Categories
мэдээ

28 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.19/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн хоногт нийт 17,646 иргэнд коронавирус халдварын шинжилгээ хийлээ. Үүнээс 10 хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна. Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 709 боллоо. Улсын хэмжээнд 1035 тохиолдол бүртгэгдлээ. ХӨСҮТ-өөс өнгөрсөн 24 цагийн хугацаанд 28 хүн эдгэрч, гэртээ гарлаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтыг олгохоор иргэдийн мэдээллийг хянаж байна

Иргэд 2020 оны дөрөвдүгээр улирал буюу аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt-д бүртгүүлснээр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломж бүрдэж байгаа билээ.

Энэ удаад дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өгөхөөр Татварын ерөнхий газар иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулж байгаа ажээ.

Өмнөх улирлын буцаан олголтыг дараа улирлын эхний сард багтаан иргэдийн бүртгэлтэй данс руу шилжүүлэх хуультай. НӨАТ-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгож буй билээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 869000 иргэнд 35.8 тэрбум, хоёрдугаар улиралд 38.2 тэрбум төгрөгийг 901615 иргэнд, гуравдугаар улиралд 993469 иргэнд 43.4 тэрбум төгрөг тус тус олгожээ.

Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ: Улаанбаатарт 10 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1536 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “1-р сарын 18-ны өдөр 17646 хүнд PCR шинжилгээ хийснээс 10 хүнээс коронавирус илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 10 хүн бүгд тусгаарлалтад байсан.

Улаанбаатарт 709, улсын хэмжээнд дотоодын халдвар 1035 боллоо. Аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд халдварын 1536 тохиолдол батлагдсанаас 995 хүн эдгэрлээ.

Улсын хэмжээнд 2560 эрүүл мэндийн ажилтан голомтыг цомхотгох ажилд үүрэг гүйцэтгэж байна”гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 9–нд зохион байгуулахыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалатан танилцуулав. Танилцуулгад дурдсанаар Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургаадугаар сарын 9–нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Тиймээс ямар нэгэн хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 9-нд зохион байгуулахыг дэмжлээ.

Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Сонгинохайрхан дүүрэгт явуулах УИХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулах юм.

Categories
гадаад мэдээ

Энэтхэг улс өөрсдийн үйлдвэрлэсэн вакцинаасаа Монголд хандивлана

Энэтхэгийн Засгийн газар хөрш зэргэлдээх улс орнууддаа сайн санааны үүднээс өөрсдийн дотооддоо бүтээсэн covid-19-ийн эсрэг вакцинаасаа хандивлахаар болсон талаар Даваа гариг (2021.01.18)-т мэдэгджээ. Тус улс нь энэ сарын эхээр covid-19-ийн эсрэг “Covaxin”, “Covishield” гэсэн хоёр вакциныг яаралтай горимоор хэрэглэх журмыг батлан, энэ сарын 16-наас хүн амаа вакцинжуулж эхлээд байгаа юм.

Тус улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврики зэрэг улсуудад 3.9 сая ам.долларын “Covaxin” вакцин, Бутан, Бангладеш, Афганистан болон Сейшелийн арлууд руу “Covishield” вакциныг тус тус даруй илгээхээр төлөвлөжээ.

“Covishield” нь “Оксфорд-AstraZeneca”-ийн вакцин бөгөөд Энэтхэгийн Пуна хотод байрладаг “Ийлдэс судлалын хүрээлэн”-д үйлдвэрлэж байгаа юм. Харин “Covaxin” нь тус улсын “Bharat Biotech” биотехнологийн компани Энэтхэгийн Анагаах ухааны судалгааны зөвлөлтэй хамтран боловсруулсан вакцин юм байна. Тус вакцин нь клиникийн эхний хоёр шатны туршилтаа амжилттай давсан ч сүүлийн шат буюу эмнэлзүйн шатны туршилт нь хараахан дуусаагүй байгаа юм.

Эх сурвалж: CNB

Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс Хөвсгөл аймагт очсон иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа

Улаанбаатар хотоос хөвсгөл аймагт очсон иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гараад байсан билээ.

Тодруулбал, тухайн иргэнээс хоёр удаа шинжилгээ авахад эерэг хариу гарсан тул түүнийг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж байсан аж. Түүний PCR шинжилгээний хариуг Орхон аймаг руу илгээсэн бөгөөд хариу нь сөрөг гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

QR бүртгэлгүй үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хаажээ

Нийслэлийн Инноваци, технологийн газраас өчигдөр буюу энэ сарын 18-нд Сүхбаатар дүүрэгт байрладаг зарим худалдаа, үйлчилгээний төв, зоогийн газрын QR кодын хэрэглээг шалгажээ.

Шалгалтад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад байрладаг “Миний сүлжээ”, тус дүүргийн 12 дугаар хороонд байрладаг “Сансар 32” салбар дэлгүүр болон Их тойрууд байрладаг “Chinese” зоогийн газрыг хамруулсан юм.

Мөн “Миний сүлжээ” дэлгүүрийн үүсгэсэн QR уншигдахгүй байх, “Сансар” сүлжээ дэлгүүрийн QR код уншуулсан бүртгэл 200 гаруй байсан бол кассын гүйлгээгээр 1000 гаруй хүнд үйлчилсэн зөрчил илэрсэн байна. Харин Chinese ресторан кассын гүйлгээн дээр 200 гаруй хүнд үйлчлүүлсэн мэдээлэлтэй бол QR бүртгэлийг ердөө нэг хүнд хийсэн зөрчил илрэв.

Тиймээс дээрх үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хааж, зөрчлийг нь арилгуулсны дараа нээх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Нийслэлээс зүгээс өргөтгөсөн шалгалтыг эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах аж.

Categories
мэдээ цаг-үе

Ханх суманд өнгөрсөн шөнө 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 19-ний 03:15 цагт Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.6 магниутдын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Анх 2021 оны нэгдүгээр сарын 12–ны 05 цаг 32 минут 56 секундэд (Улаанбаатарын цагаар) Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 26км-ын зайд магнитуд нь 6.5-тай хүчтэй газар хөдлөлт болсон.

Өнөөдрийн /2021 оны нэгдүгээр сарын 19–ны/ 06:00 цагийн байдлаар тус бүс нутагт 5395 газар хөдлөлт бүртгэгдсэнээс магнитуд 4.0 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 48 удаа болсон байна.

Тус бүс нутагт болсон магнитуд 4-тэй газар хөдлөлтийн жагсаалт

Он Сар Өдөр цаг Минут Секунд Өргөрөг Уртраг Магнитуд
2021 1 12 5 47 16.9 51.285 100.28 4.6
2021 1 12 5 52 55.1 51.495 100.223 4.8
2021 1 12 5 56 49.9 51.411 100.207 4.6
2021 1 12 6 4 49.8 51.141 100.406 4.5
2021 1 12 6 10 24.5 51.434 100.228 4.8
2021 1 12 6 19 6.3 51.598 100.219 4.2
2021 1 12 6 22 39 51.41 100.216 4.4
2021 1 12 6 44 19 51.247 100.326 4.3
2021 1 12 7 4 30.3 51.31 100.292 4.5
2021 1 12 7 7 19.6 51.401 100.221 4.3
2021 1 12 7 13 29.3 51.595 100.179 4.4
2021 1 12 7 23 4.5 51.527 100.13 4.1
2021 1 12 8 31 38.1 51.414 100.422 4.4
2021 1 12 8 34 1.9 51.478 100.178 4.6
2021 1 12 9 0 56.6 51.428 100.217 4.2
2021 1 12 9 10 25.5 51.55 100.19 4.7
2021 1 12 9 10 26 51.515 100.171 4.7
2021 1 12 9 35 52.5 51.461 100.346 4.1
2021 1 12 9 37 52 51.469 100.2 4.1
2021 1 12 9 49 48.5 51.434 100.181 4.8
2021 1 12 10 39 56.9 51.445 100.215 4.2
2021 1 12 13 10 9.9 51.304 100.304 4.1
2021 1 12 13 40 4.7 51.514 100.208 4.1
2021 1 12 13 42 11.4 51.47 100.156 4.1
2021 1 12 15 24 48.9 51.427 100.233 4.1
2021 1 12 17 8 44.9 51.192 100.345 4.7
2021 1 12 17 54 33.1 51.514 100.217 4.6
2021 1 12 18 23 16.2 51.464 100.308 4
2021 1 12 20 53 9.4 51.28 100.4 4.6
2021 1 12 22 36 6.8 51.318 100.313 4
2021 1 13 0 31 11 51.466 100.237 4.6
2021 1 13 2 59 57.5 51.423 100.147 4.1
2021 1 13 5 55 31.1 51.358 100.233 4.3
2021 1 13 7 47 9.6 51.208 100.312 4.1
2021 1 13 10 33 24.1 51.243 100.292 4.1
2021 1 14 15 38 3.2 51.339 100.223 4.1
2021 1 15 3 29 48.3 51.274 100.375 4.6
2021 1 15 4 26 13.1 51.423 100.347 4
2021 1 15 4 26 33.8 51.486 100.245 4.4
2021 1 15 15 54 41.2 51.203 100.328 4.1
2021 1 16 3 39 49.4 51.18 100.367 4
2021 1 16 7 12 36.3 51.482 100.425 4
2021 1 17 8 56 32.6 51.251 100.288 4.4
2021 1 18 5 52 23.6 51.241 100.358 4.6
2021 1 18 5 52 54.5 51.324 100.378 4.4
2021 1 19 3 15 0.3 51.169 100.315 4.6

Тус бүс нутагт болсон магнитуд 5-тай газар хөдлөлтийн жагсаалт

Он Сар Өдөр цаг Минут Секунд Өргөрөг Уртраг Магнитуд
2021 1 12 5 44 1.1 51.277 100.262 5.1
2021 1 12 7 2 21.3 51.292 100.321 5.4
2021 1 12 8 36 7.5 51.389 100.457 5.1
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд авлигын эсрэг сургалтад хамрагджээ

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Тамгын газартай хамтран УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх, туслахуудад авлигын эсрэг цахим сургалтыг өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулжээ.

Сургалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, “Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нь” сэдвээр тус тус танилцуулга, мэдээлэл хийв.

УИХ-ын Тамгын газрын болон УИХ-ын гишүүдийн ажлын албаны 68 албан тушаалтныг хамрууллаа.

Эх сурвалж: АТГ

Categories
мэдээ нийгэм

ААН-үүд экспорт хийхдээ 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдэлнэ

Монгол Улс Ази, Номхон Далайн Худалдааны хэлэлцээр (АНДХХ)-ийн долоо дахь албан ёсны гишүүн улс болж, 2021 оны эхний өдрөөс энэхүү хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн билээ.

Монгол Улс уг хэлэлцээрт нэгдсэнээр үндэсний аж ахуйн нэгжүүд 2.9 тэрбум гаруй хэрэглэгчтэй, эдийн засгийн хурдацтай өсөлттэй АНДХХ-ийн зургаан гишүүн улс руу экспорт хийхэд нийт 10667 нэр төрлийн бараанд 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломж нээгдсэн юм.

Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас БНХАУ руу эскпорт хийх хамгийн эхний гарал үүслийн гэрчилгээг “Сүмбэр коммодит” компанид МҮХАҮТ олголоо.

Анх Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд болох Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, Лаос, Бангладеш өөр хоорондоо худалдааны хөнгөлөлт үзүүлэх зорилгоор энэхүү хэлэлцээрийг байгуулсан бол БНХАУ 2001 онд тус хэлэлцээрт нэгдэн оржээ.

Дээрх хэлэлцээрийн хүрээнд дэлхийн болон бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд холбогдох, хөрөнгө оруулалт татахад илүү таатай нөхцөл бүрдэх аж. Тухайлбал, БНХАУ, БНЭУ гэсэн хоёр аварга зах зээлд нийт 5000 гаруй нэр төлийн бүтээгдэхүүнийг 10-100 хүртэл хувийн татварын хөнгөлөлттэй нийлүүлэх боломжтой болов.