Categories
мэдээ нийгэм

Шуурхай мэдээ: Нэгдүгээр төрөхөд амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрчээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал өнөө өглөө амаржсан эх халдварын батлагдсан тохиолдлын хавьтал тул шинжилгээ авахад коронавирусийн халдвар илэрсэн байна. Тухайн амаржсан эх 4-5 хоногийн өмнө Өргөө амаржих газарт ирж хэвтсэн гэх мэдээлэл байгаа юм.

Өргөө амаржих газрын хувьд халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор гаднаас эргэлт оруулахгүй байгаа ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Баянгол дүүрэгт нэг байрны 13 хүнээс халдвар илэрлээ

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нэг байрнаас халдвар илэрчээ. Тодруулбал тус хорооны 19 дүгээр байрнаас 13 тохиолдол илэрсэн байна. Тиймээс холбогдох албаныхан хэсэгчлэн хөл хорио тогтоож, голомтын болон ойрын хавьтлуудыг илрүүлэх судалгааг хийж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

24 цагийн хугацаанд 12 мянган хүн коронавирусийн шинжилгээнд хамрагджээ

2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 12.033 хүн хамрагдсан байна.

Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 36, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 13 багт нийт 356 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 562.088 хүнийг шинжилгээнд хамруулснаас

  • 489.919 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ,
  • 88.498 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.

Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 709, ойрын хавьтал 3488 дам хавьтал 21.845 хүн байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Categories
мэдээ нийгэм

Малдаа яваад төөрсөн 10 настай охиныг эсэн мэнд олжээ

Төв аймгийн Заамар сумын Төмстэй багийн “Өвөр наймган” гэдэг газарт 10 настай охин малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагаар орон нутгийн иргэд, цагдаагийн байгууллагатай хамтран Эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тухайн иргэнийг алга болсон газраас 5 км зайд модонд төөрсөн, гар хөл нь хайрагдаж, хавирга нь хугарсан байдалтай байсныг эсэн мэнд олж эмнэлгийн байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өглөө.

ИРГЭН ТА:

– Бага насны хүүхдийг гэрээсээ хол малын бэлчээрт явуулахгүй байх;

– Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;

– Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед малаа ойрхон бэлчээрлүүлэх;

– Бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх;

– Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж дулаан хувцаслах, бэлэн байдлаа сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Categories
мэдээ улс-төр

ҮСХ-ны даргаар Б.Батдавааг томилохыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Хуулийн дагуу Үндэсний статистикийн хорооны даргыг УИХ-ын даргын санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаагаар томилдог. Үүний дагуу Б.Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 1 хүн

Б. Батдаваа нь 1984 онд төрсөн, ам бүл гурав.

  • 2002 онд ерөнхий боловсролын сургууль,
  • 2007 онд Тайваний Минг Чиуны их сургууль,
  • 2012 онд Люксембургийн их сургуулийг төгссөн байна.
  • 2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер,
  • 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал,
  • 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал,
  • 2019 оны 2 дугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаа юм.
  • Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 2 хүн, дотор

Хуралдаанаар Б.Батдавааг ҮСХ-ны даргаар томилохыг гишүүдийн олонх нь дэмжсэн бөгөөд санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Ханх суманд газар хөдлөлтийн улмаас 10 сая төгрөгийн хохирол учирчээ

Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын баг Ханх суманд ажиллажээ. Ажлын баг газар хөдлөлтийн голомт болсон Ханх сумын Хороо багийн Хороо, Тураг багийн Ходон, Чичин, Хачим гэдэг газарт очиж таван айл өрх, ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байр, 150 хүүхдийн дотуур байр, Засаг даргын Тамгын газрын байр, Цэцэрлэг, Соёлын төв, Гаалийн хорооны боомтын байр, гаалийн найман айлын орон сууц, сумын цагдаагийн хэсэг, ХААН, Төрийн банк зэрэг байгууллагын 11 объектод очиж, нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр Ханх сумын 35 айл өрх, Засаг даргын Тамгын газар зэрэгт нийт 10 сая 354 мянга 600 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байна.

Ханх сумын Хороо багийн Ходон гэдэг газар 6.5 магнитудын газар хөдлөлт болж газрын өнгөн хөрсөнд цууралт үүсжээ. Газар хөдлөлтийн ойролцоо өвөлжиж байсан хоёр айлын өвөлжөөний хашааны дээвэр нурсан, нэг айлын хашааны доороос ус гарч малын хэвтэргүй болсон, хоёр айлын модон байшин газар хөдлөлийн чичиргээнд хөдөлж, хана нь гажсан байна. Мөн Ханх сумын сургуулийн хичээлийн байр, дотуур байр, хүүхдийн цэцэрлэг, Засаг даргын Тамгын газрын барилгын дотор өрөө тасалгааны хананд ан цав ихээр гарсан, каркасын дүүргэгч хана, багана, дам нурууны уулзварын хэсгээр ан цав гарсан аж.

Categories
мэдээ цаг-үе

ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлсэн иргэнээс халдвар илэрч, хөл хорио тогтоолоо

ЭХЭМҮТ-д хөл хорио тогтоожээ. Тодруулбал хүлээн авахаар үйлчлүүлсэн иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Тиймээс тус эмнэлгээс орох гарах гарцыг түр хаасан байна.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэх саналыг УОК-т хүргүүлжээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт ирэх сарын 1-нд дуусах билээ. Одоогоор сурагчдыг танхимаар эсвэл цахим телегээр хичээллүүлэх нь тодорхой бус байгаа юм.

Тэгвэл БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулиудыг гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллүүлэх саналыг УОК-т хүргүүлжээ. Эцсийн шийдвэрийг УОК, Засгийн газар гаргана. УОК саналыг дэмжвэл хоёрдугаар сарын 1-нээс ерөнхий боловсролын сургалтыг теле хэлбэрээр явуулах юм.

Categories
мэдээ цаг-үе

​Улсын нэгдүгээр төв эмнэлэг PCR шинжилгээний лабораторитай боллоо

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори шинээр байгуулж, ашиглалтад орууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нар лабораторийн үйл ажиллагааны нөхцөл, хүчин чадалтай танилцан, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхий нийтээрээ “КОВИД19”-ийн халдварт цар тахалтай нүүр тулж, дор бүрнээ хичээн тэмцэж байгаа энэ үед Монгол Улс орон нутгаа халдваргүй бүс болгож, нийслэл дэхь халдварын тархалтыг тодорхой хэмжээнд хумиж ажиллаж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдын хичээл зүтгэлийн үр дүн. Халдварын тархалтыг илрүүлэн шинжлэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай энэ үед шинээр өндөр хүчин чадалтай лаборатори нээж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил. Үүнд Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Удахгүй БНЭУ-аас “КОВИД19”-ийн эсрэг дархлаажуулалтын вакцин авах болсон. Нэн тэргүүнд эмч, эмнэлгийн ажилтнууд болон ахмад настнууд, эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэн зэрэг эрсдэлтэй бүлгийн иргэдээ хамруулахаар төлөвлөж байна” гэлээ.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 2 хүн, зогсож буй хүмүүс

УНТЭ-т лаборатори нээснээр Улаанбаатар хотод ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ гээд нийт дөрвөн газарт PCR шинжилгээг зэрэг хийх боломжтой болж байна. Энэ нь Улаанбаатар хотын PCR шинжилгээний хүчин чадлыг 25 хувиар нэмэгдүүлж байгаагэсэн үг юм. Лаборатори хоногт 6000-8000 шинжилгээ хийж 24 цагаар ажиллана. Нийт 1,91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын Seegene үйлдвэрийн Bio-Rad CFX96 маркийн PCR, БНХАУ-ын Sansure Biotech Natch CS маркийн нуклейн хүчил ялгагч зэрэг дэлхий дахинаа хамгийн сүүлийн үед хэрэглэгдэж буй, хүчин чадал өндөртэй нарийвчлалтай шинжилгээнүүдийг хийдэг аппарат, хэрэгслээр лабораторийг тоноглосон байна.
Ажиллах боловсон хүчнийг сургалтад хамруулж бэлтгэн, орон нутгийн долоон аймгаас 14 эмч, лабораторийн ажилтныг татан байршуулж ажиллуулж байна
Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Солонгос улсаар аялцгаая: ​Тэгү хот & Хойд Кёнсан муж

Хойд Кёнсан мужид Солонгосын уламжлалт болон Күнзийн соёлын дурсгалууд үлэмж олноороо хадгалагдан өнөөдрийг хүрсэн байдаг. Тус мужид байрлах Тэгү хот нь Солонгосын томоохон хотуудын нэг бөгөөд 4 талаараа уулаар хүрээлэгдсэн уламжлалт болон орчин үеийн соёлын хоорондын тэнцвэрт байдлын үлгэр жишээ болсон газар юм. Мөн Хойд Кёнсан мужид байдаг Кёнжү хот нь мянган жилийн түүхтэй эртний хот гэдгээрээ алдартай бөгөөд Чусон гүрний (1392-1910 он) үеийн уран зохиол, Күнзийн сургаалын өлгий нутаг гэдгээрээ алдартай.

И Ворлд хүүхдийн парк


Тэгү хотын төвд орших энэ цэнгэлдэх хүрээлэнд олон төрлийн тоглоом, ресторан, үзвэр үйлчилгээ бий. Мөн 83 давхар цамхагт нь байрлах мөсөн гулгуурын талбайд хүний хөл тасардаггүй ажээ. Хэрэв та нар жаргах үеийн Тэгү хотын үзэмжийг тольдон харахыг хүсвэл тус цамхагийн 77 давхарт гараарай.

Дунггүн ордон ба Волжи цөөрөм


Дунггүн ордон нь Нэгдсэн Шилла гүрний хааны ордон байжээ. Ордныг хүрээлэн долгилох Волжи нуур нь хүний гарааг бүтээгдсэн нуур бөгөөд 674 онд Мүнмү хааны зарлигаар бий болсон түүхтэй. Волжи нуурын эргийг тойруулан чимсэн гэрэлтүүлэг нь шөнийн цагаар илүү үзэсгэлэнтэй харагддаг.

Бүлгүгса хийд


Тэртээ 8-р зууны үед байгуулагдсан буддын шашны энэ хийд Шилла гүрний үеийн (МЭӨ 57-оос МЭ 935 он) Буддын үзэл санаа, урлаг соёлын хэв маягийг өөртөө шингээжээ. Жил бүр олон сая жуулчид Бүлгүгса хийдийг зорин ирж, сүм хийдийн бурхан тахилд хүндэтгэл үзүүлдэг байна. Мөн алдарт Согтап суварга, 10 воны зоосон дээр байдаг Дабу суваргыг үзэхээр хөл тасардаггүй энэ газар лам хуврагууд номлон суусан хэвээр буй. Энэхүү хийд нь Солонгосын буддын шашны төвд тооцогддог бөгөөд ЮНЕСКО-н дэлхийн өвд бүртгэгдсэн хосгүй нандин соёлын өв юм.

Хумигуд


Хумигуд бол Солонгосын хойгийн зүүн эрэг дахь Пуханг хотын наран мандахыг харах цэг юм. Энэ газар жил бүр оны эхний өдрийн наран мандахыг харах гэсэн олон мянган жуулчид ирдэг бөгөөд тэдэнд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагддаг. Энд аварга том хүрэл гарын дүрстэй хөшөө байдаг нь эв нэгдэл, найрамдлыг билэгдэх ажээ. Хумигудын эргэн тойронд гэрэлт цамхаг болон гэрэлт цамхагийн музей, далайн усан саун зэрэг олон сонирхолтой газрууд бий.

Чомсон цамхаг


Азийн хамгийн эртний одон орон судлалын зориулалттай цамхагт тооцогддог Чомсонг цамхаг нь Сонгдог хатны үед буюу 632-647 оны хооронд баригдсан гэдэг. Чулуун байгууламжийн хэмжээ, хэв маяг нь Шиллаг гүрний үеийн архитектурын болон шинжлэх ухааны өндөр хөгжлийн бодит бүтээл юм.

Андун Хахой тосгон


Пүнгсаны Рю овгийнхний төрөлх нутаг бөгөөд энэ овгийн 150 гаруй айл өрх тосгондоо амьдран суурьшсан хэвээр байгаа. Олон тооны уламжлалт сууц, Күнзийн сургууль танхимууд тосгонд байх бөгөөд Күнзийн гүн ухааныг одоог хүртэл залуу хойч үедээ өвлүүлэн сургадаг. Нагдунг мөрөн тосгоны дундуур хөндлөнурсах бөгөөд энэ нь байгалийн үзэсгэлэнг тодотгож өгдөг.

Ворёнгюу гүүр


387 м орчим урттай энэхүү модон гүүр нь Солонгосын хамгийн урт явган хүний гүүр юм. Нагдунг мөрнийг бүслэн хүрээлсэн уулс, тэдгээрийг хашин сүндэрлэсэн Андун далан хоорондоо төгс хослон ер бусын үзэсгэлэнтэй уур амьсгалыг бүрдүүлдэг бөгөөд шөнийн цагаар илүү сүр жавхлантайг харагддаг.