Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлууд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлууд

  • Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 95 мянган тонн түлш нөөцөлж, түлш борлуулах цэгийг 341-ээр нэмлээ.
  • Зорилтот бүлгийн 10 МЯНГАН өрхөд сайжруулсан шахмал түлш олгов.
  • Нийслэлийн хэмжээнд эвдэгдсэн нийт газрын 9.7 хувьд буюу 134.67 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлээ. Биологийн нөхөн сэргээлтийг 22.28 га /112.39 га талбайд/ талбайд хийж гүйцэтгүүллээ.
  • Нийслэлийн хэмжээнд гүний худгийн усны чанарт иж бүрэн шинжилгээ хийж, чанарын хяналтыг цахимжууллаа.
  • Нийслэлийн ногоон бүсэд байгаль орчны хяналт хийх, байгаль хамгаалагчийн ажлын үр дүнг тооцох хяналтын нэгдсэн смарт системийг нэвтрүүллээ.
  • 2020 оны 11-дүгээр сараас хойш зам барилгын ажлын 10 комисс, зам засвар арчлалтын ажлын 34 комисс ажиллаж шинээр барьсан зам, хайш хашлага, гэрлэн дохионы арчлалт, замын нөхөөс, заадсын ажлуудыг гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээн авлаа.
  • Нийслэлийн авто замын хөдөлгөөн, зохион байгуулалтыг сайжруулах судалгааны ажлуудыг хийж дуусав.
  • 56 МЯНГАН тээврийн хэрэгсэлд QR код бүхий зөвшөөрөл олгож, замын хөдөлгөөнд оролцох шинэ журмыг нэвтрүүлэв.
  • Нийслэлийн газартай холбоотой бүх үйлчилгээг цахимаар үзүүлэх И-ГАЗАР аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэв.
  • Хаягжилт, гудамж талбайн нэршлийн бүхий нэгдсэн сангийн ажлыг эхлүүллээ.
  • Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн нөлөөлөлд өртсөн нэгж талбарыг бүрэн чөлөөлж, бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжийг бүрдүүллээ.
  • Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг хоногийн 250 мянган м/куб хүчин чадалтайгаар өргөтгөн шинэчлэх төслийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлэв.
  • Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах ажлыг эрчимжүүлэв.
  • Орон сууц, олон нийтийн зориулалттай барилгын төлөв байдалд газар хөдлөлтийн чичирхийллээс үүдэлтэй шуурхай үзлэг хийж, өмчлөгч, эзэмшигчдэд зөвлөмж хүргүүллээ.
  • Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улаанбаатар хотыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.
  • “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” боловсруулж НИТХ-аар батлууллаа.
  • Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-аар батлуулж, цар тахлын нөлөөллөөс үүдэлтэй бий болсон эдийн засгийн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авч эхлэв.
  • Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, хугацааг сунгах тухай Засгийн газрын 178, 181 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллав.
  • Цар тахлын үед УОК-ын Шуурхай штаб, НОК болон нийслэлийн ЗДТГ-ыг төлөөлөх, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг хүлээн ажиллаж байна.
  • Хөдөө орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг халдвар хамгааллын дэглэмийн дор зохион байгуулж, нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх 9 товчоо, түр хяналтын 6 цэгт хяналт тавин ажиллалаа.
  • Нийслэлийн хэмжээнд угаарын хий, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд болзошгүй эрсдэлээс хүн амыг хамгаалж ажиллав.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд НЗДТГ-ын ажилтан, албан хаагчид “Дэм дэмэндээ I, II” аяныг санаачлан зохион байгуулж, 24 мянган өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ.
  • Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмлээ.
  • 2020 онд нийслэл хотод 22 цэцэрлэг, 10 сургууль, 4 спорт заал ашиглалтад оруулав. Цэцэрлэгийн орны тоог 3710-аар, сургуулийн хүчин чадлыг 6130-аар тус тус нэмэв.
  • Орон гэргүй 248 иргэнийг нийгмийн хамгааллын төвүүдэд байрлуулах, ар гэрт нь буцаах арга хэмжээг авлаа.
  • “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдүүдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, түр хамгаалах байранд байрлуулах ажлыг зохион байгуулав.
  • “Нийслэлийн дугуйн өдөрлөг”, “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн, нийслэлийн 381 жилийн ойн арга хэмжээнд зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулав.
  • Нийслэлийн хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага, аж ахуйн нэгжийг болон шилдэг 10 өрхийг шалгаруулав.
  • Нийслэлийн хэмжээнд 1386 иргэнийг байнгын ажлын байранд зуучилж 9362 иргэн, оюутныг цагийн ажилд орууллаа.
  • Нийслэлчүүддээ зориулж “УЛААНБААТАРЫН МӨНГӨН ШӨНӨ- БАЯРЫН МИШЭЭЛ 2021” баярын арга хэмжээг зохион байгууллаа.
  • Нийслэл хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Хөдөлмөрийн аварга”-уудаа тодруулж, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчдад түрээслээд-өмчлөх хэлбэрийн орон сууцны батламж гардуулав.
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2021 оноос албан бичгийг цахимаар солилцох боломжийг бүрдүүлэв.
  • Архивын Ерөнхий газраас Нийслэлийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй 6 баримтад “Хосгүй үнэт баримтын гэрчилгээ” олгов.
  • Дэлхий нийтийг хамарсан коронавирус халдвар (COVID-19)-ын цар тахал тархсан онцгой нөхцөл байдлаас шалтгаалан нийслэлийн төсвийн орлогын тодорхой нэр төрлүүд тасарч, 2020 онд санхүүжихээр батлагдсан төсөл, арга хэмжээг бүрэн санхүүжүүлэх боломжгүй болсон тул Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тодотголын төслийг боловсруулж “Нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” II-02/06 дугаар тогтоолоор батлууллаа.
  • Нийслэлд 2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 176.4 тэрбум төгрөгийн 138 төсөл, арга хэмжээ, Нийслэлийн 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 17.9 тэрбум төгрөгийн 245 төсөл, арга хэмжээ, Монгол Улсын 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 110.9 тэрбум төгрөгийн 222 төсөл, арга хэмжээ, нийт 305.2 тэрбум төгрөгийн 605 төсөл, арга хэмжээний хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа.
  • Тайлант хугацаанд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 291 захирамжийн төсөл боловсруулан батлуулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллалаа. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтын төслийг боловсруулж, НИТХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн “Нийслэлийн 2021 оны төсөв батлах тухай” 02/11 дүгээр тогтоолоор батлуулав.
  • “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр” болон “Цахим засаглал” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны 683 байгууллагын 1083 хэрэглэгч Тоон гарын үсэгт холбогдов.
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2021 онд албан бичгийг цахимаар солилцох бүрэн боломжтой болсон бөгөөд Ковид-19 халдварт өвчин тархсан энэ үед биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн Архивын газрын онлайн лавлагааны системийг төрийн байгууллагын Е-mongolia.mn, албан хэрэг хөтлөлтийн “еDoc” системийг хувийн хэвшлийн smartoffice.mn системтэй тус тус холбож, мэдээллийг онлайнаар солилцох боломжийг бүрдүүлэв. Ингэснээр 100 хоногт хувийн хэвшлийн 287 байгууллага 4943 албан бичгийг тоон гарын үсгээр баталгаажуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад илгээсэн байна. Мөн “Хотын засаглал сайжруулах төсөл”-ийн хүрээнд дүүргүүдэд гэрэгэ киоск, гэрэгэ постыг суурилуулан ажилласнаар иргэд төрийн үйлчилгээний шимтгэл төлөх үйл ажиллагааг хөнгөвчиллөө.
  • Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг шуурхай, ил тод, үр дүнтэй зохион байгуулах боломж бүрдүүлж E-mongolia цахим системээр хүлээн авч судлан шийдвэрлэх удирдамж, арга зүйг нийслэл Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас батлуулан мөрдүүлээд 422 барилга, обьектыг ашиглалтад оруулах комиссын ажлыг зохион байгуулав.
Нийтэлсэн: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Categories
мэдээ улс-төр

ТББХ: Хууль тогтоомжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж шинэчлэх ажлыг хэрэгжүүлж байна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр (2021.02.03) хэвлэлийн хурал хийж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Сүхбаатар нар оролцов.

Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирснийг Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан мэдээллийнхээ эхэнд онцлов.

Байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тоон үзүүлэлт

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:

Намрын чуулганы хугацаанд тус Байнгын хороо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлуулсан нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэхэд чиглэсэн чухал алхам болсон. Хуулийн шинэлэг зохицуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Өмнөх хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны чөлөөт цагт Хурлын тэргүүлэгчид нь Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан буруу жишгийг шинэ хуулиар халж, Хурал нь асуудлаа бүрэн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хамтын удирдлагын байгууллага байх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн итгэлийг алдсан хариуцлагагүй төлөөлөгчийг эгүүлэн татах, нэгдмэл хариуцлагатай, улс төрийн шинэ соёл нэвтрүүлэх, орон нутгийн санхүү, эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлж өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засгийн орчин бүрдүүлэх зэрэг олон шинэ зохицуулалтыг тусгасан. Мөн орон нутгийн бие даасан байдлыг хангах хүрээнд өөрийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор иргэдийн шууд удирдлагын хэлбэр болох иргэдийн нийтийн Хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг тусгайлан зохицуулахын сацуугаар бусад хэлбэр (иргэдийн санаачлах эрх, орон нутгийн санал асуулга зэрэг)-ийг хуульчилж өгсөн.

Орон нутгийн өмчийн эрх зүйн үндсийг тодорхой болгож, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх зарчим, төрийн өмчийн удирдлагыг хуулиар тодорхойлсон хязгаарын хүрээнд хэрэгжүүлэх журам болон орон нутгийн өмчид тавих хяналтыг тодорхой болгосон. Түүнчлэн улстөржилтийг арилгах шаардлагын үүднээс Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд аливаа улс төрийн намын бүлэг, эвсэл байгуулж ажиллахыг хориглосон.

Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх зарчим, журмыг шинээр зохицуулсан бөгөөд үүнтэй уялдаатайгаар нэгж байгуулахад харгалзах үзүүлэлтүүдийг шинээр тодорхойлж, нэгжийг өөрчлөх асуудлыг нэг бүрчлэн шийдвэрлэх зохицуулалтыг бий болгож, нэгжийг өөрчлөх асуудлыг голлон боловсруулж, зохион байгуулах байгууллага нь Засгийн газар байхаар тусгасан. Харин иргэдээс саналыг нь авах ажлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулах үүрэг хүлээх бөгөөд санал авах, үр дүнг тооцох журмыг Улсын Их Хурал тогтооно. Нэгжийг өөрчлөх асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн саналд үндэслэх, Засгийн газар санаачлах үндэслэлийг хуулиар тодорхойлсон гэдгийг хэллээ.

Намрын чуулганы хугацаанд Байнгын хорооноос хэлэлцүүлж батлуулсан бас нэг гол хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль юм. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 2019 онд орсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулгатай нийцүүлж, Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацаа, иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалт, сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болгосон байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Уугуул иргэн байх нийтлэг шаардлагаас гадна ял эдэлж байгаа, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглосон зохицуулалтыг хуульчилсан.

Мөн нэр дэвшигч нь Авлигатай тэмцэх газарт нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах бөгөөд уг мэдүүлгийг сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс эхлэн тус газар нь өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэй байршуулах зохицуулалтыг хуульчилсан өгсөн. Энэ нь сонгогч тухайн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын талаарх мэдээлэлтэй нээлттэй танилцах боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой зохицуулалт болсон.

Хуулийн хамгийн чухал зохицуулалтын нэг нь сонгуулийн санал хураалт дууссаны дараа бүх сонгуулийн хэсэгт хяналтын тооллогыг 100 хувь гар аргаар хийх бөгөөд гараар тоолох хяналтын тооллогын үеэр хэвлэл мэдээллийг байгууллагын төлөөлөл болон ажиглагчдыг байлцуулах юм. Түүнчлэн нэг хүн сонгуулийн өөр хэсгүүдэд санал өгдөг гэх хардлагыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг хийхээр зохицуулсан талаар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна.” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсаныг Улсын Их Хурал 2020 оны наймдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.” гэж; Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.” гэж тус тус өөрчилсөнтэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулжээ.

Мөн “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай”, “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай”, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх, нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулж, хэлэлцүүлж батлуулжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, томилох тухай, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанааар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн байна.

Харьяа байгууллагын тайлан, хяналт, шалгалтын ажлын талаар:

Байнгын хороо тайлант хугацаанд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд нийцүүлэх талаар албан бичгээр Засгийн газарт чиглэл өгч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 51 тоот захирамжаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны нэгдүгээр сар хүртэл ажиллаж, таван чиглэлээр санал, дүгнэлт боловсруулж, Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Зохион байгуулсан хэлэлцүүлэг, уулзалтын талаар:

Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, санал бодлыг сонсох, үүрэг чиглэл өгөх талаар тайлант хугацаанд тодорхой арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хороо болон Нутгийн удирдлагын дэд хорооноос Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр эрдэмтэн судлаачдын хүрээнд, 2020 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дарга болон Хурлын төлөөлөгчдийн дунд цахим хэлбэрээр зохион байгуулжээ.

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороодтой хамтран Төрийн албаны шинэтгэлийн үйл явц, хуулийн хэрэгжилттэй танилцаж, Төрийн албаны салбар зөвлөлийн цахим хуралд оролцон санал солилцож, үүрэг чиглэл өгсөн байна. Мөн намрын чуулганы хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл болон Олон улсын байгууллагаас хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн удирдлагуудтай албан уулзалтуудыг шат дараатай зохион байгуулж, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож ажиллажээ.

Түүнчлэн ОХУ, Канад, АНУ, Япон, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нартай цахим уулзалт хийж, Монгол Улсад вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар албан ёсны хүсэлтээ уламжилжээ. Улаанбаатар хот, 21 аймагт хорио цээрийн голомт, эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагч болох 20 мянга гаруй хүний эрүүл мэндэд анхаарах, эхний ээлжинд вакцинд хамруулах шаардлагатай гэж үзэж буйгаа энэ үеэр илэрхийлсэн талаар Байнгын хорооны дарга сэтгүүлчдэд мэдээлэв.

Байнгын хороо “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын дагуу Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байгааг нэмж дурдав.

Хэвлэлийн хурлын төгсгөлд Байнгын хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

1500 орчим СӨХ-нд халдваргүйтгэлийн бодис тарааж, зааварчилгаа, сургалт өгч байна

“Ковид-19” цар тахлын үед хаалганы бариул, шат, лифтний хаалга, товчлуур зэргээр халдвар дамжих өндөр эрсдэлтэй. Тиймээс ДЭМБ эдгээр гадаргууг зориулалтын Клорцепт-17 бодисоор ариутгаж, халдваргүйжүүлэхийг зөвлөдөг.

Улаанбаатар хотод Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлд гишүүнчлэлтэй 1500 орчим СӨХ байдаг. Мөн “Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв”, “Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо” ТББ-уудад бүртгэлтэй СӨХ-дын дунд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэх, заавар зөвлөмжийг дадал болгох зорилготой нэг сарын болзолт уралдааныг энэ сарын 6-наас зарлаж, түүнээс өмнө Клорцепт-17 бодисыг 1200 СӨХ-нд олгохоор боллоо.

Энэ хүрээнд шаардлагатай санхүүжилт болох 53.5 сая төгрөгийг Улаанбаатарын хотын Захирагчийн ажлын албанаас шийдвэрлэж, СӨХ-дод ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн 13 байгууллагын 53 ажилтан сургалт, зааварчилгаа өгч байна. Ийнхүү өргөн хүрээтэй аяныг зохион байгуулснаар алдаг оног, зохион байгуулалтгүй хийгддэг цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийг тогтмолжуулан, хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих нөхцөлийг бүрдүүлж, хамтын уялдаа холбоог сайжруулах үр дүнтэй юм.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЗАА-ны холбогдох мэргэжилтний 91992229 дугаарт хандаж болох аж.

Нийслэлийн Захирагчийн ажлын алба

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Хоёрдугаар сарын 3-ны 20:00 цагаас 4-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө бүх нутгаар цас орохгүй. Өдөртөө Хангайн нурууны хойд хэсэг, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Орхон-Сэлэнгэ, Туул, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

2021 оны хоёрдугаар сарын 5-9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шууна. Салхи 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар, 8-нд Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

6-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн.

Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Арьс ширний үйлдвэрт нэмж 18 тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээллээр27 хүнээс нэмж халдвар илэрснийг мэдээлсэн.

Үүнээс хойш 18 шинэ тохиолдол батлагдсан байна. Тодруулбал “Монгол шир” арьс ширний үйлдвэрт 18 халдварын шинэ тохиолдол илэрлээ.

Тухайн хүмүүсийн ойрын хавьтлыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, өөрийгөө хамгаалахыг анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

ГХЯ-наас Мьянмарын асуудлаар мэдэгдэл гаргалаа

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч дараах нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд “Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр онц байдал зарлаж, ардчиллын төлөөх үйл явцыг тасалдуулж болзошгүй нөхцөл байдал үүсч буйд сэтгэл зовниж байна. Монгол Улс Мьянмар дахь ардчиллын төлөөх үйл явцыг тууштай дэмжиж ирсэн. Мьянмар дахь ардчилсан улс төрийн тогтолцоог аль болох ойрын хугацаанд сэргээнэ хэмээн найдаж байна” гэжээ.

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад 2020 оны 11 дүгээр сарын сонгуулийн үр дүнгээс шалтгаалан тус улсын удирдагчид, цэргийнхний хооронд сүүлийн саруудад хурцадмал байдалтай үүссэн. Тодруулбал Аун Сан Су Чи-гийн тэргүүлдэг “Ардчиллын төлөө үндэсний лиг” нам сонгуульд ялалт байгуулан парламентын 476 суудлын 396-г авч дахин таван жил эрх барихаар болсон. Харин цэргийнхний дэмждэг “Эв нэгдэл, хөгжлийн холбоо” нам 33 суудал авсан юм. Улмаар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй цэргийнхэн төрийн эргэлт хийж, улсаа хяналтдаа аваад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК 17:30 цагаас хуралдаж, хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцэнэ

УОК 17:30 цагаас хуралдахаар товложээ. Хуралдаанаар хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцэх аж.

УОК-ын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хөл хориог энэ сарын 6-21-ны хооронд 16 хоногоор тогтоох шаардлагатай гэж үзсэн юм.

Хэрэв хөл хориог сунгахгүй бол хавар эмнэлгүүд ачааллаа даах эрсдэлтэй гэж үзэж буй.

Харин УОК, НОК-ын удирдлагууд хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа гэх мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БЗД-ийн “Парк Саят” хотхоны 823 дугаар байрны нэгдүгээр орцонд хөл хорио тогтоожээ

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос 26 дугаар хорооны Парк Саят хотхоны 823 дугаар байрны 1 дүгээр орцонд хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа.

Мөн 2-р хороо 5-р хэсэг 9-244 71-р дэлгүүрийн доор байрлах нийтийн байрыг өглөө 06:00 цагт хамгаалалтад авлаа.

Тухайн хамгаалалтад авсан байр, орцны оршин суугчдыг шинжилгээнд хамруулахаар баг гарган ажиллаж байна.

Тиймээс тусгай чиг үүргийн албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг биелүүлэхийг хүсье гэж дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Хот бүхлээрээ стандарттай болоход Монголын нийслэл хөгжлийн шинэ шатанд гарна

Шинээр компани байгуулан биз­­нес хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн 90 хувь нь таван жи­лийн дотор дампуурдаг гэсэн судалгаа байна. Энэ нь жижиг, дунд бизнесээ дэмждэггүй, хүнд сурталд идэгдсэн төрийн нүүр царайг харуулж байгаа хэрэг. Үйл ажиллагаа явуулах гэж маш олон зөвшөөрөл авдаг. Зөвхөн нэг зөвшөөрөл авах гэж дөрөв таван шат дамжлага дамждаг, бүх дамжлага нь “гар хараад” хөдөлдөггүй гэдгийг бизнес хийж байгаа хүмүүс бүгд мэднэ. Арай гэж зөвшөөрлүүдээ аваад ажиллаж эхэлтэл гэнэтийн шалгалтууд тасрахгүй, жаахан өө хайж дарамтална. Юм л бол “хаана, торгоно” гэж айлгана. Хаасаар ч, торгосоор ч ирсэн юм. Бизнесийн ийм орчин ковидод нэрвэгдээд сүйрэх дөхөж байна.

Харин хотын мээр Д.Сумъяабазарын хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаанаас стандарт гэдэг үг, ойлголт тод харагдах боллоо. Стандартыг нь тогтоож журамлаж өгчихөөд, тэрний биелэлтэд хяналт тавиад байхад л ажил аяндаа цэгцрээд ирдэг учиртай. Тоглолтын дүрэм тодорхой болж байна гэсэн үг. Бизнес эрхлэгч өөрийн салбарынхаа стандартыг мөрдөөд ажиллаад байхад ямар нэгэн дарамт шалгалтаас айж суухгүй болчихож байгаа юм. Яагаад гэхээр бүх зүйл ойлгомжтой учраас тэр. Харин стандартаа хангаагүй бол асуудал өөрөөр яригдана. Ийм л үйлчилгээ, ийм л хотыг бий болгоно гэж ажиллаж байгаад талархууштай юм. Төрдөө ч амар, бизнес эрхлэгчдэдээ ч ойлгомжтой тийм нэг амар хэрнээ ажил хийж болдог орчин нөхцөлийг бий болгоно гэсэн үг. Дэлхийн жишиг стандарт бол хөгжлийн үндэс суурь нь гэдэг. Тэгэхээр Хотын бүх зүйл стандарттай болоход Монголын нийслэл хөгжлийн шинэ шатанд гарна гэж ойлгож болно. Аюул осолгүй, амар тайван, аз жаргалтай Улаанбаатарыг бий болгохын тулд стандарт л ярих ёстой. “Нэг хот-нэг стандарт” гэсэн зорилттойгоор үдэн өнгөрсөн онд чамгүй олон ажил цэгцэлжээ. Гэх­дээ өнгөрсөн хугацаанд нийслэл хот маань стандартгүй байсан юм биш. Тухайлбал, Монгол Улсад 6390 гаруй стандарт барилга, хот байгуулалтын салбарт хүчин төгөлдөр мөрдөгддөг. Харин үүний­гээ мөрддөггүй байв. Учирнь стандартыг хэрэгжүүлэх удирдамж, арга зүйн баримт бичиггүй байж. Тиймээсхотын стандартыг жинхэнэ утгаар нь дагаж мөрдүүлэх баримт бичгийг “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийжээ. Энэ хүрээнд 22 нэр төрлийн 97 баримт бичиг боловсруулах аж.

Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар барилгын салбарын төлөөллүүдтэй уулзсан юм. Энэ үеэр Д.Сумъяабазар“Монгол Улсад бизнесийн салбар улирлын чанартай байдаг. Тиймээс жилийн зургаан сарын хугацаанд өрнөдөг барилга болон бусад салбарын үйл ажиллагааг маш зөв төлөвлөж дэмжих ёстой юм. Барилгын үйлдвэрлэл, хийцийн сал­бар хамгийн их ажлын байр бэлт­гэж, нэмүү өртөг шингээн, хотын хөгжлийг тодорхойлдог. Сая “Эрэл” группийн захирал Б.Эрдэнэбат “Барилгын үйлдвэрлэл, угсралтын комбинат сул зогсож байна” гэлээ. Уг нь ингэж яримааргүй байгаа юм. Энэ комбинат өдөр шөнөгүй ажиллаж байх ёстой.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хот төлөвлөлттэй холбоотой ужгирсан асуудал бэрхшээл тэр дундаа газар зохион байгуулалт, барилгын зөвшөөрөл дагасан шүүмжлэл их байдаг.Энэ бүхнийг цэгцлэхэд нийслэлийн удирдлага хатуу арга хэмжээ авч, ажиллана. Бид шударга ёсны үйл ажиллагааг үргэлжлүүлэн, авлига авдаггүй, төрийн захиргааны хүнд суртал гаргадаггүй хотын төлөө ажиллах болно” гэсэн юм.

Ийм нэг эрүүл стандарт тог­тоогоод ажиллаж эхэлбэл хаа хаанаа амар төдийгүй ажил урагш­тай байх юм. Хэн нэгэн даргаас хамааралгүй, стандартаас хамаа­ралтай болж хэвших эхлэл нь тавигдана гэсэн үг.

Хотын ажил гэдэг аж ахуйн ажил. Асуудал дуусахгүй. Одоогийн мээр маань харинасуудлыншийд­лийг тун ухаалаг гаргаж байгаа харагдах юм. Тэр өөрөө муйхарлан дайралгүй, мэргэжлийн хүмүүсийг урьж, үг зөвлөгөөг нь авч, харилцан санал солилцлож, дундаас нь даж­гүй шийдэл гаргаж байна. Тухайл­бал, хэдхэн хоногийн өмнө эдийн засагч Н.Энхбаяр, Ө.Ганзориг нар­тай цахим уулзалт хийж,цар тахлын үед нийслэлийн иргэдийн эрүүл мэндээс гадна хотын эдийн засгийг хэрхэн хамгаалах талаар ярилцсан. Д.Сумъяабазар “аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд халд­вар хамгааллын дэглэмээ сайн баримталбал цар тахлын энэ үед хатуу хөл хорио болон аливаа хязгаарлалт тогтоохгүйгээр хэвийн ажиллах бүрэн боломжтой. Энэ “COVID-19”-ийн дараахь эдийн засгийн хүндрэлд бас нэг “вакцин” болно” гэж саналаа хэлж, эдийн засагчид дэмжсэн байна. Тэдний харснаар өнгөрсөн хугацаанд Монгол Улсын санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлдог байгууллагууд ямар нэгэн дорвитой арга хэмжээ авч, шийдвэртэй алхам хийгээгүй. Зөвхөн зээлийн хүүг бууруулснаас өөрөөр эдийн засгийг дэмжих алхам хийхгүй байгаа. Энэ нь олон сараар хаалгаа барьж, хязгаарлалтад орсон бизнесийн байгууллагуудын нөхцөл байдал улам муудахад хүргэж буй ажээ.

Тэгэхээр Хотын мээрийн зүгээс цаашид аль болох хөл хорио, хяз­гаарлалтаас татгалзах бодлого барина гэсэн үг. Хөл хориог цуцлаад байгаа нь үүнтэй холбоотой. Хамаг ажил, үйлчилгээгээ таг хаагаад сууж байхаар халдвар хамгааллаа сайн бариад хэвийн горимоор ажиллах нь ажлын байр хадгалах, эдийн засаг сэргэх үндэс нь юм.

Хэрэв нийслэлд хөл хориог үргэлжлүүлээд байвал дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд 500 мянган ажлын байр эрсдэлд орох тооцоог салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтран гаргасан байна.Тиймээс хот эрсдэлийн зэргийг тооцож үзээд, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа ажээ.

“Хот бонд гаргана” гэж яригдсаар бай­гаа. Улаанбаатар хотын сан­хүү­гийн гарцыг тэлж, бие даасан бонд гаргах шийдлийн талаар эдийн засагчидтай мөн зөвлөлдсөн байна. Хот бонд гаргавал нийслэлийн 220 мянга гаруй аж ахуйн нэгжийг дэмжих боломж бүрдэх ажээ.

Стандарттай холбоотой нэг мэдээлэл эцэст нь хүргэе. Корона­вируст халдварын тохиолдол бүрт­гэгдэж, хөл хорио тогтоохүед нийс­лэл хотод нэгдсэн дата бааз бай­сангүй. Хор уршиг нь нийслэлийн альхэсэгт хэр түвшний хөлхорио тогтоож, ямар арга хэмжээ авах талаар төлөвлөгөө боловсруулахад мэдээлэлхангалтгүйбайв .Тиймээс Засаг дарга Нийслэлийн Инноваци технологийн газар бусад албатай хамтран нийслэлийн хэмжээнд мэдээллийнцогц дата баазүүсгэн ажиллажэхэлсэн байна.Бас л нэг стандарт юм.

О.ТУЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт 39 зочид буудлыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Засгийн газрын гишүүд цар тахлын тархалтын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцсан байна.

Тухайлбал, улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 27 байранд 1,715 хүн байна. Үүний 1,329 нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бол 386 нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд байна. Улаанбаатар хотын хэмжээнд 39 зочид буудлын 1,900 өрөөг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс