Аргын тооллын нэгдүгээр сарын 22, Сугар гариг. Билгийн тооллын 9, Гоё хүүхэн одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 8:31 цагт мандан, 17:36 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.
Month: January 2021
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Өдөртөө бүх нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар 9-14 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
Өдрийн сонины тэргүүн нүүрт “У.Хүрэлсүхийн Засгийн газар
бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо” хэмээх нийтлэлийг I- II-IV нүүрнээс уншаарай.
Монгол Улсын
Ерөнхийлөгч Х.Баттулга “Улс Монголынхоо төлөө хоёргүй
сэтгэлээр хамтран зүтгэсэн
Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл
гарна чинээ санасангүй” хэмээв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хэн нэгэн даргын
үүсгэсэн хонгилоор
дамждаггүй байх
зарчмыг Шүүхийн тухай
хуульд оруулж чадсан” гэв.
“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Залуус эрх чөлөөний мэдрэмжтэй байгаа нь ирээдүй маань баталгаатай л гэсэн үг” хэмээн өгүүллээ.
Баримт, үйл явдлын VII нүүрт Цагдаагийн
ерөнхий газрын Хэвлэл,
мэдээллийн төвийн ахлах
мэргэжилтэн, цагдаагийн
хошууч О.Эрдэнэхишиг “Жагсаалын үеэр зөрчил гаргаж
баривчлагдсан иргэн байгаагүй” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу
. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ
Сайн унтаж амрах нь жин хасах, ой санамж сайжруулах, аз жаргалтай болгох гээд бидний бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай байдаг. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7-9 цаг унтах ёстой байдаг ч бидний ихэнх нь нойроо ханатал авч чаддаггүй.
Та ч мөн шөнө тухтай унтаж нойроо авч чадахгүй байна уу? Тэгвэл одоо хүргэх гэж буй энэхүү зөвлөгөө танд тусалж магадгүй юм.
1. МӨРНИЙ ӨВДӨЛТ
Дэр тэвэрч унтах нь ихэнх өвдөлтийг намдаах үр дүнтэй арга. Магадгүй тэврэлт хүний биед аз жаргалын даавар ялгаруулдагтай адил дэрийг хүн гэж төсөөлснөөр өвдөлтүүд намддаг ч байж болох.
Шөнө мөр тань өвдөж өглөө сайтар амраагүй мэт мэдрэмж төрж байна уу? Тэгвэл орой унтахдаа дэр тэврээд дээшээ хараад унтаарай.
Жич: Хажуу талаараа харж унтах хэрэггүй.
2. НУРУУНЫ ӨВДӨЛТ
Зөөлөн тухтай орон дээр хэвтэж байгаа ч нуруу тань өвддөг бол хажуу талаараа харж унтахыг зөвлөж байна. Харин танд хажуу талаараа харж унтах нь тухгүй байдаг бол дээшээ харж хэвтээд хөлөн доороо томхон шиг дэр тавиад унтаад үзээрэй.
Жич: Та доошоо харж унтдаг бол гуяынхаа дор дэр тавьж унтаарай.
3. ХҮЗҮҮНИЙ ӨВДӨЛТ
Хүзүү өвдөлтийг дэрээр шийдэх боломжтой. Гол нь дэр таны хүзүү орчмын хэсгийн онцлогт таарсан /хэт өндөр биш, хэт нам биш, хэт зөөлөн эсвэл хатуу биш гэх мэт/ байх ёстой.
Судалгаагаар латекс дэр хамгийн тухтай байдаг гэнэ.
Жич: Хэрэв та энгийн дэр дэрлэдэг бол 2 жил тутамд дэрээ сольж хэвшээрэй.
4. УНТАХГҮЙ БАЙХ
Орой унтах гээд хэвтэхэд нойр тань хүрдэггүй бол дараах зүйлсэд анхаараарай. Үүнд:
– Унтахаасаа өмнө кафейн агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
– Өглөө болон үдээс хойш дасгал хөдөлгөөн хийх
– Унтахын өмнө утас, зурагт гэх зэрэг техник хэрэгсэл ашиглахгүй байх.
Жич: Унтахынхаа өмнө утсаараа оролдохгүй байх хэцүү ч утасны цэнхэр гэрэл нь таны нойрны цикл болон хараанд муугаар нөлөөлөх тул энэ зуршлыг эртхэн хаях хэрэгтэй.
5. УНТАЖ ЧАДАХГҮЙ БАЙХ
Сайтар амрахын тулд таны биеийн темпратур сэрүүн байх ёстой бөгөөд өрөөний темпратур 20-22-н хооронд байх хэрэгтэй.
6. БОСОЖ ЧАДАХГҮЙ БАЙХ
Өглөө сэрээд орноосоо боссон ч нойр тань сэргээгүй байна уу? Эрдэмтэд өдөр бүр нэг цагт сэрэхгүй байхыг нийгмийн тийрэлтэт хоцрогдол хэмээн нэрлэдэг. Өдөр бүр ижил цагт сэрснээр бие тань дасаж эхлэх тул үүнийг хэвшил болгоорой.
7. ЦЭЭЖ ХОРСОХ
Нийт 7 сая гаруй Америкчууд цээж хорсох эмгэгтэй байдаг гэсэн судалгаа бий. Шөнө унтахад цээж хорсож чилээрхдэг бол өндөр дэр дэрлэж зүүн талаараа харж унтахыг зөвлөж байна.
Жич: Цээж хорсох бүрд зүүн тийшээ харж унтаад байж болохгүй. Эмнэлгийн байгууллагад хандаж өвчний шалтгааныг тогтоогоорой.
8. ХУРХИРАХ
Та шөнө унтахдаа хурхирдаг бол дээшээ харж унтахаас зайлсхийгээрэй. Хажуу талаараа харж унтах нь их үр дүнтэй байдаг.
Жич: Согтууруулах ундаа уусны дараа унтахад согтууруулах ундаанд агуулагдаж буй тайвшруулах нөлөө нь эрүү болон хоолойн булчинг сулладаг. Улмаар эдгээр суларсан булчин амьсгалын замыг хаагдуулж хурхирдаг байна. Тиймээс согтууруулах ундаа бүү хэрэглээрэй.
9. ШӨРМӨС ТАТАХ
Шөнө унтаж байхад шөрмөс татах нь булчин болон мэдрэлийн ядаргаатай холбоотой. Хэрэв шөрмөс тань татдаг бол өдөрт сунгалтын дасгал хийж хөлөндөө массаж хийж хэвшээрэй.
Өмнөговь аймгийн хоёр боомтоор нүүрс тээвэрлэж буй машины тоо нэмэгдсэн бөгөөд нүүрс тээврийн жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан ажиллаж байна.
Энэ сарын 20-ны өдөр Шивээхүрэн боомтоор 411 жолооч, 411 нүүрс тээврийн хэрэгсэл гарч, 411 жолооч, 411 нүүрс тээврийн хэрэгсэл орж ирсэн бөгөөд БНХАУ-ын талд тээврийн хэрэгсэл хонуулаагүй байна. Тус боомтод Даланзадгад сумын “Хатан заяат говь” эмнэлгийн 10 алба хаагч ажиллаж байгаа бөгөөд нийт 664 нүүрс тээврийн хэрэгслийн жолоочид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийжээ.
Мөн өдөр Гашуунсухайт боомтын гарах хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 415, бараа материал тээврийн автомашин 11, зэсийн баяжмал тээврийн автомашин 64, орох хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 415, бараа материал тээврийн автомашин 11, зэсийн баяжмал тээврийн автомашин 64 тус тус нэвтэрсэн байна. БНХАУ-ын талд жолооч хоноогүй. БНХАУ руу 9 автобусаар 392 зорчигч /нүүрс тээврийн жолооч/ гарч PCR шинжилгээнд хамрагдсан аж.
Зуунмод сумын онцгой комисс FTI.Mongolia олон улсын байгууллагын “Хүүхэд хөгжил төсөл”-тэй хамтран 180 өрхөд 19 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, ариутгалын бодис, амны хаалт хүргэн тусалж байна.
Мөн олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран 2000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон.
Үүнээс Төв аймгийн аймгийн зудын нэн өндөр эрсдэл бүхий Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Лүн, Эрдэнэсант сумдын 150 малчин өрхөд малын эрдэс тэжээлийн багц бүхий 51,781,500 төгрөгийн тусламж олгосон байна.
Малын эрдэс тэжээлийн 1 өрхийн багцад эрдсийн долооц 30 кг, загасны тос 2 литр, амин тун 1кг, малын нүдний тос 1 ш, малын туурайн тос 1 ш зэрэг зүйлс багтсан байна.
Эх сурвалж: Төв аймгийн хэвлэл мэдээллийн алба
2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр “Өргөө” амаржих газарт коронавируст халдварын тохиолдол гарч, хэсэгчилсэн хөл хориог тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан “Өргөө” амаржих газарт үзүүлэх тусламж үйлчилгээнд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал,
- Хан-Уул дүүргийн эх барихын тусламж үйлчилгээг – “Өргөө” амаржих газарт,
- Чингэлтэй дүүргийн эх барихын тусламж үйлчилгээг – “Амгалан” амаржих газарт,
- Баянгол дүүргийн эх барихын тусламж үйлчилгээг – “Гурван гал” эмнэлэгт үзүүлэхээр болжээ.
Энэтхэгийн Пуна хотод байрладаг “Serum Institute”-д яг одоо их хэмжээний гал гарч байна. Уг үйлдвэр нь вакцин үйлдвэрлэх хүчин чадлаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд “AstraZeneca”болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн covid-19-ийн эсрэг “Covishield” вакциныг үйлдвэрлэж буй юм.
Энэтхэг улсын хувьд covid-19-ийн эсрэг хоёр вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаагийн нэг нь “Covishield” вакцин билээ. Харин нөгөөх нь дотоодын биотехнологийн “Bharat Biotech” компанийн бүтээсэн “Covaxin” вакцин юм.
Дашрамд дурдахад, Энэтхэг улс нь Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр “Covishield” вакцинаас Монголд хандивлахаар болсон талаар талууд мэдэгдэж байсан билээ.
Хятадын Ухань хот коронавирусний улмаас хөл хорио тогтоосон цагаас хойш яг нэг жил энэ долоо хоногт тохиож байна. Өнөөдөр тус хотын иргэд гудамжиндаа амны хаалтгүйгээр чөлөөтэй явдаг болжээ. Хот цар тахлаа ялан дийлсний тэмдэг болгон коронавирусийн үзэсгэлэн нээсэн байна.
Коронавирусийн музейг өмнө нь COVID-19 өвчтэй хүмүүсийг эмчилж байсан эмнэлэгт зохион байгуулжээ. Музейн үзмэрт тухайн үед эмч, улс орны өнцөг булан бүрээс ирсэн сайн дурын хүмүүсийн өмсөж байсан дүрэмт хувцас зэргийг дэлгэн тавьжээ. Түүнчлэн вирустэй хэрхэн тэмцэж байгааг харуулсан гэрэл зураг, баримтуудыг сонирхуулсан байна. Мөн түүнчлэн цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаад амиа алдсан хүмүүст зориулсан тусгай хэсэг ч байгуулжээ.
“Ухань хотын иргэд их зүйлийн ард гарч чадсан, үнэхээр гайхалтай хүмүүс. Тэд хотынхоо тусгаарлалтын үеэр өөрсдийнхөө эрс чөлөөг зольж, Хятад улсыг цар тахалтай тэмцэхэд асар их хувь нэмрээ оруулсан. Тусгаарлалт тавигдахад л би Ухань хотод очиж үзэх ёстой юм байна гэдгийг ойлгосон” хэмээн үзэсгэлэнгийн үйлчлүүлэгч Чен Дази мэдэгджээ.
Хотын захиргаа коронавирусийн сэдвийг жуулчдаа татах хэрэгсэл болгон ашиглахаар төлөвлөж байна. Учир нь Ухань хот COVID-19-ийн өлгий гэдгээрээ дэлхий нийтэд алдартай болсон билээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хүсэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ хууль, тогтоолын төслөө хуралдаанд оролцсон гишүүдийн олонхиор бус нийт гишүүдийн олонхиор баталдаг болсон. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газар хагас жилийн дараа огцорч байна.
Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой. Чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх “Маргааш шинэ Ерөнхий сайд томилогдож, Засгийн газар байгуулагдах ёстой” гэлээ. Мөн хаврын чуулганыг ирэх долоо хоногт завсарлуулахаар төлөвлөж байгаа учраас богинохон хугацаанд дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх бололтой.