Categories
мэдээ цаг-үе

Чингэлтэй дүүрэг дэх зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана

Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зах худалдааны төвүүд маргааш буюу энэ сарын 5-ны өдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллахаар болжээ.

Уртасгасан цагийн хуваар энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу иргэдийн зорчих хөдөлгөөнийг сааруулах зорилгоор ийнхүү хуваарьт өөрчлөлт оруулсан байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П. Баянбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Саруул-Од нар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа зах, худалдааны төвийн удирдлагуудтай цахим хурал хийж, дараах хуваарийг гаргажээ.

д/д

Худалдаа, үйлчилгээний газрын нэр

Байршил

Нээх цаг

Хаах цаг

1

Шонхор худалдааны төв

11-р хороо, Дэнжийн мянга

05:00

18:00

2

Нарлаг Дэнж худалдааны төв

11-р хороо, Дэнжийн мянга

06:00

19:00

3

Амин хүнс худалдааны төв

11-р хороо, Дэнжийн мянга

05:00

18:00

4

Нарантуул 2 худалдааны төв

12-р хороо, Дэнжийн мянга

09:00

18:00

5

Содон Бөмбөгөр худалдааны төв

2-р хороо, Худалдааны гудамж

09:00

21:00

6

Алтжин Бөмбөгөр худалдааны төв

2-р хороо, Худалдааны гудамж

09:00

21:00

7

Юмт Бөмбөгөр худалдааны төв

2-р хороо, Худалдааны гудамж

09:00

21:00

Зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ QR кодоо уншуулан, халдвар хамгааллын зайг баримтлан үйлчлүүлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

МУГЖ, дуучин Т.Баясгалан онлайн тоглолт зохион байгуулна

Цагаагчин үхэр жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалангийн тоглолтыг Монголын үндэсний олон нийтийн телевизээр дамжуулахаар болжээ.

“Шилдэг уран бүтээл”-ийн тоглолт, ярилцлагыг үзэгч та бүхэн хоёрдугаар сарын 11-нд битүүний үдэш хүлээн авч үзээрэй.

Categories
гадаад мэдээ нийгэм цаг-үе

Азийн орнууд Цагаан сарын баярыг цуцлах шийдвэр гаргажээ

Ч.Биндэръяа

Дэлхий нийтэд цар тахал дэгдсэнээс хойш бүх нийтийн баяр ёслолын цар хүрээ хумигдах болсон. Удахгүй Монголын уламжлалт сар шинийн баяр тохиохтой холбогдуулан гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг Засгийн газраас анхааруулж байгаа билээ. БНХАУ ч ялгаагүй халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлэх үүднээс Цагаан сарын баярыг цуцлах хориг, шийдвэрүүдийг гаргаж байна. Учир нь Хятадад Цагаан сарын баяраар долоон хоног бүх нийтээрээ амарч, өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Баярын үеэр олон сая иргэд гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар хот хооронд зорчдог учир коронавируст цар тахлын халдвар идэвхжинэ гэж Хятадын эрх баригчид болгоомжилж, хэд хэдэн хязгаарлалт тогтоожээ.

Тухайлбал БНХАУ-д ажилладаг 300 сая орчим цагаач ажилчдыг хот, хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлах замаар гэртээ харихыг ньхоригложээ. Тэдгээр цагаач ажилчдад хөл хорио тогтоосон ч Засгийн газраас урамшуулал олгох бөгөөд гэр бүлээ хамгаалж, иргэний хариуцлагаа ухамсарлахыг уриалж байгаа юм.

Харин Шанхай хотод баярын үеэр ажлын байран дээрээ үлдэж буй хүмүүсийн утасны төлбөр болон эмчилгээний зардлыг төлөхөөр шийдвэрлэсэн бол Бээжингийн эрх баригчид компаниудадыг ажилчдаа илүү цагаар ажиллуулахыг уриалж, гэрийн үйлчлэгчдэд баярын урамшуулал болгож 60 орчим доллар олгоно гэж мэдэгджээ.

Өнгөрөгч долоо хоногт Хятадын Төрийн зөвлөлөөс хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр: “Бидний авч хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээнүүд цагаач ажилчдыг ажлын байран дээрээ сэтгэл амар үлдэх боломжоор бүрэн хангаж байгаа хэмээн найдаж байна” гэж албаныхан мэдэгджээ.

Томоохон хотуудад бага цалинтай хүнд хүчир ажил хийдэг олон сая цагаачдад уг шийдвэр хүндээр тусч байна.Хөл хорионоос шалтгаалан сүүлийн нэг жил гэртээ харьж чадаагүй нэгэн цагаач ажилтан 7 настай охиныхоо зургуудыг нийтлээд “Нийгэм үнэхээр харгис юм. Би охиноо үнэхээр их санаж байна. Гэхдээ миний хийж чадах зүйл байхгүй” гэж бичжээ.

Баярын үеэр хөдөө орон нутагт зорчиж байгаа иргэдээс хоёр долоо хоног хорио цээрийн дэглэм барьж, коронавирусийн шинжилгээний төлбөрийг өөрсдөө төлөхийгшаардаж байгаа аж. Мөн нийслэл Бээжин хот руу нэвтрэхийн тулд коронавирусийн шинжилгээ заавал өгсөн байхыг шаардаж байгаа юм. Өнгөрсөн жилийн Цагаан сар эхлэхээс хэдхэн цагийн өмнө Хятадын эрх баригчид орон даяар хөл хорио тогтоож, галт тэрэг, онгоцны хөдөлгөөнийг хязгаарлаж байжээ.

Харин Сингапурт олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлаж, парад болон цирк, төрөл бүрийн үзэсгэлэн гэх мэт үзвэрүүдийг дижитал хэлбэрээр хүргэхээр болжээ. Цагаан сарыг зөвхөн Хятадад тэмдэглэдэггүй бөгөөд Өмнөд Солонгос, Сингапур зэрэг Азийн хэд хэдэн улс орон, бусад улс орнуудад тэмдэглэдэг. Вьетнамд цагаан сарыг Tết, Төвдөд Лосар гэж нэрлэдэг байна.

Ч.Биндэръяа

Categories
мэдээ нийгэм

Ц.Оюунгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна


Ц.Оюунгэрэл “Энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болох учраас АН дотоод хагарлаа даруй шийдэж, сонгуульдаа бэлтгэх шаардлагатай байна. Ц.Туваан бол УИХ-ын гишүүн тиймээс төрийн ажлаа хийх хэрэгтэй

Categories
мэдээ цаг-үе

Замчид А.Гылымханыг ЗТХТ-ын даргад томилохыг эсэргүүцэж Л.Халтар сайдад шаардлага хүргүүлжээ

Замчид А.Гылымханыг ЗТХТ-ын даргад томилохыг
эсэргүүцэж Л.Халтар сайдад шаардлага хүргүүлжээ.

Баян-Өлгий аймгийн засаг дарга
асан А.Гылымхан, одоогийн засаг дарга Д.Баурыжан нар Улаанхус, Дэлүүн, Сагсай
сумдад шинээр баг байгуулахдаа Монгол Улсын Геодези зураг зүйн тухай хуулийн
11-р зүйлд заасан газар зүйн нэрийг нэрлэх, өөрчлөх, зөв бичих, хэрэглэх, түүнд
тавигдах шаардлагыг хангах талаарх заалтыг зөрчиж, шинээр байгуулсан багаа
улсын бүртгэлд Казах нэрээр оруулсан нь ШӨХТГ-ын шалгалтаар тогтоогдсон. Энэ нь
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар газар орны
нэр өөрчлөх” гэмт хэрэг юм. А.Гылымхан, Д.Баурыжан нарыг уг үйлдэлд нь
буруутган цагдаагийн байгууллагаас эрүүгийн хариуцлагад татан шалгаж байна. Энэ
бол А.Гылымхантай холбоотой хамгийн сүүлийн мэдээлэл. Үүнээс өмнө түүнтэй
холбоотой хэд, хэдэн ноцтой мэдээлэл баримтаар хэвлэлүүдэд гарч байв.
Тодруулбал, Баян-Өлгийд улсын төсвийн хөрөнгөөр тавигдсан бүхий л зам, барилгын
тендерийн ажлыг А.Гылымхан, УИХ-ын гишүүн Х.Баделхан нар авч өөрсдийн хувийн
компаниараа хийж гүйцэтгэсэн байдаг. А.Гылымхан, Х.Баделхан нарын хувьд нэг
удмын ойрын хамаатнууд юм.

Тэд
өөрсдийн хувийн компаниар улсын ажлыг гүйцэтгэж төсвийг нь хувааж авдаг хармаа
нэгтэй ах дүүсээс гадна эрх ашгийг маш их зөрчилтэй. Тухайлбал, А.Гылымхан,
Х.Баделхан нар Баян-Өлгий аймгийн төрийн албыг төрлийн алба болгож өөрийн ах,
дүү хамаатан садан, үр хүүхдээ бүхий л хариуцлагатай албан тушаалд томилуулсан
гэж нутгийнхан нь шүүмжилдэг. А.Гылымханы хувьд Х.Баделханы дэмжлэгээр
Баян-Өлгийн ЗДТГ-д удирдах албан тушаалтнаас эхлээд Засаг даргаар хүртэл
ажиллаж байсан түүхтэй. Одоо тус аймгийн МАН-ын даргаар ажилладаг. 2016, 2020
оны УИХ-ын сонгуульд Баян-Өлгийд нэр дэвшин өрсөлдсөн ч нутгийнхан түүнийг
хоёронтоо сонгоогүй юм.

ЗАМЧИД: А.ГЫЛЫМХАНЫГ ТОМИЛБОЛ ШАТ ДАРААЛСАН АРГА ХЭМЖЭЭГ
АВЧ ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛНЭ- УИХ-ын сонгуульд ялагдаж, аймгийн Засаг даргын албан
тушаалаасаа буусан тэрбээр энэ удаа “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын даргын
албан тушаалд очихоор зүтгэж байгаа аж. Түүнийг УИХ-ын гишүүн Х.Баделхан ах нь
зүтгүүлж байгаа гэж эх сурвалж мэдээлэв. Гэхдээ замын салбарынхан болон энэ
чиглэлд үйл ажиллагаа явуулдаг аж, ахуй нэгж, компани, төрийн болон төрийн бус
байгууллагууд түүнийг уг албан тушаалд томилохыг эсэргүүцэж Зам тээврийн
хөгжлийн сайд Л.Халтарт шаардлага хүртэл хүргүүлжээ. Учир нь А.Гылымханыг
мэргэжлийн бусаас гадна эрх ашгийн зөрчилтэй гэж үзсэн байна. Замын салбарынхны
шаардлагад “Мэргэжлийн агентлаг, мэргэжлийн компаниудыг мэргэжлийн бус хүнээр
удирдуулах нь авто замын засвар арчлалтын ажлын чанарт сөргөөр нөлөөлж, зам
хэрэглэгч, татвар төлөгчдийн өнөөгийн шаардлагад нийцэхгүй байдалд хүргэх нэг
шалтгаан болж байна. “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын дүрмэнд заасан
мэргэжлийн үндсэн чиг үүргээс нь гажуудуулахад шууд нөлөөлөх мэргэжлийн бус хүн
томилох гэж байгаа нь туйлын харалган бодлого юм. Авто замын салбарт огт
ажиллаж байгаагүй, авто замын талаар огтхон ч дадлага туршлагагүй мэргэжлийн
бус хүнээр улс төрийн томилгоо нэрийдлээр удирдуулахаар, Төрийн бодлого,
зохицуулалтын газар шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд
дээрхи шийдвэрийг эрс эсэргүүцэж байна.

No description available.

No description available.

No description available.

Ийм шийдвэр гаргах үйл ажиллагаанд сайд
таныг оролцоогүй гэдэгт итгэж байна. Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн
асуудал эрхэлсэн, мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгуулага болох “Зам,
тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлыг авто замын салбарт ажиллаж байсан
мэргэжлийн ур чадвартай, салбарт хүлээн зөвшөөрөгдсөн байх зарчмыг хангасан
хүнээр удирдуулах зайлшгүй шаардлагатай. Бидний хүсэлтийг хүлээн авч
шийдвэрлээгүй тохиолдолд дараа, дараагийн шат дараалсан арга хэмжээг авч
эсэргүүцэл илэрхийлэхээ мэдэгдье” гэжээ. Ямартай ч түүнийг замын салбарынхан
хүлээн зөвшөөрөхгүй хэмээн эсэргүүцэж байгаа аж. Харин Л.Халтар сайд ямар
шийдвэр гаргах нь анхаарал татаж байна. Үүнээс гадна А.Гылымханыг уг албан
тушаалд зүтгүүлж буй Х.Баделхан нь “Жол” гэх замын компанитай. Тэгэхээр дүүгээ
“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын даргын албан тушаалд томилуулж дээрх
компаниараа дахин улсын тендерийг хамах нь уу гэх хардлага ч зарим хүнд бий аж.
Энэ хүнийг Баян-Өлгийнхөн дахин Засаг даргаараа томилоогүй нь түүний болж,
бүтэхгүй намтар, хувийн эрх ашиг, хэт их шунал, орон нутгаа хөгжүүлж чадалгүй
ах, дүүгээ албан тушаалд томилсон болон хууль бус үйлдэл хийж явдаг зэрэгтэй нь
холбоотой гэж нутгийнхан нь ярьдаг юм.

Эх сурвалж. Isee.mn

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүний эхэсийн бэлдмэл коронавирусийн эсрэг үйлчилгээтэй нь батлагджээ

Солонгосын “Green Cross Wellbeing” корпораци Чунбукын анагаах ухааны их сургуультай хамтран бүтээсэн хүний эхэсийн бэлдмэл нь шинэ коронавирусийн эсрэг үйлчилгээтэй нь тогтоогджээ. Тодруулбал, тус хоёр газрын хамтран бүтээсэн хүний эхэсийн гидролизат бэлдмэл ЛАЕННЕК-ийг судалж үзэхэд, тус бэлдмэл нь анти-оксидант болон үрэвслийн цитокинүүдийн ялгаралыг дарангуйлах үйлчилгээтэй нь олон судалгаагаар батлагдсан байна.

Ингэхдээ судалгааны багийнхан Африкийн ногоон сармагчинг сонгож авч туршилт хийжээ. Тус сармагчин нь хүний амьсгалын замын эрхтний бүтэцтэй хамгийн ойр тул сонгож, бөөрний веро эсүүдийг ялган зохиомлоор коронавирусийн халдвараар халдварлуулсан байна.

Улмаар сармагчингуудыг хоёр бүлэг болгон хувааж, нэг бүлэгт нь ЛАЕННЕК тарилгыг 4 мл-ээр 2 хоногийн зайтай венийн судсанд нийт 4 удаа тарьжээ. Ингэхэд халдвар авсан 4 дэх өдрөөс эхлэн халуун бууруулах нөлөө гарч эхэлсэн байна. Мөн 6 дахь өдрөөс эхлэн хамрын угаалга дахь вирусийн хэмжээ мэдэгдэхүйц буурсан аж.

Энэ талаар “Green Cross Wellbeing” корпорацийн захирал Хан-Хи Жун “ЛАЕННЕК нь вирусийн халдварын үед эсийн гэмтлээс шалтгаалсан үрэвслийн эсрэг болон дархлаа дэмжих хавсарсан үйлчилгээтэйг энэ судалгаа дахин нотолсон” гэсэн байна.

Тус бүтээгдэхүүнийг Монгол Улсад “Ди Жи Би” эм ханган нийлүүлэх байгууллага нь оруулж ирдэг юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/Laennec.mn

Эх сурвалж: https://news.mt.co.kr/mtview.php?no=2020051310481580375

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн өрх бүрд нэг сая төгрөг олгох санал гаргажээ

Өмнөговь аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс цар тахлын нөлөөгөөр үүсч байгаа иргэдийн эдийн засгийн хүндрэл, өвөлжилт хаваржилтын цаг үеийн байдал, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэрэг тодорхой шалтгаануудад үндэслэн өрх бүрт нэг сая төгрөг олгох санал гаргажээ. Тус бүлгийн удирдлагууд саналаа аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 11867 хүнд PCR шинжилгээ хийжээ

Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 11867 хүнд коронавирусийн тандалт, илрүүлгийн шинжилгээ хийсэн байна.

Үүнд шинжилгээний 30 төв, тандалтын 10 баг ажилласан бөгөөд 417 ажилтан, албан хаагчид ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Зайнаас золголт хийх 5 боломж

Сар шинийн өдрүүдээр хатуу хөл хорио тогтоох шийдвэр гараад байгаа энэ жилийн хувьд та бид гэр бүлийнхэнтэйгээ биечлэн золголт хийлгүй, улс даяараа гэртээ, золголтоо зайнаас хийсэн нэгэн өвөрмөц цагаан сарыг угтах гэж байна. Тэр ч утгаараа манай улсад энэ жил “Дижиталаар золгосон Дижитал цагаан сар” тохиож буй. Дижиталаар золголт хэрхэн хийх вэ гэж үү? Танд хамгийн хялбараар хийж болох энгийн бөгөөд үр дүнтэй “Дижитал золголт”-ын аргуудыг санал болгоё.

ДИЖИТАЛ ЗОЛГОЛТ ХИЙХЭД ТОХИРОМЖТОЙ АППЛИКЭЙШНҮҮД

Технологийн хөгжлийн ачаар бид одоо дэлхийн хаанаас ч гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хүссэн үедээ дуудлага хийн дүрсээ харан ярилцах боломжтой болсон цаг үед амьдарч байна. Тиймээс энэ жилийн цагаан сараар очин золгож чадахгүй нь гэж санаа зоволгүй халаасанд багтдаг жижигхэн төхөөрөмж болох гар утсаараа золголтоо шийдэх бүрэн боломж бий.

Фэйсбүүк мессэнжэр

Хүн бүр фэйсбүүк хаягтай болсон энэ үед видео дуудлага хийх хамгийн түгээмэл бас хялбар арга бол Фэйсбүүкийн мессэнжэр чатны аппликэйшн юм. Нэг дор 8 хүн дүрсээ харан видео дуудлага хийх боломжтой.

Инстаграм чат

Түлхүү залуусын хэрэглээ болсон Инстаграм нь мөн л нэг дор олуулаа холбогдож, аудио болон видео дуудлага хийх боломжийг олгоно. Магадгүй фэйсбүүк мессэнжэрээс дүрсний чанар болон нэмэлт функцуудээрээ илүү гэдгээр нь уг платформыг сонгож болох юм.

Viber

Хэрэв та чатны аюулгүй байдалд, чатаар харьцаж буй мэдээлэл алдагдахаас эмээдэг бол аюулгүй байдлаараа хэрэглэгчдийн өндөр үнэлгээг авсаар ирсэн энэхүү аппликэйшнийг хэрэглэхийг санал болгоё. Мөн л олуулаа холбогдох боломжтой.

Zoom

Найз нөхдөөрөө, гэр бүл хамаатан саднуудаараа бүгд энд тэндээс холбогдон олуулаа онлайнаар бие биенийхээ амар мэндийг эрж дижиталаар золгох гэж байна уу? Тэгвэл хэрэглээгээрээ тэргүүлж буй Zoom аппликэйшнийг ашиглаарай. Нэг дор 100 хүн холбогдох боломжтой тул байгууллага, хамт олны золгоонд ч хамгийн тохиромжтой.

SocialPay

Дээрх аппликэйшнүүд шиг видео дуудлага хийх зориулалтгүй ч, мөн эдгээр аппликэйшнд байдаггүй чухал тохиргоо зөвхөн SocialPay-д байдаг нь ямар ч шимтгэлгүйгээр гэр бүлийнхэн рүүгээ Дижиталаар золголтын мөнгөн бэлэг барьж, амар мэндийг нь асуух Бэлэг үйлчилгээ юм. Олон оронтой дансны дугаарыг халж, хүлээн авах хүнийхээ утасны дугаарыг оруулаад л мөнгөн дүнгээ бичээд илгээх товчийг дарснаар хормын төдийд гүйлгээ хийгддэгээрээ хамгийн хялбар, хамгийн хурдан гэх өндөр үнэлгээг хэрэглэгчдээсээ авсан аппликэйшн. Биеэр очин золгож чадахгүй ч аав, ээж, ахмад настнаа хүндлэн золголтын мөнгө шилжүүлэхээр зэхэж байгаа бол энэхүү аппликэйнийг зөвлөж байна.



Categories
мэдээ нийгэм

Болзолт уралдаанд шалгарсан СӨХ-г нийслэлээс дэмжиж ажиллана

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өглөө.

Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт үүссэн ил задгай хог хаягдлыг цэвэрлэхэд бусад дүүрэг болон зарим хувийн хэвшлийн ТҮК-ийн хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулж, ачилт хийсэн байна.

Баянзүрх дүүрэгт тохижилт үйлчилгээний дөрвөн компани ажилладаг бөгөөд нэгт нь коронавируст халдварын тохиолдол илэрсэн учраас, тухайн байгууллагын ажилтнууд тусгаарлалтад орж, үйл ажиллагаа нь доголдох эрсдэл үүсээд байсан юм. Тиймээс тухайн компанийн хариуцсан нутаг дэвсгэрт ил задгай хог хаягдал үүсэх, хуримтлагдах нөхцөл байдал үүссэн. Захирагчийн ажлын албанаас хог тээврийн мэргэжлийн зургаан байгууллагаар үүссэн хог хаягдлыг бүрэн цэвэрлүүлжээ.

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн тушаалаар тухайн жилд зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийг баталдаг. Энэ дагуу сар шинийн баяраас өмнө их цэвэрлэгээний ажлыг эхлүүлнэ гэдгийг Захирагчийн ажлын албаны ХХУЗХ-ийн дарга С.Аригуун хэллээ. Цар тахлын үе учраас энэ ажилд иргэд, олон нийтийг оролцуулахгүй, харин тохижилт, үйлчилгээний мэргэжлийн байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох юм. Мөн хог ачилтын давтамжийг нэмэгдүүлж ажиллана.

Түүнчлэн “Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв”, “Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо” ТББ-уудад бүртгэлтэй СӨХ-дын дунд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэх, заавар зөвлөмжийг дадал болгох зорилготой нэг сарын болзолт уралдааныг Захирагчийн ажлын албанаас зарласан. Энэхүү болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийг мэдээллийн үеэр танилцууллаа.

Нийт 17 шалгуур үзүүлэлт бүхий уг уралдааны дүнг үндэслэн байр эзлүүлнэ. Эхний 20 байранд орсон СӨХ-г өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм. Түүнчлэн тэдгээрийг Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтын судалгаанд хамруулж дээвэр, фасад, лифт засварлахад дэмжлэг үзүүлнэ.

Нийтийн эзэмшлийн болон тоглоомын талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шинээр бий болгох, засварлахад ажилд нь дэмжлэг үзүүлэх юм.

Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс 11 СӨХ-нд халуун хэмжигч бэлэглэнэ. Монголын халдваргүйтгэл, шавьж мэрэгчидтэй тэмцэх холбооноос есөн СӨХ-ны хариуцсан байруудад нэг удаа үнэ төлбөргүй ариутгал халдваргүйжүүлэлт хийж өгнө.

Болзолт уралдаантай холбоотойгоор СӨХ-дод ариутгал, халдваргүйжүүлэлт хийх сургалт, мэдээлэл арга зүйн зөвлөгөөг Захирагчийн ажлын албанаас өгч эхэлсэн байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс