Categories
мэдээ нийгэм

“Алтан жолоо” компанийн ажилтнаас халдвар илэрч, ойрын хавьтлын 47 иргэнийг тусгаарлажээ

Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол нэгдүгээр сарын 13-ны байдлаар 13-аар нэмэгдэж, 1469 (Эдгэрсэн 909) боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16975 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн 13 тохиолдол Улаанбаатарт бүртгэгдсэн ба “Ачтан” эмнэлгийн нэг эмч, БГД-ийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал 3 гэр бүлийн 7 хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш дөрвөн хүнээс халдвар илэрчээ.

Баянзүрх дүүргийн 9, 17-р хороонд халдварын шинэ голомт үүссэн тул тус хорооны иргэдийг өргөтгөсөн шинжилгээнд хамруулахаар болжээ. Шинээр үүссэн голомтын халдвар авсан хүмүүс “Алтан жолоо” групп, “Дөрвөн бэрх”, “Цаст” харуул хамгаалалтын албанд ажилладаг хүмүүс байна. Тухайлбал, “Алтан жолоо” группийн нэг ажилтан гэр бүлийн хүнээсээ халдвар авчээ.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Баянзүрх дүүргийн 17, 9 дүгээр хороонд тандалтын шинжилгээ хийнэ

Улаанбаатар хотод хамгийн сүүлд идэвхжсэн халдварын голомт бол Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд бүртгэгдсэн тохиолдлууд юм байна. Тухайлбал, уг хороонд дөрвөн гэр бүлийн 10 гаран хүн өвчилжээ. Үүнээс улбаатай тус дүүргийн 9 дүгээр хороонд 2-3 гэр бүлийн иргэд өвчилсөн байна. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд Баянгол дүүрэгт хийсэн шиг голомтын илрүүлэг шинжилгээг өнөөдрөөс эхлэн зохион байгуулах ажил явагдаж байгаа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар мэдээллээ. Үүнтэй холбоотой “Алтан жолоо” импексийн нэг ажилтан гэр бүлээсээ халдварт авсан учраас тус компанийн төв оффисоос 47 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Мөн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны хоёр ажилтан халдварт өртсөн учраас тус хороог тусгаарлах шинжлэх ажлыг зохион байгуулж байгаа гэв. Харуул хамгаалалтын хоёр албанд ажилладаг иргэд халдварт өртсөн. Тиймээс “Дөрвөн бэрх”, “Цаст” компанийн 6-10 хүнийг тусгаарлажээ.

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд 20 гаран мянган хүнийг шинжилгээнд хамруулж үндэсний тандалт хийн 8 тохиолдол үргэлжлүүлэн хийсэн 4 дүгээр хорооноос 6 хүнийг илрүүлсэн.

Ард иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг авч хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

НАБТГ: Зорилтот бүлгийн 70 өрхөд хүнсний багц, сайжруулсан шахмал түлшний тусламж үзүүллээ

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн компаниуд хамтран Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй “Дэм дэмэндээ” аяны хүрээнд зорилтот бүлгийн 70 өрхөд хүнсний багц, сайжруулсан шахмал түлшний тусламж үзүүлжээ.

Мөн байгууллагын нэг албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж өргөө цагаан гэр бэлэглэлээ. Тусламжийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон” Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, төрийн бодлого шийдвэрийг дэмжин, богино хугацаанд хандив өргөж ажилласан Тэс менежмент ХХК, Энх дэлгэр зам ХХК, Өсөх мөнх гранд ХХК, Бага монгол импекс ХХК, Сейф транс ХХК, Лэнгийн цагаан овоо ХХК, Хийморь эйч ар трак ХХК, Эрдэнэс нар хур ХХК, Кросс контри ХХК, Нью лакшури констракшн ХХК, Бодиз Интернэйшнл групп ХХК, Би кей эйч транс ХХК, Дэсо хөгжил ХХК, Тэхилэн ХХК, Уно даам ХХК, Ю би холбот ХХК, Өнө эрдэс баялаг ХХК, Стар нэст ХХК, Ганжуурт цамхаг ХХК, Хутугу мөнгүр ХХК, Цацрал зам хөгжил ХХК, “Натурал грийн бриж” ХХК, Хэнбуг трейдинг ХХК, Гранд даргилах транс ХХК, Мөнгөн дарь ХХК, Тотал маркетинг ХХК, Отгонбулаг ХХК, Мэжик тайм ХХК, Тэгш бүрд ХХК, Шагнаа ХХК, Монгол менежмент ХХК, Ар баянгол ХХК, Их зам транс ХХК, Бүрд жи ти эл ХХК, Тас хүлэг ХХК, Өгөөдөй богд транс ХХК, Эвт хангай экологи ХХК, Арвижих глобал транс ХХК, Буянт хүлэг транс ХХКомпаниудын хамт олонд талархал илэрхийлье” гэв.

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Авлигын 173 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Авлигын гэмт хэрэг манай улсад өнгөрсөн онд 6 дахин өссөн талаар Улсын Ерөнхий прокурорын газраас өнөөдөр мэдээллээ.

Өнгөрсөн хугацаанд авлигын хэрэгтэй холбогдох 173 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Мөнгө угаах гэмт хэрэгт прокурорын байгууллага анхааран ажилласнаас хянан ажилласан энэ төрлийн хэрэг 20.9 хувиар, шүүх рүү шилжүүлсэн хэрэг 36.3 хувиар өсжээ.

Энэ талаар УЕПГ-аас улирал бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурлаар мэдээллээ. Тодруулбал, 2020 оны прокурорын байгууллагын хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ, нийслэлийн прокурорын газраас хянасан олны анхаарлыг татсан хэргүүдийн явц, шийдсэн талаар мэдээллээ.

Прокурорын байгууллага нь хэрэг бүртгэх мөрдөн байцаах болон
зөрчлийн хэргийг бүртгэж хянах, мөн шүүхэд төрийг төлөөлж төр нийтийн эрх
ашгийг хамгаалах, ял эдлэх ажиллагааг хянах гэсэн үндсэн 4 хяналтын чиглэлээр
ажилладаг юм.

УПЕГ өнгөрсөн онд зөрчлийн хэргийг бүртгэн хянах үйл ажиллагааны чиглэлээр нийт 31 байгууллагын 1775 эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг хянаж ажилласнаас тухайн хэргийн зөрчил өмнөх оноос 26.1 хувиар өсжээ.

Нийт гарсан зөрчлийн хэргийн 75.4 хувь нь нийслэлд үйлдэгдсэн бол үлдсэн 24.5 хувь нь орон нутагт гарчээ.

Хяналт тавьсан нийт зөрчлийн хэргийн 97.3 хувийг цагдаагийн байгууллага шалгаж, хэргийг шийдсэн байдал буюу зөрчлийн хэргийн эцсийн шийдвэрлэлт 2 хувиар өссөн. Үүнээс 99 хувьд нь шийтгэл ногдуулсан байна.


Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 38 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “1-р сарын 12-ны өдөр 16975 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрсэн. Ачтан эмнэлгийн нэг эмч, Баянгол дүүргийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал 3 гэр бүлийн 7 хүн, Баянгол дүүргийн 5-р хорооны иргэн халдвар авсан нь батлагдлаа. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй.

Улаанбаатарт батлагдсан тохиолдол 643 боллоо. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 18, Цэргийн төв эмнэлгээс 20 хүн эдгэрч сувиллын тусгаарлалтад шилжлээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая төгрөг болон 3 үл хөдлөх хөрөнгийг хураахаар болжээ

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр /2021.01.13/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын мэдээлснээр 2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шүүхээр шийдвэрлэсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарчээ.

Тодруулбал,
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан гэмт хэрэгт шүүгдэг С.Баяраас 3 сая 569 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хураах,

  • С.Баяртай хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Иорк дахь 5 тэрбум 766 сая төгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураах,
  • Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураах,
  • Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдогч Ш.Мөнгөншагайгаас 190 сая төгрөг болон 1 сая 445 мянган ам.долларыг хураах,
  • Хуурамч бичиг баримт ашиглан Английн стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авсан Жаст Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар үл хөдлөх хөрөнгийг хураан улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт учирсан хохирлыг төлүүлэх шүүхийн шийдвэр тус тус гарчээ.
Categories
мэдээ цаг-үе

С.Баяраас 5 тэрбум 580 сая төгрөг болон 1 тэрбум 97 саяын үл хөдлөх хөрөнгө хураана

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр /2021.01.13/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат 2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шүүхээр шийдвэрлэсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан талаар мэдээлэв.

Тодруулбал,
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан гэмт хэрэгт шүүгдэг С.Баяраас 3 сая 569 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хураах,

  • С.Баяртай хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Иорк дахь 5 тэрбум 766 сая төгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураах,
  • Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураах,
  • Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдогч Ш.Мөнгөншагайгаас 190 сая төгрөг болон 1 сая 445 мянган ам.долларыг хураах,
  • Хуурамч бичиг баримт ашиглан Английн стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авсан Жаст Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар үл хөдлөх хөрөнгийг хураан улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт учирсан хохирлыг төлүүлэх шүүхийн шийдвэр тус тус гарчээ.
Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ: Улаанбаатарт 13 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1469 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 16,975 нийт хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь Ачтан эмнэлэгтэй холбоотой голомтоос гаралтай бол БГД-ийн 4 дүгээр хорооны гурван гэр бүлийн 7 хүн, БЗД-ийн 17 дугаар хорооны 4 хүн байна.

Ингээд Монгол Улсын коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1,469 боллоо. Үүнээс 549 хүн эмчилгээнд байгаа бол үлдсэн нь эдгэрсэн байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдлыг үнэлбэл,

Хөнгөн-449

Хүндэвтэр-87

Хүнд-12

Маш хүнд-1 хүн байгаа юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хүнсний бүтээгдэхүүний импорт 93 хувиар өсчээ

Өнгөрсөн долоо хоногт манай улсын нийт импорт 109.3 сая ам.долларт хүрчээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 29.4 сая ам.доллароор буюу 21.2 хувиар буурсан үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна.

Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл хүнсний бүтээгдэхүүний импорт 10.1 сая ам.доллар буюу 93.5 хувиар, бусад барааны импорт 4.3 сая ам.доллар буюу 15.4 хувиар өссөн байна.

Харин ачааны автомашины тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 290 ширхэг буюу 61.6 хувиар өссөн бол суудлын автомашины тоо хэмжээ 401 ширхэг буюу 21.5 хувиар буурсан байна.

Түүнчлэн дизелийн түлшний импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,363.2 тонноор буюу 8.6 хувь, автобензиний импорт 2,760.4 тонноор буюу 26.2 хувиар тус тус өсчээ.

Categories
мэдээ нийгэм

Байгаль хамгаалагчид зэрлэг ан амьтдаа эргэж, өвс тэжээл хүргэлээ

Хөгнө-Тарнын Байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчид Хан-Уул, Их Монгол, Бага Монгол, Ширээтээр явж зэрлэг амьтдаа эргэн, өвс тэжээл хүргэлээ.

Хөгнө-Тарны байгалийн цогцолборт газар нь Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнан хариуцан хамгаалж байна.

Хөгнө-Тарнын БЦГ нь байгалийн 3 хэв шинжийг нэг дор агуулсан ховор, нэн ховордсон ургамал, ан амьтан, жигүүртэний төрөл зүйлийн экосистемтэй газар нутаг юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ.