Categories
мэдээ улс-төр цаг-үе

Төрийн алба хаагчид олгох ээлжийн нэмэгдэл амралттай холбоотой зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны гишүүд дэмжив

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.12/ хуралдаан 11 цаг 05 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлэг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг эхлээд явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа зүйл бүрээр хэлэлцэхээр заасны дагуу гишүүд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл бүрээр асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ Ажлын хэсгээс бэлтгэсэнзарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.


Төслийн 1 дүгээр зүйлд “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд 48.1.2 дахь заалт нэмж дугаарлалтыг өөрчлөх, “48.1.2 нээлттэй сануулах” гэж нэмэх” зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нээлттэй, хаалттай сануулах гэсний ялгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд нээлттэй, хаалттай сануулах нь шийдвэр гаргах албан тушаалтны үзэмжийн, дур зоргын асуудал болчих эсэх талаар тодруулж, асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нээлттэй, хаалттай гэсэн хоёр төрлийн сануулга Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орж ирж байгаа учир Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр тусгах зохицуулалтын талаар болон гаргасан зөрчлийн шинж байдлаас хамаарах буюу хөнгөн, хохирол багатай зөрчил бол ганцааранд нь сануулах, зөрчлийн шинж хүнд, давтан гаргасан бол хамт олонд мэдэгдэж нээлттэй сануулах гэж ялгаж байгаа талаар тайлбарлав.

Мөн төслийн 1 дүгээр зүйлд “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5.1 дэх заалтын “Засаг дарга” гэсний дараа “сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж нэмэх” зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулж Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Засаг даргын орлогчийн цалинг цалингийн сүлжээнд оруулаагүй байсан алдааг залруулж буй зохицуулалт болох талаар тайлбар хийв. Ингээд дээрх томъёоллуудаар санал хураалт явуулахад гишүүдийн 63.5хувийн саналаар санал дэмжигдлээ.


Түүнчлэн, төрийн албан хаагчид олгох ээлжийн амралт ажилласан хугацааг харгалзан нэмэгдэл амралт олгох зохицуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Н.Энхболд нар асуулт асууж,асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, Хөдөлмөр, Ажлын дэд хэсгийн гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн заалтыг хэвээр үлдээх саналтай байгаа талаараа тайлбар өгөв.Төрийн албан хаагчид олгох ээлжийн нэмэгдэл амралттай холбоотой зарчмын зөрүүтэй санал гишүүдийн 62.5 хувийн саналаар дэмжигдлээ.

Мөнтөслийн 2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах түүнчлэн дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх”” гэж өөрчлөн найруулах санал гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа.


Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явуулснаар Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Нийгмийн бодлогын байнгын хорооныхуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолын төслийг гишүүдийн 53.3 хувийн саналаар дэмжиж, тогтоол батлагдлаа. Ажлын хэсэгт хуулийн төслийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Байнгын хорооны тогтоолоор даалгавгэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

“Насны хишиг”, одонтой ээжүүдийн тэтгэмжийг цахимаар бүртгэж дансаар олгоно

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас “Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдэд олгодог тэтгэмжийг ирэх хоёрдугаар сарын 10-аас олгоно гэж мэдээлэв. Иргэдийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар бүртгэж, дансаар нь олгох юм байна. Тус газрын мэдэгдсэнээр ахмад настан болон одонтой ээжүүд И-халамж цахим сайтад арилжааны банкууд дахь харилцах дансаа бүртгүүлнэ. Тодруулбал, Иргэд халамж үйлчилгээний төвүүдэд заавал өөрийн биеэр очих албагүй, И халамж.мн сайт руу орж, цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж, тэтгэмж авах банкны нэрээ бичээд хүсэлтээ гаргах аж.

Иргэд дансаа зөв холбосон тохиолдолд халамжийн мөнгө дансанд нь бүтэн орно гэдгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас онцлов. “Насны хишиг”, Эхийн алдар” одонтой ээжүүд тэтгэмжээ авахын тулд бүртгэлээ сар шинийн баяраас өмнө хийх шаардлагатайг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс TEIN сүлжээнд холбогджээ

Улс орнууд өөрсдийн боловсрол, эрдэм шинжилгээ, туршилт судалгааны академик сүлжээтэй байдаг бөгөөд олон улсын нэршил нь NREN – National Research and Education Network. Эдгээр сүлжээ хоорондоо холбогдож бүс нутгийн, цаашлаад дэлхийн хэмжээний боловсрол, шинжлэх ухааны том сүлжээг үүсгэдэг. Тухайлбал, Европт GEANT, Хойд америкт INTERNET-2, Төв азид CAREN, Өмнөд америкт CLARA, Ази номхон далайд TEIN гэсэн төрөлжсөн сүлжээнүүд бий болсон. Манай улсын хувьд NREN -ий чиг үүргийг БСШУЯ-ны санаачилга, АХБ-ны санхүүжилтээр 2000 онд байгуулагдсан “Эрдэмнэт” сүлжээний төв (одоо БШУЯ-ны харьяа Боловсролын Мэдээллийн Технологийн Төвийн нэг хэлтэс) гүйцэтгэдэг. Тус төв 2013 оноос хойш уйгагүй хөөцөлдөн 2016 онд TEIN сүлжээний гишүүн орон болсон. Монгол улс 2020 оны 10 сарын сүүлээр TEIN-д холбогдсоноор 24 дэх гишүүн орон боллоо. Эхний ээлжинд “Эрдэмнэт” нь 150 Mbps хурдаар TEIN сүлжээний Хонг-Конг дахь порттой холбогдож байгаа юм.

No description available.

Ази номхон далайн орнуудын NREN сүлжээнүүдийг нэгтгэсэн TEIN буюу Транс-Евроазийн Мэдээллийн Сүлжээг байгуулахад Европын холбоо чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр TEIN – 1, 2, 3, 4, Asia@connect гэсэн цуврал төлүүдийг санхүүжүүлэн бүс нутгийн NREN -үүдийг TEIN -д холбох болон сүлжээг түшиглэсэн боловсрол, шинжлэх ухааны олон тооны төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлж байна. Манай орны хувьд ч холболтын болон ашиглалтын зардлын үлэмж хэсгийг дааж байна.

Боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн сүлжээ нь холбогдсон хэрэглэгчийн тооноос хамаар ч хурд нь савалдаг ердийн интернэтээс байнгын тогтвортой өндөр хурдыг хангаж өгдгөөрөө давуутай юм. Ингэснээр боловсрол, шинжлэх ухааны байгууллага хоорондын онлайн сургалт, теле анагаах ухаан, эрдэм шинжилгээний туршилт, зайны тандан судлал зэрэг бодит цаг хугацааны болон найдвартай, баталгаат өндөр хурдны хатуу шаардлагатай хамтарсан төслийг хэрэгжүүлэх боломжийг олгодог.

Манай улс энэ сүлжээнд холбогдсоноор их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, оюутан залуус, эрдэмтэн судлаачид дэлхийн хэмжээнд хамтран ажиллах сайхан боломжийг олгож байна.

Өнөөдрийн байдлаар ШУТИС-ийн геологийн салбарын судлаачид БНХАУ-ын Бээжингийн SHRIMP төв, Геологийн хүрээлэн, Хятадын Геологийн Шинжлэх Ухааны Академитай хамтран эрдэс баялгийн бүтцийн судалгааны, АШУҮИС-ийн Амгалан дахь шинэ эмнэлэг Японы талын холбогдох төвүүдтэй хамтран алсын зайн оношилгоо, эмчилгээний төслийг TEIN сүлжээг ашиглаж явуулахаар бэлтгэлээ хангаж байна. МУИС ч TEIN сүлжээний ач холбогдлыг ойлгож, үр дүнтэй ашиглахын тулд “Эрдэмнэт” -тэй физик холболт үүсгэхээр ажиллаж байна. Ингэснээр манай судлаачдын эрдмийн ажил, бүтээл дэлхийн түвшинд гарахад ихээхэн дэмжлэг болно.

TEIN сүлжээнд холбогдох асуудал салбарын байгууллагын хувьд нээлттэй бөгөөд яаж холбогдож, үр шимийг нь хүртэж болох талаар erdemnet@edu.mn хаягаар хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Мөн Asi@Connect төслийн талаар мэдээлэл авахыг хүсвэл http://tein.asia хаягаар төслийн сайтад хандаж болох юм.

Categories
гадаад мэдээ

БНСУ халдвараа хумьж, тархалт 3 дахин багасчээ

БНСУ-д сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын /Covid-19/ тохиолдол энэ сарын 8-10-ны өдрийн хооронд 600 гаруй тохиодол хүртэл (1/8-674, 1/9-641, 1/10-664) буурч, гурав дахь удаагийн тархалтын давалгаа хумигдах шинж тэмдэг ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд дүгнэж байна.

Зарим мэргэжлийн байгууллагаас өнгөрсөн амралтын өдрүүдэд 33, 848, 28, 222 удаагийн шинжилгээ тус бүр хийсэн нь ажлын өдөрт 50-60 мянган шинжилгээ хийсэнтэй харьцуулахад багссан тул илрүүлэлт буурахад нөлөөлсөн хэмээн үзжээ.

Их Британид бүртгэгдээд буй мутацид орсон коронавирусын халдварыг дотооддоо алдахаас сэргийлэхийн тулд БНСУ-ын Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 23-наас тус улсаас ирэх нислэгүүдийг зогсоох шийдвэр гаргаад байгаа. Их Британиас ирж буй хүмүүсийг хилээр түргэвчилсэн байдлаар нэвтрүүлэх хөтөлбөрийг зогсоож, тус улсаас ирж буй хүн бүрийг 14 хоногийн тусгаарлалтад оруулж байхаар болов. Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс Их Британиас ирж буй хүмүүсээс хил дээр нэг, тусгаарлалтаас гарах үед нь мөн нэг удаа PCR шинжилгээ авч байхаар болсон байна.

Нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар БНСУ-д нийт 16 удаагийн тохиолдол илрүүлээд байгаа бөгөөд нийт тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөн ирж, мэргэжлийн байгууллагын хяналтад байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Youtube сувагт хамгийн олон хандалттай 10 дуу


Youtube сувгийн үзэгчдийн тоо буюу хандалт нь тухайн уран бүтээлийг үнэлэх нэгэн шалгуур үзүүлэлт болохын зэрэгцээ уран бүтээлчийг нь олонд таниулах үнэ төлбөргүй тайз болдог билээ.Тиймээс үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан буюу бүх цагийн хамгийн олон хандалттай 10 дууг хүргэж байна.

1.”Despacito” – Luis Fonsi feat. Daddy Yankee (7 тэрбум үзэлттэй)

2. “Shape of You” – Ed Sheeran (5 тэрбум үзэлттэй)

3. “See You Again” – Wiz Khalifa feat. Charlie Puth (4.7 тэрбум үзэлттэй)

4. “Uptown Funk” – Mark Ronson feat. Bruno Mars (3.5 тэрбум үзэлттэй)

5. “Gangnam Style” – PSY (3.8 тэрбум үзэлттэй)

6. “Sorry (PURPOSE: The Movement)” – Justin Bieber (3.3 тэрбум үзэлттэй)

7. “Sugar” – Maroon 5 (3.3 тэрбум үзэлттэй)

8. “Roar” – Katy Perry (3.1 тэрбум үзэлттэй)

9. “Thinking Out Loud” – Ed Sheeran (3.1 тэрбум үзэлттэй)

10. “Counting Stars” – OneRepublic (3 тэрбум үзэлттэй)


Categories
мэдээ нийгэм

Нийт халдварын 10 гаруй хувийг орц, гудамжаар, 40 хувь нь гэр бүл, 20 хувийг хамт олноос авсан халдвар эзэлж байна

Коронавирусийн халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон хүмүүсийн 80 гаруй хувь нь халдвар авснаас 40 гаруй хувь нь гэр бүлийн хавьтлууд бол 10 гаруй хувь нь зохион байгуулалттай арга хэмжээ /үсний найр, баяр ёслол тэмдэглэх, салхинд гарсан/-тэй холбоотойгоор халдварт өртсөн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. “Өчигдөр ойрын хавьтлын хүн 39-өөр нэмэгдсэн бол хоёр дахь хавьтлын хүн 54-өөр нэмэгджээ”. Тухайлбал, нэг байгууллага дотор ажилладаг 22 ойрын хавьтлаас халдвар илэрсэн.

Мөн нийт тохиолдлын 10 гаруй хувь нь орц, гудамжтай холбоотойгоор халдварт өртсөн байна. Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд голомтын илрүүлэг шинжилгээ хийгдэж, нийт 21,176 хүнээс шинжилгээ авснаас 10 хүнд коронавирус илрээд байгаа. Тухайн тохиолдлууд өмнө нь халдвар бүртгэгдэж байсан голомт бүхий орцны хавьтлуудаас илэрсэн байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн ЭМТ-д хоногт 300-1,200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай лаборатори байгууллаа

Коронавируст “Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулах ажлыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторид шинээр байгуулж буй молекул биологийн лабораторийн үйл ажиллагаа болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, нөхцөл байдалтай танилцлаа. Тус молекул биологийн лаборатори нь 24 цагийн хугацаанд 300-1,200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд дүүргийн иргэдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж, “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх бүрэн боломжтой болж байна.

Түүнчлэн энэхүү лаборатори нь зөвхөн коронавируст “Ковид-19” халдвар бус томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх хүчин чадалтай учир эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо. Уг ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва салбар амбулаторийн үйл ажиллагааг танилцуулж, “Ковид-19” цар тахлын үед нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн молекул биологийн лабораторийн үйл ажиллагаатай танилцах үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд санамж зөвлөмжийг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийг эмнэлгийн байгууллагад яаран очихгүй байхыг анхаарууллаа

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Нийслэл хотод халдвар голомтлон гарсаар байна. ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийсээр байгаа. Бид эрсдэлтэй хүн амд чиглэсэн харуулдан тандалт хийж байна. ЭМЯ-ны тусгай дугаарын утсанд иргэдээ хүлээн авч мэдээлэл өгч байгаа” гэлээ.

ЭМЯ-наас хойд хөрш ОХУ-ын өвчлөлийн байдлыг танилцууллаа. Орост сүүлийн 10 хоногт өвчлөл ялимгүй буурч байна. Хоногт 26 мянга гаруй хүн өвчилж, хил залгаа Буриад, Тува улс, Эрхүү мужид халдвар илэрсэн хэвээр байгаа аж. Харин урд хөрш Хятадад өвчлөл нэмэгдэж байна. Англи улсаас гаралтай ковидын шинэ хувилбар Хэбэй мужид бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус мужид хөл хорио тогтоож, шинжилгээ авч эхэлжээ.

Дэлхий дахинд халдварыг богино хугацаанд таслан зогсоосон үлгэр жишээ 10 орны нэг болох Шинэ Зеланд улсад мөрдсөн жишгийг танилцуулъя. Тус улсад гэр орныхоо хүрээнд л хүнтэй харьцах, байгаа байгаа газартаа байх, нэг хүн 10-аас дээш хүнтэй харьцахгүй, уулзахгүй байх зарчмыг баримталжээ. Цар тахлын үед хүн сэтгэлзүйн хямралд ордог учраас зөвхөн гэр бүлийн гишүүдтэйгээ уулзаж, ойр дотно байх, албан газартаа 5-аас доош хүнтэй харьцах зэрэг дэглэм барьсан нь маш үр дүнтэй байжээ. Шинэ Зеландад ихэнх албан газар ажилчдынхаа 70 хувийг цахимаар ажиллуулж, утасны апп ашиглан шинж тэмдэг болон хавьтлын мэдээллийг дамжуулж байсан аж.

ЭМЯ-наас иргэдэд хандан гадуур гарахгүй байх, эмнэлгийн байгууллагад яаран очихгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 10-нд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 119 цэргийн алба хаагч эх орондоо иржээ

УОК-оос халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх мэдээллийг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 31 тусгаарлах байранд 1,602 иргэн байна. Улаанбаатар хотод 27 тусгаарлах байранд 1,524 иргэн байгаа бол орон нутагт дөрвөн тусгаарлах байранд 45 иргэн тусгаарлан ажиглагдаж байгаа.

Сүүлийн 24 цагийн байдлаар 33 иргэнийг нэмж тусгаарласан бөгөөд дотоод шилжих хөдөлгөөн хийж 53 иргэнийг шилжүүлэн тусгаарласан. ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу иргэдийг тусгаарлан ажиглах байрнаас ХӨСҮТ-рүү эсвэл ХӨСҮТ-өөс “Эх нярайн эмэгтэйчүүдийн төв-2” руу шилжүүлж байгаа. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 5,011 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Сүүлийн 72 цагийн байдлаар 342 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүллээ.

ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрсэн иргэдийг “Эх нярайн эмэгтэйчүүдийн төв-2” руу шилжүүлж 7 болон түүнээс дээш хугацаагаар ажиглалтад байлгаад гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. “Эх нярайн эмэгтэйчүүдийн төв-2”-оос гарч байгаа иргэдийг зохион байгуулалттайгаар гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Гадаад улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 119 цэргийн алба хаагч энэ сарын 10-ны өдөр эх орондоо ирсэн. Энхийг сахиулагчдыг Бага баян энхийн төлөө цогцолборт тусгаарлаж байгаа. Шуурхай штаб оршуулгын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлыг хүлээн авч, зохицуулалтаар ханган ажиллаж байна. Сүүлийн 7 хоногт 52 иргэний өргөдөл гомдол ирсэн. Мөн сүүлийн 7 хоногт МИАТ компани есөн удаагийн карго нислэг үйлдсэн. Үүнтэй холбогдуулаад Шуурхай штаб зохицуулалтаар хангаж, карго ачааг тасалдуулахгүй байхад анхаарч ажиллаж байгаа” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

С.Дэмбэрэл: Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн

11111.jpg

Газар хөдлөлт болон түүнтэй холбоотой дүгнэлтийн талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийж байна.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл “2021 оны нэгдүгээр сарын 12-нд өглөө 05:32 минут 58 секундэд Ханх сумаас 27 км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Одоо ч давтан хөдлөлт болсоор байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 100 гаруй удаа давтан хөдлөлт болсон. Үндсэн хөдлөлт нь 6.5 бөгөөд давтан хөдлөлт нь магнитуд нь харьцангуй бага. Гэхдээ магнитуд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитуд нь 4 хүрсэн хөдлөлт 10 удаа бүртгэгдээд байна.

Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Улаанбаатар хот нь тухайн цэгээс 610 км-ын зайд оршдог. Хүрэл тогоотын одон оргил дахь станцад бүртгэгдсэнээр Улаанбаатарын хадан хөрсөнд 3-4 баллын чичирхийллээр мэдрэгдсэн. Барилга байгууламжийн онцлог, ямар суурь хөрсөн дээр баригдсанаас шалтгаалан иргэдэд өөрөөр мэдрэгдсэн байна. Иргэдээс мэдэгдсэнгүй гэх шүүмжлэл гарсан. Хүчтэй газар хөдлөлт болсны дараа албан тушаалтнуудын цахим шууданд мэдээлэл хүргэдэг. Миний цахим шууданд үндсэн газар хөдлөлт болсноос хойш 10 минутын дараа мэдэгдсэн. Ийм хүчтэй газар хөдлөлтийн дараа иргэдэд хэрхэн мэдээлэх тухайг бид цаашид боловсруулна” гэв.