Categories
гадаад мэдээ

ДЭМБ-ын мэргэжилтнүүд Уханьд очжээ

Цар тахлын үүсэл, гарлыг тогтоох зорилготой ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн баг удаан хүлээсний эцэст өчигдөр (2021.01.14) Хятадын Ухань хотод очжээ.

Шинэ төрлийн коронавирус буюу SARS-CoV2 вирус анх жил гаруйн өмнө Ухань хотод албан ёсоор бүртгэгдэж, түүнээс хойш дэлхийн олон оронд маш хурдан тархан, өдгөө 92 сая гаруй хүн өвчилж, 1.9 сая гаруй хүний амийг авч одсон билээ.

ДЭМБ вирусийн үүсэл, гарлыг судалж тогтоох хүсэлтэй байгаагаа эртнээс илэрхийлсэн ч Хятад улсын эрх баригчид зөвшөөрөл олголгүй удсаар ийнхүү хэдэн сарын дараа багийн ихэнх гишүүд буюу 10 хүн Ухань хотод хүрчээ. Гэвч зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар арай олон буюу 13 хүн Уханьд очсон бол дор хаяж хоёр гишүүн Сингапурт гацсан аж.

Тус байгууллагын багийг хүлээн авах талаар Ши Жиньпин НҮБ-тай олон сарын турш хэлэлцсэн юм. Тэгэхдээ Хятадын эрх баригчид судалгааны багийг хүлээн авах зөвшөөрөл олголгүй цааргалж, сунжруулсаар олны эсэргүүцэлтэй тулгарч, арга буюу ийнхүү зөвшөөрөл олгож байгаа ажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахалд Хятадыг буруутгаж байгаа бол Хятадын эрх баригчид вирус анх Хятадад гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн хэмээн тайлбарлаж байгаа билээ. Гэвч ихэнх эрдэмтэд Хятадын тайлбарт үл итгэж байгаа юм.

Хамгийн анхны халдварын батлагдсан тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд бүртгэгдсэн ч түүнээс хэдэн сарын өмнө Хятад орон даяар болон Европын зарим орнуудад хүмүүс халдвар авч байсан талаар нотлох баримтууд удаа дараа олдож байгаа билээ.

Ихэнх эрдэмтэд вирусийг анх сарьсан багваахай гэх мэт амьтнаас хүнд халдсан байж болзошгүй хэмээн үзэж буй юм. Учир нь SARS-CoV2 вирус 2000-аад оны эхээр Азид сарьсан багваахай, тэмээнээс хүнд халдаж тархсан хоёр ч коронавирустэй генийн хувьд 80 хувь ижил.

Үнэхээр дээрх вирус сарьсан багваахайнаас хүнд халдсан эсэх нь одоо ч тодорхой болоогүй байгаа бөгөөд зарим эрдэмтэд вирусийг хүний гараар бүтээгдсэн хэмээн сэжиглэж байгаа ажээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Categories
мэдээ нийгэм

Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалт

ЭМД-ын сангаас 141 ерөнхий нэршлийн болон 541 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ”-ний ШИНЭЧЛЭСЭН жагсаалтыг та бүхэнд танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалаатай холбоотойгоор 200 гаруй ажилтныг шалгаж байна

ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалаатай холбоотой хийж буй хяналт шалгалт үргэлжилж байна. Тус газраас шалгалтыг НӨАТ-ын мэдээлэл технологийн үйл ажиллагаа, сугалаагаар их хэмжээний мөнгө хожсон болон бага хэмжээний мөнгөн дүнгээр олон удаа азтан болсон тохиолдол гарсан эсэх гэсэн 3 чиглэлээр хийж байгааг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдэж, энэ талын шалгалтаар НӨАТ-тай холбоотой асуудалд цэг тавина гэдгээ илэрхийлж байна.

ШӨХТГ-аас НӨАТ-тай холбоотой ажилладаг 170 орчим албан хаагчийг шалгаж байна. Мөн хуучин ажиллаж байсан 70 орчим хүн байгаа аж. НӨАТ-ын сугалаатай холбоотой гомдол мэдээлэл анх 2018 оны есдүгээр сард нэгэн иргэн 36 удаа азтан болсон талаар олон нийтийн сүлжээнд бичиж байжээ.

Мөн азтан тодруулах явцад ашигладаг бөмбөг нь хөнгөн байх тусам илүү хурдан дээш гарч ирдэг гэсэн хардлага, сэрдлэг 2016 оноос хойш байсаар байгаа аж. Тиймээс ШӨХТГ-аас НӨАТ-ын мэдээлэл технологийн ажилтнууд технологио ашиглан олон удаа азтан болж, хоёр удаа 20 сая төгрөг авч байсан уу гэдгийг шалгаж байгаагаа мэдэгдлээ.

Шалгалтыг цагдаагийн байгууллагатай хамртан хийж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ), “Transparency International Mongolia” байгууллага болон иргэний төлөөлөл оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар Япон улсын Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тоо, төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав. Талууд Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцож, тулгамдаж буй асуудлуудад Япон Улсын сайн туршлага, технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа цохон тэмдэглэсэн юм. Улмаар Элчин сайдын зүгээс энэхүү саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад Япон Улсын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Кояма Исао, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Анузаяа нар байлцав.

Мөн талууд Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын зүгээс гаргаж буй удирдамж, зөвлөмжийг чанд баримтлан хэрэгжүүлэхийг уриалж, уулзалтыг заавар, зөвлөмжийн дагуу зохион байгууллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

БГД-ийн 6-р хорооны иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа

Баянгол дүүргийн 6-р хорооны 65, 43А, Puma-12 дугаар байрны хамгаалалтыг буулгажээ.

БГД-ийн 6-р хорооны “Puma-12”, 43А, 65 дугаар байрны оршин суугчдаас коронавируст “Ковид-19” халдвар илэрч, нэгдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тус байруудыг цагдаагийн албан хаагчид бүрэн хамгаалалтад авсан.

Тэгвэл өнөөдөр дээрх байруудын оршин суугчдаас гурван удаагийн PCR шинжилгээ авсан бөгөөд иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарч, хамгаалалтыг буулгасан байна. Тус байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт удахгүй хийгдэнэ гэдгийг БГД-ийн Онцгой комиссоос мэдээллэв.

Categories
мэдээ цаг-үе

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд коронавируст халдварын нэг тохиолдол батлагдлаа

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд ковид-19-ийн нэг тохиолдол батлагдлаа. Тус дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч 66 настай иргэн Г нь биеийн байдал хүнд оноштойгоор өчигдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн автомашинаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн байна.

Тухайн иргэнд түргэн тусламжийн төвийн эмч болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ хийхэд хариу СӨРӨГ гарсан бөгөөд оношийг баталгаажуулах үүднээс PCR шинжилгээг авчээ.

Улмаар өвчтөнийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан аж. Харин өнөөдөр өвчтөний PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тул ХӨСҮТ-д шилжүүлж эмчилгээ, шинжилгээ, тандалт, ажиглалтад хамруулахаар болсон байна.

Үүний дараа голомтын ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч, мэргэжилтнүүдийг тусгаарлан, шинжилгээ ажиглалтад хамруулах бөгөөд тус эмнэлгийн ойр орчимд хөдөлгөөний хязгаарлалт хийхгүй хэмээн НЭМГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энгийн автомашиныг эмнэлгийн зориулалтаар тоноглож, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болголоо

Нийслэлийн Засаг Даргын нөөц хөрөнгөөр шийдвэрлэн нийслэлийн Аврах анги 105-д хүлээлгэн өгсөн “Старекс” автомашиныг алба хаагчид иж бүрэн тоноглож, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэхэд бэлэн болголоо.

Тус автомашиныг яаралтай түргэн тусламж үзүүлэх зориулалтаар тоноглосон бөгөөд суурин болон зөөврийн хүчилтөрөгчийн баллон, дамнуурга, эвхэгддэг дамнуурга, зүрхний цахилгаан массажны болон амьсгалын зам чөлөөлөх аппарат, вакум дамнуурга, хяналтын мониторинг, мөчдийн чигний иж бүрдэл, нурууны чиг, яаралтай түргэн тусламжийн иж бүрдлийн цүнх зэргийг байршуулан бэлэн байдлыг хангалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Нэг сарын хугацаанд 1 сая гаруй иргэн QR код уншуулжээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 136 мянга гаруй аж ахуйн нэгж өөрийн QR кодыг үүсгэсэн байна. Нэг сарын хугацаанд нийслэлийн 1 сая 463 мянга гаруй иргэн энэхүү QR кодыг уншуулжээ.

Ижил төрлийн худалдааны хоёр байгууллага дээр дүн шинжилгээ хийж үзэхэд нэг байгууллага нь 32 мянган удаа уншуулсан байхад нөгөөх нь ердөө 121 удаа уншуулсан тохиолдол илэрчээ. Энэ нь зарим байгууллага QR код уншилтад хариуцлагагүй хандаж байгааг харуулж байна хэмээн НЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Эрдэнэбатыг шүүх хурал эхэллээ

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх хуралдаан Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд эхэллээ. Шүүх хуралдааныг zoom апп ашиглан цахимаар хийж байгаа юм. Дээд шүүх уг хэргийг энэ сарын 8-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон ч шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаснаар хүсэлтийг хүлээн авч өнөөдөр болж байна.. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хасах шийтгэл оногдуулсан юм. Харин шүүгдэгч нар шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй Дээд шатны шүүхэд гомдол гаргасан юм.

Categories
гадаад мэдээ

Индонези улсад газар хөдлөлтийн улмаас 34 хүн амиа алджээ

Индонезид хүчтэй газар хөдлөлтийн улмаас 34 хүн амиа алдаж, олон зуун хүн шархдаж, хэдэн мянган хүн орон гэрээ орхин гарчээ. Тодруулбал, Индонезийн Сулавеси арлын орчим болсон 6,2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас шархадсан хүний тоо 600 даваа байгааг тухай “Reuters” мэдээлсэн байна. Үүнээс гадна нуранги дор олон хүн байж болзошгүй тул аврах ажиллагаа эхэлсний дараа амиа алдсан, шархадсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй тухай орон нутгийн онц байдлын албаныхан онцолжээ.