Categories
мэдээ цаг-үе

Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгохоор хэлэлцлээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, хүний эрхийн боловсролыг дэмжих, боловсролын салбарт хүний эрхийг хангах, хамгаалах хүрээнд тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандан Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтууд, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг товч өгүүлж, цаашид хүний эрхийн хичээлийг бүх шатны сургалтуудад заавал үздэг хичээл болгох, хүний эрхийн хөтөлбөр боловсруулах, боловсролын салбар дахь албан хаагчдад хүний эрхийн сургалт явуулах зэрэг асуудлыг анхаарч, хамтран ажиллах саналаа танилцууллаа.

Сайд Л.Энх-Амгалангийн хувьд Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагаа, бодлого, шийдвэрт хүний эрхийн асуудлыг чухалчлан авч үзэх бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын тавьж буй санал, санаачлагыг дэмжинэ, нэн даруй ажил хэрэг болгоход бэлэн байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, хүний эрхийн боловсрол олгож буй тогтолцоо, боловсролын салбар дахь хүний эрхийн хэрэгжилтэд үндэсний түвшний судалгаа үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, гарсан үр дүн, бодлогын зөвлөмжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүний эрхийн боловсролын хөтөлбөр боловсруулахыг дэмжинэ гэв.

ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид боловсролын салбарт хүний эрх зөрчигдсөн асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комисст ирж буй гомдол, мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэх, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хүрээнд цаашид хийх ажлын талаар санал, байр сууриа хуваалцав. Мөн боловсролын салбарын үйл ажиллагаа, үйлчилгээг хүний эрхэд ээлтэй болгох, хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, зөрчил, түүний дотор цахим орчны хүчирхийллийн хохирогч болохоос сэргийлэх, салбар дундын зохицуулалтыг боловсронгүй болгох чухлыг онцоллоо.

Улс орнууд НҮБ-аас баталсан Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хүний эрхийн боловсрол олгох, иргэдийн мэдлэг, чадавхыг дээшлүүлэх талаар зохих ололт, амжилт гаргасан байна. Харин Монгол Улс албан боловсролын тогтолцоогоор хүний эрхийн боловсролыг тодорхой хэмжээнд олгож байгаа ч иргэд, хүүхэд залуучууд хүний эрхийн соёл, хандлага төлөвшөөгүй, багш нарын мэргэжлийн үйл ажиллагаа, өдөр тутмын сургалтад үр дүнтэй нэвтрэн хэрэгжиж чадахгүй байна.

Иймд боловсролын салбарт хүний эрхийг хангах, хамгаалах талаар ХЭҮК болон Боловсрол, шинжлэх ухааны яамны ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтарсан Ажлын хэсэг байгуулж, боловсролын салбарт хүний эрхийн нарийвчилсан үнэлгээ хийж, хүний эрхийн хөтөлбөр боловсруулж, үр дүнтэй хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: ХЭҮК

Categories
мэдээ цаг-үе

Төмөр замын бүтээн байгуулалтаас хохиролтой үлдсэн ААН-үүд Ерөнхий сайдад хандлаа

Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 416.6 км төмөр зам барих ажил явагдаж буй. Уг төслийн доод бүтцийн бүтээн байгуулалтад оролцсон үндэсний 50 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандсан байна.

Тодруулбал, төслийн захиалагч болох “Монголын Төмөр зам” ТӨХК сүүлийн 20 орчим хувийн санхүүжилтээ өгөлгүй есөн сарын хугацаа өнгөрчээ. Тиймээс ажлын хөлсөө авч чадахгүй байгаа ажилтан албан хаагчид, тэдний гэр бүл гээд 25 мянга гаруй иргэн хохирч буй тул ийнхүү Ерөнхий сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд болон төслийн захиалагчид хандаж албан бичиг хүргүүлсэн байна.

Албан бичиг:

Categories
мэдээ цаг-үе

Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орлоо

Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо.

Тус төвийн барилгын ажлыг “Заг” ХХК гүйцэтгэсэн бөгөөд барилга нь газар доорх B1 давхар болон нэг, хоёрдугаар давхраас бүрдсэн, нийт 8,000 м2 талбайтай, 130 гаруй өрөө тасалгаа, авто зогсоол, ногоон байгууламжтай аж.

Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орсноор соёлын өвийг бүртгэх, судлах, хамгаалах сэргээн засварлах ажил чанарын болон тоон үзүүлэлтэд ахиц дэвшил гарахаас гадна зориулалтын шаардлага хангасан өрөө тасалгаанд соёлын биет өвийг хадгалах боломж бүрдэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус төв нийт 35 ажилтан, албан хаагчтайгаар Монгол Улсын хэмжээнд соёлын биет болон биет бус өвийг бүртгэх, баримтжуулах, сэргээн засварлах, хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: Соёлын яам

Categories
мэдээ цаг-үе

Зах, худалдааны төвүүд 05:00-22:00 цагийн хооронд ажиллана

Хүнсний зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Уг захирамжид:

ААН, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон байна.

Дээрх хязгаарын хүрээнд цагийн хуваарийг хүнсний зах, худалдааны төвүүд дотоод журмаараа зохицуулах мөрдөж ажиллаж болох аж. Уг захирамжийг дүүргүүдэд хүргүүлсэн байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Шуурхай Штаб

Categories
мэдээ цаг-үе

Түлэнхийн төв оны эхний хагаст ашиглалтад орно

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Кувейт Улсын Элчин сайд Мухаммед Аль-Мутайри-г өнөөдөр хүлээн авч уулзах үеэр Түлэнхийн төвийн төслийг энэ оны эхний хагаст ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг хэллээ.

Түүнчлэн уулзалтаар талууд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Сайд Б.Батцэцэг өнгөрсөн жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосныг онцолж, энэхүү найрсаг харилцааг улам бүх бататган бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Улмаар Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийн ач холбогдлыг онцолжээ.

Элчин сайд Мухаммед Аль-Мутайри хоёр тал аялал жуулчлал, агаарын харилцааны салбарт хамтран ажиллах боломжтойг дурдаж, энэ чиглэлээрх гэрээ хэлэлцээрийг байгуулахын чухлыг тэмдэглэв.

Мөн талууд КОВИД-19 цар тахлын үеийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сайд Б.Батцэцэг манай улс КОВАКС хөтөлбөрийн шугамаар эхний вакцинуудаа оруулж ирснийг мэдээлж, Кувейт Улсын Засгийн газар тус хөтөлбөрийн хандивлагчаар оролцож байгаад баяр хүргэж, талархал илэрхийллээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Сү.Батболдыг гүтгэсэн Ц.Насанбат прокурор С.Эрдэнийг хэргээр наймаалцах гэв үү

АН-ын дарга С.Эрдэнэ “Ерөнхийлөгч Х.Баттулга шадар туслах Түвшинжаргалыгаа явуулж нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй надад үүсгэсэн эрүүгийн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг ирүүлж хэрэг наймаалцах гэсэн” гэх утга бүхий мэдээллийг өчигдөр хийсэн билээ. Нийслэлийн прокурорын тогтоолыг Ерөнхийлөгчийн шадар туслах нь яахаараа авчраад явж байдаг юм гэж зарим хүн гайхсан.
С.Эрдэнэ хэлэхдээ “Хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо шүү, одоо чи аятайхан байгаарай гэж надад ойлгуулах гээд байгаа юм уу” гэв.
Ц.Насанбат прокурор олон ч хууль бус асуудалд нэр нь хутгалддаг. УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын нэр бүхий хүмүүсийг гүтгэж, Засгийн газар, төрийн байгууллагуудын нэрийг барьж гадаад, дотоодын шүүхээр явуулж буй прокурор бол Ц.Насанбат. Прокурор Ц.Насанбат нь хууль шүүхийн байгууллагуудад авлига өгсөн хэргээр шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогттой уулзаж буй бичлэг, мэдээлэл цацагдсан. Ц.Насанбатын дансаар мөнгө орсон баримт хүртэл бий.
Гадаадын шүүх болон Баянзүрх дүүргийн шүүхэд гүтгэлэг өгсөн прокурор Ц.Насанбатыг хэрэг наймаалцах гэсэн хэргээр шалгахаар болж байгаа бололтой.

Ө.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

Өвөрхангай аймагт төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоолоо

Өвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр оройны 20.00 цагт хуралдаж иргэд төрийн байгууллагуудаар үйлчлүүлж, бөөгнөрөл үүсгэн, эрсдэлийг нэмэгдүүлж байгаа учир маргааш буюу гуравдугаар сарын 26-ны өдөр тусгайлсан чиг үүргийн байгууллагуудаас бусад төрийн байгууллага, банк санхүүгийн газрын үйл ажиллагааг хязгаарлахаар боллоо.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд ажиллаж байгаа тул хүнсний дэлгүүр, эмийн сан, ус түгээх цэгүүд хэвийн ажиллана.

Categories
мэдээ цаг-үе

Л.Энх-Амгалан: Төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх танхимын давтлага явуулна

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан, 12 дугаар ангийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх танхимын давтлагад хамруулна гэлээ.

Ингэхдээ сургууль анги танхимыг халдваргүйжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, багш нар вакцинжуулалтад хамрагдсан байх ёстой аж.

Хэзээнээс эхлүүлэх, нэг хичээл тус бүрээр давтлага өгөх хугацаа, анги дүүргэлт гээд нарийвчилсан журам, зөвлөмжийг ойрын өдрүүдэд гаргана.

Categories
мэдээ цаг-үе

Сурагчид дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл амарна

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт ирэх долоо хоногт эхэлнэ гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэллээ. Нөхцөл байдалтай холбогдуулан БШУЯ-наас ийм шийдвэр гаргажээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл сурагчид амрах юм. Энэ хооронд теле хичээл явагдахгүй.
Categories
мэдээ цаг-үе

Архангай аймагт халдвартай хүний ойрын хавьтлуудаас 12 тохиолдол илэрлээ

Энэ сарын 25-ны өдөр буюу өчигдөр батлагдсан тохиолдлууд болох Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудын гэр бүл, найз нөхдийн ойрын хавьтал 68, эмнэлгийн үйлчлүүлэгч гэх мэт дам хавьтлын 61 иргэнийг тандалт судалгаагаар хавьталд тогтоон нийт 129 хүнээс PCR шинжилгээний сорьц цуглуулж, шинжилгээний хариугаар 12 тохиолдол шинээр батлагдлаа. Ийнхүү Архангай аймагт,

Хайрхан суманд нэг, Эрдэнэбулган суманд 17 буюу нийт 18 тохиолдол батлагдаад байна.
Шинээр батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоох тандалт судалгаа үргэлжилж байна.

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ