Аргын тооллын хоёрдугаар сарын 5, Сугар гариг. Билгийн тооллын 23, Хонгорцог одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 8:14 цагт мандан, 17:58 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Month: February 2021
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуурын хотгор, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
Өдрийн сонины тэргүүн нүүрт “Шинэтгэлийн гарц”
судалгааны хүрээлэнгийн
захирал, эдийн засгийн
шинжлэх ухааны доктор
Д.Амгалан “Төсөвт тодотгол хийх
зайлшгүй шаардлагатай” гэв нийтлэлийг I- II нүүрнээс уншаарай.
ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, инженер
Ж.Золжаргал “Оюу толгойн төсөлд
Монголын талыг
төлөөлөх мэргэжлийн
удирдлагатай болгож,
үйл ажиллагаанд нь
оролцож, хянадаг
болгоё” хэмээв.
Хүний гавьяат эмч, хамба
лам Д. Нацагдорж “Шинэ жил гарч байгаа учраас
монголчууд нийтээр сайн ерөөл талбих хэрэгтэй” гэлээ.
“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Монголын улс төрд юу өрнөж байна вэ?” хэмээн өгүүллээ.
Эрхзүйч
М. Оюунхорол “Коронавирусийн
халдвартай иргэнийг ялгаварлан
гадуурхсан иргэн, ААН эрүүгийн
хариуцлага хүлээх хуулийн заалттай” хэмээв.
Баримт, үйл явдлын VII нүүрт Өмгөөлөгч
А.Цэндзаяа “Өнгөрсөн дөрвөн
жилийн хугацаанд 360 хүүхэд
хүчирхийлэх гэмт хэргийн
хохирогч болсон” гэв
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу
. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ
ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монгол Улсын иргэдэд зориулан тус улсын их, дээд сургуульд 4-6 жил үнэгүй суралцах 500 тэтгэлэгт хуваарийг гаргадаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ адил төвшний тэтгэлэг авч буй дэлхийн орнуудтай харьцуулахад манай улс нэгдүгээрт жагсдаг юм. ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар 2012 оноос эхлэн дээрх 500 хуваарийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын нутаг дэвсгэрт БШУЯ-тай хамтран зохион байгуулж байна.
Энэ жил цар тахлын нөхцөл байдлыг харгалзан шалгаруулалт зөвхөн цахимаар явагдаж байгаа бөгөөд http://education-in-russia.com сайтаар бүртгүүлэх юм. Уг бүртгэлийн нэгдсэн систем 2021 оны хоёрдугаар сарын 20-нд автоматаар хаагдах ба монгол элсэгч нар амжиж бүртгүүлснээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тэргүүлэх их, дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ бакалавр, магистр, докторантур болон ординатурт суралцах боломжтой юм.
Тавигдах ерөнхий шаардлага:
Бакалаврын сургалтанд горилогчид:
-Дунд сургууль төгсөгчид: аттестатын дүн “A”, “B” дүнтэй байх (мэргэжлийн бус чиглэлээр бол 2 “C” дүнг зөвшөөрнө)
-1, 2-р курсын оюутнууд: Голч оноо 2,8-аас доошгүй байх
Магистр, аспирантурын сургалтанд горилогчид:
-Голч оноо 2,8-аас доошгүй байх
Сонгон шалгаруулалт нь дараахь 2 үе шаттай явагдана:
Нэгдүгээр үе шат: Оросын шинжлэх ухаан соёлын төв буюу РЦНК-с доорхи дарааллаар зохион байгуулагдана.
Баримт бичгийн шалгаруулалт. Үүнд оролцохын тулд EDU.RS.GOV.RU сайтанд бүртүүлж, холбогдох баримт бичгүүдээ хавсаргана (1сарын 20-ноос 2 сарын 20-ны 00:00 цаг хүртэл).
Мэргэжлийн чиглэлийн шалгалтууд
Шалгалтанд тэнцсэн элсэгчдийн баримт бичгийн бүрдүүлэлт
Хоёрдугаар үе шат: ОХУ-ын Боловсролын яам, Россотрудничество агентлаг болон их дээд сургуулиуд нь РЦНК-с ирүүлсэн материалуудыг үзэж, танилцсанаар элсэгчдийн их сургуулиуд дахь хуваарьлалтыг хийнэ.
Эх сурвалж: edurussia.mn
Сүүлийн 20 жилийн хугацаанд Францад хүн амины хэргийн тоо 91%-иар өсөн өмнө байгаагүй түвшинд хүрсний тус улсын Дотоод хэргийн яамны мэдээнээс иш татан Le Figaro сонин мэдээлжээ.
Өнгөрсөн онд Францад 4472 аллага бүртгэгдсэн нь сүүлийн 20 жилийн үзүүлэлтийг 91%-тар нэмэгдүүлсэн гэж үзэхэд хүргэлээ. Тухайлбал, 2020 онд 2338 аллага бүртгэгдсэн байна.
Дээрэм хийхээр хөнөөсөн хүн амины хэрэг өнгөрсөн онд өмнөх жилийнхээсээ 19,3%-иар, хулгай тонуулын улмаас амиа алдагчдийн тоо 17,1%-иар нэмэгджээ.
Гэмт хэргийн бүлэглэл хоорондын өс хонзонгоос үүдэлтэй аллага 14,3% өссөн дүнтэй байна.
Эрүүл мэндийн салбар байгууллагууд жил бүр хоёрдугаар сарын 4-ний өдрийг “Хавдрын эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэж буй.
Тус өдрийг тохиолдуулан Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хавдрын тасгаас “Хорт хавдраас урьдчилан сэргийлье” сэдэвт үйл ажиллагаа зохион байгууллаа.
Энэ хүрээнд эмч нар амбулатори болон хэвтэн үйлчлүүлэгчдэд хавдрын талаарх ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх арга, эмнэлгийн байгууллагад эрт хандан эмчилгээ хийлгэхийн ач холбогдлын талаар мэдээлэл хийв.
Мөн зарим иргэдтэй ганцаарчилсан уулзалт хийж, зөвлөгөө өгчээ. Энэ үеэр үйлчлүүлэгч нарт 6 төрлийн 120 ширхэг зөвлөмж, гарын авлага, материал тараажээ.
Ховд аймгийн хэмжээнд хорт хавдрын өвчлөл 2017 онд 190, 2018 онд 168, 2019 онд 201 бүртгэгдсэн байсан. Улмаар 2020 онд 166 болж, өмнөх оноос 17.5 хувиар буурсан байна.
Хорт хавдрын өвчлөл 1995 оноос хойш Монгол Улсын хүн амын дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болж, сүүлийн таван жилд бүртгэгдсэн нийт хорт хавдрын 40 хувь нь элэгний хорт хавдар байгаа аж.
Монгол Улсын хувьд хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, эрт илрүүлэх чиглэлээр “Эрүүл мэндийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн гэж Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс мэдээллээ.
Дорнод аймгийн хэмжээнд 732 иргэнээс PCR шинжилгээ авч, бүгд сөрөг гарчээ. Үүсэж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, Улаанбаатар хотоос татан авалтаар ирсэн иргэдийн давтан шинжилгээг гэрийн хаягаар нь очиж, тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгсэл дотор авч байгаа юм. Дээрх иргэдийн шинжилгээг нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын гуравны өдрүүдэд авч дуусгасан гэв.
Шинжилгээ хийх багийнхан 17-ны өдрийг хүртэл давтан шинжилгээг явуулын цэгээр тухайн иргэний хаягаар нь очиж авч, хариуг утсаар болон цахим илгээхээр төлөвлөж байна.
Гадаад харилцааны яамнаас тавьсан саналын дагуу Улсын онцгой комиссын дарга бөгөөд Шадар сайд С.Амарсайханы шийдвэрээр БНСУ-ын Сөүл хот руу 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр тусгай үүргийн нэмэлт нэг удаагийн нислэг хийхээр шийдвэрлэжээ.
Уг нислэгээр зөвхөн БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 250 гаруй иргэнийг татан авах бөгөөд ингэснээр хоёрдугаар сард нийт 5 удаагийн нислэгээр гадаадаас 1070 орчим иргэнийг эх оронд нь ирүүлнэ.
ГХЯ-ны зүгээс цаашид тусгай үүргийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, тогтмол нислэгийн хуваарийг сар, улирлаар гаргах төлөвлөгөөний төслийг боловсруулж байгаа болно.
Эх сурвалж: ГХЯ
Цар тахалтай холбоотойгоор уламжлалт Цагаан сарын баяраар олон хүн нэг дор цуглуулалгүй, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байгаа билээ. Азай буурлуудад хүндэтгэл үзүүлэн очиж золгох боломжгүй ч цахимаар золгож болох юм.
Өндөр настнуудын 19 нь буюу 11.6 хувь нь эрэгтэйчүүд, 145 нь буюу 88.4 хувь нь эмэгтэйчүүд аж. Насаар нь авч үзвэл 100 настай 68, 101 настай 41, 102 настай 23, 103 настай 15, 104 настай долоо, 105, 106, 109 настай тус бүр хоёр, 107 настай гурав, 114 настай нэг хүн байна.
Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр (2021.02.04) мэдэгдэл гаргаж, сар шинийн барилдааныг ирэх хоёрдугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлтийг Нийслэлийн онцгой комисст хүргэлээ.
Энэхүү мэдэгдэлд:
“УЛААНБААТАР ХОТЫН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Д.СУМЬЯАБАЗАР ТАНАА
Хүсэлт гаргах нь:
Монгол түмний уламжлалт сар шинийн бөхийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хотод хөл хориог тогтоохтой холбогдуулан УОК-оос зохион байгуулагдах боломжгүйг зарлалаа. Дэлхий нийт энэхүү шинэ төрлийн цар тахлыг сөрж, түүнтэй зохицон амьдрах хэв маягт орж байгаа үед Монгол Улс тодорхой оновчтой шийдэл огт үгүй байж хөл хориог олон сараар тогтоож, соёл урлаг, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдахгүй болж байгаа нь нийгэмд эерэг уур амьсгал үгүй болж, бухимдал, архидалт, хүчирхийлэл улам ихсэж байгааг та бид бүгд мэдэж байна.
Олон зуунаас уламжилж ирсэн Сар шинийн баяр нь Монгол түмний сайн сайхны эхлэлийн бэлгэдэл болж байдаг тул олон нийт, бөхчүүд энэхүү өдрийн барилдаанд ихээхэн ач холбогдол өгдөг. МҮБХ нь Сар шинийн барилдааны талаар 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ын даргад албан ёсоор хандаж, түүний дагуу УОК-ын Шуурхай штабаас зохих заавар, зөвлөгөөг аван хэрэгжүүлж ажилласан. Үүний дагуу барилдах бөхчүүд болон ажиллах жаяг дэгийн баг болох нийт 190 хүний тусгаарлагдах байр, хоол, бусад зардлыг шийдвэрлээд байлаа.
Давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын голомт нь Улаанбаатар хотод тодорхойгүй шалтгааны улмаас нэмэгдсэнтэй холбогдуулан барилдаан зохион байгуулагдахгүй болсон тул энэхүү барилдааныг цар тахлын голомтгүй орон нутагт үзэгчгүйгээр зохион байгуулах санал гаргаж байна.
Иймд НОК-оос МҮБХ-нд сар шинийн барилдаанд цахимаар барилдахаар бүртгүүлсэн 128 бөх, орон нутагт очиж ажиллах жаяг дэг, шууд дамжуулах ТВ-ийн ажилтан болох нийт 140 хүний шинжилгээг 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд авах, 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гарч нисэх онгоцны буудлаас Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье.
Жич: Орон нутагт зохиогдох барилдааны бүх зардлыг МҮБХ бүрэн хариуцах бөгөөд нислэгийн хоёр онгоцны захиалгыг өгсөн байгаа болно.
Таныг хүндэтгэсэн, Тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжав” хэмээжээ.