Categories
мэдээ цаг-үе

Банк бус санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг гурван компанийн зөвшөөрлийг цуцалжээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болжээ. Хуралдаанаар даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 аж ахуйн нэгжид, банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг аж ахуйн нэгжид, 8 хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах мөн зургаан аж ахуйн нэгж, хоёр иргэнд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.

Харин хоёр иргэнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ. Хяналт шалгалт, зохицуулалтын газраас нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх, нэг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үнэт цаасны зах зээлд дилер, андеррайтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, даатгалын төлөөлөгчдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, гурван компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 2 аж ахуйн нэгжийн үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Шүүхийн ёс зүйн хороо дөрвөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ

Шүүхийн ёс зүйн хороо нь 2020 оны арван хоёрдугаар сарын 21-д томилогдож, зургаан гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хорооны өмнөх бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дууссаны улмаас 2020 онд гомдол шийдвэрлээгүй тул одоогийн бүрэлдэхүүн 2019 оны 94,2020 оны 141, 2021 онд хүлээн авсан 48, нийтдээ 283 гомдлыг шийдвэрлэх юм. Шүүхийн ёс зүйн хороо 34 шүүгчид холбогдох 19 гомдлыг хэлэлцэж, 12 шүүгчид холбогдох сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан 11 тогтоол, 4 шүүгчид холбогдох сахилгын хэрэг үүсгэсэн 2 тогтоол, оролцогчийн хүсэлтээр 16 шүүгчид холбогдох 6 хуралдааныг хойшлуулсан тогтоол тус тус гаргажээ.

Categories
мэдээ цаг-үе

Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг 1208 зээлдэгчид олгоод байна

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сангаас мэдээлэл хийлээ.

Энэ сарын 25-ны байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр нийт 380.6 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна.

Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд, улсын хэмжээнд зээл олгож эхэлснээс хойш банкууд 30.6 мянган зээлдэгчийн 4.2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1208 зээлдэгчид 75,3 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгоод байна.

Нийт 1208 ажлын байр дэмжих зээл олгогдсоныг бүтцээр болон бүсчиллээр нь ангилбал Улаанбаатар хотын хэмжээнд 246 зээл, орон нутгийн хэмжээнд 962 зээл олгогдсон. Үүний 186 нь ААН-д, 1022 нь бизнес эрхлэгч иргэнд олгогджээ.Урт хугацаат репо санхүүжилтийн зээлийн хувьд нийт 407.4 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс 173.3 тэрбум төгрөгийн зээлийг 1,307 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.Мөн 384.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт банкуудад ирснээс 1,749 иргэнд 132.0 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Цаашид, Сангийн яамнаас цогц төлөвлөгөөнд тусгагдсан зээлийн үйл ажиллагаанд олон нийтийг төлөөлж хяналт тавих “Олон нийтийн хяналтын зөвлөл’’-ийг байгуулан ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Дархан-Уул аймаг “Синофарм” вакцины 1000 тунг хүлээн авчээ

Дархан-Уул аймаг Хятад улсын “Синофарм” вакцины 1000 тунг хүлээн авч, тус аймагт өнөөдрөөс халдварын эсрэг ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдаа вакцины эхний тунд хамруулж эхэллээ.

Энэ талаар Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал мэдээлэхдээ “Манай аймагт өнөөдрийн байдлаар Сovid-19 халдварын нийт 30 тохиолдол батлагдаад байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрүүл мэндийн байгууллага , тусгаарлалтад байгаа иргэдээс тандалтын зорилгоор 598 иргэнд PCR шинжилгээг хийхэд бүгд сөрөг гарсан. Өнөөдөр манай аймагт Covid-19-ийн эсрэг дархлаажуулалт эхэллээ. Эхний ээлжинд хоёр мянган хүн тун вакциныг хийх боломж бүрдэж байна.

Вакцинжуулалтыг хоёр чиглэлээр хийнэ. Нэгдүгээрт, төрийн байгууллагын журмаар ирсэн вакциныг эрсдэлт бүлгийн иргэдэд дарааллын дагуу хийнэ. Үүнд, эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, аймгийн шуурхай комиссын гишүүд зэрэг халдварын эсрэг ажиллаж буй алба хаагчид багтана. Дараагаар ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дархлаажуулалтад хамруулна” гэв. Мөн өнөөдөр орой үлдсэн 1000 хүн тун вакциныг хүлээн авна гэдгийг мэдээллийн үеэр хэллээ.

Дархан-уул аймгийн хэмжээнд насанд хүрсэн 70 мянга орчим иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байгаа аж.

Мөн аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцууллаа. Үүнд,

  • Дархан-Уул аймгийн Шарын гол сумыг маргааш буюу гуравдугаар сарын 28-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу улаан түвшинд шилжүүлнэ.
  • Дархан-Уул аймгийн Дархан сумыг шар түвшнээс улбар шар түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг гаргаж, түүний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн чиглэл өгч ажиллана.
  • Орхон, Хонгор сумдад одоогийн шар түвшнийг үргэлжлүүлэн мөрдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүргийг сумдын засаг дарга нарт өгсөн байна.
  • Дэн буудал, сүм хийд зэргйин үйл ажиллагааг бүрэн хязгаарлана.
  • Саун, бассейн, чийрэгжүүлэлтийн төвийг үйл ажиллагаагаа тодорхой хувиар багасгаж, хэвийн үргэлжилнэ.
Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын тусгай сангийн хуульд нэмэлт оруулах тухай УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

УИХ-ын 2021 оны Хаврын ээлжит чуулганы ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.


Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 09.00 цагаас эхэлж бэлтгэл хангагдмагц хуралдаан 10.00 цагт эхэлнэ.

Дөрөвдүгээр сарын 01, 02-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцоно.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ цаг-үе

Орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шинэчилнэ

БШУЯ, БОАЖЯ, БХБЯ-ны гурван сайд УИХ-ын эмэгтэй гишүүдтэй уулзаж сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халж ариун цэврийн байгууламж барих болон сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөөний асуудлаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрнуудын модон жорлонг халж, орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлыг “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэх болсон.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 аймгийн 330 сумын 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр модон жорлонтой байгаа бөгөөд үүний долоон сургууль нь Улаанбаатар хотод байна.

Нүхэн жорлонг эко ариун цэврийн байгууламжаар шинэчлэхэд тулгардаг асуудлууд болох орон нутгийн усны хүртээмж, цахилгаан эрчим хүч, ашиглалтын зардал, дэд бүтэц зэрэг томоохон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр гишүүд санал солилцож, ярилцсан юм.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг холбогдох стандартад нийцүүлэн шинэчилснээр сурагчдын орчны бохирдлоос үүдэлтэй халдварт өвчний тархалтыг бууруулах, тав тухтай орчинд суралцах боломжийг хангахаас гадна хөрсний бохирдлыг бууруулах, гүний усны чанарыг сайжруулах зэрэг байгаль орчинд ээлтэй эерэг үр дүнгүүд гарна. Тиймээс сургууль цэцэрлэгийн нүхэн жорлонг халж, ариун цэврийн байгууламж барих асуудлыг яаравчлахын зэрэгцээ зөв технологийг сонгох асуудал хамгийн чухал” гэсэн юм.

Уулзалтаар хэлэлцүүлсэн асуудлыг гурван яамны хамтарсан ажлын хэсэг ирэх даваа гарагт Намын бүлэгт танилцуулснаар орон нутагт сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламж барих ажлын технологийн шийдэл, байршлын судалгааны ажлууд эхлэхээр байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Categories
мэдээ цаг-үе

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэлээ ирэх оныг хүртэл нөхөн төлнө

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Улсын Их Хурлаас Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр баталсан бөгөөд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр уг хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны нэг дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юм. Уг хуулийг хэрэгжүүлсэн 2020 оны 01 дүгээр сараас дэлхий дахинаа коронавируст халдварт цар тахал тархасны улмаас бүх улс оронд цар тахалтай тэмцэх арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд манай улс коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, хөл хорио тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагыг ажлын тусгай горимоор ажиллуулах, ресторан, нийтийн хоолны болон үзвэр, үйлчилгээний байгууллага, иргэдийн бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлсэн бөгөөд түүний улмаас тэдний орлого буурч улмаар тэтгэврийн даатгалын шимтгэлээ хуулийн хугацаанд нөхөн төлөх боломжгүй болсон.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн өөрчлөлт батлагдсанаар 2021 онд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж чадаагүй 14.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болж, тэтгэврийн даатгалын санд 27.3 тэрбум төгрөг төвлөрч, уг сангаас 4.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ.


Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.

facebook sharing button

Categories
мэдээ цаг-үе

Хурдан морины бооцоот уралдаан зохион байгуулж, хорио цээрийн дэглэмийг зөрчжээ

Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн Хүрэн толгой гэдэг газар хурдан морьдын бооцоот уралдаан өнөөдөр зохион байгуулагдаж байна гэсэн мэдээлэл байна. Цагдаагийн алба хаагчид зөрчлийг арилгахаар шаардлага тавин ажиллаж байна гэв. Эх сурвалжийн мэдээлснээр аймгийн төв болон зэргэлдээ сумдын уяачид зорин ирсэн байгааг онцоллоо. 20 гаруй авто машин, 50 орчим хүн цуглажээ.

МУЗГ-аас жил бүрийн арван нэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-ны өдөр хүртэл хурдан морьдын уралдаан, үсэргээ сунгаа зохион байгуулахыг хориглосон байдаг.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын 39 цэг ажиллана

Дархлаажуулалтын 39 цэгт 91 багийн 634 эмч, ажилтан ажиллана.

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 26 хувь нь цастай ба дундаж зузаан нь зургаан см, цасан дахь усны нөөц 2.66 шоо.км байна.

Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Чулуут, Идэр голын сав газруудын 60-70 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.2 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг зэрэг голуудын савын 40 хувь орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.12 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:

  • Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх,
  • Гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,
  • Амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар