Categories
мэдээ цаг-үе

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 оны 01 дүгээр сарын 18-ны 20 цагаас 01 дүгээр сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Халх голын хөндийгөөр 30-35 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 20-ноос 01 дүгээр сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд Хөвсгөлийн уулсаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе

Баян-Өлгий аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

Улаанбаатар хотоос энэ сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймагт ирж, гэрийн тусгаарлалтад байсан нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариу эерэг гарчээ.

Тухайн иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлав. Мөн иргэнээс сорьц авч PCR-ын шинжилгээ хийлгэхээр Ховд аймаг руу явуулаад байна. Шинжилгээний эцсийн хариу энэ сарын 19-ний өдөр гарна.

Эх сурвалжийн мэдээлснээр сэжиг бүхий иргэн хүүхдийнхээ хамт Улаанбаатар хотод Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчилгээ хийлгэж ирсэн ажээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр нэг дэд хороо, дөрвөн Байнгын хороо хуралдана. Үүнээс Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлууд нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг товлох тухайн тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Дэд болон Байнгын хороодоор өөр ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

1.Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаан 09.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:

  • Дэд хорооны 2021 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаарЗасгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын 56 гишүүн 2021.01.14-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Ганбат 2020.12.07-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Хэлэлцэх асуудал:

  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Н.Энхболд 2019.09.26-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад.

5.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2020.12.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Ганбаатар: Ажил олгогч хэдий чинээ ажилтан авна, төдий чинээ дарамт нь нэмэгдэхээр болж байна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэж эхлээд байна. Хуультай холбоотойгоор янз бүрийн санал, шүүмж нийгэмд өрнөж байна. Таны хувьд уг хуулийн төслийг ажил олгогчдод хэтэрхий дарамт учруулсан хууль боллоо гэсэн байр суурь илэрхийлсэн. Яагаад ийм байр суурь илэрхийлэх болов?

-Хөдөлмөрийн тухай хууль өөрчлөгдөнө гэсээр багагүй хугацаа болж байгаа. Өмнөх парламентаар хэлэлцэх үед гишүүд ажил олгогчийг хэтэрхий үүрэгжүүлсэн байна гэснээр хууль буцсан юм. Одоогоор Хөдөлмөрийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслөөр өмнөх хуульд байгаагүй 380 орчим хэсгийг шинээр нэмжээ. Эдгээрээс 100 гаруй нь ажил олгогчид үүрэг болгосон, хориглолт тогтоосон заалт байгаа бол ажилчинд үүрэг болгосон нь арваадхан байгаа юм. Энэ харьцаанаас л ажил олгогч, ажилчин хоёрын хүлээх үүргийн зөрүү нь харагдах байх. Ажил олгогчдтой холбоотой зохицуулалтуудыг хийхдээ хар бараан талыг нь илүү харж хийсэн юм уу даа гэж бодогдож байна. Хэтэрхий шулаач, мөлжигч мэтээр харж асуудалд хандаж. Угтаа тэнцвэртэй байдлыг л харах ёстой юм.

-Та хуульд орж буй гол зохицуулалтуудаас дурьдахгүй юу?

-Байнгын хороогоор дэмжигдсэн саналын 2.5-д Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээг тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж байгаа. Хууль санаачлагчид хуулийнхаа эхэнд л ийм заалт хэрэглэж байна гэдэг тусгаж буй зохицуулалтуудаа хооронд нь тулгаж харьцуулаагүй л гэсэн үг. Ер нь зарим хуулиудад үүсэх асуудлаас бултсан гэж хэлж болохуйц ийм зүйл заалт хэрэглэдэг л дээ. Мэдээж ажилтанд эрх олголгүй яахав. Гэхдээ ажил олгогч болоод ажилтанд олгож буй эрх үүрэг ижил тэнцүү байж ажил урагш явна, хийж бүтээнэ. Тэд хамтдаа ямар нэгэн зүйл хийж, бүтээж, бусдад үйлчлэх гэж байгаа л хүмүүс шүү дээ.

Харин дээрх зохицуулалт хуульд туссанаараа хоорондын маргаан ихэснэ, бүтээлч байдал багасна. Мөн ажилчны төлөөллөгчийн саналыг харгалзан аж ахуйн нэгж байгууллагын дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журмыг тогтооно гэсэн зохицуулалт тусчээ. Байгууллагын дотоод соёл, зохион байгуулалтыг тухайн байгууллага өөрөө тогтоодог. Энэ хуулиар ажилтнаас асууж байж дотоод журмаа тогтоох нь байна. Би ажилчин байлаа гэж бодоход бага цаг ажиллаж, их амрахыг л хүснэ. Ажилтан бүр ийм л бодолтой байх нь мэдээж, тэгэхээр байгууллагын ажил хэрхэн явна гэсэн үг вэ.

Төслийн 62.3-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүй цуцлагдсан ажилтныг ажлын байранд эргүүлэн тогтоосон бол шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговрыг олгоно гэж. Энэ нь нэг талаар зөв. Төрийн алба бол хөдөлмөрийн зах зээлийн маш том ажил олгогч. Төрийн байгууллагад сонгууль зэргээс шалтгаалж ажилтныг үндэслэлгүйгээр халах, чөлөөлөх асуудал их гардаг. Тэр тохиолдолд үндэслэлгүйгээр халж солиод байгаа нөхдүүдэд хариуцлага тооцоод халагдсан хүмүүст ажилгүй болсон хугацааных нь цалинг өгөх нь байж болох асуудал. Нөгөө талаар энэ асуудлыг Хөдөлмөрийн хуулийг хэрэглэх том субьект болох хувийн хэвшлийнхэнд ялгамжтай авч үзмээр байна. Хувийн хэвшил ажлын гүйцэтгэл сайтай, ур чадвартай ажилтныг ялих шалихгүй үндэслэлээр халах сонирхол байхгүй. Үнэхээр компанийн ашиг чанарт туслахгүй, ажлын үр дүн гаргахгүй байгаа хүнийг ажлаас чөлөөлж таарна. Харин чөлөөлөх үедээ жижиг аж ахуйн нэгжүүд хуулийн процесс талаасаа бага сага алдаа гаргасны төлөө шүүхэд дуудагдаж таарах нь. Шүүх дээр шийдэгдэж байгаа маргааны 60 гаруй хувь нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнтэй холбоотой байдаг гэх судалгаа бий.Түүнийх нь 80 орчим хувь нь ажилтны талд гардаг. Тиймдээ ч дээрх зохицуулалт хувийн хэвшилд түвэгтэй байдлыг үүсгэхээр байгаа юм. Үнэхээр халах ёстой хүнээ халчихсан, халах үедээ бага зэрэг алдаа гаргачихад л шүүхэд дуудагдаж таарч байгаа юм. Шүүхийн процесс тав, зургаан сар үргэлжилнэ. Маргаан үргэлжлэх хугацаанд аж ахуйн нэгж халагдсан нөхөрт дундаж цалинг нь олгосоор л байна гэдэг амаргүй. Дээрээс нь энэ зохицуулалт хуульд тусгагдсанаар хүмүүс ажил хийе гэж бодохоосоо илүү шүүх цагдаад байдаг танил талаа ашиглаад ч болтугай ажил олгогчтой маргалдаад байж байхыг илүүд үзнэ. Энэ өөрөө нийгмийг бүтээлч биш болгоно. Тиймээс энэ асуудлыг төрийн байгууллагаас ялгамжтай авч үзэх, эсвэл огт хуульд тусгахгүй байх нь хэрэгтэй.

-Үүнтэй ижил ажил олгогчид дарамт учруулахаар ямар заалтууд байна вэ?

-Хуулийн төслийн 37.1-т Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгүүлэхийг хязгаарлана гэж тусгажээ. Хүний нөөцийн ажилтан байлаа гэхэд зөвхөн тэр ажлаа л хийнэ. Өөр ямар ч ажил хийж болохгүй. Барууны бүхий л дэлгүүрүүдэд тэр өдөр жижүүрлэж байгаа хүн нь бүх цэвэрлэгээгээ хийгээд л явдаг тогтчихсон соёлтой. Энэ хуулиар бол манайд тийм байх боломжгүй болж байгаа. Үндсэн ажлаас нь өөр ажил хийлгүүлбэл ажил олгогчийг шүүхэд өгнө. Товчхондоо хүмүүсийн хийж бүтээе, томоръё гэсэн хүслийг л мохоож байна. Монголдоо очоод сурсан мэдсэн зүйлээ ажил хэрэг болгоод 20, 30 хүнийг ажилтай, орлоготой болгоё гэсэн залууст хүндхэн л тусахаар байгаа юм.

Мөн дагалдангаар бол үндсэн ажилтны 70 хувиар, туршилтаар ажиллаж байгаа үндсэн ажилтантай ижил цалин өгөх зохицуулалт тусч байгаа юм билээ. Нэгэнт ингэж байгаа юм чинь дагалдан, туршилтын гэрээтэй ажилтан гэж хооронд нь ялгах хэрэггүй баймаар. Угтаа төр өөрөө ажилчнаа дадлагажуулдаг. Ер нь ямар ч ажилтан шууд орж ирээд үндсэн ажилтны хэмжээнд ажиллаж чадахгүй. Өндөр хөгжилтэй орнуудад ажилтнаа ур чадвараас нь шалтгаалж цалинжуулдаг. Үйлдвэрчний эвлэл нь маш хүчтэй байдаг ч ажил олгогч тухайн ажилчныг хэзээ ажиллуулах, ажиллуулахгүйгээ өөрөө мэддэг. Тэр эрх нь ажил олгогчдод хадгалагддаг. Үүнийг хууль санаачлагчид сайн мэдэж байгаа байх.

Дээрээс нь 47.44-т ажилчин туршилтаар болон дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах гэрээтэй бол Хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлахдаа хуульд заасан 30 хоногийн үүргийг хүлээхгүй гэжээ. Дагалдан, туршилтаар ажиллаж байгаа хүн хүссэн үедээ л ажлаа хаяад явчих эрхтэй гэсэн үг. Энэ мөн л учир дутагдалтай харагдаж байгаа.

-Ажилтан ямар нэгэн байдлаар ажлаасаа гарсан тохиолдолд ажил олгогч заавал тэтгэмж олгодог болж байгаа юм уу?

-Таны зөв ч бай, буруу ч бай ямар нэгэн байдлаар ажлаас гарсан тохиолдолд ажил олгогч заавал тэтгэмж өгнө. Нэг байгууллагад зургаан сараас дээш хугацаанд ажилласан л бол заавал тэтгэмж авна. Ингэснээр хүнд нэг газар удаан ажиллах сонирхол төрөхгүй байх боломжтой. Нэг газар зургаан сар ажиллаж тэтгэмж авчихаад, нөгөөд мөн адил хугацаанд ажиллаж тэтгэмж аваад л яваад байна. Эсвэл нэг байгууллагад ажиллаад тэтгэмж авч гарчихаад эргээд ажилдаа оръё гэж болох нь. Үнэхээр сайн ажилтан бол байгууллага эргэж ажилд авахгүй байх хэцүү. Ажил олгогчийн тухайд заавал тэтгэмж өгөх ёстой. Хэрэв заргалдвал дээр хэлсэнчлэн маргаан шийдэгдтэл ажилчны цалинг тухайн байгууллага олгосоор л байна.

Ажлаасаа гарсан хүн байгууллагаасаа тэтгэмж авахаас гадна төрөөс ажилгүйдлийн тэтгэмж давхар авна. Ажилгүйдлийн, ажлаас гарсны тэтгэмж авахаас гадна шүүхэд маргаан үүсгэсэн тохиолдолд байгууллагаасаа цалингаа авах нь байна. Ийм тохиолдолд тухайн хүн ямар нэгэн байдлаар ажил олгогчтой маргалдаад халагдъя, шүүхдье ингэвэл надад ашигтай л гэж бодно. Нэгэнт маргаан үүссэн бол тэр хүнд ажил хийгээд байх шаардлага байхгүй ээ гэсэн үг. Энэ бол арай дэндсэн зохицуулалт.

-Нэг бус нэлээн хэдэн нөхдүүд ийм байдлаар ажлаасаа гарчихвал өнөөх байгууллага дампуурах юм биш үү.

-Яг тийм. Үнэхээр тийм байдал үүснэ. Томоохон аж ахуйн нэгжүүд тухайн ажилчныг ингэж явуулаад байхгүй л дээ. Тэд хүний нөөцийн албатайгаас гадна хуулийн фермүүдтэй хамтран ажилладаг. Хэнийг ямар хууль дүрмийн дагуу ажилд авч, халж, сахилгын шийтгэл ногдуулах юм гэдгийг нь тэд хариуцдаг. Ганцхан Хөдөлмөрийн хууль гэлтгүй холбогдох хуулиудыг бариад тэр хүнийг зогсоох боломжийг олчихно. Гэтэл тав, арван хүнтэй жижиг компаниуд хүний нөөцийн алба байгуулж, хуулийн фермтэй хамтарна гэдэг хэцүү шүү дээ.

Үүнээс гадна хуулийн төсөлд ажлаас халагдаж байгаа хүн ямар нэгэн байдлаар ажлаа хүлээлгэж өгөхгүй яваад л байвал тэр хугацааны цалинг байгууллага төлөхөөр тусгажээ. Мөн ажил олгогч байгууллага цалингаа цагт нь тогтмол олгоогүй бол хоног тутамд алданги төлнө, Зөрчлийн тухай хуулиар торгуулна. Дээрээс нь ажилтан ажил олгогчийг цалингаа хугацаанд нь тавиагүй гэдэг үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзана. Татгалзсан хугацааных нь цалинг ажил олгогч өгнө. Энэ мэтээр ажил олгогч цалингаа хугацаанд нь тавьж чадаагүйгээсээ болж гурван төрлийн санхүүгийн дарамтад орно. Хүн үнэхээр мөнгөтэй бол ажилчдынхаа цалинг өгчихнө шүү дээ. Ялангуй жижиг аж ахуйн нэгждүүдэд асуудал байгаа учраас л цалингаа цагт нь олгож чадахгүй байгаа. Тийм байхад нь нэмээд давхацсан санхүүгийн дарамт үүсгэж болохгүй. Энэ бүгд хуульд туссан зохицуулалтуудын хэдхэн л жишээ нь. Энэ олон дарамт шахалтаас болж ажлын байр нэмэгдүүлэх сонирхолтой ажил олгогч багасна. Төрийн үүрэг бол ажлын байрыг нэмэгдүүлэх, түүнийг хөхиүлэн дэмжих. Гэтэл энэ Хөдөлмөрийн хуулиар ажил олгогч хэдий чинээ ажилтан авна, төдий чинээ дарамт нь нэмэгдэхээр болж байна. Энэ бүгдээр асуудлыг нэг талаас нь харах бус тэнцвэртэй байдлаар нь хандаач ээ л гэж хэлж байгаа юм.

-Ажил олгогч ийм үүргүүд хүлээх л ёстой гэж харснаас гарах үр дагаврыг төдийлөн анзаараагүй байх нь ээ дээ?

-Бага л анхаарч. Үйлдвэрчний эвлэлийн ч юм уу тэр чиглэлийн хүмүүсийн үгийг илүүтэй сонсчээ л гэж харж байгаа. Манайх хөгжиж байгаа орон. Бидэнд хөгжингүй улс шиг хангалттай зам гүүр, байшин барилга байхгүй. Бусад хөгжингүй улс оронд ихэнх асуудлууд нь шийдэгдчихсэн байдаг. Адаглаад дэд бүтэц нь шийдэгдчихсэн байдаг. Үүнтэй харьцуулахад бидэнд хийж бүтээх зүйл маш их бий. Бүх салбарт бид хөдлөх, хөдөлмөрлөх ёстой.

Энэ ярьж байгаа зүйлсийг хүмүүс өөр дээрээ ойлготол нэгээс хоёр жил шаардлагатай болно л доо. Хууль хэрэгжингүүт шууд маргааш нь харьцаа үүсэхгүй. Хүмүүс хооронд харьцаа үүснэ, хэсэг хугацааны дараа нь маргаан үүсч шийдэгдэхэд ажил олгогч хариуцлага хүлээнэ. Энэ цагт л ажил олгогч энэхүү хуулийн уршгийг ойлгоно. Энэ хүртэл багагүй хугацаа шаардагдана. Зөрчлийн тухай хууль нийтийг хавтгайруулан торгож байна гэдгийг өнөөдөр шат шатандаа ойлгосон. Зөрчлийн тухай хууль хэлэлцэж байх үед би “Та бүхэн улсын төсвийг торгуулиар бүрдүүлдэг болох нь, эхлээд сануулах арга хэмжээ аваач ээ” гэж зөндөө гуйсан. “Чи хувийн хэвшлийг хэт их хамгаалж байна. Өөрийгөө хамгаалах нь” гэж танхим даяараа над руу дайрч байлаа. Өнөөдөр цаг хугацаа, амьдрал өөрөө энэ хуулийг засах ёстой гэдгийг харуулж байна. Үүнтэй адил Хөдөлмөрийн тухай хуулийг санаачлагчид ч оройтоогүй дээрээ хараасай гэж бодож байна. Угтаа ажил олгогч хийж бүтээснийхээ хэрээр олон хүнийг ажлын байраар хангана, цалин хөлс нэмэгдэнэ. Хэрвээ хоорондоо маргаад байвал цалин хөлс хэзээ ч нэмэгдэхгүй. Ажил олгогч боломжтой байх тусмаа л цалин хөлсөө уралдаж нэмнэ, олон ажилтантай болохыг хүснэ, мөрөөднө. Энэ зөв цэг биш үү. Би бол зөв цэг гэж харж байгаа. Өнөөдөр эцсийн үр дүнд анхаарах бус нийгэмд гоёор харагдах нь чухал болж. Энэ тун эмгэнэлтэй. Би энэ талаар их л ярьдаг. Хэлэх нь ч миний үүрэг. Би бизнес эрхэлж байгаад УИХ-ын гишүүн болсон. Намайг одоог хүртэл УИХ-ын гишүүн гэхээсээ илүү Оргилын Ганбаатар гэж дуудах нь олонтаа байдаг. Нэгэнт л бизнес эрхэлж байгаад УИХ-д сонгогдсон хүний хувьд би бизнес эрхлэгчдийн эрх ашгийн төлөө дуугарах учиртай. Хууль эрх зүйн хүрээнд би тэднийг хамгаалах ёстой. Хэн намайг юу ч гэсэн байлаа би энэ зарчмаа барина.

-Банкны тухай хууль хэлэлцэгдэж эхлээд байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон гол зорилго нь юу вэ?

-Банкны тухай хуулийн гол зорилго нь төвлөрлийг бууруулах. Төвлөрөл буурснаар удирдлага ил тод байна. Банкийг нэг хүнээс хараат байлгах нь буруу, ил тод нээлттэй байлгах нь зөв гэсэн зарчмыг дэлхий нийтээрээ барьдаг. Тиймээс энэ хуулиар нэг хүн болоод түүний хамаарал бүхий хүмүүс нийлээд 20 хувиас дээшгүй хувьцаа эзэмшиж байх ёстой гэсэн зарчмыг барьж байгаа. Гол шинэчлэл нь энэ. Энэ өөрчлөлтийг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хийсэн байх ёстой гэж тусгасан. Түүнээс маргааш гэхэд ийм бол гэж тулгаагүй. Хэрэв биелүүлэхгүй бол Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилогдоно. Хуулийг биелүүлэхийн тулд Монголбанкнаас шахаж ажиллана, энэ үүргийг хуульд тусгасан. Дээрх зохицуулалтыг хийснээр банкууд IPO гаргаж, нээлттэй компани болж, хувьцааг иргэд худалдан авах боломж бүрдэнэ.

-Зарим гишүүд иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах хуулийн төсөл барилаа. Энэ хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжийн дулаан, цахилгааны төлбөрийг хөнгөлж, НДШ-ийн хүү торгуулиас чөлөөлж, ипотекийн зээлийн төлөх хугацааг мөн хойшлуулж байна. Энэ алхмууд иргэдийн нуруун дээрх дарамтыг багасгаж байгаа. Үүнээс гадна ажил хийх, хөдлөх боломжийг нь олгох хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хорооны зүгээс хууль санаачлагчдад зээлийн хүүг бууруулах иргэн аж, ахуйн нэгжийг тодорхой шалгуурын хүрээнд сонгох ёстой талаар зөвлөсөн. Тэрний дагуу жилийн 12-оос дээш хүүтэй, гурван тэрбумаас дооших зээлийн хүүгийн 50-иас доошгүй хувийг хөнгөлхөөр болсон. Мөн цар тахлын үед үйл ажиллагаа нь хэвийн явж байсан компаниуд үүнд хамаарахгүй юм. Зээлийн хүүг бууруулахаас өөр олон санаачилга УИХ, Засгийн газраас гарч байгаа. УИХ-ын дарга хоёр их наяд төгрөгийн эх үүсвэрийг бизнесийн орчныг сайжруулахад зориулах боломж байна гэдгийг ярьсан шүү дээ. Энэ мэт эдийн засгийг дэмжих бүх санал санаачилгыг УИХ, Засгийн газар нэгтгээд тодорхой шийдвэрүүдийг ойрын хугацаанд гаргана.

Categories
мэдээ цаг-үе

Баруун дөрвөн зам орчимд агаарын бохирдол хамгийн их байна

Агаарын бохирдолтой тэмцэх газрын agaаr.mn сайтад мэдээлснээр өнөө өглөөний 07.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдол харьцангүй бага байна.

Нийслэлийн хэмжээнд хотын төв буюу Баруун дөрвөн замд орчимд PM10 тоосонцрын хэмжээ 225 буюу хамгийн өндөр үзүүлэлт зааж буй юм.

Зуун айл орчим SO2 буюу хүхрийн давхар исэл 256-г зааж байгаа үзүүлэлтээрээ 07.00 цагийн байдлаар хотын хамгийн бохирдол цэг болж байна. Нийслэлийн хэмжээнд өмнөх өдөртэй харьцуулахад агаарын бохирдол харьцангуй бага байгаа нь айл өрхүүдийн галлагаа, хотын замын хөдөлгөөн хараахан идэвхжээгүй байгаатай холбоотой байж болох юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүх хүн тэгш эрхтэй, бөх хүн бүр илүү дархан эрхтэй

Аливаа юм шударга бус байхад, хууль дүрэм хэн нэгэнд илт давуугаар үйлчилж, бусдыг нь дорд үзэхэд хэний ч гэсэн зэвүү хүрдэг. Ийм нэг хүнлэг бус иргэдээ алагчилсан, монголчуудын өнөө л нэг увайгүй, бөх тэх гэх нөхдийг шүтсэн хөгийн өрөвдмөөр байдал саяхан давтагдлаа. Харийн нутгаас эх орондоо ирэх гэж хоног тоолон онгоц хүлээж байгаа, өдөр шөнөгүй харуулдаж буй иргэд энэ дэлхийн өнцөг булан бүрт байна. Ялангуяа Солонгост 4800 гаруй бараг таван мянга шахам иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд бүтэн жил тэнд нойр хоолгүй шахам тэмцэж байна. Чадах юм хөөрхий, цахим ертөнцөд дуу хоолойгоо хүргэж үхлээ хатлаа, уйлаан майлаан болдог. Саяхан 30-н хэдхэн настай залуу амиа алдсан харамсалт мэдээ ирсэн. Талийгаачийг өнгөрөгч оны 12 дугаар сард Монгол руугаа ирэх хүсэлтээ өгсөн гэдгийг Гадаад харилцааны яамнаас албан ёсоор мэдэгдсэн. Улсын онцгой комисс, Засгийн газар “Болдог бол иргэдээ бүгдийг нь авчирмаар байна. Даанч боломжгүй байна” гэж зовлон тоочдог. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Катарын Доха хотноо болсон жүдогийн тэмцээнд Монголын шигшээ багийн 20 шахам тамирчин тусгай үүргийн онгоц хөлөглөн очиж оролцоод ирлээ. УОК тэднийг төсвийн зардлаар тусгай үүргийн онгоцоор явуулсан нь тэр. “Хүннү эйр” компани тамирчдын нэр усыг, мөн Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваариа олон нийтэд зарлаж мэдээлсэн.

Энэ бол өвчин зовлонтой, хүнд хэцүү цаг үед арай хэтэрсэн асуудал болсон. Монголд бүх юм хаалттай юун Арабын Катар байтугай аймаг, сумандаа хүртэл очиж чадахгүй байхад, Солонгост бүтэн жил жагсаж тэмцэж бүх л аргаа хэрэглээд ирж чадахгүй туйлдаж эхнээсээ үхэж байхад хэдэн бөх тэхийг бараг тив алгасан тэмцээнд оролцуулж эрхлүүлдэг нь ямар учиртай юм бэ. Хүний нутагт зовж суугаа ядарсан монголчууддаа гайхуулж байгаа нь энэ юм уу, Ерөнхий сайд аа, Онцгой комиссын дарга аа, Шуурхай штабын нөхөд өө. Хүмүүс энэ хүнд үед онц тусгай эрх эдлэж гадаад дотоод ниссэнийг нь ер ярихгүй медаль муу авлаа гэцгээж байна. Тэр алтан медалийг нь аваад бидэнд ямар хэрэг байгаа юм бэ. Тэр нэг тэмцээний алтан медаль бүү хэл нөгөө сүйд болоод байдаг олимпын хэд хэдэн аваргатай биз дээ. Тэглээ гээд ард түмэн амар жимэр болж аж жаргалд хүрсэн нь хаа байгаа юм. Хоёр чөргөр хүүхэн ноцолдож байхыг хараад “ертөнцийн хүчтэн” гээд тайлбарлагч нь амаа олохгүй магтаж орилоод байх юм. Тэр хоёр чөргөр хүүхэн ертөнцийн хүчтэн байхдаа ч яахав дээ. Ер нь монголчуудын бөх шүтсэн адгийн тэнэг сэтгэлгээг өөрчлөх цаг болсон. Бүх юм хаалттай байхад бөх гэх нөхдүүдэд бүх юм нээлттэй байдаг энэ бичигдээгүй хуулийг больж, ерөнхийдөө бөх тэх гэх зүйлийг Монголд хориглох хэрэгтэй. Бөх гэдэг бол багийн спорт биш хувийн шинж чанартай ганц хүний спорт. Тиймээс бүх гавьяа шагнал, алдар нэрийг тэр хүн өөрөө л авна. Ёстой амьд домог, бурхан шүтээн нь болно. Монголчуудын аминчхан үзэл, зөвхөн өөрөө алдаршиж, өөрөө л магтан мандуулахыг боддог, бусдадаа хайргүй, тус дэмгүй хар амиа хичээдэг энэ байдал ерөөсөө бөх гэх энэ зүйлээс улбаатай.

Бид бөх шүтэж, бөхөөр удирдуулж, бөхөд хувь заяагаа даатгасан цагт хөгжил дэвшлийн тухай санахын ч хэрэггүй. Тиймийн учир багийн биш нэг хүний спортыг бодлогоор үхүүлэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл бурхан мэт шүтэгдсэн хүн орчин үед эх орноо хорлоод байна. Үүний хамгийн тод жишээ Б.Бат-Эрдэнэ аварга. Энэ хүний үзүүлсэн амжилт, бөх гээчийнх нь цол гуншинг цувуулаад бичихэд сонины хэдэн нүүр болно. Энэ бөх ганц хүний спортын буянд Монголын ард түмэнд бурхан шиг шүтэгдсэн. Түүнийхээ эр бяраар улс төрд орж Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-д одоогийн байдлаар таван удаа дараалж сонгогдоод байна. Үндсэндээ 2004 оноос хойш тасралтгүй Монголын парламентад суудал бөглөж сууна. Энэ хугацаанд зүгээр нэг гишүүн биш Батлан хамгаалахын сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга гээд төрийн өндөр дээд албуудыг хашсан. Ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшиж өрсөлдсөн. Гэвч тэрээр энэ 20 жилийн хугацаанд улс орны эдийн засагт нэмэр болохоосоо нэрмээс болсоор ирсэн. Улс төр, эдийн засгийн суурь мэдлэг боловсрол байхгүй, сонгуульд нэр дэвшитлээ бөх барилдаж, ганцаараа мандаж, ард түмнээр худлаа хоосон магтуулснаас өөр шидгүй байсан учир төрийн жолоог атгалцсанаасаа хойш Монгол Улсаа ямарч шинжлэх ухааны үндэслэлгүй удирдсаар ирлээ. Өөрөө мэдэхгүй учир хүний үгэнд ч ордог юм уу, яадаг юм, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох уул уурхайн бүх л төсөл, концевцууд, хууль дүрэм энэ бүхний эсрэг хар мангараар зүтгэсэн. Урт нэртэй хуулийг санаачлан баталж, эдийн засгийн хөгжлийн суурь болсон алт олборлогч нарт ашигт малтмал олборлох эрх өгөхгүй гэж улайран тэмцэж, Монгол орон цөлжлөө, гол ус ширгэлээ, хүнтэй малтайгаа үхэх нь гэж хөөс сахартал орилсны хүчинд уул уурхай зогсож, Монголын эдийн засаг элгээрээ харуулдсан.

Бат-Эрдэнэ гэх энэ бөх Их хуралд хоёр дахиа сонгогдсоны дараа урт нэртэй хуулийг санаачилж эдийн засгийг боомилсон бол гурав дахиа сонгогдсоны дараа бүр дархан эрхтэйгээр гадны хөрөнгө оруулалт бүхнийг нухчин дарсан. Оюу толгойн гэрээн дээр яаж хөндлөн хэвтсэнийг бид мэднэ. 2013 онд гэхэд л улсын хэмжээнд олгогдсон 3287 тусгай зөвшөөрөл, үүнээс стратегийн ордод хамаарагдах 11 ашиглалтын тусгай зөвшөөрөл, алт шороон ордны 242 тусгай зөвшөөрлийг тэр цуцлуулсан. “Бороо гоулд”, Оюу толгой гээд гадны том хөрөнгө оруулалт бүхний аранга нь тэр байсан. Тэгээд зогсохгүй “Хэрлэн тоонот” усан цогцолборын төсөл хэрэгжих болтол “Хэрлэн мөрөн хэрчигдэх ёосгүй” гэж дайрч, Хэрлэн гол минь байхгүй боллоо, одоо бүгдээрээ харангадаж үхнэ гэж нутгийн иргэдийг турхиран босгож уг төсөл зогссон. Усны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг бол дэлхийн улс орнуудын хөгжлийн тэргүүлэх зорилт байдаг. “Усан цогболборууд манай хөгжлийн гурван гол стратегийн нэг” гэдгийг солонгосчууд хэлдэг. Мөн хойд хөрш Орос гэхэд Ангар мөрөн дээрээ дөрвөн том усан цахилгаан станцтай. Энэ бүгдийг манай бөх яаж мэдэх билээ. “Төслийн ач холбогдол, технологийн нарийн горимыг мэдэхгүй сэтгэлийн хөөрлөөр хандаж байгаад харамсаж байна” гэж тухайн үед судлаач, эрдэмтэд хэлж байсан. Бөх хүн улс төрд орж ирээд хөмхийгөө зуугаад, хөмсгөө атируулаад хөндлөн хараад зогсчихоор улс орны хөгжил уруугаа явдаг. Д.Сумъяабазар гэж бөх нийслэл хотыг удирдах гэж яаж баллаж, улс амьтны элэг доог болж, ямар ч стратеги төлөвлөлт байхгүй, зүгээр л хар мангараар зүтгэн дайрч ороод бахардан унаж, бүр сүүлдээ ор тас хаяад алга болсныг бид бүхэн нүдээрээ харж байна.

Дэлхий нийтийг сөхрүүлж байгаа цар тахал Монголд ороод ирчихсэн Улаанбаатар хот голомт болчихсон байхад Сумъяабазар гэдэг бөх “Нойр хоолоо хасч ажиллаж байна, би ядарч туйлдаж байна” гэх юм яриад сууж байсан. Тэгээд өнөө л бөх тэхийн ганцхан хар амиа боддог арчаагүй адгийн зангаараа алтан гуутай бурхан шиг өөрийгөө тусгаарлаад сууж байсан. Ингээд зогсохгүй хамгаалалтын хэрэгслээ би өөрийнхөө мөнгөөр авсан, та нарт түй ч хамаагүй гээд нийслэлийн онцгой комиссын дарга, иргэдээ загнаж зандраад сууж байв. Түүнээс хойш хэсэг хугацаанд бүр таг алга болсон, бодоход биеэ эмчлүүлсэн байлгүй. Харин энэ хугацаанд Улаанбаатар хотод өвчин тахал хэрээс хэтэрч, Баянзүрх дүүргийн эмнэлэг, Ачтан, Мөнххада гээд арав гаруй голомт бий болж, хүний амь эрсдэж, нийслэл хот тэр чигээрээ тахлын голомт болсон. Харин бөх маань саяхан амьтай байгаагаа мэдэгдэж зурагтаар харагдах шиг болно лээ. Гэтэл тахлын голомт үүссэн Дархан хотыг Засаг дарга нь тэг зогсолт хийгээд ямар богино хугацаанд яаж дарав, ямар зөв стратеги төлөвлөлтөөр ажиллав. Гэтэл манай хот нэг дүүрэг байтугай, нэг хороонд гарсан голомтоо дарж чадахгүй байна. Энэ бол цэвэр удирдлагын ажлын буруу арга барил. Бөхөөр удирдуулж байгаа бид яаж өөдөө нар харах вэ. Түрүү жил Оросын ДУМ-аас тамирчдыг думаас хөөгөөч гэсэн уриалга гарч байсан, дэлхий нийт ч бөхчүүдийг улс төрд оруулах, тэдэнд эрх мэдэл олгохоос ихээхэн болгоомжилдог болсон байна лээ.

Дэлхий нийтийн энэ хандлагыг соргогоор мэдэрч зөвхөн хар амиа хичээж, өөрөө алдаршихыг боддог бөх тэх нараар улс орноо удирдуулахаа болих цаг нь болжээ. Улсын тэргүүнээс аваад сумын засаг хүртэл бүх л дарга, дархан эрхтэй сэтэртэй бүхэн нь бөх шүү дээ. Орон нутгийн сонгуулийн дараа хичнээн аймаг, сумын даргаар бөхчүүд болсныг “Өдрийн сонин” нэр устай нь бичиж байсан, манай улс ингэж сүйрэл мөхөл рүүгээ явж байна. Сүүлд нь хэлэхэд, солонгосоос монголчуудаа авчирах ямар хэрэгтэй юм, түүний оронд тамирчидаа тэмцээнд оролцуулсан нь улсын нэр гарна биз дээ гэж асуух хүн гарна. Энэ хүнд цагт хүний нутагт хоригдсон өвчин зовлонтой иргэдээ эх орондоо авчирна гэдэг хүмүүнлэг сайхан заншил бий болох нь мэдээж. Энэхүү заншил хүний амьдралын мянга мянган жилд итгэл үнэмшил болж үлдэнэ. Харин хүчтэй нь дийлж, бусдыгаа хорлон хохироодог, тэгээд түүнээ улсын нэр гаргахын төлөө явсан гэх байдал цаашид амь бөхтэй орших аваас улс орны сайн сайханд муугаар нөлөөлнө. Улсын нэр шинэ нээлт, шинэ үйлдвэр иновацаар гарч улс орноороо баяжиж дэгжидэг болохоос тамирчин тэмцээнд гаргаад нэг их нэмэр болдоггүйг бид одоо мэдэхээрээ нэг болсон . Товчхондоо ийм л ялгаатай, бүх хүн тэгш эрхтэй байхад бөх хүн бүр илүү дархан эрхтэй байх нь улс оронд ийм хорлонтой.

Р.БАТСҮХ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин туулай өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 19, Ангараг гараг. Билгийн тооллын 6, Дэлгэрүүлэгч одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 8:34 цагт мандан, 17:32 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, гаригийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Халх голын хөндийгөөр 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ажил олгогчдыг дайсан, дарлан мөлжигч мэтээр үзэхээ зогсооно уу, УИХ-ын гишүүд ээ​” хэмээн өгүүллээ

ТҮЦ
эрхлэгчдийн нөхцөл байдлыг
сурвалжлахаар МУБИС-ийн
өмнөх автобусны буудлыг
зорьсон юмТҮЦ
эрхлэгчдийн нөхцөл байдлыг
сурвалжлахаар МУБИС-ийн
өмнөх автобусны буудлыгТҮЦ
эрхлэгчдийн нөхцөл байдлыг
сурвалжлахаар МУБИС-ийн
өмнөх автобусны буудлыгТҮЦ
эрхлэгчдийн нөхцөл байдлыг
сурвалжлахаар МУБИС-ийн
өмнөх автобусны буудлыгТҮЦ
эрхлэгчдийн нөхцөл байдлыг
сурвалжлахаар МУБИС-ийн
өмнөх автобусны буудлыгТҮЦ
эрхлэгчдийн нөхцөл байдлыг
сурвалжлахаар МУБИС-ийн
өмнөх автобусны буудлыгХудалдаа эрхлэгчид үүдээ нээсэн ч
ашигтай ажиллана гэж найдахгүй байна

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн “Ж.Эрдэнэбатыг суллах хүртэл
120 хоногийн процесс үргэлжлэх
хууль зүйн боломжтой” хэмээснийг I-IV нүүрнээс уншаарай.

Улсын аварга С.Мөнхбат “Баяр наадмын
тухай хуулийн төслийн ард цөөхөн
хүний ашиг сонирхол харагдаж байна” гэлээ.

Улсын онцгой комисс,
Нийслэлийн онцгой комиссын
хурлаар үйл ажиллагааг нь
хязгаарласан зарим чиглэл,
салбарын үйл ажиллагааг
үе шаттайгаар нээхээр
болсон. Тэгвэл энэ удаа ТҮЦ эрхлэгчдийн нөхцөл байдлыг сурвалжиллаа. Худалдаа эрхлэгчид үүдээ
нээсэн ч ашигтай ажиллана
гэж найдахгүй байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ажил олгогчдыг дайсан, дарлан мөлжигч
мэтээр үзэхээ зогсооно уу, УИХ-ын гишүүд ээ” хэмээн өгүүллээ.

БНСУ-д гацсан монгол иргэн Р.Удамбор “Монгол Улс иргэдээ хилийн цаана хаяад бүтэн
жилийн нүүрийг үзлээ, одоо бид туйлдаж байна” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Я.Содбаатар: Ш.Раднаасэд гишүүн гэр бүлийн хамт одоо тусгаарлалтад байгаа

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар – Онцгой байдлын ерөнхий газар

Тусгай үүргийн онгоцоор УИХ-ын гишүүд оочер дараалалгүй багтан ирж байна гэх олны шүүмжлэлд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар дараах тайлбарыг өглөө.

Тэрээр “УИХ-ын гишүүн Д.Өнөрболор гишүүн ирсэн гэсэн нь ташаа мэдээлэл. Д.Өнөрболор хүүхэдтэйгээ хамт БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан. Одоо Сөүл хотноо байгаа. Гурван хоногийн өмнө надтай холбогдож 2,3-р сарын тусгай нислэгүүдийн мэдээлэл өгөхийг хүссэн, одоогоор тодорхой болоогүй байгаа гэдгийг хэлсэн.

АНУ-аас Элчин сайдын дипломат ажилчдаа “МИАТ” компанитай гэрээ байгуулж, татан авсан. Тэрхүү онгоцоор манай таван иргэн ирсэн. Үүнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гэр бүлийн хүний хамт ирээд одоо тусгаарлалтад байгаа. Гэр бүлийн хүн нь сүүлийн жилүүдэд маш хүнд өвдөж байгаа юм билээ. Мөн түүнээс гадна хоёр иргэн Инчеоны нисэх буудал руу нэвтэрч чадахгүй хилийн завсар 10 гаруй хоног гацсан байсныг тус нислэгт багтаасан. Харин нэг хүн нь эмч ба биеийн байдал хүнд хүнийг хүргэж өгөөд тус онгоцоор буцаж ирсэн. Тиймээс тусгай нислэгт ар, өврийн хаалгаар хүн багтаасан зүйл байхгүй, зохих шаардлагын дагуу нислэгээр ирсэн.

Бид тусгай нислэг, УОК-той холбоотой мэдээллийг иргэдээс нуудаггүй. Аль болох ил тод байлгадаг. Тиймээс миний бие шадар сайд болоод тусгай үүргийн нислэгийн хуваарийг ил тод болгосон” гэв.