Categories
мэдээ спорт

Маргааш Японы 857 хотоор дайрах олимпын галт бамбарын буухиа эхэлнэ

Зуны олимпын XXXII наадмын галт бамбарын буухиа аялал маргааш буюу гуравдугаар сарын 25-нд Японы Фүкүшима аймгийн Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төв “J-village”-ээс эхэлнэ.

Грекийн “Олимп” уулын бэлнээ асаасан “Мөнхийн гал”-ыг жилийн өмнө Японд авчирсан ч цар тахлын улмаас “Токио-2020” хойшлогдсон тул Токио дахь Олимпын музейд хадгалж байсан юм.

Дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын хүнд үед “Hope Lights Our Way” буюу “Итгэл найдвар бидний замыг гэрэлтүүлнэ” хэмээх уриатай олимпын галт бамбарын буухиа одоогоос 10 жилийн өмнө Японд болсон аймшигт газар хөдлөлт, цунамигаас хамгийн их хохирол амссан Фүкүшимагаас эхэлж байна.

121 хоногийн туршид Японы нийт 47 аймаг, 857 хот, суурин газрыг туулан долдугаар сарын 23-нд олимпын цэнгэлдэхэд морилох галт бамбарыг 10,000 гаруй хүн буухиалах юм.

Токиогийн олимпын бамбар нь Японы үндэсний бэлгэдэл болсон Сакура (cherry blossom) цэцгийн дэлбээний загвартай, 71 см өндөр, 1,2 кг жинтэй.

Бамбарын бүтцийн 30 хувьд 2011 оны байгалийн гамшгийн дараа барьж байсан нийтийн түр хоргодох байрны бүтцэд ашиглагдаж байсан хөнгөн цагааныг дахин боловсруулсан материал оролцуулж, алдарт “Шинкансэн” хурдны галт тэрэгний үйлдвэрлэлд ашигласан технологоор бүтээсэн байна.

Мөн энэ удаагийн бамбар нь түүхэнд анхны устөрөгчийн хүчийг ашигласан галт бамбар болох аж.

Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга Монголын Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы Сорилтын хоёр дахь Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Тус гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд ус хангамжийн шинэ эх үүсвэрийг байгуулах, ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах, мөн усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.

Компакт гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд Монгол Улсын Засгийн газрын зүгээс урьдчилсан болзолт нөхцөлүүдийг хангах үүрэг хүлээсэн. Тус нөхцөлүүдийн нэг болох “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ийн санхүүгийн асуудлыг амжилттай шийдвэрлэснийг талууд цохон тэмдэглэлээ. Ингэснээр Монголын тал урьдчилсан болзолт нөхцөлүүдийг бүрэн хангаж, улмаар компакт гэрээ хүчин төгөлдөр болох боломж бүрдэж байгаад талууд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Энэхүү ажлыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, удирдлага чиглэлээр хангаж ажилласан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос талархал илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг хурдан, шуурхай зохион байгуулахаар тохиролцов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 25740 тун “Pfizer” ванциныг хүлээн авлаа

Манай улс “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 25740 тун “Pfizer” ванциныг хүлээн авахаар төлөвлөсөн.

Тэгвэл өнөөдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр 5 хайрцаг, 149кг “Ковид-19” вирусийн эсрэг “Pfizer” вакциныг Lithium батерейтай тусгай зориулалтын хайрцагтайгаар 16:34 цагт Буянт-Ухаа ОУНБ-д тээвэрлэн авчирлаа.

Эрхтэн шилжүүлсэн хүмүүст хийхээр төлөвлөсөн байна.

Categories
гадаад мэдээ

“Geely” цахилгаан автомашины брэнд байгуулна

Хятадын автомашин үйлдвэрлэгч “Geely” компани цахилгаан автомашины шинэ брэнд байгуулна гэдгээ мягмар гарагт мэдэгдлээ.

“Zeekr” нэртэй шинэ брэндийг “Geely Auto” болон тус компанийн эцэг групп “Geely Holding” хамтран байгуулах бөгөөд 51, 49 хувийн хувьцааг нь тус тус эзэмших ажээ.

“Шинэ брэндийн эхний загварын автомашиныг энэ оны дөрөвдүгээр сарын 21-28-нд болох Шанхайн автомашины үзэсгэлэнгийн үеэр танилцуулж, дөрөвдүгээр улирлаас нийлүүлнэ” гэж “Geely Auto” мэдэгджээ.

“Zeekr” ирэх таван жилийн хугацаанд жилд наад зах нь нэг шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх зорилт тавьжээ.

“Geely Holding” группийн тэргүүн Ли Шуфугийн мэдээлснээр, шинэ брэнд эрчим хүчинд хэмнэлттэй, шинэ эрчим хүчний автомашинууд болон ухаалаг тээврийн хэрэгслүүдийг үйлдвэрлэхэд түлхүү анхаарахаар төлөвлөж байгаа ажээ.

Мөн “Geely Holding” 2010 онд худалдан авсан “Volvo” компаниа 2030 он гэхэд бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэгч болгоно гэдгээ саяхан мэдэгдсэн юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Архангай аймаг: Ойн зөрчилд хоёр сая төгрөгийн торгууль оногдуулжээ

Архангай аймгийн ИТХ-аас 2021 онд ойгоос 91.2 мянган м3 галын түлээ, 10 мянган м3 хэрэгцээний мод, нийт 101.2 мянган м3 мод авч ашиглахаар баталсан.

Энэ оны эхний хоёр сард 7.6 мянган м3 галын түлээ, 1.9 мянган м3 хэрэгцээний мод, нийт 8.5 мянган м3 мод бэлтгэж, хэрэглэсэн байна. Бэлтгэсэн модны гоожингийн орлогоор 41.2 сая төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлжээ. Мөн ойн зөрчлөөр буюу хулгайн мод бэлтгэлийн зөрчилд 2 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш 11 цэгт PCR шинжилгээ авна

Маргааш буюу гуравдугаар сарын 25-ны өдөр шинжилгээ авах 11 цэг 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.

Шинжилгээ авах цэгүүдийн байршил:

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн үеийн дуут дохиог туршилтаар дуугаргана

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.

Үүний дагуу маргааш буюу гуравдугаар сарын 25-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна.

Энэхүү дуут дохиогоор газар хөдлөлтийн мэдээллийг сургуулилтын журмаар зарлан мэдээлэх тул иргэн та айж сандралгүй тайван байна уу.

Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас дуут дохиогоор аюулгүйн цэгт цугларах дадлага сургууль хийгдэхгүй тул иргэн та гэртээ болон ажлын байрандаа байж, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж, газар хөдлөлтийн талаарх зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс аваарай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Үндсэн хуулийн Цэц улс төржиж, улс төрийн хараа хяналтад орвол маш аюултай” гэв


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд Үндсэн хуулийн цэц улс төржиж, улс төрийн хараа хяналтад орох юм бол маш аюултай. Тэгэхээр үүний эсрэг өнөөдөр нийгмийн бүх салаа мөчир үгээ хэлж, өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх цаг болсон. Бид ч мөн илэрхийлнэ. Үндсэн хуульд огт байхгүй үг, өгүүлбэрээр сонгуулийг урьдчилан хийх нийгмийн талцал явагдаж байгаа нь маш том ухралт гэдгийг онцлов.

Мөн тэрээр “1990 оноос хойш Үндсэн хуулийн бүх процесст би оролцож ирсэн. 1990 онд Үндсэн хуулийн хямрал болсон. Сүхбаатарын талбай дүүрэн ард түмэн цуглаж монголын төр засгийг өөрчлөх томоохон шаардлага тавьж байсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуулинд чөлөөт сонгууль явуулах өөрчлөлтийг 1990 онд оруулснаар монголын өнөөдрийн бүх шинэчлэл явагдаж байгаа. 1992 онд Монгол Улсын Ардчилсан Үндсэн хууль батлахад Ардын их хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн байсны хувьд бид өнөөдөр шударга байх, Монголд чөлөөт сонгууль явуулах нь манай нийгмийн хамгийн том үндэс суурь гэж үздэг. Бид үүний төлөө явж байсан.

Мөн 1999 онд Үндсэн хуулийн хямрал Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанаас болж байсныг та бүхэн санаж байгаа байх. 1996 оноос хойш Ардчилсан нам анх удаагаа ардчилсан хүчний сонгуульд ялсны дүнг засахын тулд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнийг давхар хийж болох болохгүй тухай асуудлаар Үндсэн хуулийн цэц хоёр өөр шийдвэрийг богинохон хугацаанд гаргаснаар дөрвөн Засгийн газар солигдож, Монгол Улс Үндсэн хуулийн хямралд орж эргээд нэг намын дарангуйлал тогтож байсныг та бүхэн мэднэ.

Тэгвэл өнгөрсөн онд бид аргагүйн эрхэнд Үндсэн хуулийн мухардалд орж шударга ёсны хувьсгал, томоохон хөдөлгөөн хийж байж дахиад Үндсэн хуулиа өөрчилсөн. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлт 30 жил гажуудаж байсан ардчилалд байгаа алдаа дутагдалыг засахад чиглэгдсэн. Гэтэл өнөөдөр үүнийг мушгиж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахиж сонгуульд оруулахгүй байх өөрчлөлт болгосон аль нэг улс төрийн хүчний бодлого руу хальтарч байгаа нь өөрөө маш аюултай.

Үүнийг бид бүгдээрээ байж байгаад баталсан. Ингэхдээ хэн нэгэн хүний, Монгол Улсын нэг ч иргэний сонгох сонгогдох эрхийг нь хязгаарлах асуудал тавигдаагүй. Ард түмэн сонгуулиа хийж байг л дээ. Ард түмэн сонголтоо хийж байг.

Өнөөдөр хэн нэр дэвших нь тодорхойгүй байхад ийм зохицуулалт, тохируулга хийж байгаа нь Монголын нийгмийг 30, 20, 10 жилийн өмнө хөтөлж байсан Үндсэн хуулийн хямрал руу дахиад түлхэж байна. Үндсэн хуулийн цэц ийм хямрал руу ард түмнээ түлхсэний цаана монголын ард түмэн хохирч байдаг. Өнөөдөр нөхцөл байдал маш ноцтой болж байна. Монголын ард түмэн 30 жилийнхээ ололт амжилт, ардчилсан тогтолцооныхоо үндсийг уландаа гишгүүлэхийг хүсэхгүй.

Үндсэн хуулийн цэц улс төржиж, улс төрийн хараа хяналтад орох юм бол маш аюултай. Тэгэхээр үүний эсрэг өнөөдөр нийгмийн бүх салаа мөчир үгээ хэлж, өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх цаг болсон. Бид ч мөн илэрхийлнэ. Үндсэн хуульд огт байхгүй үг, өгүүлбэрээр сонгуулийг урьдчилан хийх нийгмийн талцал явагдаж байгаа нь маш том ухралт гэдгийг дахин хэлмээр байна. “Үндсэн хуулиа хамгаалцгаая” гэсэн мэдэгдлийг өнөөдөр та бүхэнд хэлмээр байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ө.Шижир: Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир “Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр болоод байгаа үйл явдлуудын талаар олон нийтэд илт санаатайгаар худал мэдээлэл өгөх, хуурамч мэдээлэл түгээх гэх зэрэг явдал хэрээс хэтэрсэн хэмээн үзэж байгаа. Жишээ нь, Үндсэн хуулийн цэц дээр явж байгаа Ерөнхийлөгчтэй холбогдолтой асуудал нь та бүхний сайн мэдэж байгаачлан өнөөдөр хамгийн их яригдаж, бичигдэж байгаа сэдэв.

2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт “ХҮН”-ын дарга болох УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Д.Үүрцайх нарын гаргасан гомдол, мэдээллийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийг өөрийн байр суурийг 2021 оны 2-р сарын 24-ний өдрийн дотор тодорхойлж, илэрхийлэх шаардлагатай байна гэсэн албан бичиг ирүүлсэн.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн энэхүү албан бичгийн хүрээнд 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр очиж, байр сууриа илэрхийлсэн. Энэ бол ямар нэг байдлаар Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх гэсэн, санаатай, зохион байгуулалттай үйл явдал биш, харин Үндсэн хуулийн цэцийн гишүүний ирүүлсэн, байр суурийг тодруулах шаардлагатай тухай албан бичигт хариу өгөхтэй холбоотой байсан.

Гэтэл харамсалтай нь үүнийг илтэд мушгин гуйвуулах, эсвэл зохион байгуулалттайгаар өөр хэлбэрээр мэдээлэл түгээх, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах, Үндсэн хуулийн цэцэд дарамт шахалт үзүүлэх гэх мэт үйл явцууд сүүлийн үед ажиглагдах боллоо. Үүнийг бид байж боломгүй үйл явдал гэж үзэж байгаа.

Өнөөдөр Монголд улстөржих сэдэв маш олон байгаа. Харин ч Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газар аливаа асуудалд илүү бодитой хандах үүднээс улс төрийн үйл ажиллагаа хийхгүй байгаа гэдгийг цохон тэмдэглэе. Ерөнхийлөгчийн сонгууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу л явагдана. Үүнд хэн нэгэн хүнийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй байх тухай асуудал нь зөвхөн Үндсэн хуулиар хязгаарлагдах асуудал биш ээ гэдгийг та бүхэнд хэлье. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон аливаа бусад хуулийг улс төрийн зорилгоор тайлбарлах, аливаа хуулийг мушгин гуйвуулах, улс төржүүлэх гэх мэт үйл явдлууд сүүлийн үед маш ихээр, зохион байгуулалттайгаар, тасралтгүй, зогсолтгүй үргэлжилж байна. Иймээс иргэд, олон нийт, та бүхнийг мэдээлэлд бодитой хандах, мөн өөрсдийнхөөрөө боловсруулалт хийж байгаасай гэж хүсье.

2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр буюу өнгөрсөн Баасан гаригт Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан болдгоороо болж, үргэлжилдгээрээ үргэлжилсэн байна. Үүнээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн олонхын шийдвэрээр шийдвэр гарсан байна. Гэтэл үүнийг худал мэдээлэл болгон тараах, түгээх, олон нийтийг төөрөгдүүлэх гэх мэт үйл явцууд үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын зүгээс төвийг сахих байр сууринаас аливаа асуудалд хандаж байгаа. Та бүхэн санаж байгаа бол өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг оруулж ирж байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнийг алийг нь түрүүлж татах тухай хуулийн төсөлд өгүүлбэр байхгүй мөртлөө улс төрийн зорилгоор гэх юм уу, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог нэн даруй чөлөөлөх ийм ажиллагааг яаравчлан явуулж байгааг харж байгаа байх. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон Эрдэнэцогт багш өөр өөрийн байр сууриа илэрхийлэх болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК-ын Шуурхай штабын 9 ажилтнаас халдвар илэрчээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабын есөн ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн гэж ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн мэдээллээ.

ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд байрлаж, онлайнаар ажил үүргээ гүйцэтгэж байсан 17 хүний 9 нь халдвар авсан ба ойрын хавьтлуудыг тусгаарласан гэв.