Categories
мэдээ цаг-үе

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг хоёрдугаар сарын 15-наас цахим хэлбэрээр хүлээн авна

Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл заасны дагуу шинээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг 2021 оны 2 дугаар сарын 15-28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр хүлээн авна.

Цахимаар хүлээн авах хаяг www.license.edu.mn болон www.esis.edu.mn системээр дамжин орж болно.

Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, БСШУ-ны Сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасны дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг олгоход хураамж 150,000 төгрөгийг Нийслэлийн Боловсролын газрын Төрийн сан банкны 100200015401 дугаар дансанд /гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/ тушаан баримтыг өргөдлийн хамт хавсаргах;

Холбогдох мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын www.edub.edu.mn цахим хаягаар болон 70113039 утсаар авах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Энх-Амгалан: Гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх шаардлагатай

Л.Энх-Амгалан: Эмийн үнийн хөнгөлөлтийн, эмийн чанарын тогтолцоонд анхаарч  ажиллах ёстой – updown.mn

Коронавирусийн нөхцөл байдлын улмаас танхимаар хичээллэхгүй байгаатай холбогдуулан ЕБС-ийн сурагчид хичээлийн хоцрогдолд ороод байгаа юм.

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Сурагчдын 70-аас 80 хувь нь хичээлийн хоцрогдолтой байна. Мөн 20 мянган хүүхэд отроор явсан байна. Хоёрдугаар сар томуу, томуу төст өвчний оргил үе гэж үздэг. Тиймээс бэлтгэл ажлаа хангаж Улс орон даяар ирэх сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх талаар ярилцаж байгаа. Цахим хичээлийн үеэр 174 мянган хүүхэд утасгүй, интернэтийн сүлжээгүй, комьпютергүй мөн 30 гаруй мянган иргэн цахилгаангүй байгаа нь цахим хичээлийн үр дүн санаа зовоож байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нарантуул худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөний ачаалал нэмэгджээ

Нарантуул худалдааны төвийн орчимд автомашины ачаалал нэмэгдсэнээр тийш чиглэсэн хөдөлгөөн удааширчээ. Иймд, иргэд жолооч та бүхэн тухайн хэсгээр зорчихоос татгалзаж, өөр зам сонгохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Хэдийгээр нийтээр тэмдэглэхийг хориглосон шийдвэр гарсан ч Сар шинийн баярын өдрүүд дөхөж буй энэ цаг үед иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Хэрэв та зайлшгүй шаардлагын улмаас олон нийтийн газарт очих гэж буй бол амны хаалтаа зөв зүүж, бээлий өмсөх хэрэгтэй юм.

Нэгдүгээр сараас хойш коронавируст халдварын 30 гаруй голомт бүртгэгдсэний ес нь одоогоор өндөр идэвхжилтэй байгаа. Халдвар гэр бүл, ажлын газар, дэлгүүрийн хүрээнд гарч үргэлжлэх төлөвтэй байгааг ЭМЯ-наас анхааруулсаар байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сайжруулсан шахмал түлш нөөцлөх магадлалтай тул хомсдол үүсгэхгүй байхыг үүрэг болголоо

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нар сайжруулсан шахмал түлшний хэрэглээг доголдуулахгүй байх асуудлаар зургаан дүүргийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга нарыг хэсэгчилсэн байдлаар хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийн асуудлыг онцгойлон анхаарч, түлш борлуулах цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Түлш борлуулах цэгүүдийг зөв зохион байгуулалттайгаар төвөөс алслагдсан газар амьдардаг иргэдэд ойр байлгах, борлуулах цэгийн хоорондын зай, олноор төвлөрсөн байршлыг судалж, цэгцлэх ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Уулзалтын үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Түлш борлуулах цэгүүдийн судалгааг дүүрэг бүр гаргадаг байх хэрэгтэй. Өмнө нь Тавантолгой түлш компани борлуулах цэгүүдийг сонгож, хуваарилалт хийдэг байсан.

Харин одооноос энэ ажлыг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар өөрсдөө хариуцахаар болж байна. Нийслэлийн зүгээс дүүргүүдийн судалгаа, дүгнэлтэд үндэслэн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдийг нэмэх, тохиромжтой хүртээмжтэй байдлыг судалж байршуулснаар хэт ойрхон олон цэг байх зэрэг төлөвлөлт дутмаг асуудлууд үүсэхгүй мөн иргэдийн өргөдөл, гомдол багасах юм.

Нийслэлийн хэмжээнд 37 компани түлшний тээвэрлэлт хийж байна. Тиймээс сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, түгээлт хангалттай явагдах боломжтой болсон. Удахгүй болох сар шинийн баярыг хэдийгээр тэмдэглэхгүй шийдвэр гарсан ч баяр амралтын өдрүүдэд иргэд сайжруулсан шахмал түлш нөөцлөх хандлага ихсэх учраас түлшний хомсдол үүсгэхгүй байх асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээн үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СХД-ийн 3324 иргэн PCR шинжилгээнд хамрагджээ

Нийслэлийн Засаг даргын А/25 дугаар захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт, шалгалтыг хийж байна.

Өчигдрийн /2020.02.02/ байдлаар 326 аж ахуй нэгж, байгууллага, иргэний үйл ажиллагаанд ариутгал, халдваргүйтэл, иргэдийн зорчих хөдөлгөөний бүртгэлийг хянаж буй эсэхэд хяналт тавьжээ. Хяналтын үеэр иргэний зорчих хөдөлгөөнийг хянах байгууллагын QR кодыг үүсгээгүй нэг зөрчил илэрсэн байна.

Цар тахлын илрүүлэг, тандалтын шинжилгээг ес, 12, 36, 62, 67, 83 дугаар сургууль дээр авч байна. Дүүргийн PCR шинжилгээний төвд өчигдөр нийт 3324 иргэн хамрагджээ. Шинжилгээ авч буй цэгүүдийн халдвар хамгааллын дэглэм, ариутгалын хэрэгжилтэд өдөр бүр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавьж ажиллаж байна.

Эх сурвалж: СХД-ийн ЗДТГ

Categories
мэдээ нийгэм

98 чиглэлд 948 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна

Өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 98 чиглэлд 948 автобус үйлчилгээнд гарчээ. Мөн 10 аж ахуй нэгжийн 301 такси үйлчилгээнд явж байна.

Өглөөний 06:00-10:00 цагийн хооронд нийтийн тээврийн хэрэгслээр 57053 зорчигч үйлчлүүлсэн бол, цахим карт цэнэглэх 250 цэг ажиллаж байна.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд өнөөдөр үйлчилгээнд гарсан 948 автобус, 76 таксинд мэргэжлийн байгууллагуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгүүллээ гэж ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Товчоодод 79 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Өнөөдөр өглөөний 06:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, 5 толгой, Баруун туруун, 4-р зөрлөг, Элстэй товчоонд мэргэжлийн хяналт, онцгой, эрүүл мэнд, мал эмнэлэг, цагдаагийн байгууллагаас 79 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ.

Нийслэлийн товчоодоор 1331 тээврийн хэрэгслээр 2224 иргэн гарч, 910 тээврийн хэрэгслээр 1620 иргэн хот руу нэвтэрлээ.

Үүнд мэргэжлийн байгууллагууд хяналт, шалгалтыг хийж ажилласан юм.

Эх сурвалж: Нийслэлийн онцгой комисс

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны IT ажилтан 36 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө хожоогүй нь тогтоогдлоо

И-баримтын сугалааны хонжвороос Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн албан хаагчид нийтлэг их дүнтэй хонжвороос хождог гэх асуудалд Цагдаагийн байгууллагаас харилцан хамаарлыг судлан шалгахад зөрчил тогтоогдсонгүй. Тухайлбал, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажилчдаас 2018-2020 онд 47 алба хаагч, давхардсан тоогоор 89 удаа нийтдээ 3,830,000 төгрөгийн хонжвор хожсон бөгөөд хамгийн өндөр дүнтэй тохирол нь 4 удаагийн тохирлын нийлбэр дүнгээр 310,000 төгрөг байна.

Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 74, одоо ажиллаж байгаа 65 нийт 139 алба хаагчдын гэр бүлийн хамааралтай 961 иргэдийн судалгааг гаргаж, 10 саяаас дээш дүнтэй хонжвор таарсан, 10 буюу түүнээс дээш удаа хонжвор таарсан, 2,0 сая болон түүнээс дээш дүнгээр 2 буюу түүнээс дээш хонжвор таарсан иргэдийн мэдээлэлтэй тулгаж шалгахад өмнө ажиллаж байсан ажилтны авга эгч болох 1 иргэний 40,0 сая төгрөгийн хонжвор нэг удаа таарсан байна.

Мэдээлэл технологийн хяналтын хэрэгжилт сул байх ба аудит логийг 2020 оны 7 дугаар сараас эхлэн хадгалсан байна. Мөн түүнчлэн одоогийн мөрдөж буй Мэдээллийн аюулгүй байдлын дотоод журамд шаардлагатай өөрчлөлтийг оруулж ажиллах шаардлагатай байна гэж үзлээ.

Сугалааны бөмбөлөгийг гаргаж буй тоног төхөөрөмж, түүнтэй холбоотой нөхцөл байдлыг Стандарт хэмжил зүйн газартай хамтран хянахад мөн зөрчил илрээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 14872 хүнд шинжилгээ хийлээ

2021 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 08.00 цагаас хойших 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 14872 хүнд коронавирусийн тандалт, илрүүлгийн шинжилгээ хийсэн байна.

Үүнд шинжилгээний 30 төв, тандалтын 10 цэгт 469 хүн ажиллажээ.

Эх сурвалж: Нийслэлийн онцгой комисс

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 27 тусгаарлах байранд 1715 хүн байна

Улсын хэмжээнд 27 тусгаарлах байранд 1,715 хүн байгаагийн 1,329 нь ойрын хавьтлын, 386 нь тусгай үүргийн онгоцоор иржээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 39 зочид буудлын 1,900 өрөөг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байна.