өөрөө оролцож байгаа хэрнээ учрыг нь ойлгохоо больсон хүн олон таарлаа. Ёстой л нэг хөл толгой нь олдохгүй бужигнаж байна. Энэ хооронд хоёр ч сонгуулиар МАНын аминд орсон ковидын асуудал хурцаар тавигдлаа. Халдвар өдрөөс өдөрт олон болж байна. Францын иргэнийг анх халдвартай гарлаа гэхэд нийтээрээ цочиж байсан бол өдөрт зуу зуугаараа илрэхэд гайхахаа байлаа. Одоо вакциндаа л найдацгааж байна. Харин улс төр хэсэгтээ л ширүүн хэвээр байх нь ойлгомжтой.

ХӨЛӨӨ ЖИЙЛЦСЭН АН

Ардчилсан нам бужигнаантай, түжигнээнтэй хэвээр байна. Энэ нам С.Эрдэнийнх, Ц.Тувааных гэж хоёр тийш харсан хэвээр. Ойлголцлын ширээний ард суув уу гэтэл талцсан байдал үргэлжилсээр. Хоёр талдаа намын даргын сунгаа зарлаад байна. Ц.Тувааны талынхад Ерөнхийлөгчийн гэгдэх хүмүүс нэр дэвшиж байгаа харагдана. Уг нь бол ирээдүйтэй, гялалзсан залуус байна лээ л дээ. С.Эрдэнийн талын намын сунгаанд бас л тэрийг нь гэж голж, шилээд байхааргүй сонирхолтой нэр дэвшигчид жагсаж. Одоо тэгээд сунгаа явагдана, хоёр дарга гарч ирнэ. Хоёр талд хуралдаад ямар үйл явдал өрнөж цааш үргэлжилж, энэ намын хувь заяа яаж ч эргэх юм бүү мэд. Хөндлөнгийн хүмүүс бүү хэл өөрсдөө ойлгохгүй байгаа юмыг яалтай билээ. Одоогоор АН нэгдмэл болох, Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ дэвшүүлж чадах эсэх нь л хамгийн чухал байна. АН шиг нам Ерөнхийлөгчийн сонгуульд энэ мэт талцлаас болж оролцож чадахгүй байх нь тун харамсалтай шүү дээ.

АН-аас дахин нэр дэвших визээ олж авах, Үндсэн хуулийн Цэцээр хүлээн зөвшөөрөгдөх асуудал зэргээс болж Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн оролцоо энэ намд хамгийн их байгаа. Мөн С.Эрдэнийг МАН-тай тохирч, намаа хохироож байна гэсэн хардаж, сэрдсэн мэдээлэл нөгөө талаас нь явж байна. Нэг хэсэг нь С.Эрдэнэ тулдаа л Х.Баттулгатай Ардчилсан намаа аврах гэж үзэж чадаж байна гэлцэнэ. “Шадав нь авна уу, Готов нь авна уу хамаа алга” гэдэгчлэн ардчиллаар овоглож ирсэн энэ нам гучин жилийнхээ ой дээр нам хэн удирдахаас эс хамаараад байр сууриа бататгаж, эвлэрэх нь чухал байна. Зарим улстөрчдийн хэлж буйгаар тоглоомын удирдлагатай байсан цагт энэ нам нар өөд харахгүй гэх юм. Сонгууль болтол юу юу болдог бол. Харж л суухаас. Одоо харин Ерөнхийлөгчийн нэр дэвших эсэх асуудал Цэц дээр ирэв. Цэцийн шийдвэрийг хамгийн их анхаарч байгаа хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Ямар ч байсан нэг шийд гарах байлгүй. Хичнээн хэрүүлтэй, зодоонтой байлаа ч АН алга болохгүй биз ээ. Жирийн гишүүд дэмжигчдийн хувьд бол хэний ч талд орохоо мэдэхгүй, цөвүүн цаг өнгөрч, жигдрэх өдөр ирнэ гэсэн найдлагаа тээгээд л харж суугаа.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЗОРИУЛСАН ДАХИН НЭГ СЮРПРИЗ МАН БАРИНА

Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвших хүсэлтэйгээ намынхандаа бол хэлчихээд байгаа. Бэлтгэл ажлаа ч хийгээд эхэлсэн. Нам дотроо бол хэн нэгэн барьцаж муудалцаад байгаа юм алга. Зуун жилийнхээ ойг ковидын тархалттай хамт тэмдэглэсэн тэд 500 залууг жигд хувцаслаж сургахад ихээхэн хэмжээний мөнгө зориулах гэж байгааг иргэд сонгуулийн шоу гэж шүүмжилж буй. МАНынхны санаагаар бол өрсөлдөгчгүй сонгуульд ороод зуун жилийнхээ ойг Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг авахаар зорьж байна. Харин өрсөлдөгч нь МАН-ын нэр хүндтэй, мөнгөтэй, олны танил эрхмүүдээс эхлэн онилж, дайралт хийгээд эхэлсэн. Тухайлбал, энэ дайралтын хамгийн эхний бай болгож Сү.Батболд руу өөд уруугүй дайрч, халаасны жижиг намуудаараа хашгируулж байна. Сүүлийн үед У.Хүрэлсүх тэргүүтэн рүү бас онилжээ. МАНаас хэн ч нэр дэвшсэн байсан Сү.Батболдтой холбоно гэсэн одоогийн Ерөнхийлөгчийн багийн тактик хэрэгжиж байгаа. Учир нь түүнийг нэр дэвшинэ гэж хамаг цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зориулсан болохоор тэрийгээ ашиглаад нэр дэвшсэн хүнтэй нь наагаад явахаар төлөвлөжээ. Харин хагаралдсан намын нэр дэвшигчийн эсрэг МАН атгасан гар шиг эв нэгдэлтэйгээр өрсөлдөнө гэдгээ бол тохирчихсон. Гэхдээ хувь лидерүүдийн улс төрийн тоглолтууд бол явж байгаа. МАНын онцлог нь хичнээн ганцаарчилсан тоглолт хийсэн ч АН шиг намаа хагалтлаа “зодолдохгүй” юм.

МАНынхан чимээгүйхэн сонгуульдаа анхааран гэнэтийн сюрприз барихаар бэлдэж байна. Цахилгаан, усны төлбөр чөлөөлсөн, нийгмийн даатгалыг хэсэг хугацаанд тэглэсэн мэдээг У.Хүрэлсүх гэнэт дуулгасан шигээ сюрприз барихаар бэлдэж байна. Харин МАХН-тай нэгдэх тал дээр сонирхол нь их ч тэдний МАНд тавьсан шаардлагууд цаг алдахад хүргээд байна. Одоо ковидоор улс төр хийгээд сонгуульд нэмэх оноо авчрахгүй нь тодорхой болсон. Тиймээс тэдний гэнэтийн бэлэг юу байхыг харах л үлдлээ.

МАХН, МАН-ТАЙ НЭГДЭХ ҮҮ, “ТА БИДНИЙ ЭВСЭЛ”-ЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧИД ХЭН ДЭВШИХ ВЭ

МАХН, ИЗНН, Уламжлалын нэгдсэн намын “Та бидний эвсэл” УИХд суудалтай. Эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бий. Гэтэл МАХН, МАН хоёр нэгдэх асуудал яригдаад удлаа. МАХНын наймааны гуйлт дээр МАН луу унжаад байгаа учраас л энэ шийдвэр нэг талдаа гарахгүй хэлэлцээрийн ширээний араас өндийцгөөхгүй байна. Нэгэнт Н.Энхбаярыг нэр дэвших боломжгүй гэж шүүх үзсэн болохоор дараагийн боломжит хувилбар нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Хэрэв МАХН Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө МАНтай тохироондоо хүрчихвэл С.Ганбаатар нэр дэвшихгүй. Тиймээс С.Ганбаатар өөр нам руу хувийн тоглолт хийхээр хадаг барин гүйх болов уу. Эх сурвалжаас авсан мэдээллээр зарим намд нэр дэвших санаархлаа илэрхийлж, уулзалт хийсэн байна.

МАН Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг явуулах байсан ч хойшлууллаа. Энэ бол цэвэр хоёр намын тохирооноос болж хойшилж байгаа.

МАХН бол үндсэндээ Н.Энхбаяр гэдэг хүн дээр тогтож байгаа. Н.Энхбаяр сонгууль болгоноор МАНын саналаас чамгүй зулгаадаг учраас нэгдэх нь МАН-д ашигтай. Гэвч дэд сайд, нөхөн сонгууль, нэр дэвших эрх, өөр бас бус шаардлагууд нь хэтэрхий их санагдаж байгаа болохоор цаг авч хойшлуулсаар өдийг хүрсэн.

ИЗНН Ц.ГАНХУЯГАА НАМААСАА ХӨӨЖЭЭ

ИЗНН Ардчилсан намтай Орон нутгийн сонгуульд зарим газар албан бусаар, заримд нь албан ёсоор эвсэж сонгуульд орлоо. ИЗНН Орон нутгийн сонгуулиар хөдөө хэд хэдэн суудалтай болсон. Мөн хөдөө орон нутгийн салбаруудын тамгуудыг намын дарга Ц.Ганхуяг нь хүчингүй болгосон учраас зарим аймаг, суманд гишүүд нь нэр дэвших боломжгүй болж, өөр намын нэр дээр өрсөлдөөд ялчихсан тохиолдол ч бий. Тухайлбал, Дорнод аймгийн Баяндун сумын ИЗННын таван гишүүн өөр намын нэр дээр өрсөлдөөд ялсан. Намын дарга нь намаа самраад, өөр намынхантай сүлбэлдэж гүйж, намын тамгаа дур мэдэн хүчингүй болгож, нэр дэвшүүлнэ гэж хувь хүнээс мөнгө авсан зэрэг нэлээд олон ноцтой зөрчил гаргасан учраас шүүх, цагдаа, АТГ-таа тулж, Улс төрийн зөвлөл нь хуралдаж, Ц.Ганхуягийг намаас нь хөөжээ. Сонгуулиас хойш сураг тасраад удаж байгаа намын даргаа ийнхүү хөөсөн ИЗНН сүүлийн үед идэвхжиж, Төрийн ордны баруун талд намын байрных нь хаяг харагдах болсон байна лээ. Ардчилсан намын дүрмээр намын дарга нь гишүүнээ хөөдөг бол ИЗНН-ын Улс төрийн зөвлөл нь намаас хөөх шийдвэр гаргадаг дүрэмтэй юм байна. Мөн Дээд шүүхэд Улс төрийн зөвлөл нь материалаа хүргүүлээд байгаа гэнэ.

ХҮН-ИЙНХЭН ХҮНЭЭ ОЛСОНУУ?

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй намын нэг бол ХҮН. “Ерөнхийлөгчөө захиалъя” гэж нийтэд захиалгаа өгөөд байгаа ХҮН одоогоор нэр дэвших хүнээ олоогүй байгаа гэнэ. Эдний нам эмэгтэй нэр дэвшигчийг санал болгох магадлал өндөр байна. Мөн УИХд суудалтай болж, Орон нутгийн сонгуульд нэлээд тэмцэж байж оролцон Нийслэл дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэд хэдэн төлөөлөгчтэй болсон. Сүүлийн үед бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт намдаа хийгээд байгаа бөгөөд хэлсэн үг, хийж байгаа үйлдлээрээ имижээ зөв бүрдүүлж, олны дэмжлэгийг аваад байгаа Т.Доржханд гишүүнийг намын дарга болгоод байгаа. Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл, Төлөөлөх зөвлөлөө сонгож, дүүргийн намуудаа байгуулжээ. Ковидоос шалтгаалан хөдөө орон нутагт намын салбар хороод байгуулах ажил нь харин удаашраад байгаа гэнэ. ХҮН-аас нэр дэвших гэж сонирхлоо илэрхийлж, үг дайж байгаа улстөрчид цөөнгүй байгаа аж. Тухайлбал, АНын даргад нэр дэвших гээд эрхээ олж чадаагүй УИХын гишүүн Н.Алтанхуягаас эхлээд цагтаа ХҮНыг самарч явсан УИХын гишүүн С.Ганбаатар бас бус хүмүүс ч энэ намаас Ерөнхийлөгчид дэвших сонирхлоо дайжээ. Гэвч ХҮН-ынхан өчигдрийг болтол хэн нэгнийг нэр дэвшүүлэхээр албан ёсоор тохирсон зүйл байхгүй байлаа.