Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө эрүүлжүүлэх байранд 51 настай эрэгтэй нас баржээ

Өнгөрсөн шөнө эрүүлжүүлэх байранд 225 хүн хоносон бөгөөд нэг иргэн нас баржээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд 51 настай эрэгтэй нас барсан байна. Түүний хувьд тус дүүргийн иргэн бөгөөд эрүүлжүүлэх байранд ирээд удалгүй амьсгал хураажээ.

Categories
мэдээ цаг-үе

Сайн мэдээ: Сэлэнгэ аймагт батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрчээ

Сэлэнгэ аймагт коронавирусийн халдвартай нь батлагдсан 217 тохиолдол бүгд эдгэрсэн байна.

Одоогоос хоёр сарын өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 74 настай эмэгтэй халуурсан шинж тэмдэгтэйгээр очиж, коронавирус илэрсэн билээ. Түүнээс хойш сар гаруйн хугацаанд тус аймаг коронавирусний голомт болж, 217 хүн өвчлөөд байсан. Тэгвэл өнөөдөр тус аймгаас батлагдсан бүх тохиолдол буюу 217 иргэн бүгд эдгэрсэн сайхан мэдээтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын 1000 өрхөд тусламж үзүүллээ

ХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг 2021 оны 1 сарын 17, 18, 19-ны өдөр өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламжийг хүргэсэн байна. Мөн өвөлжилтийн нөхцөл байдал, өвс тэжээлийн хүртээмж, түгээлтийн ажилтай газар дээр нь танилцаж, зорилтот бүлгийн малчдад өвс тэжээлийг хүргэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажилласан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийн тусламжийг Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Төв, Архангай, Говь-Алтай аймгийн 53 сумын 1000 өрхөд үзүүлэх юм. Эдгээр өрхийг хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны өрх толгойлсон, олон хүүхэдтэй, гэр бүлийн аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлгийн 1000 өрхийн сонгож, тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Уг тусламжид Архангай аймгийн 7 сумын 112, Баянхонгор аймгийн 11 сумын 264, Говь-Алтай аймгийн 8 сумын 160, Дундговь аймгийн 9 сумын 144, Өвөрхангай аймгийн 10 сумын 200, Төв аймгийн 8 сумын 120 малчин өрхөд бүх төрлийн малд зориулсан тэжээлийг олгох юм. Зайлшгүй нэмэгдэл тэжээлд оруулах шаардлагатай эх мал, сүрэг сэлбэх өсвөр малыг 60 хүртэлх хоног нэмэгдэл тэжээлээр тэжээхэд хүрэлцэхүйц бүрэн найрлагат сувиллын тэжээлийн багц юм.

Тусламжид хамрагдах зорилтод бүлгийн малчид малын тооноосоо хамаарч дунджаар 640-905 мянган төгрөгтэй тэнцэх 460-835 кг тэжээлийн тусламж авах юм. Дээрх 6 аймгийн ХХААГ-ууд Улаанбаатар хотоос тэжээлийг татан авах, зорилтот бүлгийн малчинд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна.

Ажлын хэсэг өнөөдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Богд суманд ажиллах юм.

Эх сурвалж : ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 1641 тээврийн хэрэгслээр 5671 зорчигч хотоос гарчээ

2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 8,483 хүн нэвтэрчээ.

Тухайлбал 1,210 тээврийн хэрэгслээр 2,812 зорчигч хот руу нэвтэрч, 1,641 тээврийн хэрэгслээр 5,671 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 84 ажилтан үүрэг гүйцэтгэлээ. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 30 албан хаагч ажиллаж,авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 178,108 автомашины 431,727 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: ​БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна. БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад бараалхаж Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцууллаа. Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байна. Талууд вакцин нийлүүлэх хүрээнд өнөөдрөөс буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 150 монгол эмчийг цахим сургалтад хамруулж эхэллээ. Тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулах ажил бэлэн болсон бөгөөд вакцины тоо хэмжээ, нийлүүлэх хуваарийг дипломат шугамаар тохиролцох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн стратегийн түнш, гуравдагч хөрш БНЭУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох төслийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төсөлд 2024 он хүртэл нийт 149 хуулийн төсөл, УИХ-ын 12 тогтоолын төслийг боловсронгуй болгохоор тусгажээ.

Харин анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг төсөлд тусгаснаар тогтоолын төслийн 1 заалтад өөрчлөлт орсон байна. Мөн хавсралтаас 14 хууль тогтоомж хасагдаж, 18 хууль тогтоомж нэмэгдэн, хоёр хууль тогтоомжийн нэр болон зохицуулах харилцааны агуулга, 30 хууль тогтоомжийг өргөн мэдүүлэх хугацаанд өөрчлөлт оруулжээ. Улмаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтов.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“Энхсаран” сувиллын бодит байдлыг дэлгэсэн Д.Мөнхбатыг зөрчлийн хуулиар торгожээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр иргэн Д.Мөнхбат өөрийн цахим хуудсаар БНСУ-аас коронавирусийн халдваргүй ирсэн ч Энхсаран сувилалд тусгаарлагдах явцдаа халдвар авсан тухайгаа мэдэгдсэн билээ. Түүний хувьд коронавирусийн халдвартай иргэдийг төлөөлөн олон нийтэд нээлттэй үгээ хэлж, албаныханыг шүүмжлэн асуудлыг бодитоор мэдээллэхийг байнга шаардсаар ирсэн. Тэгвэл иргэн Д.Мөнхбатыг иргэдийг төөрөгдүүлсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагаас шалгаж Зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

No description available.

Categories
гадаад мэдээ

Хятад улсад коронавирус халдварын шинэ голомт үүсчээ

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын зүүн хойд нутгийн Жилинь мужид коронавирусээр дотооддоо халдварласан тохиолдлын тоо нэмэгдэж байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн алба мэдээлэв.

Өнгөрсөн хоногт Жилинь мужид “COVID-19”-ийн халдварын 43 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол өмнөх өдөр нь буюу нэгдүгээр сарын 17-нд 30 тохиолдол шинээр илэрчээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хятадад коронавирусний халдварын нийт 118 шинэ тохиолдол илэрснээс 106 нь дотоодын халдвар байна. Өнгөрсөн хоногт халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Цар тахал дэгдсэнээс хойш Хятадад 88500 хүн халдвар авснаас 82400 гаруй нь эдгэрсэн бол 4600 гаруй хүн нас баржээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн малчдыг татвараас чөлөөлөх хүсэлт гаргажээ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу ИТХ-ууд татвар тогтоох эрхтэй болсон. Үүний дагуу энэ жилээс эхлээд малчдаас малын хөлийн татвар авахаар болсон юм. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан малын хөлийн татвар хураалтыг ирэх долоодугаар сар хүртэл хойшлуулсан. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ малын хөлийн татвар хураалтыг хойшлуулах бус энэ жилдээ бүр авахгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Тэрээр өөрийн сонгогдсон тойрог буюу Өмнөговь аймгийн малчдыг малын хөлийн татвараас чөлөөлөх хүсэлтийг тус аймгийн Засаг дарга Р.Сэддоржид хүргүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ албан бичигтээ “Өмнөговь аймгийн хэмжээнд 6537 малчин өрхийн 20 мянга орчим иргэн мал аж ахуйгаар амьжиргаагаа залгуулдаг. Тэдний 70 хувь нь банкны зээлтэй. Мөн энэ жил зуншлага тааруу байснаас үүдэн өвөлжилт хүндэрч байгаа учраас малчдыг малын хөлийн татвараас чөлөөлүүлэх хүсэлт хүргүүлж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө 225 хүн эрүүлжүүлэгджээ

Нийслэл хотод нэгдүгээр сарын 11-нээс эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр бүх төрлийн архи, согтууруулах ундаа худалдаалж эхэлсэн. Үүнийг дагаад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчил хэргийн тоо огцом өсч, эрүүлжүүлэх байрны ачаалал нэмэгджээ.

Тодруулбал, өчигдөр (2021.01.18) цагдаагийн байгууллагад нийт 1490 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Түүнээс гэр бүлийн хүчирхийллийн 121, согтуугаар машин жолоодсон 50, олон нийтийн газар танхайрсан 96, эрүүлжүүлсэн 225, хүний биед халдсан 50 хэрэг бүртгэгджээ.

Архи худалдаж эхлэхийн өмнөх өдөр буюу нэгдүгээр сарын 10-нд цагдаагийн байгууллагад нийт 835 гомдол мэдээлэл ирснээс гэр бүлийн хүчирхийлэл 88, согтуугаар машин жолоодсон 38, олон нийтийн газар танхайрсан 76, эрүүлжүүлсэн 86, хүний биед халдсан 40 хэрэг бүртгэгдсэн байна.