Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улс “СМТ DIGITAL” аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцов

Германы Штуттгарт хотноо болдог аялал жуулчлалын олон улсын “СМТ DIGITAL-2021” үзэсгэлэнд Монгол Улс оролцлоо.

Жил бүрийн 1 дүгээр сард болдог аялал, жуулчлалын салбарын томоохон үзэсгэлэн “СМТ DIGITAL” энэ онд цар тахлаас үүдэн хойшлогдоод байсан юм. CMT (Caravan, Motor, Touristik) буюу аялал жуулчлалын салбарын хэрэглэгчдэд шууд хандсан (B to C) уг үзэсгэлэн улс орон, бүс нутаг, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулдаг. Үүний зэрэгцээ газар дээр нь шууд гэрээ байгуулах, бүтээгдэхүүн худалдан авах боломжтой байдаг онцлогтой. Штуттгарт хотын үзэсгэлэнгийн захиргаа уламжлалыг тасалдуулахгүйн үүднээс “СМТ DIGITAL-2021” үзэсгэлэнг 2021 оны 1 дүгээр сарын 26-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан юм.

Дэлхий дахиныг хамарсан “COVID-19”-ийн цар тахал аялал, жуулчлалын салбарт хүнд тусаж, салбарын цаашдын хөгжилд ч нөлөөлөх хандлагатай байгаа юм. Тухайлбал, европчууд өндөр үнэтэй тусгай үйлчилгээ, тансаг амралтаас илүү идэвхтэй, байгальд ээлтэй, ухамсартай аяллын төрлүүдийг сонирхон хүлээн авч байна. Түүнчлэн коронавирусний үед аяллын машин, тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслийн эрэлт огцом өсжээ. Энэхүү шинэ хандлага өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгальтай Монгол орны аялал жуулчлалын салбарын хөгжилд эерэгээр нөлөөлөх боломжтой юм.

Монгол Улс 2001 онд СМТ үзэсгэлэнгийн Түнш орноор оролцсон бөгөөд 20 жилийн дараа дахин энэ түвшинд оролцохоор төлөвлөж байв. “СМТ DIGITAL-2021” цуцлагдсан ч манай улс хамтран ажиллах гэрээгээ сунгаж, 2022 онд Түнш орон болохоор шийдвэрлэснийг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбат Штуттгарт хотод болсон уг цахим үзэсгэлэнд оролцох үеэрээ уламжилсан талаар ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Сар бүр 800-1,000 иргэнээ татан авахаар төлөвлөж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов.

Сар бүр 800-1,000 иргэнээ татан авахаар төлөвлөж байна
2021 оны 02 дугаар сарын 03, 26-ны өдөр Сөүл, 02 дугаар сарын 10-нд Токио, 02 дугаар сарын 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 850 орчим иргэнээ татаж авна. Цаашид долоо хоног тутам доод тал нь нэг удаа нислэг хийж, сардаа 800-1,000 иргэнээ авчрахаар төлөвлөж байна. Монгол Улсын Шадар сайдын танилцуулгаас үзвэл 8,625 хүн /БНСУ-д 5013/, үүнээс 2,659 нь нэн яаралтай буцах хүсэлтээ гаргажээ. Нийт иргэний 563 нь Европ, 6,441 нь Ази, 1,478 нь АНУ, 140 нь Австрали, гурав нь Африкийн улсад байна.
Тусгаарлах байранд 1,300 гаруй иргэн байна
Улсын хэмжээнд нийт 24 тусгаарлах байранд 1,344 иргэн байна. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны байдлаар нэг сая 555 мянга гаруй иргэн түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамрагджээ. Улсын хэмжээнд “Ковид-19” халдвартай хүнийг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр эмнэлгүүдийг түшиглэн 9,300 ор ашиглахаар төлөвлөсөн. Нийслэлд гэхэд л таван үе шаттай дэлгэх 4,640 ор байгаа бөгөөд 1,470 нь бэлэн байдалд байна. Одоогоор бэлэн байгаа орны 37 хувийг ашиглаж байгаа гэсэн судалгаа гарчээ. 21 аймгийн эмнэлгийг түшиглэн 4,660 орыг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэлээ хангасан. Одоогоор 540 ор бэлэн байна.
Товч мэдээ
– Дотоодод халдвар тархаж эхэлсний улмаас хятадын тал нүүрс тээврийн жолооч нарыг нутаг дэвсгэртээ хонуулахгүй, PCR шинжилгээтэй байхыг шаардах болсон. Асуудлыг Гадаад хэргийн сайдын түвшинд ярилцсаны дүнд жолооч нарыг хятадын талд долоо хоног тутам шинжилгээнд хамруулах болсноор тээвэр хийх нөхцөл бүрдсэн юм. Ингэснээр 2020 оны 12 дугаар сараас Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 300 автомашин хил нэвтэрч байлаа. Он гарснаас хойш өдөрт дунджаар 850 гаруй болж өсөөд байна.
-Улсын хэмжээнд 18,6 мянган тн мах, 125,1 мянган тн гурил, 1,5 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 14,5 мянган тн төрөл бүрийн будаа, 1,4 мянган тн хуурай сүү, 1,3 сая ширхэг өндөг, 3,9 мянган тн ургамлын тос, 92,1 мянган тн төмс, 38,9 мянган тн хүнсний ногоо, 3,5 мянган тн элсэн чихэр, мянган тн давсны нөөцтэй байна. Энэ нь нөөц, нийлүүлэлт тогтвортой гэсэн үг юм.
Categories
мэдээ нийгэм

Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 349 бүтээлд патент олгожээ

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 онд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 349 бүтээлд патент олгожээ.

Шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 441 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оноос 29 (6.2 хувь)-өөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 81 (54.7 хувь) нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байв.

Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд 37 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 33 нь хими, төмөрлөг, 23 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 23 нь механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодис, 21 нь барилга, уул уурхай, 20 нь бусад ангилалд хамаарах аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Кристен Стюарт Диана гүнжийн дүрийг бүтээхээр болжээ

Жүжигчин Кристен Стюарт Уэльсийн гүнж Диана буюу Диана Спенсерийн дүрийг бүтээхээр болсон тухай яриа олон сарын өмнө гарсан билээ. Тэгвэл NEON продакшн Кристен Стюартын Диана гүнжид хувирсан анхны зургийг олон нийтэд цацлаа.

Пабло Ларраин найруулж, гол дүрүүдэд Кристен Стюарт, Тимоти Сполл, Салли Хокинс, Шон Харрис нарын тоглож буй Spencer кино 1991 оны арванхоёрдугаар сард болсон үйл явдлыг голлон харуулах аж. Тухайн үед Диана гүнж Зул сарын баярыг хааны гэр бүлтэй өнгөрүүлсэн бөгөөд энэ үеэрээ хунтайж Чарльзаас салах шийдвэр гаргасан байдаг.
Энэ бүтээл 2022 онд буюу Диана гүнжийг нас барсны 25 жилийн ойгоор нээлтээ хийхээр товлоод байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ӨМНӨГОВЬ АЙМАГ, ХАНБОГД СУМ: Цагаан хадны цахилгааны асуудлыг шийднэ

Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” суурьшлын бүсэд 3500 гаруй богинын тээврийн жолооч, 7000-8000 уртын тээврийн жолооч, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, хөдөлгөөнт хүн ам гээд нийтдээ 15000-20000 хүн Цагаан хаднаас амьдрал ахуйгаа залгуулдаг юм. Энд тулгамдаж байгаа гол асуудал цахилгаан эрчим хүч, ундны цэвэр ус юм. Сард нэг өрх, үйлчилгээний газрууд 300-350 мянган төгрөгийн төлбөр төлж, бага оврын цахилгаан үүсгэвэртэй хувь хүмүүсээс эрчим хүч худалдаж авдаг байна. Аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг Цагаан хад суурьшлын бүсэд ажиллалаа. Тус бүсийн оршин суугчдыг байнгын тог цахилгаантай болгох асуудлыг аймгийн удирдлагууд зургадугаар сард бүрэн шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

УОК хуралдаж, ЕБС-ийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх эсэх талаар шийдвэр гаргана

Улсын онцгой комисс хуралдана. Хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

1. Улсын онцгой комиссын үйл ажиллагааны талаар

2. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагасын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх талаар

3. Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар

4. Газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар

5. Бусад гэсэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Нууцаар үйл ажиллагаа явуулсан амралтын газрыг шалгаж байна

Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Грийн хаус” нэртэй амралтын газар 3 байшин, 1 монгол гэрт нэр бүхий 24 иргэнийг хүлээн авч нууцаар үйл ажиллагаа зохион байгуулжээ. Уг зөрчлийг илрүүлэн шалгаж буй талаар Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Их газрын чулуун ууланд аялах маршрутын макет гаргажээ

Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хамт олон Их газрын чулуун ууланд аялах ердийн хөсөг болон явган аяллын маршрутын макет гаргажээ.

Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуу уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг. Газарзүйн онцлогийг хамгаалахаар 2003 онд УИХ-ын тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ.

Мандалговиос зүүн урагш 80 километрт оршдог Их газрын чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 20 км орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтдог. Ерлөг уул 1706 метр хамгийн өндөр цэг юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстаас бүрдэх бөгөөд тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай.

Их газрын чулууны бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг. Тэдгээр нь зүүн хэсгийн Өлзийт, Сүмбэр уулын урд хэсэгт салангид орших боржин цохионд бий.

Агуйт хэмээх газар нь боржин цохионы баруун урд байрладаг. Энэ агуй руу 2 метр өргөн, 5 метр өндөр зууван амаар орж 11 метр яваад мухарт нь тулна.

Тоонотын агуй нь Агуйтын хадны ар бэлд оршино. Нийт урт нь 27 метр. Агуйн төгсгөл хэсэгт орой нь цоорхой тул Тоонот гэж нэрлэжээ.

Өлгий агуй нь Тоонотын агуйгаас зүүн тийш 1.4 километрт байрлах бөгөөд эрт үед энд ном судар их байсан гэлцдэг. Унаа хад, Боов хад, Лусын эзэн, Хаан хатан хоёр загасны ам зэрэг олон сонин тогтоц бүхий хад чулуутай. “Төв боржигон” баазын ойролцоо Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Норовбанзад гуайд зориулсан дурсгалын хөшөө бий.

Агуй байрлаж буй хадан цохионууд нь харгана, шаваг, буйлс зэрэг сөөг ургамал оролцсон хялгана-агьт ургамалтай. Эдгээр агуй нь үзэж сонирхоход газрын бартаа бага, хоорондоо ойрхон орших тул явган аялал хийх боломжтой аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний нийлүүлэлт 24,2 их наяд төгрөг болжээ

Мөнгөний нийлүүлэлт 2020 оны эцсийн байдлаар 24,2 их наяд төгрөгт хүрснийг Монголбанкны Судалгаа, статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэн Монголбанкнаас боловсруулан гаргадаг статистик мэдээллийг өчигдөр танилцуулах үеэрээ хэлэв.

Мөнгөний нийлүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс 16,3 хувиар нэмэгдэхэд хадгаламжийн өсөлт нөлөөлжээ. Үүний 10,9 хувийг төгрөгийн, 5,6 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байв.

Мөнгөний нийлүүлэлт өмнөх сарынаас 4,1 хувиар өссөн нь байгууллагын төгрөгийн харилцах болох иргэдийн төгрөгийн хадгаламж, харилцах зэрэг үзүүлэлт өссөн нь нөлөөлжээ.

Хадгаламжийн хувьд өнгөрсөн оны эцсийн байдлаар 18 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 85,4 хувь буюу 15,4 их наяд төгрөгийг иргэдийн хадгаламж, 14,6 хувь буюу 2,6 их наяд төгрөгийг байгууллагын хадгаламж бүрдүүлжээ.

Нийт хадгаламжийн 25,7 хувь, иргэдийн хадгаламжийн 22,8, байгууллагын хадгаламжийн 42,8 хувь нь гадаад валютынх аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ХӨВСГӨЛ АЙМАГ, МӨРӨН СУМ: Газар хөдлөлттэй холбоотой мэдээлэл, сэрэмжлүүлэг өглөө

Монголын ШУА-ийн Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгийн захирал доктор С.Дэмбэрэл Хөвсгөл аймгийн Онцгой комисстой цахимаар холбогдож газар хөдлөлттэй холбоотой мэдээлэл, сэрэмжлүүлэг өглөө.