Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Сайхан цаг ирэхэд муухай дурсамжаа мартахыг хүсдэг” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Боловсролыг улстөржилт, намчирхлаас ангид болгоно” хэмээн өгүүллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж байж л авлига, хүнд суртлаас сална” гэв.

УИХ-ын гишүүн асан, “Наран трейд” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Болдхэт “Ерөнхийлөгч Х.Баттулгыг иргэд ходоодоороо сонгоогүй, харин шударга ёсоор өлссөндөө сонгосон” хэмээснийг I-XIII нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт “Сайхан цаг ирэхэд муухай дурсамжаа мартахыг хүсдэг” хэмээн өгүүллээ.

Ахмад багш О.Амаржаргал “Төрийн албан бичгийг монгол бичгээр хөтөлнө гэдэг эрүүл ухаанаас гарах зүйл мөн үү” хэмээв.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үүднээс иргэд өөрсдөө ИТХ-д хэлэлцэх асуудал оруулах зэрэг эрхийг олгосон нь чухал алхам болсон” хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Худалдаа, үйлчилгээний төвүүд 07:00-22:00 цаг хүртэл ажиллана

Улсын онцгой комиссын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “улбар шар” түвшинд шилжсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5-ны 06:00 цаг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2021 оны 45, 78 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 18, 20, 21 дүгээр тушаал, Улсын онцгой комиссын 8, 9, 10 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн дараах захирамжийг шинэчлэн гаргасан байна.

Тухайлбал, олон нийтээс авсан санал, хүсэлтийн дагуу хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоожээ. Мөн халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллыг мөрдүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.

Түүнчлэн нийтийн зориулалттай орон сууц, гэр хорооллын гудамж, талбайн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, орон сууцны орц, хонгил, цахилгаан шат, зоорийн давхар, техникийн өрөө, хүүхдийн тоглоомын талбай зэрэгт зориулалтын төхөөрөмжөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмолжуулан, хяналт тавьж ажиллахыг даалгав.

Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд бүрэн хязгаарлалаа. Гэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслийг хөдөлгөөнд чөлөөтэй нэвтрүүлнэ. Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг “Халдварын эсрэг хамтдаа” уриан дор нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, объектод тавих хяналт шалгалтыг батлагдсан удирдамж, шийдвэрийн дагуу шуурхай зохион байгуулж, халдварын тархалтыг бууруулах арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгав.

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтэрнэ.

Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэнд, буяны ажилтай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр буюу хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн тээвэрлэгчдийг 2021 оны гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавин ажиллах юм.

Мөн “Covid-19-ийн тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг хэрэгжүүлж, халдвар хамгааллын дэглэм сахиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шаардлагыг биелүүлэхийг хүн, хуулийн этгээдэд даалгалаа.

Түүнчлэн байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүйгээр ажилтан, албан хаагчдыг 30 хүртэл хувиар ажиллуулж, бусад албан хаагчид болон 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг цахимаар ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллага, хуулийн этгээдийн удирдлагуудад зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

Сугалаанаас сая доллар хожсон ч тасалбараа гээжээ

АНУ-ийн Теннесси мужийн иргэн сугалаанаас нэг сая доллар хожсон боловч азын тасалбараа гээжээ.Спарта хотын оршин суугч Ник Слаттенд1.178.746 долларын үнэ бүхий тасалбар дээрх бүх дугаарууд таарч, азтан болсноо мэджээ. Тэрээр энэхүү тасалбараа өмнөх өдөр нь орон нутгийн хүнсний дэлгүүрээс худалдаж авсан байна.

“Би гайхаж, хожсон гэдэгтээ итгэж өгөхгүй байсан” гээд сүйт бүсгүйнхээ ажил руу баярт мэдээгээ хуваалцахаар яаран гүйж явахдаа тасалбараа алга болгосон гэнэ. Нэг цагийн дараа Слаттен азийн тасалбар нь гээгдснийг мэдээд ихэд цочирдон, явсан замаараа хайж эхэлжээ.

Хэрэв азтан тасалбараа гээчихвэл хонжворыг авах боломжгүй болох байсан аж. Гэсэн ч тэрээр цаг алдалгүй хайснаар автомашины зогсоол дээрээс алга болгосон тасалбараа эргүүлэн олж авчээ.Хонжворийн мөнгөө авсаны дараа тэр автомашинаа шинэчилж, өөрийн гэсэн байшин худалдаж авахаас гадна хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Дархан-Уул аймагт шинээр батлагдсан тохиолдол 40 боллоо

Дархан-Уул Аймгийн шуурхай штабаас: Коронавирусний халдварын талаарх цаг үеийн мэдээлэл өглөө. Өчигдрийн 18.00 цагаас хойш аймгийн хэмжээнд 10 тохиолдол бүртгэгдэж, шинээр батлагдсан тохиолдол 40 боллоо.

Сүүлийн 10 тохиолдлын дөрөв нь томоохон борлуулалтын компанийн ажилтан бол хоёр иргэн нь Олон улсын худалдааны төвийн хүнсний ногоо, бараа худалдаа эрхлэгчээс илэрчээ. ААНБ-уудын ажилтнуудын дунд тандалтын шинжилгээ хийхэд нэг иргэний хариу эерэг гарсан бол тусгаарлалтад байсан гурван иргэний хариу мөн батлагджээ.

Тусгаарлалтад байснаас бусад 7 иргэний ойрын болон дам хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна. Тиймээс иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит зургаа дахь удаагийн хуралдаан энэ сарын 26-нд болж нийт 34 асуудал хэлэлцлээ.

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн хэрэгсэл гаргахаар тусгагдсан. Дээрх шийдвэрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй төгрөгийн болон ам долларын нийт 20.0 сая ширхэг хүртэлх өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Тус компани нь өрийн хэрэгслээ энэ онд багтаан 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2.0 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийгдсэн үр ашигтай томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх юм. Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч компани болох “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс анхлан нээлттэй өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгон гаргаж, дотоодын хөрөнгийн зах зээлд нөлөөлөхүйц өндөр дүнгээр санхүүжилт татан төвлөрүүлэхээр зорьж буй анхны тохиолдол юм. Мөн хуралдаанаар “Сүү” ХК-ийн нэмж гаргасан энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хасах, “Мандал ассет менежмент” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг тус тус шийдвэрлэлээ.

ТҮР ЖУРМЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ

УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх, энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах хянах түр журмыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран батална” гэж заасан. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А-50/53 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг түр журмын төслийг боловсруулж Монголбанкны Ерөнхийлөгчтэй хамтарсан тушаалаар батлахыг Санхүүгийн зохицуулах хорооны даргад зөвшөөрөх тухай асуудлыг хуралдаанаар шийдвэрлэлээ.

Хамтарсан тушаалаар батлах түр журмаар банкийг нээлттэй болон хаалттай хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хуульд нийцүүлэн өөрчлөх ажиллагааг хэрэгжүүлэх хугацаа, банк хувьцаагаа нийтэд болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, нэгж хувьцааг санал болгох үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын тандан судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкинд ирүүлэх мөн төлөвлөгөөг хянахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Түр журмын зохицуулалт хэрэгжиж эхэлснээр банкууд компанийн хэлбэрийг өөрчлөн нээлттэй хувьцаат компани болох, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах төлөвлөгөөг боловсруулж 2021 оны долдугаар сарын 01-ний өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкинд ирүүлэх юм.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХООР ШИЙДВЭРЛЭВ

Хуралдаанаар даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 аж ахуйн нэгжид, банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг аж ахуйн нэгжид, 8 хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах мөн зургаан аж ахуйн нэгж, хоёр иргэнд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ. Харин хоёр иргэндүнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохоор шийдвэрлэхийн зэрэгцээ Хяналт шалгалт, зохицуулалтын газраас нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх,нэг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, нэр бүхий 2 аж ахуйн нэгжийн үнэт цаасны зах зээлд дилер, андеррайтийн үйл ажиллагаа эрхлэх болон даатгалын төлөөлөгчдийн мөн 3 компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 2 аж ахуйн нэгжийн үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хасахаар тус тус шийдвэрлэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Халдвар тархсан газруудын байршил

– Модны 2-н “Оюу дент” шүдний эмнэлэг

– Шинжлэх Ухааны Эрдэм шинжилгээний хүрээлэн /Офицерт байрлах/

– Витафит милк ХХК

– Зэвсэгт хүчний 013-р анги

– БГД-ийн Цагдаагийн 2-р хэлтэс

– Буянт ухаа спортын ордон

– витафит ХХК

– “Белон” арьс ширний үйлдвэр

– “Далд засал” эмнэлэг

– Туко хувцасны салон, Peace tower, 10 давхар,

– ЧД-ийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс

– Нийслэлийн амгалан амаржих газар

– ЦЕГ-ын аюулгүй байдлын хэлтэс

– ”Эрдэнэс Таван Толгой” ХХК

– Юнител” ХХК, Дата төв

– Арьсны өвчин судлалын үндэсний төв

– СХД, 27-р хороо

– БЗД, 18-р хороо

– БЗД 22-р хороо Эрүүл оршихуй ӨЭМТөв

– Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар

– Европын холбооны төлөөлөгчийн газар

– “ВИТАФИТ” ХХК

– ЧД ЗДТГ

– НДЕГ-т мэдээлэл технологийн төв

– Удирдлагын академи

– БГД 4-р хороо

– СХД-ийн Цагдаагийн 3-р хэлтэс

– Зэвсэгт хүчний 089-р анги,

– 7-н буудлын Бүрэн плазагийн 3 давхарт байрлах Эмальдент шүдний эмнэлэг

– Бодь Даатгал ХК

– “MCS холдинг”

– Таван богд фүүдс пицца, Пицца хат-галлериа дахь салбар

– Жигүүр гранд “гранд вүүд” тавилгын үйлдвэр.

– ТЭЦ-3

– Таван Богд, Улаанбаатар принт хэвлэлийн үйлдвэр

– “КИ ложистик” ХХК, /БГД, Техникимпорт ХХК-ны урд талд байрлдаг/

– ХХЕГ “Хилчин” спорт хороо

– Ти Ай ложистик. Хаяг: Техник импорт ХХК-ийн харъяа Гурвалжийн гүүрний урд 4 давхар байшин

– “Мон мэп” ХХК /урт цагааны урд S outlets дэлгүүр/

– “Хэрлэн маркет” ХУД 11-р хороо Зайсангийн Голден вилл хотхонд байрлалтай, Байрны доод талын дэлгүүр

– Бодь цамхаг

– “Монголиа автомобайл роадсайд сервис” ХХК

– “Эрдэнэ дриллинг” ХХК.

– ХУД Хүннү 2222 замын урд талд Japan Town хажууд 4 season “G river ballet school”

– ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн газар

– СХД-ийн 35-р хорооны ЗДТГ

– Биеийн тамир, спортын улсын хороо

– УБТЗ-ын Дохиолол холбооны 2 дугаар анги

– Налайх дүүрэг дахь цагдаагийн хэлтэс

– “Спортын төв ордон”

– Sunday-2 plaza 1-р давхар

– Теди төв, 2-р давхарт, …-р павилон

– “MBG” буюу “Эм Би Жи” гэмтэл судлалын эмнэлэг”

– Сансар кабелийн тв

– “Ази Фарм” ХХК

– НЗДТГ

– Эрчим хүчний яам

– Төрийн банкны төв салбар

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр газардах тусгай үүргийн онгоцоор 159 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор АНУ, Австрали, Канад, Сингапур, Филипин, Тайланд, Лаос, Тайвань, ХонгКонгоос нийт 159 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 85 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 53 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 3 нь эрүүл мэндийн шалтгаантай, 12 нь өндөр настан, 6 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Ворлд Монголиа, Корпорейт, Тайж зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

Эрчим хүчний хэрэглээ 1.5 хувиар өсжээ

Монгол Улсын цахилгаан, эрчим хүчний хэрэглээ 2020 онд 8,851.3 сая кВт.цагт хүрч өмнөх оноос 1.5 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс 7,145.7 сая кВт.цаг буюу 80.7 хувийг дотоодын үйлвэрлэлээс хангажээ. Дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр нь авч үзвэл 90.9 хувийг дулааны цахилгаан станцууд, 9.07 хувийг нар, салхи, усны эх үүсвэрүүд, 0.03 хувийг дизель станцуудаас үйлдвэрлэсэн ажээ.

Импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний 18.3 хувийг ОХУ-аас 81.7 хувийг БНХАУ-аас авсан байна. Харин улсын хэмжээнд 39.9 сая кВт.цаг эрчим хүч ОХУ-д экспортолсон нь өмнөх оноос 33.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Categories
мэдээ цаг-үе

И.Мөнхжаргал: Увс аймагт сонгуулийн ирц 76 хувьтай байна

Ардчилсан намын даргын сонгууль хоёр талд явагдаж буй бөгөөд 14:25 цагийн байдлаарх мэдээллийг хүргэж байна.

Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгуулийн санал хураалт өнөөдөр 10.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. Тус намын даргын цахим сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр нар АН-ын даргын төлөө цахим сонгуульд нэр дэвшиж байна. “С.Эрдэнийн” гэх тодотолтой АН-ын даргын сонгуулийн цахимаар санал хураах ажил үргэлжилж байна. Уг нам санал хураалтаа 22.00 цагт хааж, автомаар тоолсноор шууд дүн дүн нь гарах юм.


“Ц.Тувааны” гэх тодотголтой Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал ирцийн мэдээлэл өглөө. Тэрбээр “АН-ын даргын сонгуулийн санал хураалт явагдаж байна. Урьдчилсан санал хураалт өчигдөр (2021.03.27) Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Хэнтий, Өвөрхангай, Төв, Увс, Хөвсгөл аймагт явагдсан байгаа. Увс аймгийн ирц 76 хувь, Булган аймгийн ирц 72 хувьтай байна.

Улсын нийт дүнгээр 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 29 хувьтай гэдэг мэдээлэл нэгтгэгдсэн. 330 сум, есөн дүүрэгт 357 санал авах байр ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгааг цахим хэлбэрээр явуулж байгаа мэт мэдээллийг гуйвуулж, монтаж хийж байгаад харамсаж байна. Иргэн н.Оюундарийг шүүхийн байгууллагад өгөхөө албан ёсоор мэдэгдэж байна.

АН-ын дотоод сонгуулийн хорооноос ямар нэгэн байдлаар цахим сонгууль зохион байгуулаагүй бөгөөд сонгуулийг зөвхөн цаасаар, нууц санал хураалтаар явуулж байгааг мэдэгдье. Ноцтой зөрчил одоогоор мэдэгдээгүй байна. Намын гишүүдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зөрчил үүрүүд дээр илэрч байна.

Санал хураалт 20.00 цагт хаагдаж, олон нийтэд нээлттэйгээр гараар тоолно. АН-ын Үндсэн дүрэмд сонгуулийн босго оноо гэж заагаагүй тул ирц хэдэн хувьтай байхаас үл хамаарч дүн гарна.

Тоолох ажиллагаан дээр ямар нэгэн маргаан гарахгүй гэж бодож байна. Таван ажиглагч нэр дэвшигч бүрийн нэрийн дор саналыг нэг бүрчлэн тоолно. 29 тойрогт онооны системээр явагддаг. Мандатын тоо бүр 1000 оноо гэж тооцогддог. Тиймээс 76 мянган онооны төлөө дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна гэсэн үг.

Categories
мэдээ цаг-үе

Дуучин Бейонсе сая долларын үнэ бүхий эд зүйлсээ хулгайд алджээ

Гэмт этгээдүүд дуучин Бейонсегийн эд хөрөнгө хадгалагдаж байсан Лос Анжелес дахь агуулахаас сая долларын үнэтэй зүйлс авч явсан тухай TMZ портал мэдээлэв.

Хулгайч нар 2021 оны гуравдугаар сард дуучны агуулахаар хоёр ч удаа “зочлоод” амжсан болохыг эх сурвалж хэлжээ. Агуулахыг “Parkwood Entertainment” гэх компани түрээсэлж байсан ч алга болсон бүх эд зүйлс бүгд Бейонсегийн ажээ.

Алдагдсан эд зүйлсийн ихэнх нь тансаг зэрэглэлийн цүнх, даашинз гэнэ. Уг хэргийг Лос Анжелесийн цагдаагийн газар шалгаж байна.