Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Местный оросууд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Б.Дэлгэрсайхан “Би хэлээд
байгаа, ажил хийж, цалин
тавьж үзээгүй хүмүүс
Хөдөлмөрийн тухай хууль
боловсруулжээ…” хэмээх нийтлэлийг I- V нүүрнээс уншаарай.

Коронавирусийн
халдвар авч сар гаруйн
хугацаанд эмчлүүлээд
гарсан Н.Хишигсүрэн “Коронавирусийн халдвар
авснаа мэдэлгүй өрхийн
эмчийн бичсэн эмийг ууж
гэртээ зургаа хоног халуурч
хэвтсэн”
гэв.

“Nord Road” компанийн
захирал Д.Энх-Амгалан “Самрын
экспортоос жилд 100 сая
ам.доллар олох боломжтой”
хэмээв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Местный оросууд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Хуульч Л.Галбаатар “Бүх шатны шүүхийн
шийдвэрийг “Улс төрийн намын оролцоотой
шийдвэр” гэж хардах нөхцөл бий боллоо
” гэлээ.

Баримт үйл явдлын VII нүүрт Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул “Тасралтгүй 3-5 хоног
архидсаны улмаас таван
хүн амь насаа алдав” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Содбаатар: Шилжүүлэн тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд тухайн эмэгтэй болон ар гэрийнхнээс нь уучлал хүсэж байна

“Өргөө” амаржих газарт амаржсан эхээс халдвар илэрч түүнийг нярайн хамт ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ гэрийн углааш, гадуур хувцасгүй авч явсан. Үүний дараа УОК-ын дарга Я.Содбаатар уучлал хүслээ.

Тэрээр “Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК- ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна.

Image may contain: one or more people and closeupГүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.
Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж , ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Хичнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар , хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа л энэ цагийг даван гарна. УОК, ЭМЯ холбогдох төрийн байгууллагуудын гүйцэтгэл дээр гарч байгаа болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарч байгаад дахин уучлал хүсье. УОК иргэдийн санал бодлыг байнга сонсож ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна” гэлээ.
Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Гам барих ёс: Өвөл, зун ялгаагүй ямар ч улиралд дөнгөж төрсөн эх хувцасаа зузаалж, салхи авч болохгүй

Монголчууд эх хүнийг амаржингуут шөл уулгахаар зүслэсэн хонио гаргадаг байжээ. Шөл уулгах гэдэг бол амаржсан эхийг богино хугацаанд биеийг нь нөхөн тэнхрүүлэх, шинээр мэндэлсэн хүүхдийг эрүүл чийрэг, эсэн мэнд бойжуулах эхлэлийг тавьсан Монгол арга юм.

Хонины махны ач тус: Монголчууд бүр эрт үеэс таван хошуу малын махны амт, үнэр, өнгө, шүүслэг зөөлөн, өег нүнжиг, хүний биед үзүүлэх нөлөө зэргийг харгалзан үнэлсэн байдаг. Энэ үнэлгээгээр эхний байранд хонины мах, дараа нь үхэр, адуу, ямаа,тэмээний махыг нэрлэсэн байна. Хонь бусад малаас илүү олон зүйл буюу 80 гаруй төрлийн ургамал иддэгээс 30 гаруй зүйл нь зөвхөн эмийн ургамал байдаг аж. Хонины мах халуун, төгс сайн чанартай, ямаа, тэмээний мах сэрүүн царцамтгай гэх мэтээр хүйтэн сэрүүн бүсийн нөхцөлд амьдардаг монгол хүмүүст зохицолтойг нь харгалзан үзэж хэрэглэдэг учиртай юм байна.

Ийм ч учраас амаржсан эх хүнд хонины шинэ шөл өгөх, нярай хүүхдийг хонины ясны шөлөөр угаах, хонины уураг сүүлний өөх хөхүүлэх монгол уламжлал бий болж зуун, зууны тэртээгээс хэрэглэсээр өнөөг хүрчээ. Төрсний дараа ч гэсэн жирэмсний үеийнхтэй адил хоол ундыг хамаагүй хэрэглэлгүй, тааруулж сонгодог. Малчин түмэн энэ гайхамшгийг танин мэдэж, амьдралдаа журам болгон шөл уулгах нэрийн дор төрсөн эхийн биеийг түргэн тэнхрүүлэх эмчилгээ сувилгаа хийж байсан, одоо ч хэвээр байна. Төрсөн эхэд шинэ гаргасан хонины хааны махны шүүсийг базаж, шөл хийж өгөөд, зулайгаар нь алчуур бооно. Алчуур боохгүй бол нүд бүрэлздэг болно гэдэг. Бүсийг бэлхүүсээр нь чангавтар орж бүслүүлнэ. Үүнийг эхийн гэдэс сунгахгүй, савыг нь агшааж байгаа хэрэг гэж үздэг. Төрсөн эхэд монгол үнээний бүлээн сүү, хужир юмуу давстай буцалсан ус балгуулдаг. Энэ нь биеийн сойлтыг сайн болгох учиртай гэдэг. Тулгар эх төрөөд хөлөө жийж болохгүй. Хэрэв хөлөө жийж суувал хөлд цус хурна, хий тогтоно, сав хазайна гэж хориглодог. Хагас суугаа байх ёстой. Бүргэд суудлаар суудаггүй.

Төрсөн эх нэг сарын турш усанд биеэ байтугай, гараа хүргэхгүй. Дулааны улирал, хүйтний улирал ч бай хувцасаа зузаалж, үргэлж хийцтэй цай, сүүтэй цай, сайхан шөл ууж хөлсөө их гаргаж байвал сайн. Хэрэв хаврын эхэн сард төрвөл халуун дулааны урь ортол гэрээсээ гардаггүй. Учир нь хаврын салхи бие нь төдийлөн тэнхрээгүй нялх биетэй хүний биеийг нь сульдуулдаг.

Төрсөн эх амархан горьддог. Горьдоог гаргахын тулд зарим нутагт хүн юм өвөртлөн ирж хуураад, дараа нь бэлэг өгдөг. Зарим газар мээмний толгойг нар зөв тойруулан цацлага хийж горьдоог гаргадаг. Хэрэв эхийн горьдоог гаргахгүй бол мээм нь хавддаг байна.

Өөр нэг зүйл бол гэр орон шуугиантай бол амаржсан эхийн амар тайван байдал аль нэг хэмжээгээр алдагдах болон шинэ хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, өвчин эмгэггүй өсөн бойжиход нь сэв суух бий хэмээн болгоомжилдог.

“САРД СУУХ”

Амаржсан эх хүн “Сард суух” гэдэг нэртэй нэг сарын цээрийг нярайлсаныхаа дараа хийдэг. Бүх биеийн яс мах сиймхий болж таван цулд гэмтэй учир цээр хийнэ. Үүнийг “сард суух” гэдэг.

Сарын дотор өөх тостой, давстай мах үл идэх, идвэл хууч тогтоно. Давснаас биед хүйтэн хий сууж, үе, шөрмөсний өвчин болно.

-Амаржсан эх сар хагасын дотор архи, тамхи, сармис хэрэглэхийг цээрлэнэ. Хэрэглэвэл арьсны өвчин, хууч тогтоно.

-Амаржсан эх сарын дотор тарган мах, өөх тос идэхийг цээрлэнэ. Учир нь ходоод гэдсэнд хор болно. Нүүр царай сэвхтэнэ гэдэг.

-Амаржсан эх сарын дотор, сэрүүн ундаа, идээ хэрэглэхийг цээрлэнэ. Хий, халуун шургаж, толгой, шүд өвдөнө.

-Амаржсан эх юм үлээхийг цээрлэнэ. Зөрчвөл дотрын хий дэвэрнэ, савны хийтэй болно гэдэг.

-Эх амаржаад өдөр унтах ёсгүй.

“Сард суух” цээрийг сахих нь амаржсан нялх биетэй эхийн эрүүл мэндэд анхаарах, түүнчлэн хурдан хугацаанд биеийг нь тэнхрүүлэх, сэтгэл санааг нь амар амгалан байлгах зэрэг олон сайн талтай.

Монголчуудын хувьд амаржсан эх гурав хоног “төрсний цээр гам”, мөн “сард суух” гэсэн нэг сарын цээрийг жирэмсэний үеэс дутахааргүй хоол, унд, үйл хөдлөл, нойр зэрэг олон зүйлсийг сахин мөрдөх журамтай байсан, ба одоо ч байгаа. Амаржсаны хойно сарын турш гам цээртэй байна.

No description available.

No description available.

Эх сурвалж: “Монгол өрх, гэр бүлийн язгуур уламжлал” номоос

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хоолны хатуу дэглэм нь сэтгэцэд сөрөг нөлөө үзүүлдэг

Цагаан хоол иддэг хүний сэтгэл зүй, зан төлөв мах иддэг хүмүүсээс илүү түгшүүртэй байдгийг эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал, хооллолт сэтгэл зүйн байдалд нөлөөлдөг эсэх талаар хоол зүйн эрдэмтэд нийт 18 судалгааг харьцуулж, дүгнэлт хийсэн байна. Судалгаанд 149,550 махан хоолтон, 8,584 цагаан хоолтон оролцсон бөгөөд махыг бүр мөсөн хэрэглээнээс хассан хүний сэтгэл гутрал, түгшүүрт өртөх магадлал бусдаас өндөр байсныг олж тогтоожээ.

Түүнчлэн шим тэжээл хязгаарласан, хоолны хатуу дэглэм нь сэтгэцийн эмгэгт хүргэх магадлалыг ихэсгэдэг байж болзошгүй бөгөөд амьтан зовоохыг хүсдэггүй, хэт эмзэг хүмүүс махнаас бүр мөсөн татгалзаж, хүсэл хэрэгцээгээ хязгаарладаг. Энэ нь сэтгэл гутралд орох магадлалыг нэмэгдүүлдэг байх магадлалтай гэж эрдэмтэд таамаглажээ.

facebook sharing button
Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Я.Содбаатар АНУ-ын худалдааны танхимын төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар АНУ-ын худалдааны АмЧам танхимын төлөөлөгч нартай цахимаар уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос “COVID-19”-ийн халдварын цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээг бүхий талаар дэмжин, хамтран ажиллаж, хандив, дэмжлэг үзүүлж ирсэн танхимын гишүүн байгууллагуудад талархал илэрхийллээ.

Цахим уулзалтаар АмЧам АНУ-ын худалдааны танхимаас авч хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. Тэр дундаа эдийн засаг, хувийн хэвшлийг дэмжин ажиллах болон халдварын цар тахлаас үүдэн бий болсон сөрөг үр дагаврыг арилгах, эдийн засгийг сэргээх үйл ажиллагаанд бизнесийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын хувь нэмэр чухал байгааг талууд онцоллоо.

АмЧам АНУ-ын худалдааны танхимын ТУЗ-ын дарга Стив Поттер АНУ болон олон улсын түвшинд халдварын цар тахлын үед авч хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн бодлого, халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэл өгсөн бол Шадар сайд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал болон коронавирусний үед авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, вакцинжуулалтын талаар мөн мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭХЭМҮТ-ийн төвлөрсөн ариутгалын тасагт их засвар хийж, төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банкны хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төслийн хүрээнд өнөөдөр (2020.01.19) ЭХЭМҮТ-д шинээр ариутгалын тасгийн барилгын их засварыг хийж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ийнхүү хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, АХБ-ны суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, АХБ-ны төслийн зохицуулагч А.Мөнхтайван, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр болон эмч, ажилтнууд оролцлоо.

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Аливаа улс орны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламжийн зөв төлөвлөлт, техник, технологийн хурд хүч, дэвшил, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавх, тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, эрсдэлгүй орчин юу юунаас ч чухал болох нь хүн төрөлхтөнд тохиож буй халдварт өвчний хүндхэн сорилтууд улам бүр нотолсоор байна.

Энэ цаг үед АХБ-ны санхүүжилттэй ЭМСХХ-5 төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төсөл “Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах’’ чиглэлээр нийт 27 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжээд байна.

Өнгөрсөн онд ХСҮТ, ГССҮТ, Дорнод аймгийн БОЭТ, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн шинэчлэлтийг хийж, тус тус хүлээлгэн өгч, эмч мэргэжилтнүүдийг сургах ажлууд хийгдэж байна.

Энэ удаа ЭХЭМҮТ-ийн болон хүүхдийн эмнэлгийн ариутгалын тасгийн барилгын их засвар, 13 нэр төрлийн 34 ширхэг тоног төхөөрөмжийг ханган, нийтдээ 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг ийнхүү хүлээлгэн өгч байна. Үүний үр дүнд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал сайжирч, эмнэлэг зориулалтын агааржуулалтын систем, хяналтын зарчим, горимд нийцсэн иж бүрэн ариутгалын тасагтай болж байгаа юм.

Монгол Улс төдийгүй, дэлхий нийтээрээ ковид-19 халдварын цар тахалтай тэмцэж буй хүндхэн цагт үед халдварын сэргийлэлт, хяналтын асуудлуудыг олон улсын стандартын түвшинд хүргэх, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд мэдлэг оюунаа дайчлан, чармайн оролцсон бүх оролцогчид, төслийг санхүүжүүлэгч АХБ, төслийг хэрэгжүүлэгч багийн хамт олонд Хувиасаа болон Эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээн онцоллоо.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран “Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй ЭМСХХ-5 төсөл нь нийт 38 сая долларын төсөвтэйгээр Монгол улсын нийт 27 эмнэлгийг төрөлжсөн нарийн бүх дүүргийн эмнэлгүүд болон 14 аймгийн эмнэлгүүд санхүүжилтээр шинээр ариутгалын тасгууд олон улсын шаардлагыг хангасан түвшинд ажиллах боломж бүрдэж байна. Ингэснээр эмнэлгийн үзүүлж байгаа тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнууд болон тусламжийг хүртэж байгаа ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна.” гэлээ.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр “ЭХЭМҮТ-өөс жилд 215 мянган эх, эмэгтэйчүүд, хүүхдэд амбулаторийн үйлчилгээ авдаг. Жилд 15 мянган мэс засал хийж, 12 мянган эх амаржиж, 42 хүн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь үндсэн үйлчилгээний ачааллын хувьд өндөр тоо байгаа юм. Түүнчлэн үндэсний хэмжээнд онош тодорхойгүй хүндэрсэн бүх тохиолдлыг эмчилдэг. ялангуяа өвчтөнүүд өөр хувийн болон улсын өөр эмнэлгүүдээс шилжиж ирдэг учраас эмнэлгээс шалтгаалсан эрсдэлүүд их байдаг. Тиймээс ч ЭХЭМҮТ-т ариутгал халдваргүйтгэлийн нөхцөл байдлаа сайжруулан ажиллаж байгаа боловч энэ удаагийн засвар шинэчлэлээр барилгын их засварыг хийж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Тодруулбал, Цэвэр усны болон агааржуулалтын иж бүрэн систем суулгалаа. Ингэснээр цэвэр усны системийг хоёр чиглэлээр бүрэн ашиглах боломжтой болж байна.” гэлээ.

Төслийн хүрээнд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын төвлөрсөн ариутгалын тасгийг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчим, горимд нийцүүлэн агааржуулалтын систем бүхий дэд бүтцийг шинээр бий болгон шинэчлэн засварлаж, 66,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж ариутгах халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлийн ажлуудыг хийгээд байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын бэлэн байдал болон хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг 2020 оны 5 дугаар сард хийсэн. Энэ ажлын хүрээнд мнэлгүүдийн Ковид-19 бол SARS зэрэг амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдвар, уушгины хатгалгааны үеийн оношлогоо, эмчилгээний чадавхийг сайжруулах зорилгоор 14 сая гаруй ам. долларын тоног төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 285 ширхэг амьсгалын аппаратыг ханган нийлүүлээд байгааг дуулгахад таатай байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

2020 оны хамгийн гайхалтай нээлтүүд

Өнгөрсөн онд Орчлонт ертөнц үүсэн бий болсон дэлбэрэлттэй харьцуулж болохуйц хүчтэй дэлбэрэлт, дэлхий дээрх хамгийн урт амьтан зэрэг сонирхолтой нээлтүүдийг хийжээ. 2020 онд шинжлэх ухаанд бүртгэгдсэн ер бусын дээд амжилтуудын талаар “RT” цахим хуудаст нийтэлснийг хүргэж байна.

Хамгийн хол ниссэн шувуу

Хамгийн хол буюу 12200 км зайг зогсолтгүй нисэж туулсан дээд амжилтыг эрэгчин хурган цууцал (Limosa lapponica) тогтоожээ. Жижигхэн биетэй энэ шувуу 2020 оны есдүгээр сарын 16-нд Баруун Аляскаас гарч, есдүгээр сарын 27-нд Шинэ Зеландад бууж өвөлжжээ.

Хурган цууцлын нислэгийг хиймэл дагуулаас ажигласан бөгөөд зарим үед цагт 90 км-ийн хурдтай нисэж байсан байна.

Хурган цууцлууд Еврази, Хойд Америкийн тундрт үүрлэж, өндөглөдөг бөгөөд Австрали, Шинэ Зеландын сэрүүн, халуун бүсэд өвөлждөг байна. Хавар Шар тэнгисийн эрэг орчмын нутгаар дамжин гэртээ эргэн ирдэг ажээ.

Өөх тосны нөөц, аэродинамикийн төгс хэлбэр, энергийг хэмнэлттэй зарцуулах чадвар нь шувуудад тив хоорондын асар том зайг туулахад тусалдаг гэнэ.

Хамгийн эртний ихэр хүүхэд

Австралиас илрүүлсэн ихэр хүүхдийн үлдэгдэл нь 31 мянган жилийн настай бөгөөд үүнээс эртнийх нь одоогоор олдоогүй байгаа юм.

Ихэр хүүхдүүдэд аз таараагүй байна. Нэг нь төрөхдөө эндсэн бол нөгөө нь 50 хоногийн дараа нас барсан болохыг судлаачид тогтоожээ.

Булшийг 2005 онд олсон боловч 2020 онд л ДНХ-ийн шинжилгээ хийж, нярай хүүхдүүд ихэр байсныг тогтоосон байна.

Хамгийн урт амьтан

“Ningaloo Canyons” хэмээх судалгааны баг Австралийн баруун эрэгт 45 метр урттай, сифонофор хэмээх жижиг организмуудтай таарчээ. Манай гараг дээр үүнээс урт сифонофор одоогоор олдоогүй аж.

Эрдэмтэд “Apolemia” хэмээх төрлийн сифонофорыг харжээ. Эдгээр жижиг организм бие даан амьдрах чадваргүй тул бөөгнөрч нэг амьтан шиг нэгдэж амьдардаг байна. Сифонофор нь ихэвчлэн хэдэн зуун, заримдаа хэдэн мянган полип эсвэл зоооид гэж нэрлэдэг жижиг организмуудаас бүрддэг аж. Харин дээд амжилтыг эзэмшигч энэхүү сифонофор нь ямар нэгэн нууцлаг шалтгаанаар нэг сая орчим зооидыг нэгтгэжээ.

Орчлонт ертөнц дэх дууны хамгийн дээд хурд

Их Британи, Оросын эрдэмтэд манай Орчлонт ертөнцөд дуу чимээ секундэд 36 км-ээс хурдан тархаж чадахгүй болохыг тогтоожээ.

Дууны хурд нь янз бүрийн орчинд өөр өөр байдаг. Агаарт нэг өөр, усанд, хатуу орчинд бас нэг өөр байдаг ажээ. Жишээлбэл, очир алмаазанд дуу чимээ секундэд 18 км хурдтай тархдаг байна.

Хамгийн том яс мэлхий

Найман сая орчим жилийн өмнө амьдарч байсан эртний ястны мэлхийн хуяг Венесуэлд олджээ. Энэхүү хуягийн диаметр нь 2.4 метр юм.

Дэлхий дээр үүнээс том яст мэлхий байгаагүй гэж Цюрихийн их сургуулийн дэргэдэх Палеонтологийн хүрээлэн ба музейн эрдэмтэд мэдэгджээ. Аварга том хуяг нь 1145 кг жинтай байсан гэж эрдэмтэд тооцоолсон байна.

Дэлхий дээрх хамгийн эртний бодис

Манай гаргаас өөрөөс нь илүү урт настай бодис олджээ. Дэлхий 4.6 тэрбум жилийн настай бол уг бодис 7 тэрбум орчим жилийн настай гэнэ.

Одоогоор хамгийн эртнийх гэж тооцогдож байгаа бодисын маш бага хэсгийг Мурчисоны солироос илрүүлжээ. Эрдэмтэд Мурчисоны солирын насыг 4.65 тэрбум жил гэж тогтоосон байна. Энэ нь нарнаас 150 сая жилээр “ах” гэсэн үг юм.

100 килограмм жинтэй уг чулуу 1969 оны 9-р сард Австралид унажээ. Гэхдээ дэлхий төдийгүй нарнаас ч эрт үүссэн тоосонцрыг 2020 онд нээсэн байна.

Хамгийн эртний эр бэлгийн эс

Хятад, Герман, Британийн эрдэмтэд Мьянмараас олдсон 100 сая жилийн настай хувнаас сам хорхойтой нэг төрөлд хамаардаг хэдэн арван остракодыг илрүүлжээ.

Он цагийн явцад хув болон хувирсан давирхайд хадгалдагдаж үлдсэн энэхүү маш жижиг амьтдын дунд нэг эмэгчин байсан бөгөөд дотор нь эр бэлгийн эс, мөн үр тогтоогүй 4 өндгөн эс байсан байна. Остракод нь 500 сая жилийн өмнөөс өнөөг хүртэл далай, цэнгэг устай нуур, голд амьдарч ирсэн нэгэн жижиг амьтан.

Үүнээс өмнө эрдэмтэд 17 сая жилийн настай остракодын эр бэлгийн эсийг илрүүлж байсан бол 50 сая жилийн настай нэгэн төрлийн өтний эр бэлгийн эс хамгийн эртнийхт тооцогддог байжээ.

Их тэсрэлтийн дараа орох хүчтэй дэлбэрэлт

Орчлонт ертөнцийг бий болгосон гэж үздэг Их тэсрэлтийн дараа орох хүчтэй дэлбэрэлтийг одон орон судлаачид Тэнгэрийн мөрөн /Офиучус/ хэмээх одны ордонд бүртгэжээ.

NASA агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас манай Сүүн зам шиг 15 галактик багтахаар цоорхой сансрын плазмд үүсжээ.

Асар их энергийн энэ тэсрэлт биднээс 390 сая гэрлийн жилийн зайд болсон байна. Дэлбэрэлтийг “Chandra”, “XMM-Newton”, “Murchison Widefield Array”, “Giant Metrewave Telescope” зэрэг рентген дурангуудын тусламжтайгаар харж чаджээ.

Categories
мэдээ нийгэм

Авлигатай тэмцэх газарт 492 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 1 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 59 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 50 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 550 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 492 хэрэг шалгагдаж байна.

Авлигатай Тэмцэх газар

Categories
мэдээ цаг-үе

Шүүхээс Д.Эрдэнэбат, Б.Болор нарын хорих ялыг торгууль болгон өөрчилж, суллах шийдвэр гаргалаа

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох
эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан болж, шүүх бүрэлдэхүүн
шийдвэрээ гаргалаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Эрдэнэбат, Б.Болор
нарын ялыг торгууль болгон өөрчилж, суллах шийдвэр гаргасан байна. Харин бусад
шүүгдэгчдийн хэргийг прокурорт буцаасан аж.

Categories
мэдээ цаг-үе

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлжээ


Н.Дэмбэрэлийг МҮОНРТ-ийн ажилтнуудын шаардлагын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнийг 2020 оны 12 дугаар сарын 21-нд уг албан тушаалд томилсон байдаг. Тэрээр энэ албан тушаалд 27 хоног суугаад чөлөөлөгдөж байна.