Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дахин зогсох эрсдэл үүсэв үү?

“Туркойз хилл” компанийн уржигдар хийсэн албан ёсны мэдээллийг олон улсын mining.com, Financial review зэрэг сайтууд онцолж “Монгол Рио Тинтогийн Оюу толгой төслийг зогсоох уу” гэсэн утгатай гарчиг бүхий нийтлэл цацсан нь өчигдөр олны анхааралд байлаа. Mining.com “Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн зэс алтны уурхайн хөгжлийн төлөвлөгөө болон санхүүгийн төлөвлөгөөг цуцлах, эсвэл өөрчилж болзошгүй байгаа талаар Туркойз хилл мэдэгдлээ” хэмээн онцолсон юм. Дашрамд сонирхуулахад Туркойз хилл мэдээлэлдээ “Монголын Засгийн газар Оюу толгой төсөл улс орных нь хувьд эдийн засгийн үр ашиггүй болвол төслийг үргэлжлүүлэх эсэхийг дахин хэлэлцэж, эргэн харах ёстой гэж үзсэн” хэмээн дурджээ.

Дэлхийн зэс, алтны том төслүүдийн нэг Оюутолгой Монголын хувьд гурав дахь хөршийн хөрөнгө оруулалттай цорын ганц мега төсөл, тахлын үед эдийн засгийг авч яваа гэж эдийн засагчид тодотгодог. Канадын “Туркойз хилл” компани Монголын эрх баригчид компанийн үйл ажиллагаа, төлөвлөгөөнд сэтгэл ханамжгүй байгаа тухай мэдэгдэлдээ онцолжээ. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь нь агуулагдаж буй гүний уурхайн бүтээн байгуулалтад одоогоор 6.75 тэрбум буюу долоон тэрбум орчим ам.долларыг зарцуулаад байгаа юм. Засгийн газар уг хэмжээг 2016 онд төлөвлөснөөс 1.5 тэрбум ам.доллараар илүү байна, төслийн алдагдал нэмэгдэх нь эдийн засгийн үр ашгийг бууруулах сөрөг талтай гэх мэт байр суурийг илэрхийлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.

“Туркойз хилл” мэдэгдэлдээ энэ талаар ч онцолжээ. “Туркойз хилл”-ийн мэдээллийн дараа компанийн хувьцаа хөрөнгийн бирж дээр хорь гаруй хувиар унажээ. Тус компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 21.4 хувиар буурч 11.38 ам.доллараар үнэлэгдсэн бол Торонтогийн хөрөнгийн бирж дээр 24 хувиар буурч 13.88 канад доллар болжээ.

Хэлэлцээрийн ширээний ард суусан хувь нийлүүлэгчид буюу Монгол Улсын Засгийн газар, Рио тинто-гийн хувьд татварын маргаан, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын нэмэгдэлт том асуудал болж буй. Татварын ерөнхий газар оны өмнөхөн “Оюу толгой” компанид татварын акт шинээр тавьсан. Татварын акт тавихын өмнө Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй засгийн төлөөллүүд хөрөнгө оруулагч талтай цахим хурал хийж байв. Уг хурлын үеэр Засгийн газар Оюу толгой төслөөс хүртэх Монгол Улсын үр ашгийг эрс нэмэгдүүлэх санал тавьж, тохиролцоонд хүрэхгүй бол Дубайн төлөвлөгөөг цуцлах хэрэгтэй гэсэн утгатай хатуу байр суурь илэрхийлсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байлаа. Тодруулж хэлбэл, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Рио тинто”-д ийм санал тавьсан тухай мэдээллийг зарим хэвлэл онцолж байсан юм.

Засгийн газар энэ сарын эхээр “Рио”-д илгээсэн албан бичигтээ ч уг байр сууриа илэрхийлсэн гэнэ. Тус албан бичигт Монгол Улс хэзээ ч ногдол ашиг авахгүйгээр барахгүй өртэй хоцрох нь, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт Монголын талд ашиггүй байна, Оюу толгой компани ашгийн татварыг хуулийн дагуу зайлшгүй төлөх ёстой, Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлыг Засгийн газар УИХ-д танилцуулна гэх мэт агуулга бүхий байр сууриуд багтсан тухай мэдээлэл ч хэвлэлээр хөвөрч байна. Юутай ч Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр амжилт олохгүй бол Дубайн төлөвлөгөөг цуцалж, гүний уурхайн бүтээн байгуулалт зогсох эрсдэл бий гэсэн дүгнэлтийг Засгийн газрын удаа дараагийн байр суурь, Туркойз хилл-ийн мэдэгдлээс төвөггүй харчихаж болохоор байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт Н.Алтанхуягийн Засгийн газрын үед тасалдаж, хоёр жилийн турш зогсч, Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн түүх өнгөрсөнд бий. Тэр үед Татварын ерөнхий газар Оюу толгойд 130 сая ам.долларын татварын актыг хүргүүлж байсан юм. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хувь нийлүүлэгчид татварын маргаан дээр шийдэлд хүрч, Дубайд гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байв. Гэвч энэ шийдвэр гарснаас хойш хоёр жилийн дараа УИХ ажлын хэсэг байгуулж татварын асуудлыг ахин сөхөж, 2018 онд 155 сая ам.долларын татварын актыг тус компанид тавьсан юм.

Оюу толгойтой холбоотой сүүлийн гурван шийдвэрийн нэгийг нь шүүхээс гаргасан. Шүүхээс Дубайн төлөвлөгөөг хууль зөрчин байгуулсан гэх шийдвэр гараад байгаа юм. Хоёр дахь шийдвэр нь УИХ-ын өнгөрсөн жилийн сүүлээр гаргасан тогтоол. Тогтоолд Оюу толгойн гэрээг Монголын хууль тогтоомжид нийцүүлэх сайжруулахыг онцлоод буй. Харин гурав дахь шийдвэр нь өмнө тодотгосончлон Татварын ерөнхий газрын Оюу толгойд тавьсан татварын акт. “Туркойз хилл” Монголын талаас гаргасан эдгээр шийдвэрүүдийг онцолж, Монголын Засгийн газар энэ бүх шийдлээрээ Оюу толгой төсөлд хэрхэн хандаж буйгаа харууллаа гэсэн утгатай мэдэгдэл хийгээд байгаа юм.

Талуудын хооронд үүссэн татварын маргааны асуудал өдгөө арбитрын шүүх дээр очоод буй. Дашрамд дурдахад, хувь нийлүүлэгчийн өмнөх татварын маргаан арбитр дээр шийдэгдээгүй байхад Монголын Татварын ерөнхий газраас дахин акт ногдуулаад байгаа юм. Ийм шалтгаанаар хөрөнгө оруулагч тал арбитрт нэмж материал бүрдүүлж өгөхөөр ажиллаж эхэлжээ. Арбитрын шүүхийн процесс нэг жилээс нэг жил хагасын хугацаанд үргэлжлэх зураг харагдаж байна.

Татварын маргаанаас гадна шийдэх учиртай өөр нэг том асуудал бол гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал. Төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ээр гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа. Засгийн газар, хөрөнгө оруулагч талын энэ маргаан, зөрчлийн гол шалтгаан нь улс төр, бүр тодруулж хэлбэл ирэх зун болох Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн тайлбарыг учир мэдэх улс хэлж буй. Эдийн засагчдын хувьд хэрвээ байдал муугаар эргэж Засгийн газар Дубайн төлөвлөгөөг цуцалж, “Рио тинто” Монголыг орхихдоо тулбал Оюу толгой төслийг үргэлжлүүлэх боломжтой ганц улс нь Хятад гэсэн тайлбар хэлдэг. Оюу толгойн гүний уурхайн санхүүжилт зогсвол тахлаас болж нэгэнт хэцүүдсэн эдийн засагт өнөөгийнхөөс ч илүү том эрсдэлүүд үүснэ, хамгийн түрүүнд ам.долларын ханш хяналтаас гарна гэж эдийн засагчид онцолж байна.

Төгсгөлд нь онцлоход, “Оюу толгой” ХХК 2010 оноос хойш нийт 5.8 их наяд гаруй төгрөг буюу ойролцоогоор 2.8 тэрбум ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамж хэлбэрээр Засгийн газарт төлжээ. 2010 оноос хойш нийт 11.3 тэрбум гаруй ам.долларыг дотоодод зарцуулсан, 12300 гаруй хүн ажиллаж байгаагийн 94 хувь нь монголчууд, 2020 онд ойролцоогоор 290 сая ам.долларын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бусад төлбөр хураамж төлсөн гэх мэт статистикийг “Оюу толгой” компани цахим хуудсандаа байршуулжээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар нохой өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 14, Бархасбадь гариг. Билгийн тооллын 1, Яруу эгшигт одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 8:37 цагт мандан, 17:25 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Байдраг голын хөндийгөөр 31-36 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 13-18 градус, цас багатай энгэр ээвэр газраар 4-9 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 градус, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн ​”Бэлчээрийн хүн” хэмээх нийтлэл хэвлэгдлээ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Монгол Улсын Ерөнхий
сайд асан Дашийн
Бямбасүрэн “Оюу толгойн
гэрээ бол Монголын төрийн эрх
мэдэлтнүүдийн шуналын бүх төрлийн
нян цугларсан бохирын сав мөн” хэмээв I- VI,VI нүүрнээс уншаарай.

АИХ-ын орлогч
дарга асан, профессор
Лувсандамбын Дашням “Ерөнхийлөгчийн
сонгуультай холбогдуулаад
хэлэхэд манайх Үндсэн
хуулиа хүртэл дураараа
зөрчдөг, хуулиар биш
тогтоолоор төрөө
байгуулдаг улс шүү дээ” гэв.

Ардчилсан намын
Үндсэн дүрмийн хорооны
дарга Б.Мягмардаш “АН-ын үйл ажиллагаа
үндсэн дүрэмд захирагдах ёстой, хэн нь
дарга вэ гэж маргах шаардлага байхгүй” гэлээ.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бэлчээрийн хүн” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Эдийн засагч
Ч.Хашчулуун “Репо санхүүжилт эдийн засгийн
суурь бүтцийг өөрчлөхөд
дэмжлэг болох боломжтой” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТА

Categories
гадаад мэдээ

Япон улс нэмж 7 мужид онц байдал зарлалаа

Япон улсад сүүлийн өдрүүдэд covid-19 цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсын Засгийн газар энэ сарын 7-нд нийслэл Токио болон ойролцоох гурван муж болох Канагава, Чиба, Сайтамад онц байдал зарлах шийдвэр гаргасан билээ. Тус улсад цар тахлын дэгдэлт сүүлийн өдрүүдэд эрчимжих болсон тул ийм шийдвэрт хүрсэн бөгөөд онц байдлын зэрэг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Тэгвэл тус улсын засаг захиргаа Осака, Киото, Фүкүока, Айчи, Точиги, Хиёого, Гипү гэсэн долоон мужид онц байдал зарлах шийдвэр гаргаснаа өнөөдөр /2021.01.13/ танилцууллаа.

Ингэснээр дээрх хот, мужуудад хоёрдугаар сарын 7 хүртэл хугацаанд ард иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа ба ресторан, шөнийн цэнгээний газрууд 19:00 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, 20:00 цагаас хаалгаа барих, албан байгууллагууд ажилчдынхаа 70 хүртэл хувийг гэрээс нь ажиллуулах, спорт заалууд, их дэлгүүрүүд ажиллах цагаа богиносгох зэрэг арга хэмжээ авах юм байна. Түүнчлэн олон нийтийг хамарсан арга хэмжээг 5000-аас ихгүй хүнтэйгээр зохион байгуулахыг зөвшөөрч байгаа аж.

Эрх баригчдын шийдвэрийг дагаж, ажиллах цагаа богиносгосон бизнес эрхлэгчдэд өдөрт 40-60 мянган иений дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Япон улс нь өнгөрсөн хавар мөн онц байдал зарласан бөгөөд тухайн үед бүх сургуулийг хааж, олон нийтийн үйл ажиллагааг хориглож байв. Харин энэ удаагийн онц байдал харьцангуй уян хатан байгаа юм. Засгийн газрын зүгээс яаран онц байдал зарлахыг урьтал болгоогүй ч мужуудын захирагч нар байдал хүндэрч байгааг сануулж, яаралтай арга хэмжээ авах хүсэлтээ эрх баригчдад тавьсан байна. Түүнчлэн эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зүгээс ч онц байдал зарлахыг зөвлөсөн учир ийнхүү дээрх шийдвэрт хүрчээ.

Categories
мэдээ нийгэм

​Коронавируст халдварын үед ажиллах 684 ариутгагч бэлтгээд байна

Коронавируст халдвар /COVID-19/-ын үед ажиллах ариутгагч бэлтгэх” сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 07-13-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвөөс тус бүр 2, зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас нийт 624 мэргэжилтэн хамрагдлаа.

Уг сургалтыг халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэшсэн багш нар удирдан явуулж халдваргүйжүүлэлт, ариутгал, ашиглах техник хэрэгсэл, халдвараас сэргийлэх арга хэмжээ, эрүүл мэндийн ажилтныг халдвараас сэргийлэх, эмнэлгийн орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, автомашинд халдваргүйжүүлэлт хийх, түгээмэл хэрэглэдэг гадаргуу халдваргүйжүүлэх бодис хэрэглэх, найруулах арга зэрэг сэдвүүдээр хичээл заалаа.

Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд хэвтүүлэн эмчлэх тасгийн бүтэц үйл ажиллагаа, ногоон, шар, улаан бүсэд ажиллах журам, халдварын сэргийлэлт хяналтын талаар ч мэдээлэл авч, КОВИД-19 цар тахлын халдварын үед шуурхай хариу арга хэмжээний багт ажиллах ур чадварыг эзэмшлээ.

Өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 01-14 ны өдрүүдэд ЭМЯ болон нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагын 60 мэргэжилтэнг “Коронавируст халдвар /COVID-19/-ын үед ажиллах ариутгагч бэлтгэх” сургалтад хамруулсан бөгөөд энэхүү сургалт нь цаашид ч үргэлжлэн зохион байгуулагдах юм.

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум хамгийн олон мал тоолуулжээ

Мал тооллогын жилийн эцсийн урьдчилсан дүнгээр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум улсын хэмжээнд хамгийн олон буюу 627.4 мянган толгой мал тоолуулжээ. Хамгийн олон малтай бусад сумдыг дурдвал:

  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сум 521.9 мянган толгой,
  • Хэнтий аймгийн Хэрлэн сум 504.4 мянган толгой,
  • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 503.5 мянган толгой мал тоолуулжээ.
  • Архангай аймгийн Эрдэнэмандал сум 468.9 мянган толгой мал тоолуулж малын тоогоор тэргүүлжээ.

Харин Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.

Categories
мэдээ нийгэм

Ханх суманд 19 цагт 4,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өнөөдөр 19:10 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Туртад дахин 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн албаны сайтад мэдээлжээ.

Ханх сумд өнөөдөр өглөө 07:47 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ нь өчигдөр 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй болсон газар хөдлөлтийн үргэлжлэл хэмээн ООГХ-ээс тайлбарласан юм.

Мөн өчигдөр үүрээр 05:30 цагт эхэлсэн газар хөдлөлт оройн 18:00 цагийн байдлаар 300 гаруй бүртгэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт хамрагдаж нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

КОРОНАВИРУСИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ТУХАЙ

• Суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусын шинжилгээг заавал өгсөн байна.
• Нислэгийн өдрөөс өмнө 48 цагийн дотор коронавируст халдварын PCR буюу полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, биедээ авч явах шаардлагатай.
• Коронавирусын шинжилгээний хариуг албан ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зэрэг мэдээлэл зайлшгүй бичигдсэн байна.
• Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд тухайн гар утасны дугаар эзэмшиж буйг нотолсон баримт бичиг, тухайн иргэний овог, нэр бичигдсэн шинжилгээ хийлгэсэн мөнгөний баримт зэргийг хавсаргаж болно.
Иргэд коронавирусын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу.

ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

• Тусгаарлах байранд 14 хоног тусгаарлагдах ба байр, хоолны зардал хоногийн 50,000 төгрөг, автобусны 10,000 төгрөг буюу нийт 710,000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30,000 төгрөг, автобусны 10,000 төгрөг нийт 430,000 төгрөг байна.
• Дээрх төлбөрийг иргэний ар гэрийнхэн нь Монголд Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.
• Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ.
• Тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд зөрүү мөнгөө авах боломжтой. Тухайн иргэн өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, төлсөн төлбөрийн бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулж, Онцгой байдлын ерөнхий газрын 11-318277, 1800-1105 дугаараар холбогдоно уу.
• Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгийн тийз авсан зорчигчид тусгаарлалтын байрны мөнгөө төлөөгүй тохиолдолд нислэгийн тийз цуцлагдах болно.

ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭД ИММИГРЕЙШНД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ

• БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэн сайн дураар нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийн Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай тул нислэгээс өмнө бүртгэлээ хийлгэнэ үү.
• Сайн дураар нутаг буцах хүсэлт /자진출국/-ийг харьяа ГИХГ /immigration/-т ажлын 4-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. Сайн дураар нутаг буцах хүсэлтийн хүчинтэй хугацаа 30 хоног байх ба энэ хугацаанд тусгай үүргийн нислэгт хамрагдаж чадаагүй тохиолдолд хүчинтэй хугацаа дуусахаас өмнө харьяа ГИХГ-т очиж дахин сунгуулна.
• Сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан иргэд нислэг үйлдэгдэх өдөр нислэгийн бүртгэл эхлэхээс 2-3 цагийн өмнө Инчон ОУНБ-д очиж онгоцны буудлын ГИХГ-т сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан бичиг болон нислэгийн тийзийн хамт бүртгүүлж тэмдэглэгээ хийлгэж, шалгуулна.
• БНСУ-д төрсөн оршин суух визгүй хүүхдийн хувьд /эцэг эх нь оршин суух визтэй ч суугаа орны ГИХГ-т бүртгэгдээгүй хүүхэд мөн хамаарна/ эмнэлгийн төрсний тодорхойлолт /출생진단서/, гадаад паспорт, эцэг эхийн гадаад паспортын хамт ГИХГ-т бүртгүүлж, торгууль /хүүхдийн оршин суусан хугацаанаас торгуулийн хэмжээ хамаарна/ төлснөөр хилээр гарах эрх нээгдэнэ. Хүүхдээ бусдад итгэмжлэн нутаг буцааж байгаа тохиолдолд хүүхдийн эх, эцэг итгэмжлэл гаргаж, ЭСЯ-ны Консулын хэлтсээр нотариат хийлгэсэн байна. Итгэмжлэл болон орчуулгын эх хувийг хүүхдийг итгэмжлэн авч яваа хүн биедээ авч явна.

БУСАД АНХААРАХ ЗҮЙЛ

ХЭРЭВ ТАНТАЙ ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР ӨӨРЧЛӨГДСӨН БОЛ ЭСЯ-НЫ ШУУРХАЙ УТАС 010-8205-3464, 02-798-1950 ДУГААРТ ДАРУЙ ХОЛБОГДОЖ ШИНЭЧИЛНЭ ҮҮ.

1. Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг УОК-ийн Шуурхай штаб баталж МИАТ-ын төлөөлөгчийн газарт ирүүлж тийз бичиж байгаа тул нислэгийн жагсаалтад нэр орсон эсэхээ шалгуулах, нислэгийн тийзийн үнэ, үнийн зөрүүтэй холбоотой мэдээллийг Сөүл хот дэх төлөөлөгчийн газрын 02-756-9761 дугаарын утаснаас шууд асууж мэдээлэл авна уу.
2. Тусгай үүргийн нислэгт хамрагдсан иргэн өөрийн оронд хэн нэгнийг явуулах хүсэлтийг хүлээж авахгүй.
3. Тусгай үүргийн нислэгт жагсаалтын дарааллын дагуу хамрагдсан боловч тухайн иргэн удаа дараа явахаас татгалзсан тохиолдолд жагсаалтаас шууд хасна. Тухайн иргэн өргөдлөө дахин шинээр өгч өргөдлийн дагуу нислэгт хамрагдана.
4. Тусгай үүргийн нислэгт өөрийн оронд явуулж өгнө, дарааллыг сольж дээгүүр оруулж өгнө зэрэг залилангийн шинж чанартай зар, мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаж, иргэд мөнгө санхүүгээр хохирч болзошгүй байгааг иргэд онцгой анхаарч, энэ төрлийн залилан мэхлэх үйл ажиллагаанд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна. Тусгай үүргийн нислэгт хамрагдах хүн нэг бүрийг УОК-ийн Шуурхай штабын дэргэдэх ажлын хэсгээс баталж ирүүлдэг тул хэн нэгэн иргэний оронд өөр иргэнийг сольж оруулах боломжгүй болно.

Эх сурвалж: Монгол Улсын БНСУ-д суугаа ЭСЯ

Categories
мэдээ нийгэм

Авлигын мөнгөө оймсондоо нууж байгаад баригдсан Н.Баярсайханы ялыг хэвээр үлдээлээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан баригдахдаа авлигад авсан мөнгөө оймсондоо нуусан бичлэг олон нийтэд ил болсон. Н.Баярсайхан нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд Э.Аззаяагийн хэргийг прокурорт буцааж, Н.Баярсайхан, Ш.Тэгвандан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Д.Төмөрбаатар нарын ялыг хэвээр үлдээжээ.