Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд гурван хувийн хүүтэй зээл олголтын явцтай танилцлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олголтын нөхцөл байдалтай танилцахаар ХААН Банкны салбар дээр ажиллалаа./2021.03.26/

Тус банкнаас өмнө нь авсан зээлийн эргэн төлөлтөө хугацаандаа хийж байсан, харилцагчийн зан төлөвийн скор өндөр буюу 1-3 оноотой үйлчлүүлэгчдийн хувьд зээлээ шууд авах боломжтой байгаа аж. Шинэ харилцагчидтай харьцуулахад хоёр, гурав дахин бага цаг зарцуулж байгаа юм байна.

Харилцагчдын хувьд тоон гарын үсэг, үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэл, өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй байх зэрэгтэй холбоотойгоор асуудлууд үүсэж байгаа аж.

Нэг эдийн засагч өдөрт 30-40 харилцагчтай уулзаж байгаа. Материал нь бүрэн бүрдсэн тохиолдолд зээл олгоход удахгүй байгаа гэсэн мэдээллийг зээлийн эдийн засагч өгч байна.

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр олон нийтийн газар танхайрсан 108 дуудлага иржээ

. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1112, хулгайтай холбоотой 11, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 104, гэмт хэргийн шинжтэй 57 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 62, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 108, хүний биед халдсан 44, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 80, эрүүлжүүлэх байранд хоносон 183, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 46 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Шинээр батлагдсан 437 тохиолдлын 67 нь орон нутгаас илэрлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын
хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 16 лабораторид 14,936 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 437 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 6,332 болж байна. 437 тохиолдлын 370 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 67 тохиолдол батлагдлаа.

Шинжилгээнд эерэг эзлэх хувь огцом нэмэгдсэн нь халдварын тархалт нэлээн өргөн байгааг илтгэж байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Умард Солонгосын хөөргөсөн пуужин Япон тэнгист унажээ

Умард Солонгос Япон тэнгисийг чиглэн үл мэдэгдэх хоёр пуужин харвасан тухай Япон, АНУ-ын албаны хүмүүс өчигдөр мэдэгджээ. “Энэ нь Японд төдийгүй бүс нутгийн аюулгүй байдал болон энх тайван байдалд заналхийлж буй хэрэг” гэж Японы ерөнхий сайд Ёшихидэ Суга цохон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн ням гаригт Умард Солонгос ойрын зайн далавчит пуужинг Шар тэнгис рүү хөөргөсөн. Уг явдлын дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг хориг тавьж, баллистик пуужин хөөргөхийг хориглосон байна. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Умард Солонгос пуужин хөөргөсөн нь өдөөн хатгалга биш. Энэ бол ердөө л ажил хэрэг” гэжээ. Шинжээчдийн үзэж буйгаар Жо Байдены уг мэдэгдэл нь түүний засгийн газар Умар Солонгостой дипломат харилцаа тогтоохыг эрмэлзэж байгааг харуулж байна” гэв.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 437 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 6332 боллоо

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар 14936 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 437 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Эдгээрээс 370 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 67 тохиолдол нь орон нутагт бүртгэгдэж, орон нутгийн халдварын тоо 509 боллоо. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 6332 боллоо.

Өнөөдрийн байдлаар 1462 хүн эмлэгдэж байгаагаас 1243 хүний биеийн байдал хөнгөн, 194 нь хүндэвтэр, 18 нь хүнд, долоон нь маш хүнд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

ОХУ-аас нэг сая тун Спутник V вакцин худалдаж авахаар болжээ

Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник V вакцин авахаар болсон байна.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудастаа “ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна.

Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээр хийгдэж байна. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна” хэмээн бичжээ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд 256 мянган хүн дархлаажуулалтад хамрагдаад байна

Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 25-ны өдөр дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 644 эмч, ажилтан ажиллаж, 10,890 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ.

Дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо нийслэлд нийт 248.966 болсон байна.

Харин Өмнөговь аймгийн 10 суманд 556 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 8,013 хүнийг вакцинжуулжээ.

Ингэснээр улсын хэмжээнд өчигдөр 11,446 хүнийг дархлаажуулалт хамруулж, нийт дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо 256.979 болсон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говь-Алтай аймагт халдвартай хүмүүстэй хавьтал болсон 17 хүнийг тусгаарлажээ

Говь-Алтай аймагт халдвартай хүмүүсийн ойрын болон дам хавьтал бүртгэгдсэн талаар тус аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийжээ.

Говь-Алтай аймгийн онцгой комиссоос “Гуравдугаар сарын 22-нд БСУХ-ны есөн хүн Баянхонгор аймагт ажилласан. Эдгээр есөн хүний тав нь Завхан аймаг орох замдаа манай аймгаар дайрсан байна. Гэхдээ аймгийн төвөөр ороогүй, Дэлгэрийн постоор өнгөрч, Хонгор толгойгоор дайрсан. Тайширын амралтын газар нэг хоноод Завхан аймаг явсан.

БСУХ-ны газрын дарга жолоочтойгоо Хонгор толгойд очиж тосоод, Тайширын амралтын газар очиж байж байгаад оройдоо ирсэн. Тухайн хүмүүс харуулыг нь машиндаа суулгаж, Тайширын усан цахилгаан станцыг үзжээ. Ингээд Завхан аймагт очсон таван хүний гурвынх нь ХӨСҮТ-д өгсөн шинжилгээ эерэг гарсан.

Эдгээр хүмүүсийн нэгдүгээр хавьтал дөрөв, дам хавьтал 13 хүн байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн хүнийг тусгаарласан бөгөөд 13 хүн гэрийн тусгаарлалтад байна. Ногоон бүсэд байсан аймаг хүнд байдалтай нүүр тулаад байна. Ойрын хавьтал болсон хүмүүсийн шинжилгээ урьдчилсан байдлаар сөрөг гарсан. PCR шинжилгээний хариу гуравдугаар сарын 26-нд гарна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутагт ажиллах тариаланчдыг өнөөдрөөс эхлэн вакцинд хамруулна

Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг өнөөдрөөс эхлэн вакцинжуулахаар болжээ.

Тариаланчид гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль дээр 9:30-16:30 цаг хүртэл вакцинжуулалтад хамрагдах хуваарьтай байна.

Вакцинд хамрагдах хуваарь: /орон нутаг, цагаар/

Гуравдугаар сарын 26

  • Өвөрхангай аймаг 10:00
  • Дорнод аймаг 10:30
  • Булган аймаг 11:00
  • Завхан, Архангай аймаг 11:30
  • Сэлэнгэ, Дархан-Уул 12:00
  • Сэлэнгэ аймаг 13:00-17:00

Гуравдугаар сарын 27

  • Төв аймаг 09:00
  • Сүхбаатар, Увс аймаг 11:00
  • Хөвсгөл, Хэнтий аймаг 12:00
  • Хэнтий болон бусад 13:00-16:00

Орон нутагт байгаа тариаланчдыг дөрөвдүгээр сардаа багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

АНУ-д 14 жил мэргэжлээрээ ажилласан ахлах программист Ц.Тэмүүжин: McDonald’s-ийн дэлхий нийтийн нэгдсэн системийн аппликейшнийг гардан гүйцэтгэсэн

-ИРЭХ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ХОЁР САРЫН ХУГАЦААНД СУРГАЛТ ЯВУУЛНА. СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДСАН ХОЁР ПРОГРАММИСТЫГ АМЕРИКИЙН КОМПАНИД АЖИЛД ОРУУЛНА-

Америкт 14 жил мэргэжлээрээ ажиллаж шинэ цагийн монгол залуусын чадал чансаа, оюун ухаан ямар түвшинд байдгийг харуулж чадсан ахлах программист цогбаярын тэмүүжинтэй ярилцлаа. тэрээр 12 настайдаа Америкийг зорьж тэнд 20 жил болохдоо компьютерийн шинжлэх ухааны мэргэжил эзэмшиж Чикаго хотын Норт Ийстэрн Илной их дээд сургуульд амжилттай суралцан баклаврын зэрэг хамгаалсан байна. орчин цагийн шинжлэх ухааны хамгийн дээд мэргэжил болох программистаар америкчуудтай 14 жилийн туршид ажилласан түүхээс нь хуваалцвал Чикагод нэр хүнд бүхий Cligue Studios хэмээх Web Agancy-д таван жил, ану-ын байгууллагын вэб сайт болох колорада мужийн Денивер хотын төслийн вэб сайт болон 20-30 ecommerce цахим дэлгүүрүүд, мөн хүн бүхний сайн мэдэх McDonald’s-ийн дэлхий даяар байршсан салбар нэгжүүдийн нэгдсэн системийн аппликейшнийг гардан гүйцэтгэсэн. одоо мөн дэлхийн алдартай Playboy-ийн нэг салбарын вэб сайтыг хариуцан ажиллаж байна.

-АНУ-д 20 жил болоод эх орондоо ирлээ. Төгссөн сургууль эзэмшсэн мэргэжил, программистаар ажилласан 14 жилийнхээ түүхээс сонирхуулахгүй юу?

-Тийм ээ, 12 настайдаа гэр бүлийнхээ хамт АНУ-д очиж амьдарсан. 20 жил болоод өнгөрөгч онд эх орондоо ирлээ. Сургуулийн тухайд гэвэл эхлээд High school-аа advanced дипломтай төгссөн. Дараа нь Илной мужийн Чикаго хотын Норт Ийстэрн Илной их дээд сургуульд дөрвөн жил суралцаад Компьютерийн шинжлэх ухааны баклаврын зэрэг хамгаалсан. Компьютерийн шинжлэх ухааны мэргэжил эзэмшээд уг мэргэжлээрээ 14 ажиллаж байна. Тэгэхдээ интернэт, техник технологийн хөгжлийн хамгийн хурдацтай газар болох Америкт тэр дундаа жинхэнэ программистуудын мэдлэг чадварыг тогтоож өгдөг нэр хүндтэй газруудад нь ажиллаж их зүйлийг сурсан. Коллежид сурч байхдаа маркетингийн нэг компанид ихэнх ажлыг дагнан хийдэг программистаар ажилд орж байсан. Уул нь тэр ажилд наад зах нь 10 жилийн туршлагатай хүнийг авдаг. Харин би дадлагажихын тулд “Та нар надад итгэ, би чадна” гэж хэлээд орж байсан, тэр хүмүүстэйгээ одоо хэр нь харилцаатай байдаг. Хүмүүс компьютер программ, цахим ертөнц л гээд байдаг. Энэ чинь цаанаа маш том шинжлэх ухаан. Энгийнээр илэрхийлэхэд компьютерээ яаж янзлахаас аваад серверээ яаж үргэлжлүүлж явуулах уу гээд гурав, дөрвөн төрлийн ангилалт яригдана. Энэхүү төрөл бүрийнх нь мэргэжлээр мэргэшихийн тулд эхлээд 120 хүнтэй хуулийн фирмд Systems Administrator (pro­grammer) Tech Support гэсэн мэргэжилтнээр анх ажлын гараагаа эхэлсэн. Тэнд хоёр жил сурахдаа компьютерийн асар их мэдлэгтэй болсон. Хуулийн компанийн 100 гаруй хүн чинь бүгд нэгэн зэрэг утсаар ярина, тэр бүх утасны системийг гартаа оруулж мэргэшиж авна. Тэр үед бүх зүйл VOIP руу шилжиж байсан. Вэб сайтын дизайныг нэг нь гаргаад өгөхөд би түүнийг кодоор яг зураг шиг дүрсийг нь адилхан хийнэ. Программчлалд би найман жил ажилласан.

-Дэлхийн брэнд McDonald’s-ийн аппликейшнийг гардан гүйцэтгэж байсан, алдарт Playboy-ийн вэб сайтыг хариуцан ажиллаж байгаа зэргээс харахад өөрийн тань амжилт төвөггүй уншигдаж байна. Ингэхэд Google юм уу, Facеbook-т ажиллах боломж байсан уу?

-McDonald’s-ийн ажилчдаараа дамжуулж бүх дэлхий нийтийг хамарсан судалгаа явуулдаг үйл ажиллагаа болдог. Шинэ хоол, шинэ брэнд юу байх уу гээд л бүтэн хоёр долоо хоног үргэлжилдэг үйл ажиллагаа болно. Тэр том үйл ажиллагааных нь аппликейшнийг би бие дааж явуулж байсан. Миний хамгийн амжилттай гүйцэтгэсэн том ажлуудын нэг бол энэ. Одоо би Playboy-ийн нэг салбарын вэб сайтыг гардаж ажиллуулдаг. Над шиг мэргэжилтэй туршлагатай хүмүүсийг Amazon, Facebook, Google бүгдээрээ авахыг хүсдэг, ерөнхийдөө урилга их ирнэ. Тэр компаниуд хүний мэдээллийг авч цааш нь цацдаг, тухайлбал фэйсбүүкт бидний мэдээлэл орлоо гэхэд тэрхүү мэдээллийг цацаж байж тэд мөнгө олдог. Миний хувьд ёс зүйгээ баримталж эдгээр компаниудад ажиллах эрмэлзэлгүй байдаг. Дэлхийг хамарсан эдгээр компаниудад ажиллахын оронд орон нутагтаа, өөрийнхөө хотдоо байгаа компаниудад ажиллах нь цаашаагаа зиндаа ахих, хөгжих боломжийг нээж өгдөг. Google ч юмуу, Facebook-т ажилд орлоо гэж бодоход тэнд хичнээн мянган адилхан программчид байна, тэднээс ахиад дээшээ дэвшээд явах боломж бага. Мөн дээрээс нь тэнд бол ганцхан чиглэлээр л дагнана. Өсч дэвших боломжгүй учир Facebook, Google-д удаан хугацаагаар ажиллах программистууд ховор байдаг болов уу гэж боддог. Харин 200, 300 юм уу, эсвэл 30 хүнтэй вэб сайт хийдэг программын газарт би өөрийн хүссэнээрээ ажиллаж, суралцах боломжтой. Анх би IT-гийн мэргэжлийг сонгохдоо “Дэлхий нийт цахим эринд шилжих нь мэдээж. Тэгэхээр энэ чигийн бүх мэдлэгийг нь сайн сураад авъя, харин сурснаа хэрэгтэй хүмүүст нь өгье, гэхдээ ашгийн бусаар өгнө” гэж бодож байсан. Энэ бол миний эх орондоо ирсэн гол зорилго маань юм.

-Тэгэхээр өөрийн мэдсэн, сурсан бүх зүйлээ Монголынхоо ард түмэнд хуваалцахаар ирсэн гэж ойлгох болох уу?

-Америкт эзэмшсэн мэргэжил, тэнд ажилласан туршлага, олж авсан мэдлэгээ хүмүүст өгөх зорилгоор эх орондоо ирсэн гэж ойлгож болно. Ахлах программистаар би 10 гаруй жилийн хугацаанд ажилласан. Дороо олон программистуудыг удирдаж ажиллана. Ямар нэг асуудал гараад шийдэл олж чадахгүй бол тэд над дээр ирнэ, би тусална. Үндсэндээ багш шиг нь явж ирсэн. Америкт ажиллаж байсан энэ жишгээрээ би сургалт явуулахаар төлөвлөж ирсэн. Сургалтыг программистуудтайгаа ажиллаж байсан тэр аргачлалаар явуулна. Хий хоосон томъёо юм уу, ном заагаад байхгүй. Манайхны хэлдгээр номлосон сургалт бус бодит практик дээр явагдах сургалт. Үндсэндээ хоёр сарын хугацааны сургалт юм. Уг сургалтад хамрагдахыг хүссэн хүмүүс ирэх 4 сарын 1-ээс ажлын өдрүүдээрээ оройн 19-21 цагийн хооронд миний аpprentice.mn пэйжид бүртгүүлээд ороод ирнэ. Гар утастай хүн бүхэн энэ сургалт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Оройн 19-21 цаг гэдэг бол хүмүүс ажлаа тарж гэртээ ирээд цай хоолоо идчихээд байж байх тэр цаг гэж тооцсон. Хоёр цагийн хугацаанд суучихбал та болон таны хүүхэд интернэт орчны талаар, цахим мэдээлэл вэб сайтын талаар маш өргөн мэдлэгтэй болно. Америкийн коллежид яг ямар зүйлийг заадгийг би заана. Яг хэрэгтэй зүйлийг нь бодитойгоор заана.

Мэдээж хүн бүхэнд ойлгуулахын тулд энгийн үгээр хичээлээ явуулна. 14, 15-аас дээш насны бүх хүн хамрагдаасай гэж би хүсч байна. Өнөөдөр Монголд бүх хүн интернэт хэрэглэж байгаа, вэб сайтаар орж байгаа, бүгд Facebook хаягтай байгаа. Тэр бүгдэд мэдлэг олгоно. Энэ сургалтад хоёр сарын туршид хамрагдсан хүн вэб сайтыг хэрхэн яаж ажиллуулах, хэрхэн амжилтад хүрч болохыг мэдэж авах боломжтой. Программын хэлүүд жил бүр шинэчлэгддэг. Шинэ хэлүүд гарах бүрт шинэ алдаанууд гарч байдаг. Таван жилийн өмнө программ сурсан хүн одоогийн программтай ажиллахад хүндрэлтэй, учир нь маш хурдан шинэчлэгдэж байгаа. Программын хэл, алдаа бүгдийг сурсан байхад чадварлаг болж чадна, гадаад дотоодод амжилт үзүүлж чадна. Монголоос гаръя гэж бодож байгаа бол энэ хоёр сарын дотор надаас асуух хэрэгтэй. Дээрээс нь цахим эринд монголчууд маань яаж гаднаас мөнгө босгох вэ гэх гарц боломжийг зааж өгөх юм.

-Интернэтээс хамааралтай болсон энэ үед цагаа олсон чухал ажил гэж харж байна. Сургалтад хамрагдах хүмүүс таны пэйж хуудас руу нэвтрээд л болоо юм уу, ямар нэгэн төлбөр гэж байхгүй хэрэг үү?

-Дэлхий нийтийн хандлага өөрчлөлтийг дагаад Монголд хүссэн хүсээгүй бүх зүйл цахим болно. Тэр бол гарцаагүй. Бид интернэт ертөнцөд илүү гүнзгий нэвтэрч компьютерийн шинжлэх ухааныг ойлгож байж түвшин маань ахина. Түүнээс өнөөдөр шиг facebook-ээр хэн нэгнийхээ нэр төрийг гутаах юм уу, иймэрхүү байдалтай байвал ахиц гарахгүй. Миний заах гэж буй хичээлд хамрагдах бол танд ямар нэгэн хүндрэлгүй. Гар утсан дээрээ аппликейшн суулгаад программ хийгээд явчихад л болно. Тэр тухай би өөрийнхөө аpprentice.mn пэйж хуудсанд маш тодорхой зааврыг нь оруулсан байгаа. Сургалтын төлбөрийн үнэ 50 мянган төгрөг. Бусад сургалтын төлбөрүүд 3-4 сая гэдэг юм билээ. 10 мянган программист бэлдэж гаргана гэчихээд 3-4 сая төгрөгийн төлбөр тавьчихаар хэн ирж сурах билээ. Миний хувьд ашгийн төлөө бус гэдэг тэр зарчмаа л барьж байгаа. Уг сургалтыг хоёр сарын хугацаанд явуулахад вэб сайтын төлбөр өндөр гарна. Би Японд суурилж байгаа Amazon-ы серверийг хэрэглэж байгаа түүний төлбөрт л зориулж иргэддээ 50 мянгын босго тавьж байгаа. Хүмүүс хоёр сарын сургалтад суучихаад цаашид гүнзгийрүүлж сурахыг бодож магад. Миний хувьд ганцхан удаагийн сургалт явуулна. Харин гүнзгийрүүлж сурах хүсэлтэй хүмүүсийн утсанд нь мэдээллийн сан хийчихсэн байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг хүн ойлгохгүй зүйлээ асууна, би түүнийг нь хариулна, өөр мэддэг хүн нь бас хариулна. Тэр хүний асуусан асуулт мэдээллийн санд хадгалагдаад дараагийн мэдэхгүй хүмүүст мэдээлэл нь бэлэн байж байна. Энэ мэтчилэнгээр мэдээллийн санд гүнзгийрүүлсэн сургалтыг бэлдчихсэн.

-Интернэтээр дамжуулж монголчууд гаднаас мөнгө олох боломжтой гэж та хэд хэдэн удаа хэллээ. Энэ талаар сонирхоё?

-Монгол хоцорч яваа болохоос өнөөдөр дэлхийн ихэнх орнууд вэб сайтыг хөгжүүлээд иргэд нь бизнесээ өргөжүүлээд явж байгаа. Энэ тухай сургалтаараа дамжуулж ойлгуулна. Бид өнөөдөр дотроо л бие биенээ барьж идэх гэсэн уур бухимдалтай хүмүүс байх юм. Хэрвээ программын өндөр мэргэжилтнүүд гараад ирвэл гаднаас мөнгө оруулж ирэх боломж бүрэн байна. Программын мэргэжлээрээ Америкт юм уу, Герман, Европын орнуудад ажиллаж болно. Калифорнид интернэтийн суурь шинэ компаниуд байдаг. Тэгвэл Японд яг тийм компаниуд бий болчихоод байгаа. Гэтэл Японд ажиллах программистууд хангалттай байхгүй учир Монголоос авч таарна, ер нь монгол программистуудыг хайж байгааг ч би мэднэ. Монголоос олон хүн ийм мэргэжил эзэмшээд авбал ард түмний амьжиргаа дээшилж энэ их уур бухимдал, нэгнээ харлуулдаг зүйл багасах байх.

Миний хувьд гадны компанитай хувиараа гэрээ хийгээд ажиллаж байсан. Одоо бол гэрээт ажилчин, сар бүр тогтмол цалин авна. Ажлаа хийнэ үү, хийхгүй байна уу, хэдэн цаг ажиллах нь хамаагүй, гэрээний дагуу цалин тогтмол ордог. Гадны компаниудад цагаар ажилладаг хүмүүс байдаг. Тухайлбал, программ дээр лого хийдэг дизайнерууд байна, нэг хүний вэб сайт эвдэрчихлээ гэхэд янзлаад өгөх хүн байна уу гээд холбогддог. Таван цагийн дотор янзлаад өгье гэхэд цагийн 30 доллар төлнө, тэр нь монгол мөнгөөр 80 мянган төгрөг. Ингээд таван цагт ганцхан алдаа янзаллаа гэхэд тэр программистын дансанд 400 мянган төгрөг орох жишээний. Нэг вэб сайтыг бүр төслөөр нь авчихаж болно. Би энэ төслийг чинь 50 мянган доллараар хийгээд өгье өө гээд авлаа гэхэд 100 хэдэн сая төгрөг болно биз дээ. Ганц вэб сайт хийгээд ийм мөнгө авна гэдэг бол Монголд хичнээн жилийн цалин бэ. Ер нь гадны компаниуд ачааллаа дааж чадахгүй болохоор бидэн рүү явуулдаг. Америкт байгаа компаниудтай яаж ярихыг нь би хэлээд өгнө. Америкт нэг программистэд өгөх цалингаар Монголоос таван програмист авах боломжтой. Үндсэндээ манайх хангалттай цалинтай, Америкийн компани хангалттай хүчин чадалтай болно гэсэн үг. Ийм боломж гарцыг би монголчууддаа олгох төсөл боловсруулаад сургалтаа эхлэх гээд байж байна. Нэмээд хэлэхэд, Америкийн компаниудтай яаж харилцвал ажил олдохыг би хэлээд өгнө. Зөвхөн Америк гэлтгүй Герман, Итали, Франц, Япон гээд олон оронд ажилчид хэрэгтэй байгааг дахин хэлье.

-Өөрийн тань хувьд ийм өгөөмөр сэтгэл тээж, 10 гаруй жилийн туршлага болоод бодож боловсруулсан төслөө хэрэгжүүлэхээр, ард түмэндээ мэдлэг өгөөхөөр ирлээ. Гэвч таны санасан хэмжээнд хүмүүс хандахгүй, хоёр сарын сургалт хөтөлбөр бодож төлөвлөсөн үр дүнд хүрэхгүй бол яанаа?

– Сургалт хэрвээ амжилттай болбол цаашид би хиймэл оюун ухаан, мөн компьютерт үг хэлэнгүүт бичгээр уншигддаг тохнологийн маш нарийн зүйлүүдийг зааж өгөх юм. Дээрээс нь сургалт хөтөлбөртөө сайн хамрагдсан программистуудтайгаа нийлж компани байгуулаад өмнө нь ажиллаж байсан Польшийн компани, мөн Америкийн нөхдүүдтэйгээ холбоо тогтоож, вэб сайтын компаниудтай хамтын гэрээ байгуулна. Ингэж монголчуудаа туршлагажуулж, амьдралд нь бодит хөрөнгө оруулалтыг хийхийг эрмэлзэж байна. Сургалтаасаа хоёр хүнийг шууд АНУ-ын компанид ажилд оруулчих боломж байгаа нь гайхалтай. Энэ бүгдийг яагаад дахин дахин хэлээд байна вэ гэхээр энэ бол АНУ-д байхдаа миний бодож зорьж төлөвлөсөн ажил минь. Хамгийн том зорилго маань юм. Харин амжилтгүй болбол яах вэ гэж та асууж байна. Мэдээж урам хугарна. Гэхдээ би бол буддист хүн. Цаг нь болоогүй байж дээ гээд л бодоод өнгөрнө.

-Гадны энэ том компаниудад ажиллаад, Google, Facebook уригдаад ингэж яваадаа өөрөөрөө бахархах үе байдаг уу?

-Бахархах нь ч юу юм. Би буддын шашин судалсан. Миний хүслийн мэргэжил гэвэл философи. Коллежид сурч байхдаа философийн их сэтгэгчдийг судалсан. Өөрийн гэх өвөрмөц зан чанар уламжилж авсан. Тиймээс хэн нэгнийг магтаад байх хүсэл, мөн бардам явах зүйл байхгүй. Хүн төрөлхтөн бид бүгд адилхан хүмүүс. Өөр нэг хүн, миний биенд ороод явах юм бол яг л над шиг амьдарна. Миний хийсэн юм, үзүүлсэн амжилт гэвэл өнөөдөр бусад хүмүүсээс шалтгаалж байгаа. Бусад хүмүүст яг над шиг боломж олсон бас л тийм амжилт үзүүлж таарна. Тиймээс бахархаад байх юм алга. Мэдээж аав ээж хоёр минь хүүгээрээ бахархдаг байх. Харин энэ удаагийн сургалтаа явуулаад хэдэн мянган хүнд хүргэчих юм бол миний бахархал.

-Сонирхож асуухад, мэргэжлийн программистын хувьд Монголын цахим сайтууд технологийн талын хөгжлийг хэрхэн дүгнэх бэ?

-Монголд байгаа вэб сайтуутын хэрэглээ бага л даа. 50-100 мянган хүн минут тутамд ороод, хандаад байдаг вэб сайтууд биш. Монголоос гоё аппликейшн гаргадаг ч юм уу, түүнээ дэлхий рүү цацлаа гэхэд ачааллыг нь дийлж чадахгүй. Тэр ачааллыг дийлэх хэмжээний хүчин чадалтай серверийн систем ч манайд байхгүй. Хүмүүс сошиалаар бараа зарж байгаа харагддаг. Гэхдээ заавал ч үгүй Facebook-ээр явуулалгүй өөрийн вэб сайтыг нээгээд бараагаа зардаг, тэр мөнгө нь шууд данс руу ордог тийм программыг бий болгоод тохируулчих хэрэгтэй юм.

Монголд гурван сая Fa­cebook хэрэглэгчтэй болбол даацыг нь даах сервер байхгүй. Хамгийн ойр байгаа гэвэл Хонгконг, гэвч Хятад руу нэгдсэн учир Хонгконгт мэдээллээ тавибал Хятад шууд авч болно. Тэгэхээр Amazon-ы сервертэй орон бол Япон байгаа.

-Сүүлд асуухад, программист болоход орчин нөлөөлсөн үү. Мөн гадны нэртэй компанийн гэрээт ажилчин гэхээр өндөр цалин хөлс авдаг уу, хүмүүс сонирхож байгаа байх?

-Манай хоёр нагац ах тухайн үедээ программчин байсан. Гэхдээ одоогийн шинэ дэвшилттэй технологитой харьцуулахад өөр ойлголт. Аав ээж хоёр маань тухайн үедээ интернэт кафе гэх үү, юм принтерлэдэг, шивдэг, бичдэг тийм хувийн компанитай байсан. Би 10 настай байхаасаа принтер нь гацаад ажиллахгүй бол яаж ийж ноцолдож байгаад ажиллуулчихдаг байсан. Программист болоход тэр бүгд нөлөө үзүүлсэн байх. Америкт бол хамт ажиллаж байсан монгол программистууд байгаагүй, би ганцаараа л байсан. Цалин хөлсний тухай гэвэл жаахан хувийн чанартай юм уу. Монголд ажиллаж байгаа дундаж программистын цалингаас дор хаяж найм дахин илүү цалин авна гээд ойлгочиход болно. Миний ажлын хамгийн сайхан нь дуртай цагаараа, дуртай үедээ, хүссэн газраасаа хаанаас ч ажиллаж болдгоороо онцлог юм.