Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Бүх хүн тэгш эрхтэй, бөх хүн бүр илүү дархан эрхтэй” ​хэмээн өгүүллээ​​​ ​ ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХын гишүүн О.Цогтгэрэл “Хятад, АНУ-ын
худалдааны татвар 25 хувь болж
өсөхөд “Худалдааны дайн” болсон
” хэмээв нийтлэлийг I- IV нүүрнээс уншаарай.

Зохиолч, сэтгүүлч До.Цэнджав “Алдарт “Бөмбөгөр ногоон” театрын
хөшигний ар дахь амьдрал энэ
романаар нэлээн сайн нээгдэнэ шүү” гэв.

УИХ-ын гишүүн, Эдийн
засгийн байнгын хорооны
дарга Ж.Ганбаатар “Ажил олгогч хэдий чинээ ажилтан авна,
төдий чинээ дарамт нь нэмэгдэхээр болж байна”
хэмээв.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Бүх хүн тэгш
эрхтэй, бөх хүн бүр
илүү дархан эрхтэй” хэмээн өгүүллээ.

УИХын гишүүн Г.Амартүвшин “Хууль батлагдсанаар
манай санхүүгийн зах зээлд
томоохон дэвшилтэт өөрчлөлт гарна” гэв.

Сэлэнгэ
аймаг дахь Гаалийн газрын
дарга М.Дамдинхорол “Өчигдөр
эм, эмнэлгийн хэрэгсэл
тээвэрлэсэн дөрвөн тээврийн
хэрэгслийг хилээр нэвтрүүлсэн”
гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Реппэр Pacrap хоёр дахь цомгоо гаргалаа

Монголын хип хопд “Old school” урсгалыг дахин авчирсан реппэр Pacrap буюу Х.Ундрах хоёр дахь цомгоо гаргасан байна. Тэрбээр энэ биет бус цомгоо “Aminasa” гэж нэрлэжээ. Нэрт реппэр асан 2pac-ийн Монгол дахь “хамаатан” тодотголтой түүний цомгийг бүх дижитал хөгжмийн үйлчилгээнээс сонсох болон татаж авах боломжтой аж.

Сонирхуулахад, “Aminasa” цомог

Categories
гадаад мэдээ

Их Британи 80-аас дээш насны иргэдийнхээ 45 хувийг вакцинд хамруулжээ

Нэгдсэн Вант Улс 80-аас дээш насны хүмүүсийн 45 орчим хувийг вакцинжуулсан бөгөөд вакцин хамрагдах хүмүүсийг аль болох богино хугацаанд ирэхийг уриалсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдэгджээ. Ерөнхий сайд Борис Жонсон баасан гаригт Их Британи даяар 37 мянга гаруй Ковид-19 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна мэдэгдсэн. Түүний хэлснээр 3.2 сая гаруй хүнд вакцин хийлгэсэн байна.

Их Британийн засгийн газар олон нийтээс 80 болон түүнээс дээш насны гэр бүл, найз нөхдөө Ковид-19 вакцинаа хийлгэхийг уриалж байгаа аж. Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок Үндэсний эрүүл мэндийн алба ялангуяа Лондон хотод эмнэлэгт хэвтэх нь эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан вакцин болон Ковид-19 эмчилгээний талаарх сайн дурын ажилтнууд болон вакцин, Ковид-19 эмчилгээний клиникийн туршилтад хамрагдахыг хүмүүст уриалсан байна.

Их Британийн засгийн газар ирэх хоёрдугаар сарын 15-ны дотор дараах дөрвөн бүлэгт вакцин хийхийг зорьж байгаа юм. Үүнд, 70-аас дээш насныхан, асрамжийн газрын оршин суугчид болон ажилтнууд, NHS-ийн ажилчид болон эмнэлзүйн хувьд нэн эмзэг хүмүүс багтах нь ээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“The Voice of Mongolia” шоу Азийн шилдэг хөгжмийн нэвтрүүлгээр дахин шалгарлаа

“Монгол Телевиз” 25 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас “The Voice of Mongolia 2020” шоу нэвтрүүлгээрээ Шилдэг хөгжмийн нэвтрүүлэг номинацийн шагнал хүртсэн байна.

Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Asian Television Awards” 25 дахь удаагийн ёслолыг Сингапур улсад зохион байгуулсан юм. Тус наадамд Монгол Улсаас анх удаа “Монгол Телевиз” телевиз хоёр дахь жилдээ нэр дэвшиж, “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг хоёр дахь удаагаа шагнал хүртэж байгаа юм.

Эргэн сануулахад “Asian Television Awards” 23 дахь удаагийн наадамд Монгол Телевиз “The Voice of Mongolia”, “Shark Tank”, “Төрөх өрөөний тоглоом” зэрэг бүтээлүүдээрээ өрсөлдсөн. Тухайн үед “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг Шилдэг шоу нэвтрүүлэг, Шилдэг нутагшуулсан шоу гэсэн хоёр номинацид шагнал хүртэж байсан.

Азийн шилдэг телевизүүд 1996 оноос эхлэн “Asian Television Awards” наадмыг жил бүр зохион байгуулсан бөгөөд наадмын шилдгүүдийг Ази тивийн телевизийн салбарын 60 шүүгч тодруулдаг юм байна. Сонгон шалгаруулалтыг олон улсын аудитын “PWC” агентлаг хянаж ажилладаг.

Categories
мэдээ нийгэм

Увс аймаг: Хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүллээ

Батлан хамгаалахын сайд болон Увс аймгийн Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээнд заасны дагуу цэргийн алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэх ажлыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгууллаа.

Тодруулбал, зэвсэгт хүчин болон хилийн цэрэгт алба хааж буй цэргийн албан хаагчдын ар гэрээс зорилтот бүлгийн 48 өрхийг сонгон авч нэг өрхөд 50 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүний дэмжлэгийг үзүүлсэн байна. Эдгээр өрхүүдийг аймгийн 19 сумын 12-аас нь сонгон авсан бөгөөд нийтдээ 2.4 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас дэлхий нийтийг хамарсан “Ковид 19” цар тахлын улмаас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хүнд цаг үед хугацаат цэргийн албан хаагчдын ар гэрт ийнхүү тусламж үзүүлсэнд дээрх өрхийн гишүүд баяртай байна гэлээ.

Categories
гадаад мэдээ

Индонези улсад галт уул дэлбэрч их хэмжээний үнс ялгарчээ

Индонезийн Сулавеси аралд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 58 хүн амиа алдаж, 800 гаруй хүн гэмтэж, бэртжээ. Мөн олон зуун хүн сураггүй байгаа учраас тэднийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд 15 мянга гаруй хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн байна.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо байгалийн гамшгийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, эрэн хайх ажиллагааг шуурхай хийн аль болох олон иргэнээ аврахаар ажиллаж байна хэмээжээ.

Categories
мэдээ цаг-үе

Зургаан настай Х.Ивээл харахгүйгээр шоо эвлүүлж сурчээ

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатарын охин Х.Ивээл харахгүйгээр шоо эвлүүлж суржээ. Өдгөө зургаан настай тэрбээр үүнийг ердөө 17 хоногийн дотор л сурсан гэнэ.

Тэрбээр 2019 онд ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт аавтайгаа оролцож, оюуны чадвараараа үзэгчдийг гайхшруулсан юм. Х.Ивээл охин ийнхүү шоо эвлүүлж сурснаар харахгүйгээр шоо эвлүүлж буй дэлхийн хамгийн бага насны хүүхэд боллоо. Энэ талаар түүний аав Х.Хатанбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр “Бахархал, 17 хоногийн дотор Ивээл харахгүйгээр шоогоо эвлүүлж сурлаа. Одоо хэд хоног давтахад төсөөллөө чөлөөтэй санаж эвлүүлдэг болно. Харахгүйгээр эвлүүлэхдээ 120-190 үйлдэл хийж байгаа юм. Шоог харахгүйгээр эвлүүлж буй Дэлхийн хамгийн бага насны хүүхэд боллоо доо. Одоо үүнийг Гиннест албан ёсоор баталгаажуулах л үлдлээ” хэмээн нийтэлжээ.

Categories
гадаад мэдээ

Францад хөл хорионы дэглэмийг уртасгалаа

ПАРИС. /Reuters/. Франц коронавирусний халдварын тархалтыг, ялангуяа илүү хурдан халдварладаг хувилбарын тархалтыг хязгаарлахын тулд бямба гаргаас хөл хорих цагийг уртасгажээ.

Францад халдварын улмаас нас барсан хүний тоо 70 мянгад хүрсэн нь дэлхийн улс орнуудаас долоодугаарт бичигдэх үзүүлэлт юм. Мөн Засгийн газар Их Британид анх илэрсэн илүү хурдан халдварладаг хувилбараар халдварласан тохиолдол халдварын шинэ тохиолдлуудын нэг орчим хувийг эзэлж байгаад ихээхэн санаа зовниж байна.

Францад бямба гаргаас хөл хорих цагийг хоёр цагаар уртасгаж, оройны 18 цагаас өглөөний 06 цагийн хооронд тогтоож эхэлжээ. Үүний зэрэгцээ Европын Холбооны гишүүн орнуудаас бусад улсаас ирж буй бүх хүн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг баталж, ирснийхээ дараа долоо хоног тусгаарлагдах шаардлагатай болжээ.

Categories
гадаад мэдээ

Балбын уулчид шинэ амжилт тогтоолоо


КАТМАНДУ. /BBC/. Балбын 10 уулчны бүрэлдэхүүнтэй баг дэлхийн хоёр дахь ноён оргил болох “K2” уулын оргилд өвлийн улиралд хүрснээр дэлхийн шинэ амжилтыг тогтоожээ.

Уулчдын багийн гишүүн Нимсдай Пуржагийн мэдээлснээр, уулчид орон нутгийн цагаар бямба гаргийн 17:00 цагт уулын оргилд гарсан ажээ.

Энэ өвөл 8611 метр өндөр уулын оргилд хүрэхийг олон арван уулчин зорьжээ. Гэвч энэ долоо хоногт Испанийн нэгэн уулчин өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Пакистан, Хятадын хилд оршдог “K2” уул нь Эверестээс 200 метрээр нам бөгөөд 8000-аас дээш өндөр бүхий 14 уулын нэг юм. Тэдгээрээс зөвхөн “K2” оргилд л өвлийн улиралд хүрч чадаагүй байжээ.

“K2” уулын оргилд хүрэх анхны оролдлогыг 1987-1988 онд хийснээс хойш өвлийн олон экспедиц шинэ амжилт тогтоохыг эрмэлзсэн боловч Балбын уулчид ийнхүү зорилтдоо хүрч чадсан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛТАЙ СУМ: Эрүүл мэндийн зарим байгууллагад тоног төхөөрөмж олгов

НҮБ-ын Хүүхдийн сангийн 69.5 сая төгрөгийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн зарим байгууллагад тоног төхөөрөмж олголоо. Агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор дотоод орчны агаар цэвэршүүлэгч, агаарын чанар хэмжигч төхөөрөмж, автомат гар халдваргүйжүүлэгч зэрэг төхөөрөмжийг олгосон юм. Эдгээрийг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Есөнбулаг, Алтай, Баянтоорой тосгоны ЭМТ-д ЭМГ-ын дарга Ц.Туяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн зөвлөх М.Эрдэнэбилэг, Есөнбулаг сумын ЗДТГ-ын дарга А.Баасандаш нар хүлээлгэн өглөө. Тухайлбал, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн амбулаторийг амьсгалын замын өвчтэй болон бусад хүүхэд үйлчлүүлэх хоёр хэсэг болгон тохижуулж, дотоод орчны агаар цэвэршүүлэгч, агаарын чанар хэмжигч төхөөрөмж, автомат гар халдваргүйжүүлэгч, тог тогтворжуулагч олгосон юм. Харин Есөнбулаг сумын “Энх-Алтай” өрхийн ЭМТ-д иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд таатай орчин бүрдүүлэх зорилгоор тохижилт хийж, дотоод орчны агаар цэвэршүүлэгч, агаарын чанар хэмжигч төхөөрөмж, цонхны филтер, мэдээлэл сурталчилгааны зурагт, автомат гар халдваргүйжүүлэгч, Алтай сум, Баянтоорой тосгонд вакцины хэвийн байдлыг хангахад зориулж тог тогтворжуулагч тус бүр нэгийг олгосон байна.