Categories
мэдээ улс-төр

Дээд шүүх АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүхээр өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Дээд шүүхийн хуралдаанаар АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг бүртгэхээс татгалзаж, Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлээс хассан байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хуралдсан АН-ын X их хурлаас гарсан АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж Улсын Дээд шүүх үзжээ. Түүнчлэн Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлийн сангаас хасах шийдвэрийг гаргаж, тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийг намын Үндсэн дүрэмд заасны дагуу сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ХАМГИЙН ЗАЛУУ ТЭРБУМТАН ЭМЭГТЭЙЧҮҮД

Америкийн Форбес сэтгүүлээс жил бүр гаргадаг өөрийн хүчээр бизнесийн амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдийн жагсаалтанд багтсан 10 залуу эмэгтэй тэрбумтануудыг танилцуулахаар бэлтгэлээ. “Эмэгтэйчүүд шинэ бизнес эрхэлж, урьд өмнө байгаагүй их хөрөнгө хуримтлуулж байна” гэж Форбес онцолсон байна. Өөрийгөө бүтээсэн эдгээр топ эмэгтэйчүүдээс хамгийн залуу нь одоо 24 настай Кайли Женнер юм. Түүний нүүр будалтын эзэнт гүрэн болох Кайли Косметик нь ойролцоогоор 900 сая доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй бөгөөд 2022 он гэхэд 1 тэрбум долларын борлуулалт хийхээр төлөвлөжээ.

1.Кайли Женнер

“Кайли Косметикс”-ын үүсгэн байгуулагч


Нас: 21

Хөрөнгө: 1 тэрбум доллар

2. Худа Каттан

Make up artist, гоо сайхны блог хөтлөгч, “Huda Beauty”-ийн үүсгэн байгуулагч


Нас: 35

Хөрөнгө: 610 сая доллар

3. Рианна

Дуучин, хөгжимчин, гоо сайхны бүтээгдэхүүний”Fenty Beauty” брэндийг үндэслэгч


Нас: 31

Хөрөнгө: 600 сая доллар

4. Бейонсе Ноулз

Дуучин, хувцасны брэндийг үндэслэгч


Нас: 37

Хөрөнгө: 400 сая доллар

5. Катрина Лайк

Хувийн стилистийн онлайн үйлчилгээний “Stitch Fix”-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

Нас: 36

Хөрөнгө: 380 сая доллар

6. Тэйлор Свифт

Хөгжимчин, дуучин, 10 удаагийн Грэммийн шагналын эзэн


Нас: 29

Хөрөнгө: 360 сая доллар

7. Неха Нархеде

“Confluent” платформыг үүсгэн байгуулагч


Нас: 34

Хөрөнгө: 360 сая доллар

8. Ким Кардашян

Гоо сайхны бүтээгдэхүүний “KKW Beauty” компанийг үүсгэн байгуулагч


Нас: 38

Хөрөнгө: 360 сая доллар

9. Уитни Вулф Херд

Болзоо апп “Bumble”-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал


Нас: 29

Хөрөнгө: 290 сая доллар

10. Серена Уильямс

Тамирчин, “Серена Венчурс” компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч


Нас: 37

Хөрөнгө: 225 сая доллар

Бэлтгэсэн: Ч.Биндэръяа

Categories
мэдээ спорт цаг-үе

Тусгай үүргийн онгоцоор үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ

Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 11:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор энэ сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан Жүдо бөхийн “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ. Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Долоон настай охиныг мөргөж амь насыг хохироосон хэргийн шүүх хурал хойшиллоо

Өнгөрсөн зургадугаар сарын 26-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тоглоомны талбайн хажууд 7 настай охин автомашинд дайруулж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн хоёр дахь шүүх хурал өнөөдөр болох байсан ч шүүгчдэгчийн зүгээс хойшлуулах хүсэлт тавьжээ.
Тус хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Хохирогч охины өмгөөлөгч Р.Булгамаа “Эрүүгийн хариуцлагын хурлыг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гарлаа. Энэ хэрэг өнгөрсөн оны зургадугаар сард болсон. шүүх хоёр дах удаагаа үргэлжилж байна. Эхний шүүх хурлаар шинжээчдийн үзэж байгаагаар зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэдэг үндэслэлээр буцаасан. Өнөөдөр Эрүүгийн хариуцлагын хурлыг түр хугацаагаар хойшлуулах саналыг шүүгдэгчинй зүгээс гаргасан. Энэ нь Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-т зааснаар эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулах явцын хугацаа хэрэгтэй байгаа. Зам тээврийн ослын улмаас 50 орчим хүүхэд амиа алддаг” гэв.

Таалийгаач охины ээж “Мөргөсөн жолоос тоормоз гишгээд зогссон гээд байгаа. Харин Шүүхийн дүгнэлтээр 20км/ц-аас дээш хурдтай явж байсан. Машинаа зогсоох арга хэмжээ аваагүй, граш мөргөөд зогссон гэсэн дүгнэлт гаргасан. Хасас жил ингэж явна гэдэг хэцүү байдаг юм байна. Эцэг эхчүүдээ хүүхдүүдээ сайн харж байгаарай. Надад энэ давааг давахад үнэхээр хэцүү байна. Одоо хүртэл охиноо маш их санаж байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

ДЭМБ-ын шинжээчид Уханьд иржээ

Ухань хотод МОНГОЛ ЭМЧ нарын баг ажиллахаар болжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэн, шинжээчдийн баг Хятадын Ухань хотод ирсэн тухай мэдээллээ. Тэд “Ковид-19” цар тахлын үүсэл гарлыг судлахаар удаан хугацаанд хүлээсэн юм.

Олон улсын эрдэмтдийг Уханьд ажиллуулах зөвшөөрөл авахын тулд ДЭМБ Бээжинтэй олон сарын турш хэлэлцээр хийсний эцэст энэ сард ажлаа эхлүүлэхээр болсон. Гэсэн хэдий ч эрдэмтдийн багийн түрүүлж замдаа гарсан хоёр судлаачийг Хятадын хилээр нэвтрүүлэлгүй буцаасан тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Үүнийг тайлбарлахдаа Хятадын тал үл ойлголцол гарсан гэжээ. 10 эрдэмтнээс бүрдсэн баг судалгааны хүрээлэнгүүд, эмнэлгүүд, далайн амьтны захад байсан хүмүүсээс ярилцлага авч мэдээлэл цуглуулна. Уханьд коронавирусийн халдвар намжиж, иргэд хэвийн амьдралдаа эргэж орсон ч Хятадын хойд нутгаар халдварын тархалт дахин нэмэгдээд байгаа юм.

Эрдэмтдийн баг ажлаа эхлүүлэхийн өмнө хоёр долоо хоногийн хугацаанд тусгаарлагдах ажээ. ДЭМБ-ын цар тахлын тархалт, хариу арга хэмжээ хариуцсан салбарын тэргүүн профессор Дэль Фишер дэлхий дахин энэ удаагийн үүрэг даалгавар, аяллыг сайтар ажиглана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ бол улс төрийн шалтгаантай, аль эсвэл хэн нэгнийг буруутгах гэсэн оролдлого биш ба зөвхөн шинжлэх ухааны үндэслэлтэй гэдгийг мэдэгдсэн байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Г.Ганбаяр: Шигшээ багийн өмсгөлтэйгөө талбайд гарна гэдэг гайхалтай мэдрэмж шүү

Өнгөрсөн онд Монголын багийн спорт, тэр дундаа хөлбөмбөгт том дэвшил гарлаа. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын тамирчин Ганболдын Ганбаяр хөлбөмбөг өндөр хөгжсөн Европ тивд мэргэжлийн багтай гэрээ байгуулсан нь онцлох үйл явдал байв. Энэ жил 20 нас хүрч буй тэрбээр мэргэжлийн клубтэй гэрээ байгуулмагцаа дээд лигийн тоглолтод гарааны бүрэлдэхүүнээс оролцсон нь Монголын хөлбөмбөгийн түүхэнд өөр нэг шинэ хуудас нээсэн юм. Ингээд Унгарын мэргэжлийн хөлбөмбөгийн лигт Монгол Улс төдийгүй Ази тивийн төлөөлөл болж ур чадвараа гайхуулж буй Активал Чаквар клубийн довтлогч Ганболдын Ганбаяртай ярилцсанаа хүргэе.


-Дэлхийн хөлбөмбөгийн хөгжлийг тодорхойлж буй Европ тивд ур чадвараа таниулж мэргэжлийн клубтэй гэрээ байгуулсанд баяр хүргэе. Сэлэнгэ аймгийн өсвөрийн шигшээ багийн хүү Унгар явах боломж хэзээ хэрхэн бүрдэж байв?

-Их баярлалаа. Анх 2016 онд Монголын хөлбөмбөгийн холбооноос санаачилж өсвөрийн тамирчдын дунд шалгаруулалт явуулж нэрт хөлбөмбөгчин Пушкашийн нэрэмжит академид суралцаж ур чадвараа хөгжүүлэх боломж олгосон нь мэргэжлийн тамирчин болох үүдийг надад нээж өгсөн. Би тухайн үед шалгаруулалт болох зарыг сонсооч үгүй найзындаа унтаж байхад “Хоромхон” клубийн Жийгээ (Пүрэвсүх) багш дуудаж шалгаруулалтад оруулж байлаа.

-Өнгөрсөн онд Европ тивийн лигээс шигшигдсэн багууд оролцож дэлхийн шилдгүүд ур чадвараа гайхуулдаг “Европа лиг”-ийн тэмцээнд монгол тамирчин оролцсон нь онцлог байлаа. Тэр том тэмцээний уур амьсгалыг мэдэрснээ уншигчидтай хуваалцахгүй юу?

-Манай баг өнгөрсөн улиралд лигтээ гуравдугаар байр эзэлж Европа лигийн урьдчилсан шатны тэмцээнд өрсөлдөх эрх авсан юм. Миний тухайд тус лигт тоглох багийн бүрэлдэхүүнд багтаж оролцсон. Тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас үзэгчгүй цэнгэлдэх хүрээлэнд тоглолт явагдсан. Мэдээж тамирчдын ур чадвар өндөр юм билээ. Өндөр ач холбогдолтой тоглолт байсан ч үзэгч хөгжөөн дэмжигчгүй цэнгэлдэх хүрээлэнд явагдсан учраас нөхөрсөг тэмцээн ч юм уу, хамтарсан бэлтгэлд оролцож байгаа юм шиг л мэдрэмж төрж байлаа. Удахгүй дүүрэн үзэгчтэй цэнгэлдэх хүрээлэнд тоглох цаг ирэх байх гээд л хүлээж байна.

-Ер нь Улаанбаатарт явагдсан шалгаруулалтад тэнцээд Унгарт очиход таныг ямар орчин угтаж байв. Ямар саад бэрхшээл тулгарав?

-Би Унгар явахаас өмнө хөлбөмбөгийн эх орон Англи улсад мэргэжлийн багийн шалгаруулалтад ороод тэнцэж байсан юм. Гэсэн ч тухайн үед 18 нас хүрээгүй байсан учраас гэр бүлийн харгалзах хүнтэй хамт байхыг шаарддаг юм билээ. Надад тийм боломж байгаагүй учраас Англид үлдэж чадаагүй. Хөлбөмбөгийн хөгжлийг тодорхойлж байгаа Английн багийн шалгаруулалтад тэнцэж байсан хүүхэд Унгарт очоод тухайн нөхцөл байдалд дасан зохицоход хялбар байсан шүү. Миний тухайд өсвөрийн тамирчин байхдаа л мэргэжлийн хөлбөмбөгчин болохоор шийдсэн байлаа. 15 настайдаа Монголын дээд лигийн “Хоромхон” багт Голланд дасгалжуулагчийн удирдлагад тоглодог байв. Тухайн үед багийн ах нар “Чи 19-20 хүртлээ талбайд гарахгүй дээ, чамд боломж олдохгүй” гэж намайг “унтраана”. Их хор шар хөдөлдөг байж билээ. Голланд мэргэжилтэн, Гансүх, Жийгээ гээд багш нар маань шударга, зарчимч хүмүүс байсан учраас хэн илүү хөдөлмөрлөнө тэр хүнд л боломж олгодог байсан юм. Харин Унгарт ирээд алдаж болохгүй боломж гэдгийг сайтар ухамсарлаж байсан. Өөрийгөө 200 хувь дайчилсан. Энд сар орчим бэлтгэл хийсний дараа дасгалжуулагчид нь гэрээ байгуулах боломж байгаа тухай надад хэлсэн. Унгарт өмнө нь Англид шалгаруулалтад орсонтой ижил бэрхшээл тулгарсан ч клубийн зүгээс бүх асуудлыг шийдэж өгсөн.

-Мэргэжлийн багууд тамирчидтай гэрээ байгуулахдаа мэдээж тамирчны ур чадварыг харгалзах байх. Өөр ямар чадвар харгалзаж үздэг вэ?

-Дасгалжуулагчид “Хандлага ямар байна. Үр дүн тийм л гарна” гэж хэлдэг юм. Хичнээн өндөр ур чадвартай хүүхэд байсан ч мэргэжлийн тамирчин болж чадахгүй байх тохиолдол бий. Багийн арын албаны хүмүүс зөвхөн ур чадвараас гадна тухайн тамирчны хандлагыг гярхай ажигладаг. Энэ бүх үзүүлэлтийг нь харж мэргэжлийн тамирчны гэрээ үзэглэдэг юм билээ. Гэрээ байгуулж чадаагүй нь өөр зам сонгоно. Ер нь томоохон компанид ажилд орохоор ярилцлагад орж байгаатай яг л ижилхэн. Багууд гэрээ байгуулаад өндөр шаардлага тавьдаг. Миний тухайд клубээс гадуур ямар нэгэн тэмцээнд оролцож болохгүй. Өөр тэмцээнд оролцоод бэртэл авбал өндөр торгуультай байдаг.

-Мэргэжлийн гэрээ байгуулахад хувийн ур чадвараас гадна багийн спорт гэдэг утгаараа хувь тамирчны сахилга бат, ёс зүйг харгалзаж үздэг байх.

-Тийм шүү. Сая л гэхэд манай клубийн гурван ч хүүхэд багаас хасагдсан. Тухайн тамирчид ямар нэгэн төрлийн зүйл нууцаар хэрэглэж байгаад баригдсан юм билээ. Уул нь Унгарын залуучуудын шигшээ багийн ахлагчаар тоглож байсан өндөр ур чадвартай тамирчид байсан юм. Энэ мэтээр сахилга бат алдах юм бол багаас хасдаг. Хөлбөмбөг өөрөө багийн спорт. Тиймээс хувь тамирчны хүмүүжил, ёс суртахууныг чухалчилдаг юм билээ.

-Ганбаярын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөөний цайгаа 11:00 цагт уугаад бэлтгэлдээ орно. Цаг орчим үргэлжилдэг юм. Шүршүүрт ороод гараад ирэхэд л үдийн хоолны цаг болно. Ингээд өдрийн бэлтгэл хүртэл амарна. 15:30 цаг эхэлсэн бэлтгэл 18:30 хүртэл үргэлжилнэ. Оройн амралтын цагийг өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулдаг юм. Мэдээж би цаг үргэлж тамирчин байхгүй шүү дээ. Гэхдээ аль болох эрт унтаж амрахыг боддог. Клубээс ч нойроо хангалттай авахыг шаарддаг.

-Мэргэжлийн багийн бэлтгэлийн ачаалал ямар байдаг вэ. Хэрэглэж буй хоол хүнсний тухайд?

-Энгийн үед бол өдөрт хоёр удаагийн ачаалалтай бэлтгэл хийдэг. Харин тэмцээний үед бол биеийн ачаалал нэг их авдаггүй, хөнгөхөн бэлтгэл хийнэ. Гол төлөв тактикийн хичээл орно. Хоол хүнсний тухайд клубийн ресторанаас бэлтгэж өгдөг юм. Тахианы мах, ногоо түлхүү хэрэглэдэг.

-Европ тамирчид Азийнхныг бодвол өндөр байдаг шүү дээ. Танай багийнхан ч өндөр нуруутай юм билээ. Та энэ үүнийг хэрхэн нөхдөг вэ?

-Биеийн хүчний тухайд энэ клубт надаас илүү гарах хүн одоогоор байхгүй (инээв). Нурууны өндрийн дутуугаа бусад ур чадвараараа хангалттай нөхдөг юм. Ер нь анх энд ирээд л хүчний дасгалын сорил авахад л багш нар намайг хараад гайхаж байсан шүү. Багийн хүүхдүүдийн хандлага ч илт өөрчлөгдөөд ирж байсан. Өмнө нь миний тухайд фитнесст огт явж үзээгүй л дээ. Бүр жаахан байхдаа л том хүүхдүүдтэй шороон талбайд түлхэлцэж тоглож байсан нь надад эерэгээр нөлөөлсөн гэж ойлгодог юм. Миний тухайд олон талт тоглолттой учраас багийн хувилбарт дасан зохицоход ямар нэгэн асуудал тулгардаггүй. Энэ миний давуу тал болдог.

-Ачаалалтай бэлтгэлийн үед шантрах үе гарах уу?

-Үгүй. Хүүхэд байхад л төрдөг байсан хөлбөмбөг тоглох хүсэл минь одоо ч хэвээрээ. Өдөр бүр өөрийн дуртай зүйлээ хийж сэтгэл ханамж авна гэдэг үнэхээр гайхалтай. Ийм байхад юунд шантрах билээ.

-Монголын хөлбөмбөгчин гэхээр хэрхэн хүлээж авдаг вэ. Монголын хөлбөмбөгийн талаар европчууд ямар ойлголттой байдаг вэ?

-Монгол гэхээс илүү намайг л Ази гэдэг байсан. Харин дээд лигийн тоглолтод оролцсоноос хойш Монголын хөлбөмбөгчин гэдэг болсон. Монгол тамирчид хүчтэй хурдтай гэсэн ойлголттой болсон нь зарим тохиолдолд анзаарагддаг юм. Унгар дахь Монголын Элчин сайдын яамны төлөөлөл, элэг нэгтнүүд маань миний тоглолтыг хааяа ирж үзнэ. Харь оронд Монголын далбаагаа намируулан зогсох тэднийгээ хараад их омогшдог юм. Их урам зориг авдаг.

-Монголд хөлбөмбөг тоглодог олон хүүхэд бий. Мэргэжлийн гэрээ байгуулаад явах боломж хэр байдаг юм бол?

-Боломж хаана ч байдаг. Өнөөдөр дэлхийн топ зэрэглэлийн тамирчид дунд та нараас ч хүнд нөхцөл байдлаас зүтгэж гарч ирсэн олон хөлбөмбөгчид бий. Хорт зуршлаас хол тууштай хөдөлмөрч байхад боломж хаана ч олддог. Боломж олдсон үед нь урсаж буй цаг хугацааг алдалгүй өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй.

Миний тухайд олон эцэг эх хүүхдээ хөл бөмбөгөөр хичээллүүлж байгааг хараад баярладаг юм. Таны хүүхэд мэргэжлийн тамирчин болж амьдралаа аваад явахгүй ч зөв төлөвшлийг багийн спортоос олж авна. Өнөөдөр аль ч салбарт тавьдаг гол шалгуур бол багаар ажиллах чадвар. Үүнийг багийн спортоос олж авна. Хүүхдийг багийн спортоор хичээллүүлэх нь ирээдүйд нь хийж буй юм хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Та зөв төлөвшилтэй, багаар ажиллах чадвартай иргэнийг л улсдаа бэлтгэж байна гэсэн үг. Ер нь энэ спортод татагдсан хүүхэд өнөөдөр янз бүрийн хорт зуршлаас хол байдаг гэж ойлгож болно. Хорт зуршлаас нь холдуулахын тулд спорт руу уруу татаж болно шүү дээ.

-Г.Ганбаяр клубтэйгээ хэдэн он хүртэл гэрээ байгуулсан бэ. Хэд орчим төгрөгийн цалин авч байна. Нууц биш бол танилцуулж болох уу?

-Миний байгуулсан гэрээ 2022 онд дуусна. Удахгүй сунгах эсэх талаар ярилцах байх. Клубээс өгч буй цалингийн тухайд нээлттэй зарлаад байж болохгүй. Гэрээн дээр энэ тухай заасан байдаг. Миний цалин гэр бүлд маань хангалттай хүрэлцээд илүү гардаг.

-Нэрт хөлбөмбөгчин Пушкашийн академиар дамжиж гарсан нэр алдартай ямар тамирчид байна вэ?

-Салай гэж Унгарын шигшээ багийн довтлогч бий. Түүний хувьд АПОЕЛ багт тоглож байхдаа аваргуудын лигт Реалмадридын эсрэг тоглож байсан. Одоо Германы Фрайбург багт тоглодог.

-Та насанд хүрэгчдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдсан ч тоглолтуудад оролцоогүй. Ямар шалтгаан байсан юм бэ?

-Намайг тоглуулаагүй. Нэг минут ч болтугай талбайд гаргах болов уу гэж горьдож л суусан. Яагаад надад боломж олгоогүйг ойлгоогүй үлдсэн. Одоо эргээд бодоход харамсдаг юм. Шигшээ багаас дуудлага ирэхэд би багтаа бэлтгэл хийж байлаа. Испани руу явж хамтарсан цугларалтад хамрагдах байлаа. Үүнийгээ цуцлаад шигшээ багтаа тоглохоор Улаанбаатар луу нисч байсан. Харамсалтай нь намайг талбайд гаргаагүй. Бэлтгэл дээр би хангалттай сайн байсан. Шигшээ багийн өмсгөлтэй хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө талбайд гарна гэдэг гайхалтай мэдрэмж байдаг шүү.

-Ингэхэд Унгарт коронавирусийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Миний тоглодог клубийн 10 орчим тамирчин коронавирусийн халдвар авсан. Тухайн тамирчид 10 хоног өөрийгөө тусгаарлаад л шинжилгээнд хамрагдаад бэлтгэлдээ орсон. Шинжилгээний хариу нь эерэг гарвал үргэлжлүүлээд тусгаарладаг юм билээ.

-Халдвар авсан тамирчдад бэлтгэлийн ачаалал даах чадвараас авахуулаад сөрөг нөлөө ажиглагдаж байна уу?

-Үгүй. Энд коронавирусээс тэгж их айгаад сандраад байгаа хүн алга. Ер нь хоруу чанар нь гайгүй гэж ойлгосон. Манай багийн тамирчид гэртээ 10 хоног л тусгаарлагдсан. Эмчилгээ ч гэж нэг их сүртэй хийлгээгүй. Гэрээс гарахгүй, чанартай хүнс хэрэглэж дархлаагаа дэмжиж байгаад л гараад ирдэг юм билээ. Халдвар авсан тамирчидтай тусгаарлалтын хугацаанд нь цахимаар холбоотой байсан. Ер нь тэгээд цаашдаа энэ вирустэй хүн төрөлхтөн дасан зохицоод л явах нь тодорхой болж байна шүү дээ.

-Таны хувьд юунд зорьж байна вэ. Мэргэжлийн тамирчин болсных Аваргуудын лигт тоглочих зорилго байгаа байлгүй?

-Өөрийгөө бүрэн дайчилна. Хаа хүрэх нь үү тэр хүртэл л зүтгэнэ. Хөлбөмбөгчдийн мөрөөдөл аваргуудын лиг шүү дээ. Үүнээс гадна шигшээ багтайгаа тив дэлхийн хэмжээнд өрсөлдөж амжилт гаргамаар байна. Үндэсний шигшээ баг маань Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд тодорхой хэмжээний амжилт үзүүлж Мьянмарын багийг хожлоо. Ур чадвар өндөр Киргизистаны багтай тэнцүүхэн өрсөлдлөө. Энэ бүхнээс үзэхэд тивийн хэмжээнд өрсөлдөх боломжтой нь харагдаж байна. Дахиад шат ахихад өөрийн хувь нэмрээ оруулмаар байна. Илүү олон хүүхэд хөлбөмбөгт татагдаж зөв төлөвшил олж аваасай гэж хүч байна.

-Нутгаа санаж байна уу?

-Их санаж байна. Өнгөрсөн жил очиж чадаагүй. Энэ жил ч мөд амжихгүй нь бололтой. Нутагтаа очоод ах дүү нартайгаа золгохыг юу юунаас илүү хүсч байна. Миний аав Унгарт байдаг юм. Их нөмөр нөөлөг болно.

Үргэлж миний талд зогсдог хайртай гэр бүлийнхэн, багш нар, найзууддаа талархаж явдгаа илэрхийлээд шинэ оны мэнд дэвшүүлье. Монголын ард түмэндээ хандаж улс орныхоо нэрийг өндөрт мандуулж явахаа амлаж байна.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт шатахууны үнэ 20-60 төгрөгөөр нэмэгджээ

Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцууд хоёр удаагийн давтамжтайгаар шатахууны үнээ 20-60 төгрөгөөр нэмжээ.

Иргэдийн түгээмэл хэрэглэдэг өргөн хэргэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлдөг гол хүчин зүйл бол шатахуун. Ингэж нэмэх сургаар импортын бараа бүтээгдэхүүнээс гадна гурил, будаа, сүү, махны үнэд ч нөлөөлсөн байгаа аж. Шатахууны үнэ нэмэгдсэн нь бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлж байгаа нь иргэдэд хүнд тусч байна гэж хэлж байна. Сүүлийн саруудад иргэдийн худалдан авах чадвар буурсныг худалдаа эрхлэгч нар хэлж байв.

Categories
мэдээ улс-төр

Шүүхийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.14) нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулав.

Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улсын Их Хурлын даргын 2020 оны 32 дугаар захирамжаар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан ажлын дэд хэсгийг байгуулан ажиллуулжээ.

Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсгийн танилцуулгыг сонсож, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэжээ. Тухайлбал, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа болсон цалин, нэмэгдлийг төсөлд тодорхой тусгах, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг чөлөөлөх үндэслэлийг тусгах болон хуулийн төслийн уялдааг хангах талаарх саналуудыг ажлын хэсгээс гаргажээ. Мөн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд Улсын дээд шүүхийн шүүгчийг Улсын Их Хуралд танилцуулах талаарх төслийн заалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нийцүүлэх, үүнтэй уялдуулан Нийтийн сонсголын тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах шаардлагын үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг Байнгын хороо дэмжжсэн байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан “Шүүгчид нэмэгдзл олгох журам батлах тухай”, “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулсныг хэлэлцэж дэмжжээ.

Байнгын хороо хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган үндсэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй зарим засвар оруулан эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараасан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Т.Аубакир, Ж.Ганбаатар, П.Анужин, Ж.Ганбат, С.Амарсайхан, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Б.Энх-Амгалан, С.Ганбаатар, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт, мэдээлэл авсан юм. Асуулт асууж тодруулсан гишүүд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд мэтгэлцээний зарчмыг хэрэгжүүлэх, гишүүдийн санал бодлыг авч өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд Байнгын хороо, ажлын хэсэг сайн ажилласныг дурдаж байв.

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, зарчимд нийцүүлж боловсруулсныг хэлэлцүүлгийн явцад Байнгын хороо, ажлын хэсэг нухацтай ярилцаж улам чамбайруулсан. Хуульд маш том өөрчлөлт орж байгаа. Шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, хэрэв шүүгч нь хариуцлага алдсан, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг байх зарчмыг нарийвчлан зохицуулж өгсөн. Тухайлбал, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий биө даасан байгууллага болох Шүүхийн сахилгын хороо улсын хэмжээнд ажиллах юм. Харин шүүгчдэд зэрэг дэвийн нэмэгдэл олгох санал дэмжлэг аваагүй, гэхдээ шүүгчдэд үндсэн цалин дээр онцгой нөхцөлийн нэмэгдэл, мөн докторын зэрэг цолны нэмэгдэл олгохыг дэмжсэн. Тиймээс шүүгчдийн цалин одоогийнхоос буурахгүй, хууль батлагдсанаар ажлын ачаалал нь ч боломжийн хэмжээнд шийдэгдэнэ гэж үзэж байгаа гэсэн хариултыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт өгөв.

Мөн ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа учраас шүүгчийн тэтгэврийг цалингийн 80 хувиар тогтоох, Төрийн албаны тухай хуультай зөрчилдөж байгаа тул 5-аас дээш жил ажилласан шүүгчийн цалин жил тутам 2 хувиар нэмэгдэх зохицуулалтууд төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдээгүй. Тиймээс бие даасан институцийн хувьд шүүгчдийн цалин хөлсийг одоо авч байгаагаас нь дордуулах нөхцөл үүссэн учраас холбогдох зохицуулалтыг хийх шаардлага гарсан учраас төрийн тусгай албан хаагчдад олгодог ажилласан жилийн буюу 5-25 хувь хүртэлх нэмэгдэл, мөн онцгой нөхцөлийн хувийн нэмэгдэл зэргийг авах зохицуулалтыг тусгахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулсан. Хуулийн төслөөр шүүгчдийн цалинг бууруулсан зүйл огт байхгүй. Шүүгчдийн цалин нь үндсэн цалин, онцгой нөхцөлийн нэмэгдэл, докторын нэмэгдэл зэргээс бүрдэж байгааг дурдав. Түүнчлэн Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт нар гишүүдийн зарим асуултад нэмэлт хариулт, тайлбар, мэдээлэл өгсөн юм.

Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 28 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 20 дугаар зүйлд “Энэ хуулийн 20.2.3-т заасан тайланг Нийт шүүгчийн чуулганаар сонсохдоо хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд дүгнэлт, шийдвэр гаргахгүй.” гэсэн агуулгатай 20.13 дахь хэсэг нэмэх, төслийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийг “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар, Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлнэ.” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 24 дүгээр зүйлд “Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар сургалтын хөтөлбөр, арга зүйд тусгахыг хориглоно.” гэсэн агуулгатай 24.5 дахь хэсэг, 25 дугаар зүйлд “улс төрийн намын бүртгэл хөтлөх;” гэсэн агуулгатай 25.8.8 дахь заалт нэмэхийг дэмжлээ.

Түүнчлэн төслийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн “тухай саналыг Ерөнхийлөгчид, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай албан бичгийг Улсын Их Хуралд холбогдох баримт бичгийн хамт хүргүүлнэ” гэснийг “саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж өөрчлөхөөр тогтов. Энэ санал дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг “Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана”, “Ерөнхий зөвлөл энэ хуулийн 36.2-т заасны дагуу Улсын Их Хурал танилцсан нэр дэвшигчийг долоо хоногийн дотор Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.” гэж өөрчлөн найруулж, 36.2, 36.3 дахь хэсэг болгохыг дэмжив.

Мөн хуулийн төслийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн албанд ажилласан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.” хэмээн өөрчлөн найруулж, 46.7 дахь хэсгийн “журам, шалгуур үзүүлэлтийг” гэснийг “шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журмыг” гэж өөрчлөх, 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтын “өв залгамжлагчид” гэснийг “гэр бүлд” гэж өөрчилж, мөн зүйлд “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэсэн агуулгатай 48.9 дэх хэсэг нэмэх, 77 дугаар зүйлийн 77.10 дахь хэсгийг “Ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүний албан тушаалын зэрэг зиндаа, цалин хөлс, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн юм.

Төслийн 100 дугаар зүйлийн гарчгийн “гишүүнийг” гэсний дараа “чөлөөлөх,” гэж, мөн зүйлд Сахилгын хорооны дарга, гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон; өөрөө хүсэлт гаргасан бол үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэсэн агуулгатай 100.1 дэх хэсгийг нэмэхээр тогтов.

Үргэлжлүүлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүд болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэв. Үүгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дуусгаж, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.5 хувь нь Байнгын хорооны горимын саналыг дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ц.Даваасүрэн нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжив. Иймээс төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог төрөөс даах журам

Коронавируст халдварын цар тахлын үед иргэдийн нийгэм эдийн засгийг дэмжих зорилгоор Монгол Улсын засгийн газраас айл өрх, зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл төрөөс хариуцах болсноо зарласан. Энэ өдрөөс эхлэн цахилгааны хэрэглээ эрс нэмэгдсэн тул түр журмаар зохицуулахаар болсон. Ингэхдээ өмнөх оны мөн үеийн цахилгаан дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөртэй дүйцэх хэмжээний төлбөрийг төрөөс дааж илүү гарсныг нь иргэд, ААН-үүд өөрсдөө хариуцахаар болсон тухай мэдээлж байв.

Уг зохицуулалтыг хийх түр журмыг Эрчим хүчний яамнаас бүрэн эхээр нь нийтэд ил болгосон байна.

“Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журам”-тай танилцана уу.




Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 18-наас өмнө УОК хариу өгөхгүй бол БНСУ-д гацсан иргэд өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

БНСУ-д гацсан монголчууд Сөүл хотын Консулын газрын үүдэнд өчигдрөөс эхлэн суулт зарлажээ.

Тодруулбал, цар тахлын улмаас БНСУ-аас эх орондоо ирэх боломжгүй болсон иргэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Сөүл дэх Консулын газрын үүдэнд 10 хоног жагссаны эцэст өчигдрөөс буюу 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс суулт зарлаж эхэлсэн байна. Тэдгээр иргэн тус улсад орох оронгүй, санхүүгийн боломжгүй, маш хүнд байдалтай байгаа тул нэгдүгээр сарын 20-ны өдрийн дотор ядаж нэр дурдсан иргэдэд онцгой анхаарч, яаралтай татаж авахыг УОК-оос хүсжээ.

Өмнө нь Элчин сайдын яамаар дамжуулан УОК-т нийт 10 удаагийн өргөдөл гаргаж, татаж авахыг хүссэн ч хариу огт өгөөгүй аж. Тиймээс суулт хийхээд аргагүй байдалд хүрч, нэгдүгээр сарын 18-ны дотор УОК-оос албан бичгээр хариу мэдэгдэл өгөөгүй, эсвэл тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.

Бид өдөр бүр ийм агуулгатай өргөдөл элчингээр дамжуулж явуулж байгаа.10 удаа. Хариу алга аа. Өнөөдөр ч явуулна. Консулын үүдэнд сууж байна. pic.twitter.com/2sPcJpf2Rj Ariungerel J (@JAriungerel) January 14, 2021

Бидний хэсэг залуус