Аргын тооллын нэгдүгээр сарын 21. Бархасбадь гариг. Билгийн тооллын 8, шарагчин могой өдөр. Өдрийн наран 08:32 цагт мандан 17:35 цагт жаргана. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй зүйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.
Month: January 2021
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нар тангараг өргөх ёслол өнгөрсөн шөнө боллоо.
Жо Байден ёслолын үеэр “Ардчиллын түүхэнд тулгарсан хамгийн хэцүү сорилтыг дав туулж, тайван, ухаалаг замаар засгийн эрх шилжлээ. Ардчилал яллаа. Шинэ өдөр эхэлж байна. Намайг дэмжээгүй хүмүүст хандаж хэлэхэд одоо ч та миний бодлогыг дэмжихгүй байж болно. Энэ чинь л жинхэнэ ардчилал шүү дээ.
Намайг дэмжсэн, дэмжээгүй бүх хүмүүсийн ерөнхийлөгч байх болно. Эв нэгдлийг баримталж ажиллана” хэмээсэн нь олны сэтгэлд нийцэв.
.
.
.
.
.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Улз голын сав газраар, өдөртөө Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Нэг жийпний үнэтэй
дүйцэхүйц мөнгө төсөвлөсөнд
үнэхээр ичиж байна” хэмээснийг I-II нүүрнээс уншаарай.
Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Аюулгүй
байдал, Батлан хамгаалахын
бодлогын зөвлөх, УИХ-ын
гишүүн асан Л.Болд “Оффшорын мөнгөний тоог
Ерөнхийлөгчийн тогтоолыг УИХ-аар
хэлэлцэх үеэр тодорхой мэдээлнэ” хэмээн “Улс төр” нүүрт өгүүллээ.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ковидын жилийн тууж” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.
“Өргөө”
амаржих газраас ХӨСҮТ рүү нялх биетэй
эмэгтэйг өвлийн хүйтэнд
гадуур хувцас өмсүүлэлгүй
нимгэн халат, углааштай
чигээр нь машинд суулгаж авч явсанд олон
нийт ихээхэн шүүмжлээд байсан юм. Энэ талаар баримт үйл явдлын VII нүүрт “Иргэд Сүхбаатарын талбайд халат,
углааштай зогсож эсэргүүцлээ илэрхийллээ” хэмээв.
Шинжлэх ухааны
академийн Олон улсын
харилцааны хүрээлэнгийн
салбарын эрхлэгч, доктор А.Даваасүрэн “Хэлэлцээрт нэгдсэнээр
гишүүн орнууд руу илүү хөнгөлөлттэй
нөхцөлөөр бараа бүтээгдэхүүн
экспортлох боломж нээгдэж байна” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ
АЧАА ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГАД:
• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Ажлын байрыг өдөрт тогтмол цэвэрлэх
• Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх
• Агаар сэлгэлт хийх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Ачаа, тээшийг зайтай байрлуулах
• Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх
• Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх
• Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх
ХҮРГЭЛТИЙН АЖИЛТАНД:
• Амны хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх
• Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
• Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх
• Хүн хооронд 1.5-2 метр зай барих
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД:
• Амны хаалт зүүх, бээлий өмсөх
• Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах
• Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1л усанд 25мл белизна хийж арчих
• Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх
• Гаднах сав, баглаа, боодлыг хаях
• Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх
Эрдэнэт хотод бүтэн өнчин 81, хагас өнчин 934 хүүхэд байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 1,7 хувиар буурсан гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.
Мөн 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон 1209 эмэгтэй байна. Аймгийн хэмжээнд бүртгэлтэй байгаа ажилгүй 1361 иргэн байгаа бол тэдгээрийн 54.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь өмнөх оноос 11.0 хувиар буюу 135 хүнээр их байна. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 32.1 хувь нь 25-34 насныхан, 30.3 хувь нь 35-44 насныхан, 22.1 хувь нь 45 ба түүнээс дээш насныхан, 15.5 хувь нь 15-24 насныхан эзэлж байна.
Эх, нярай хоёрыг ХӨСҮТ рүү зөөвөрлөх талаар “Өргөө” амаржих газрын удирдлагуудад 6 цагийн өмнө мэдэгджээ.
Тодруулбал, Нэгдүгээр сарын 19-нд “Өргөө” амаржих газар амаржсан эхээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар батлагдсан байна. Тэр даруй ХӨСҮТ-д мэдэгдэж, тусгаарлах заавар авчээ. ХӨСҮТ-өөс эх, нярай хоёрыг шилжүүлэн авч болох биеийн байдал зэргийг асуусан аж.
Эх, нярай хоёрын биеийн байдал сайн, сэтгэл санаа тогтвортой байсан тул ХӨСҮТ рүү шилжүүлэн, эмчлэхээр болсон байна. Тиймээс 6 цагийн дараа очиж авах тул бэлэн байхыг сануулжээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд эх, нярай хоёрыг шилжүүлэх ажиллагаанд бэлдэх зааварчилгаа авсан байна. Гэвч эцсийн мөчид амаржсан эхийг халад, тавчигтайгаар өвлийн хүйтэнд зөөвөрлөсөн нь олон нийтэд ил болсон.
Коронавирусийн халдвар Хятад улсад бүртгэгдсэн цагаас эхлэн Монгол Улс дотоодоо бэлэн байдлаа хангаж эхэлсэн. Энэ хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 31-нээс эхлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад тусгаарлах өрөө байгуулах шийдвэр гаргаж байсан. Тэр дундаа эрүүл эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлаа ханган ажиллах, халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл хэрхэн тусгаарлан, ажиллах заавар зөвлөмжийг гарган, өдөр бүр амны уншлага мэт танилцуулж байсан юм.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийнх шиг сэжигтэй, эсвэл батлагдсан тохиолдол илэрсэн даруйд тусгайлан бэлдсэн тусгаарлах өрөөнд сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, халдвар хамгааллын дэглэмийг сахих. Мөн тусгаарлах өрөөнд ажиллах эмч, эмнэлгийн ажилчдыг ч сургалтад хамруулсан. Гэвч “Өргөө” амаржих газар эх, нярайг дотоодын тусгаарлах өрөөнд байлгахаасаа илүү ХӨСҮТ рүү түргэн явуулж, өөрсдөөсөө зайлуулж, холдуулах гэсэн оролдлого хийсэн нь дээрх үйлдлээс нь илт. Үгүй дээ, гаргаж өгч байгаа эмнэлгийн ажилтан амаржсан эхэд ялимгүй сэтгэл гаргахад асуудал шийдэгдэх байсан ч харамсалтай нь тийм хүний үнэр гаргасангүй.
Эрүүл мэндийн яамнаас улиг болтлоо давтсан зөвлөмжийг ч ажил хэрэг болгосонгүй. Яаралтай онцгой үе гэж зөвтгөх шалтгаан ч алга. Арга ядвал хөнжилд боогоод гаргах ухаан ч “Өргөө” амаржих газрын удирдлагуудад байсангүй.
Ямартаа “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланд хариуцлага тооцож чадах хүн бий юу гэх асуулт хариулт нэхэн үлдлээ. Үнэндээ өнгөрсөн хэдэн жилээс өмнөөс олон нийтийн дунд хөвөрсөн. Учир нь 2019 онд хоёр эх эндсэн, нярайн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг төлбөртэй үйлчилгээнд оруулсан гэх үндэслэлээр Г.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай яригдаж, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хэсэг хугацаанд орлон ажилласан нь ч бий. Гэвч Г.Баясгалан “Өргөө” амаржих газрын даргын албан тушаалаас огцроогүй.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн томилсон албан тушаалтан тул НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргалаа.
Харин Нэгдүгээр амаржих газрын даргыг НЭМГ-ын дарга томилдог тул хуулийн дагуу Хотын даргын хариуцах асуудал биш юм.
Ерөнхий сайд нэр бүхий сайд нарын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авав
УОК-ыг огцор гэж шаардсан иргэдийн жагсаалыг хүлээн авч Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я. Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өглөө.
Засгийн газрын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд маргааш УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа гарын үсэг зурна. Ажил хариуцсан дарга нарт ч хариуцлага хүлээлгэж байна.