Коронавирусийн халдвараар хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс гэрийн нөхцөлд эмчилгээ хийлгэх журам хэрэгжиж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай 373 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.
ЭМЯ, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газраас эдгээр иргэдэд өдөр тутмын хяналтыг хийж байгаа аж.
Манай улсад батлагдсан тохиолдлуудын 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна. Үүнтэй холбогдуулан цаашид хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх хэлбэр рүү шилжсэн юм.