Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Очирбат: Оюу толгойн гэрээнд өөрчлөх зүйл цөөнгүй бий. Гэхдээ цуцалж болохгүй

АРДЧИЛСАН НИЙГЭМД УЛС ТӨРИЙН ХОРИГДОЛ БАЙХ УЧИРГҮЙ


Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбаттай ярилцлаа.


-Таныг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед анхны Үндсэн хууль батлагдсан. Анхны Үндсэн хуулийг өлгийдөж авсан хүмүүсийн нэг нь яах аргагүй Та. Тиймээс Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн талаар таны байр суурийг тодорхой сонсмоор байна л даа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн алдаа, оноог та юу гэж харж байна вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд алдаа ч бий, оноо ч бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэгэнт батлагдаад мөрдөгдөж эхэлсэн учир одоо илүү дутуу олон юм яриад яах вэ. Хууль хэрэгжих явцад алдаа оноо нь илрэх биз ээ. Ганцхан зүйлийг хэлье. Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 заалтыг өөрчилсөн атлаа түүнийг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалтыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиндаа хийж өгөөгүй байна. Үүнээс үүдэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зохицуулагдаагүй, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах хугацааг хуулиар зохицуулаагүй орхисноос уг сонгуулийг 2021 оны зургадугаар сарын 9-нд хийх тухай УиХ-аас гаргасан тогтоол Үндсэн хуулийн эрх зүйн үндэстэй эсэх нь маргаантай байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн энэ хуулийг дагаж мөрдөхөөр заасан. (шилжих журмын 5 дугаар зүйл) Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх асуудалд хуулийн тусгайлсан зохицуулалт хийгдээгүй учир гурван янзын ойлголт гарч байна.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн дөрвөн жилийн бүрэн эрх хоёр жилээр нэмэгдэж 2023 он хүртэл зургаан жил болж үргэлжлэх. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн өмнөх бүрэн эрх 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болсон байх мэт. (Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөж эхлэх) Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 2021 оны 07 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх асуудлууд үүсээд байна. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн алдаа юм. Ингээд тоочвол цөөнгүй юм бий.


-Саяхан Шүүхийн тухай хууль батлагдлаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Шүүхийн тухай хуулийг тойрсон маргаан мэтгэлцээн явагдаж л байх шиг байна. Уг нь Үндсэн хуулийнхаа зарчмыг л баримтлах ёстой. Засаглалын эрх мэдэл хуваарилах Үндсэн хуулийн үзэл баримтлалаар бол Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх харилцан хамааралтай, харилцан хяналттай Төрийн эрх мэдэл гэсэн нэг л үндэстэй, нэг л модноос салаалсан гурван мөчир байх учиртай юм. Гэтэл шүүх эрх мэдлийг нөгөө хоёр нь (УИХ, Засгийн газар) мэдэлдээ авчихсан үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, шүүгчийн асуудлыг нь хүртэл шийдвэрлэх, зохицуулах санаатай байгаа юм уу даа. Ингэж болохгүй л дээ. «Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ», «Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана» гэж Үндсэн хуульд заасан байгаа. «…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн» гэсэн суурь зарчим Үндсэн хуульд байгааг яагаад мөрдөхгүй, биелүүлэхгүй байна вэ. Судалгаанаас үзэхэд шүүгчид нэг л ноцтой дутагдал дурдагджээ. Тэр нь авлига. Авлига өөрөө шударга бусыг дагуулдаг. Энэ л шүүх эрх мэдлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд байна. Үүнээс салах хэрэгтэй.

-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын явуулж байгаа үйл ажиллагаанд та ямар байр суурьтай ханддаг вэ. Ийн асууж байгаа учир нь нийгмийн нэг хэсэг нь Ерөнхийлөгчийг магтаж, нөгөө хэсэг нь Х.Баттулга шиг муу хүн байхгүй мэтээр хандаж байна?

-Ерөнхийлөгчийг магтах, муулахын аль аль нь байдаг л зүйл шүү дээ. Үүнд эмзэглээд, эсвэл хөөрөөд байх шаардлагагүй. Ерөнхийлөгч хүн өргөсөн тангарагтаа үнэнч, ард түмнийхээ аж амьдрал, сэтгэл санааг мэдэж эзэмдэж, эв нэгдлийг нь дээдлэн хүндэтгэж, энгийн даруу байх нь өлзийтэй.

-Оюу толгойн гэрээнд таны байр суурь ямар байдгийг Монголын ард түмэн сонирхож байгаа нь дамжиггүй. Оюу толгойн гэрээг цуцлах ёстой юу, эсвэл гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй юү?

-Оюу толгойн гэрээнд өөрчлөх зүйл цөөнгүй бий. Харилцан ашигтай байх зарчим хангагдаагүй заалтууд ч бий. Гэрээг цуцалж болохгүй. Гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Миний хувийн бодол бол үйлдвэрээ иж бүрнээр нь бариулчихаад гэрээгээ өөрийнхөө нөхцөл шаардлагын дагуу өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Бид Эрдэнэтийн гэрээнд таван удаа өөрчлөлт хийж санасандаа хүрч байсан юм шүү дээ. Аливаа хамтын ажиллагаа харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурлагдах ёстой нь мэдээж хэрэг.

-Төрөөд удаагүй эх, нярайд хүндэтгэлгүй хандсан хэмээн У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрийн хүсэлтээр огцорлоо. Энэ ер нь сайн жишиг үү. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцорсонтой холбоотой нийгэмд олон зүйл яригдах юм. Цар тахал улам газар авч эхлэхээр нь зугтчихлаа гэж байна?

-Засгийн газрууд хариуцлагаа хүлээж огцордог л доо. Хүрэлсүхийн Засгийн газрын огцролт анхных биш. Эрх мэдэл нь хэтэрчихээд, хэтэрхий дураараа аашилчихав уу даа гэж бодогдсон доо.

-2016, 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээлээ. Та АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, иргэд олон нийтээс сонгогдож байсан хүний хувьд АН-ын цаашдын ирээдүй хувь заяаг хэрхэн харж байна?

-Харамсалтай байна. Уг нь Ардчилсан нам Монголын ардчиллын улс төрийн баталгаа байх ёстой юм. Нийгмийн өмнө хүлээх энэ хариуцлагаа бүрэн ухамсарлаж Ардчилсан нам Монголын улс төрийн хүчний лидер байх байрандаа эргэж ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-Ер нь уул уурхай Монголын нийгэмд орж ирснээс хойш монголчууд дээр дооргүй “хүн”-ээ алдав уу. Монголд баялгийн хараал гэгч нь хүрээд байна уу. Ийн асууж байгаа шалтгаан нь Та хамгийн анх “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан хүн шүү дээ?

-Уул уурхай Монголын нийгэмд орж ирээд 100 жил болж байна. 1922 онд налайхын нүүрсний уурхайг өргөтгөн Улаанбаатарын нэгдүгээр цахилгаан станцтай хослуулан нийслэлийн түлш, эрчим хүчний анхны цогоцлборыг үүсгэж нийслэлээ түлш, цахилгаан, дулаанаар хангаж, Аж үйлдвэрийн комбинатын үүсэл хөгжлийн эх сурвалж болж байлаа. 30-40-өөд онд жонш, гянтболд, цагаан тугалгын ордуудын геологи хайгуулын ажлыг эрчимтэй хийж Совмонголметалл нийгэмлэгийг байгуулан Дожир, Ямаат, Түмэнцогт, Егөзөр, Бэрхийн уул уурхайн үйлдвэрүүд байгуулагдаж, бүтээгдэхүүнээ ЗХУд гаргадаг байлаа. 4050иад онд нефтийн хайгуул хийж Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэрийг барьж дотоодынхоо бензиний хэрэгцээг хангадаг байлаа. 6070аад онд Шарын голын нүүрсний уурхай, Дархан хотын цахилгаан станц баригдаж Төвийн бүсийн түлш, эрчим хүчний шинэ цогцолбор сүндэрлэн босож аж үйлдвэрийн шинэ төвүүд хөгжлөө. 19701980аад онд Толгойтын алтны үйлдвэр, Бэрх, БорӨндөрийн жоншны үйлдвэрийг нэгтгэсэн Монгол-Зөвлөлтийн хамтарсан аж ахуйн нэгдэл Монголросвцветмет байгуулагдлаа. Мөн энэ үед Эрдэнэтийн зэс молибдений уулын баяжуулах Монгол-Зөвлөлтийн хамтарсан үйлдвэр, Монгол-Чехословакийн хамтарсан Монголчехметалл цагаан тугалгын үйлдвэр, Монгол-Болгарын хамтарсан Монголболгарметалл алтны үйлдвэр, Монгол-Унгарын хамтарсан Цагаан даваагийн уулын баяжуулах үйлдвэрүүд баригдаж ашиглагдаж байлаа. Мөн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний ил уурхай, Улаанбаатарын ТЭЦ3, ТЭЦ4 түлш, эрчим хүчний цогцолбор байгуулагдлаа. 1990-2000 онуудад Бороогийн алтны үйлдвэрийг Канад улстай, Ухаа худаг, Баруун наран, Нарийнсухайтын нүүрсний үйлдвэрүүдийг Энержи Ресурс, МАК зэрэг үндэсний компаниуд барьж байгуулж нүүрс экспортолж байна. 2000-2020 онд Таван толгой, Оюу толгой, Эрдэнэтийн өргөтгөл зэрэг мега төслүүд хэрэгжиж Монголын уул уурхайн аж үйлдвэр дэлхийн хэмжээнд үнэлэгдэх болж экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ эрс нэмэгдэж Монголын амьдрал уул уурхай дээр тулгуурлаж байна. Алдагдал, хаягдал нөөц баялгаа алт, мөнгө болгон хувиргах технологийн шинэчлэл хийгдэж Эрдэнэтийн овооны зэс молибдений ордын балансын бус болон эсэлдсэн хүдрийн овоолгыг уусган баяжуулах шинэ технологи бүхий Эрдмин, Ачит-Ихт үйлдвэрүүд байгуулагдаж, катодын цэвэр зэс үйлдвэрлэн зэс утас зэрэг бүтээгдэхүүнийг гаргаж байна. Энэ бүхэн Монголын нийгэмд уул уурхайн эзэлж буй байр суурь, гүйцэтгэж буй үүрэг юм. 100 жилийн дотор хүрсэн түвшин. 2050 он хүртэл ийм л байна. 1990 оны эхээр гадаадын зээл тусламж ирэхээ больж, дотооддоо хүнс, өргөн хэрэгцээний хомсдолд орж картын бараагаар хэрэгцээгээ хангахад хүрч, инфляци 325 хувьд хүрч, эдийн засгийн хүндрэлтэй үед орсон юм. Энэ үед хамгийн богино хугацаанд мөнгө олох арга сүвэгчлэхээр Төрийн тэргүүнийхээ хувьд, мэргэжлийн хүний хувьд бодож “Алт хөтөлбөр”ийг боловсруулахаар шийдэн хэрэгжүүлж, Монгол Улсын төлбөрийн чадварыг сэргээсэн юм. Тэр үед нэг унц алтны үнэ 258 ам.доллар байлаа. Одоо 1862 ам.доллар хүрээд байна. “Алт хөтөлбөр” тухайн үедээ биднийг аварсан ажил. Түүнээс хойш Алт хөтөлбөр гурван үе шатаар явагдаж байна. Алт хөтөлбөр, Алт2000 хөтөлбөр, Алт2 хөтөлбөр. Алт2 хөтөлбөр 2025 он хүртэл үргэлжилнэ. Хараал байна уу, ерөөл байна уу. Эдгээр хөтөлбөрүүд Монгол Улсын валютын нөөцийг бүрдүүлж эдийн засгийн төлбөрийн чадварын баталгаа болж байна. Өнөөдөр Монгол Улсын гадаад худалдааны 90 гаруй хувь, Улсын төсвийн 30 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Монголын эдийн засаг уул уурхайн салбар дээр тогтож байна. Цар тахлын хүнд үед ард түмнийхээ хэрэгцээний цахилгаан, дулаан, усны зардлыг уул уурхайн салбар дааж, төлбөрийг нь Эрдэнэтийн үйлдвэр хийж байна. Энэ бүхэн бол монголын олон мянган уурхайчид, олон зуун инженер, эрдэмтдийн хүч хөдөлмөр, оюун ухааны үр шим юм. Цар тахлын энэ хүнд үед ард түмний амьдралд уул уурхай түшиг болж байгааг мэдэрч буй биз ээ.

-Улс төрийн хоригдолтой боллоо гэлцэх юм. Монгол төрийн жолоог атгалцаж байсан 10 гаруй хүн өнөөдөр шоронд хоригдчихсон байна. Үүнийг Та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ард түмэн тэгж ярьж байгаа бол үнэн байлгүй дээ. Уг нь ардчилсан нийгэмд улс төрийн хоригдол байх учиргүй сэн. Тэгэх тусмаа УИХ, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсний төлөө улс төрийн хэрэгтэн болж шоронд суух учиргүй.

-Цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй төрийн бодлогод Та ямар байр суурьтай байна вэ?

-Цар тахал бол XXI зуунд дэлхий даяар хүн төрөлхтөнд учирч буй аюултай гамшиг. Энэ аюул биднийг тойрсонгүй, дайрч байна. Энд төрийн бодлого гэхээсээ иргэний хувийн хариуцлага шийдвэрлэх үүрэгтэй байна. Тахал тараагч нь хүн өөрөө байна. Тахал шингээгч нь хүн өөрөө байна. Тийм учраас хүн өөрийгөө хамгаал, бусдад бүү халдаа. Төр зохицуулах гэж янз бүрийн ажил хийж, арга хэмжээ авч байна. Алдаж, онож байгаа юм байх шиг байна. Найр наадмаа азна, тэнэж сэлгүүцэхээ боль, гэр орондоо сууж ойр зуурынхаа юмыг хийх, ам хамраа тагла, өөр хоорондоо зайтай бай, гараа сайн угаа гэхчлэн өөрийгөө болон өрөөлийг хамгаалах наад захын аргыг хэлж өгөөд байхад манайхан тэр бүр биелүүлэхгүй байх шиг. Цөөвтөр хүн ажилладаг авсаархан үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг жигд ажиллуулах арга хэмжээг хэрэгжүүлбэл зохино.

-Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал хүндхэн байна. Цаашдын ирээдүй болон гарц гаргалгааг Та хэрхэн харж байна вэ?

-Нийгэм, эдийн засгийн байдал хүнд байна. Хоёр гайтай нөлөөлөл байна. Нэг нь цар тахлын аюул нүүрлэж байна. Нөгөө нь улс төрийн хийрхэл нийгмийн сэтгэл зүйг сүйрүүлж, улмаар эдийн засгийг ганхуулж байна. Хувийн хэвшлийг хөгжих чөлөө нөхцөлөөр хангахгүй байна. Эдийн засгийг зах зээлийн замаар хөгжих боломжийг олгохгүй байна. Улс төрийн хийрхлийг даамжруулахгүйн тулд сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ нам дотроо сайн хэлэлцэж, ард түмэндээ шуурхай, ул үндэстэй, итгэл үнэмшилтэй танилцуулах хэрэгтэй. Эдийн засгийн тухайд гэвэл хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад болж буй саад хоригуудаа хүчингүй болгох хэрэгтэй. ЖДҮийг хөгжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авах хэрэгтэй. Тэгвэл эдийн засаг аяндаа зүгширч төлөвшинө.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар хулгана өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 9. Ангараг гариг. Билгийн тооллын 28, шар хулгана өдөр. Өдрийн наран 08:08 цагт мандан 18:05 цагт жаргана. Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 22-27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг голын хөндийгөөр 9-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2-7 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар хууль зөрчөөд байна уу, эсвэл вакцин хийлгэчихсэн юм уу?” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Үндэсний соёл уламжлалаа өвлүүлэх
их үйлсэд жинтэй хувь нэмэр
оруулсан Х.Рэнцэндорж Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар боллоо” хэмээх нийтлэлийг I- II нүүрнээс уншаарай.

Ерөнхий сайд асан
Д.Содном “Төрийн албан
тушаалтны буруугаас болж
Засгийн газар огцорсон.
Гэхдээ энэ бол уламжлал
болгох сайн жишиг биш”
гэв.

“Эрксис Инк” компанийн
хамтран үүсгэн байгуулагч,
гүйцэтгэх захирал А.Мэнд-Орших “Ерөнхий сайдын
өмнөөс зоригтой дуугарсан Мэндээ
гэдгээр танигдмааргүй байна”
хэмээв.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар хууль зөрчөөд
байна уу, эсвэл вакцин хийлгэчихсэн юм уу?” хэмээн өгүүллээ.

МУБИС-ийн сургалт
эрхэлсэн дэд захирал,
доктор, дэд профессор
Х.Тамир “Онлайн сургалтын чанар
багшийн хичээлийн бэлтгэл, оюутны
зүтгэлээс шууд хамаарна”
гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Худалдааны тэнцэл 2,2 сая ам.долларын ашигтай гарлаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 2020 оны эхний 12 сарын гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеийнхээс 6 хувиар буюу 877 сая ам.доллараар буурч 12,870 сая ам.доллар байв.

Үүнд экспорт нэг хувиар буюу 43 сая, импорт 14 хувиар буюу 834 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 790 сая ам.доллараар өсөж 2,282 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээллээ.

Хөрш орнуудтай хийсэн худалдааны нийт бараа эргэлтийн 57 хувь буюу 7,383 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 11 хувь буюу 1,457 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. ОХУ-тай хийсэн худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 19, БНХАУ-тай хийсэн худалдаа 16 хувиар буурав.

Гадаад худалдааны нөхцөлийн индекс өнгөрсөн оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 32 хувиар, өмнөх сарынхаас 3 хувиар өсөж 2.106-д хүрлээ. Үүнд зэсийн баяжмал, чулуун нүүрс, алтны экспортын үнэ өссөн нь нөлөөллөө. Харин өмнөх сарынхаас өсөхөд зэс, хэрэглээний барааны импортын үнийн өсөлт голлон шалтгаан болжээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт очсон иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарлаа

Өнөөдөр ХӨСҮТ-д коронавирусийн халдвар батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болох найман иргэн Архангай аймгийн Эрдэнэбулган суманд очсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Архангай аймгийн онцгой комисс хариу арга хэмжээг яаралтай авч, дээрх иргэдийг тусгаарласан бөгөөд шинжилгээгээр нэгдүгээр хавьтлын бүх иргэний хариу сөрөг гарсан байна.

Гэхдээ вирусийн халдварын нууц үед давтан шинжилгээ авах бөгөөд иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг АОК-оос дахин анхаарууллаа.

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ

Categories
гадаад мэдээ

Дэлхий даяар эдгэрсэн хүний тоо 78 сая давлаа

Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 106 сая 685 мянга давж, эдгэрсэн хүний тоо 78 сая 385 мянгад хүрлээ.

Categories
мэдээ цаг-үе

Булган аймагт энэ сарын 10-наас хөдөлгөөн хязгаарлана

Булган аймгийн Засаг дарга захирамж гаргаж энэ оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06.00 цагаас эхлэн 22-ны өдрийн 06.00 цаг хүртэл аймаг, сум хооронд орох гарах хүн, авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэлээ.

Хяналтын пост цэг байгуулан, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, зохих зөвшөөрөлгүй, албан ёсны постоор нэвтрээгүй зөрчил гаргасан жолооч, зорчигчдод хариуцлага тооцох, тусгаарлах, тээврийн хэрэгслийг саатуулах ажлыг кохион байгуулахыг сумын Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн XVII жарны Цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг аймгийн хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байхыг иргэдэд уриалж, төр, төсвийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгоод байна.

Categories
мэдээ нийгэм

Багануурт баригдах цахилгаан станцын төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн концессын гэрээтэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд болон холбогдох албаныхантай уулзлаа. Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах эх үүсвэр хэрэгтэй байгаа бөгөөд аюулгүй, найдвартай ажиллагааны төлөвлөлтийг цаг алдалгүй хийх шаардлагатай байна. 2017 оноос хойш тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалд орсон цахилгаан станцыг дөрвөн жилд багтаан барьж, 21 жил ашиглахаар анх гэрээнд тусгажээ. Орчин үеийн техник, технологид суурилсан станц жилд хоёр сая тонн нүүрс хэрэглэнэ гэсэн тооцоо гарсан. Энэ төсөл хэрэгжсэнээр 300 гаруй тогтмол ажлын байр, 2500 орчим ажлын байр шинээр бий болно. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан, үндсэн тоног төхөөрөмжийг гэрээ байгуулж оруулж ирэхээр төлөвлөсөн байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй, бүс нутгийн эдийн засаг, нийгэмд томоохон үр өгөөж өгөх, ажлын байр олноор бий болгох энэ мэт төсөл, хөтөлбөрийг Засгийн газар бүх талаар дэмжинэ. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай байх энэ төсөлтэй холбоотой хэлэлцээрийг эрчимжүүлнэ” гэлээ.

1 хүн, сууж байна, костюм болон дотор гэх мэтийн зураг байж болно

1 хүн, сууж байна болон дотор гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Даваажав: Талийгаачийн амийг аварчих юмсан л гэж бодсон

Сүхбаатарын талбайд өнөөдөр 12:30 цагийн орчимд нэг иргэн өөрийгөө шатааж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн иргэн ямар учир шалтгааны улмаас өөрийгөө шатааж, амь насаа алдсан болох талаарх ээлжит мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газраас өглөө. Мөн тухайн иргэн өөрийгөө шатаах гэж байхад цагдаагийн албан хаагч маш хурдан очиж, тусламж үзүүлсэн ч харамсалтай нь амийг нь аварч чадаагүй юм.

Талийгаачид хамгийн түрүүнд тусламж үзүүлсэн цагдаагийн албан хаагч Б.Даваажав “Өнөөдөр Төв талбай дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа талбайн баруун талд хүн орилохыг сонсоод тухайн зүгт харахад сэжиг бүхий хүн санагдсан. Шалгахаар очиж байтал, тухайн иргэнээс 2-хон алхмын зайтай байхад гал асаад эхэлсэн. Чадахаараа галыг унтраах гэж хичээсэн. Хэдхэн секундын хооронд болоод өнгөрсөн. Мөн ойр орчимд байсан иргэд надад тусалсан. Харамсалтай нь тухайн иргэний амь насыг аварч чадсангүй, маш харамсалтай байна. Миний ажил үүрэг учраас иргэний амь насыг аварчих юмсан л гэж бодсон. Миний хувьд айхтар бэртэж гэмтсэн зүйл алга” гэлээ.