Categories
мэдээ нийгэм

Халдварын улмаас өвчтөнүүдийн бие хүндэрч, эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна

Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэлийн мэдээллийг хүргэж байна.

Тэрээр, Дэлхий дахинд “Ковид-19”-ийн халдвар эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна. Шинэ төрлийн “Ковид-19” вирус Их Британи улсаас гаралтай бөгөөд халдварлах магадлал өндөртэй. Шинэ халдварын улмаас өвчтөнүүдийн бие хүндэрч, эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна.

Мөн Өмнөд Африкаас гаралтай шинэ хувилбар тархаж байна. Үүнд вакцин хэрхэн үйлчлэхийг судалж байгаа юм.

  • Халдварын хяналтыг сайжруулах
  • Тандалт судалгааг эрчимжүүлэх
  • Хөд хорио тогтоох
  • Амьдралын шинэ хэв маягт шилжих
  • Өндөр эрсдэлт бүлгийн хүмүүсийг вакцинжуулахыг АНУ-ын Өвчин судлалын төвөөс анхааруулж байна.

Гурван зарчмыг дэлхий нийтээр дагаж мөрдөхийг уриалж байна. Үүнд:

  1. Агааржуулалт муутай, битүү орчинд бүү бай
  2. Олон хүн цугларсан газарт битгий оч
  3. Бусадтай хэт ойр зайнаас бүү харьц
Categories
мэдээ нийгэм

Халдвартай байсан 51 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 24 цагт 15546 хүнээс шинжилгээ авахад найман хүнээс коронавирусын халдвар
илэрлээ. Тэдгээрээс нэг нь ХӨСҮТ-ийн эмч, бусад нь батлагдсан
тохиолдлуудын хавьтал аж. Харин бусад аймгуудад халдвар илрээгүй. Сүүлийн 24 цагт 51 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Одоогоор хамгийн
идэвхтэй голомт нь Баянгол дүүргийн орчимд байна.

Categories
мэдээ нийгэм

“Ойрын хавьтлууд байсан “Хас” болон ХХБ-нд тандалт судалгаа хийж байна” гэв

Өчигдөр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүс “Хас” болон Худалдаа хөгжлийн банкинд байжээ. Тиймээс “Хас” банкны таван хүнийг тусгаарлаж, дам хавьтлын 300 гаруй хүний шинжилгээг хийж байгаа бол ХХБ-нд өнөөдрөөс тандалт судалгааг хийж байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

“Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т ойрын хавьтал болсон хүн байгаа учир хоёрдогч хавьтал болсон тамгын газрын ажилтнуудад тандалт судалгааг хийж байна” гэв.

Мөн өчигдөр “Сонгдо” эмнэлэгт үйлчлүүлж байсан нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан ба PCR шинжилгээ хийхэд халдвартай нь батлагдсан. Түүний 3-4 хавьтлыг тогтоон тусгаарлаж, эмнэлгийг ариутгажээ.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоц өнөөдөр БНСУ руу ниснэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард хоёр удаа БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татаж авахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр /2021.01.22/ нэг онгоц БНСУ руу нисч, иргэдээ татан авах юм. Тус нислэгт 2020 оны арваннэгүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэд хамрагдах юм.

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд:

Дараагийн тусгай үүргийн нислэг нэгдүгээр сарын 31-ны өдөр БНСУ-ыг зорьж, иргэдээ татан авах юм. УОК-ын зүгээс цаашид гадаадад байгаа иргэдээ татах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, нислэгүүдээ тодорхой болгоно гэдгийг мэдэгдээд байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Жо Байден үүрэгт ажилдаа орж, 17 зарлигт гарын үсэг зуржээ

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байден, 49 дэх дэд ерөнхийлөгч Камала Харрис нар лхагва гаригт тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орлоо. Засгийн эрхийг шилжүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ Вашингтон дахь Капитол Хилл ордноо болсон байна. Өдгөө 78 настай Жо Байден АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болж байгаа бол дэд ерөнхийлөгч Камала Харрис нь африк, ази гаралтай, анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болоод байгаа юм.

Жо Байден тангараг өргөх үеэрээ “Өнөөдрийн бидний туулж байгаагаас хүнд хэцүү цаг үеийг үзсэн хүн манай орны түүхэнд цөөхөн байдаг. Өвчин зовлон, эдийн засгийн хямрал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, улс төрийн хуваагдалд нэрвэгдсэн улс орноо сэргээн босгоход бүх сэтгэл зүрхээ зориулна” хэмээн онцолжээ.

Жо Байден үүрэгт ажилдаа орсон даруйдаа 17 тушаал удирдамжид гарын үсэг зурсан байна. Тухайлбал, холбооны засгийн газрын байр байгууламжид амны хаалт зүүхийг шаардсан тушаал гаргаж, тус улсад хууль бусаар амьдарч буй сая сая цагаачдад иргэний харьяалал олгох цагаачлалын тухай хуулийн төслийг Конгресст илгээжээ. Тодруулбал, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам үндэсний аюулгүй байдал, хилийн болон нийгмийн аюулгүй байдлыг хангахад голчлон чиглэсэн шилжилт хөдөлгөөний тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тогтолцоог шударга, үр дүнтэй болгох зорилгоор зарим ангиллын цагаачдыг албадан гаргах хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн 100 хоногоор түр зогсоож байна. Энэхүү арга хэмжээ нь тус яаманд одоо байгаа асуудлуудыг, тэр дундаа АНУ-ын баруун өмнөд хил дээр үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулах боломжийг олгох аж. Жо Байден мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд АНУ-ыг дахин нэгтгэх, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гишүүнчлэлээ сэргээх шийдвэрийг гаргав. Түүнчлэн зарим лалын шашинт орнуудын эсрэг тавьсан визний хоригийг цуцалжээ. Үүнээс гадна Канад, АНУ-ын хил дээр нефть дамжуулах “Keystone XL” хоолой тавих ажлыг зогсоож, Мексиктэй залгаа хилийн дагуу бүсэд тогтоосон онц байдлын дэглэмийг цуцалж, хилийн хана босгоход зориулсан санхүүжилтийг зогсоох тухай зарлиг буулгасан байна. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр буюу нэгдүгээр сарын 20-ны өдрийг Үндэсний эв нэгдлийн өдөр болгон тунхаглажээ.

Энэ удаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа хэд хэдэн онцлогтой болсон байна. Юуны өмнө коронавируст цар тахлын үед болсон тул халдвараас сэргийлэх зорилгоор урьд урьдынхаас цөөн оролцогчтой, цомхон зохион байгуулсан юм. Мөн хоёр долоо хоногийн өмнө Капитол Хилл ордонд гарсан үймээний улмаас энэ удаагийн тангараг өргөх ёслолыг дээд зэргийн харуул хамгаалалтын дор зохион байгуулсан байна. Үүнээс гадна АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп уламжлалыг эвдэж, залгамжлагчийнхаа тангараг өргөх ёслолд оролцоогүй юм. Тэрбээр лхагва гаригийн өглөө ерөнхийлөгчийн нисдэг тэргээр гэр бүлийн хамт Флорида муж улсын Пальм Бич дэх хувийнхаа амралтын газрыг зорьсон юм.

Жо Байдены тангаргийн ёслолд өмнөх засаг захиргааны дэд ерөнхийлөгч Майк Пэнс оролцсоноос гадна Б.Клинтон, Ж.Буш, Б.Обама зэрэг экс ерөнхийлөгч нар гэргий нарын хамт оролцсон байна. Түүнчлэн тангараг өргөх ёслолд Вашингтонд суугаа Тайванийн төлөөлөгч Сяо Биким (Сяо Мэйзинь) анх удаа албан ёсоор оролцсон байна. Сяо Биким 1979 оноос хойш тангараг өргөх ёслолд оролцох урилгыг албан ёсоор хүлээн авсан арлын анхны албан тушаалтан болсон байна. Энэ нь АНУ-ын шинэ засаг захиргаа Тайбэйтэй ойр, найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгааг харуулж буй дохио юм гэж ажиглагчид онцолжээ.

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа дэлхийн улс орнуудын удирдагчид түүнд баяр хүргэжээ. Тухайлбал, Японы гүйцэтгэх засаглалын тэргүүн Сүга Ёсихидэ “АНУ, Япон хоёр улс нь найрсаг харилцаа, нийтлэг үнэт зүйлсээр бат бөх холбогдсон холбоотнууд билээ. Миний бие хоёр улсын эвслийг бэхжүүлэх, чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоох чиглэлд тантай, таны багтай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Францын ерөнхийлөгч Э.Макрон “Америкийн ард түмний хувьд ихээхэн ач холбогдолтой өдөр тохиож байна. Бид энэ цагт тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулж, хамтдаа сайхан ирээдүйг бүтээж, хамтдаа эх дэлхийгээ хамгаалж чадна. Парисын уур амьсгалын хэлэлцээрт эргэн тавтай морил” гэсэн байна. Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “ОХУ, ОХУ-ын ерөнхийлөгч Зэвсэглэлд хяналт тавих тухай гэрээг сунгах хүсэлтэй байна. Хэрэв АНУ энэхүү гэрээг сунгах шийдвэр гаргавал таатайгаар хүлээн авах болно” хэмээжээ. Канадын ерөнхий сайд Ж.Трюдо “Дэлхий дахин коронавируст цар тахалтай тэмцэж, эдийн засгаа тогтвортой сэргээхийг эрмэлзэж буй энэ цаг үед хоёр улсын түншлэлийн харилцаагаа үргэлжлүүлснээр сайхан ирээдүйг эргэн цогцлоох болно. Бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эдийн засгаа өсгөх, улс орондоо төдийгүй дэлхий даяар ардчилал, энх тайван, аюулгүй байдлыг цогцлоох чиглэлд хамтран ажиллана” гэсэн байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор 11 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ

Тээврийн цагдаагийн албанд энэ сарын 18-21-нд зам тээврийн ослын шинжтэй 474 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг хоёр хүн нас баржээ.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл,

-Явган зорчигч мөргөх хэлбэрээр –8

-Онхолдох хэлбэрээр-1

-Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 201 зөрчил ирлүүлсний 87 нийслэлд, 114 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Монголын ард түмэнд илгээсэн, “Жао Личяо” цайны үйлдвэрийн инноваци бүхий талархлын цай

Хубэй мужийн Ардын Засгийн газраас Монгол Улсад өргөх хандивын ажлыг зохицуулах журмын дагуу 2020 оны 12 дугаар сарын 23-ны 9:30 цагт “Хубэй Цай” группын “Жао Личяо” цайны үйлдвэрийнхэн 15 мянган ширхэг хэвийн шахмал ногоон цайг нямбайлан бэлтгэж савлав.

Шахмал ногоон цай бол монголчуудын өдөр тутмын, өргөн хэрэглээний зүйлсийн нэг. “Нэг өдөр цайгүй явснаас гурван өдөр хоолгүй явсан нь дээр” гэсэн үг бий. Ялангуяа, Хубэй мужийн шахмал ногоон цай нь монголчуудад хэзээний танил болсон бүтээгдэхүүн билээ.

Хубэй мужийн хангамж, маркетингийн хоршоодын харьяа аж ахуйн нэгжүүдийн нэг болох “Хубэй Цай” группын “Жао Личяо” цайны үйлдвэр нь Хятад улсын түүхэн дэх алдарт “хэвийн” шахмал ногоон цай үйлдвэрлэлийг залгамжлан авч яваа цор ганц газар юм. Тодруулбал, тус үйлдвэр нь Хятадын биет бус соёлын өв “Жао Личяо хэвийн шахмал цай үйлдвэрлэлийн арга техник”-ийгхадгалан авч явж буй цорын ганц үйлдвэр бөгөөд тус үйлдвэрийн цай, цайн бүтээгдэхүүнүүд нь дотоод болон гадаадад алдартай.

Түүнчлэн, үндэстний цөөнхүүдэд зориулсан тусгай хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн хувьд “Жао Личяо” цайны үйлдвэр нь Өвөр Монголын ӨЗО, Хөхнуур муж, Шинжаан Уйгурын ӨЗО болон бусад газарт сард хэдэн зуун тонн цай борлуулан хил орчмын бүсэд үндэсний эв нэгдлийг хөхиүлэн дэмжих, тогтвортой байдлыг хадгалан хамгаалахад хувь нэмрээ оруулсаар байна.

Монголын ард түмэн хэдэн мянган бээрийн цаанаас өгөөмөр, сайхан сэтгэлээ илэрхийлэн хонь илгээсний хариуд Хятадын ард түмэн жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнийг агуулсан цайгаа илгээлээ.

КОВИД-19 цар тахлын эсрэг Хятад улсын тэмцлийг дэмжиж, эв санаа нэгтэй буйгаа илэрхийлэн Монгол Улс 30 мянган хонь хандивласан билээ. Үүний хариуд талархлын илэрхийлэл болгон PCR оношлуур, нуклейн хүчлийн шинжилгээний иж бүрдэл болон хэвийн шахмал ногоон цайг Монголд хандивлахаар шийдсэнээ Хубэй муж 12 дугаар сарын 8-нд зарласан.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Ухань хотын “East Lake”зочид буудалд 12 дугаар сарын 8-нд болсон цай хандивлах ёслолд оролцох үеэрээ “Хубэй мужийн шахмал ногоон цайны амт надад бага насыг минь санагдуулж байна” гээд “Хубэй мужийнхны хандивлаж буй энэ хэвийн шахмал ногоон цай нь Монголын ард түмэнд“хамгийн сайхан бэлэг” байх болно” гэсэн юм.

Монголын ард түмэн олон төрлийн хэвийн шахмал ногоон цайг таашаан хэрэглэсээр ирсэн ч шахмал ногоон цайны эх нутаг гэгддэг Хубэй мужийн Чиби хотын Янлоудун суурингийн цайг гол төлөв хэрэглэж иржээ.

“Цайгүй бол мах байтугай өндөр уулын арвайч шингэхгүй” гэсэн хятад үг байдаг. Хятадын хойд нутаг нь өндөрлөг, сэрүүн уур амьсгалтай учир оршин суугчид нь мах их хэрэглэдэг.

Хэвийн шахмал ногоон цай нь малын гаралтай өөх тосыг шингээхэд ихээхэн үр дүнтэйгээс гадна малчдын жимс, хүнсний ногооноос авах шаардагатай шим тэжээлийг хангаж өгдөг учир монголчууд үүнийг “амьдралын цай” гэж сайшаан хэлдэг. Тиймээс шахмал ногоон цай нь монголчуудын хүнсний хэрэглээнд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд хэдэн зуун жилийн тэртээгээс малчдын гол хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэг болжээ.

Чин гүрний Цяньлун буюу Тэнгэр тэтгэсэн хааны үед Шаньси мужийн “Дашэнкуй” буюу Даашинхүүгийн пүүс нь Янлоудун сууринд нэгэн цайны үйлдвэр байгуулж байжээ. Тус сууринд тухайн үед алдартай гурван булаг байсан бөгөөд булгийн усаар цай чанавал “төгс” амттай цай болно гэж үзсэн учир тэнд “хэвийн” шахмал цайны үйлдвэр байгуулж байсан түүхтэй аж.

Шахмал цайны гадаргуу дээр Янлоудунд үйлдвэрлэсэн “Chuan ” буюу “хэвийн цай” гэсэн хятад ханзтай байжээ. Тухай үед тал нутгийн малчид жинхэнэ хэвийн шахмал цайг цайны гадаргууд долоовор, дунд болон ядам хуруугаараа хүрч таньдаг байсан байна. Хэрвээ цайны гадаргууд “гурван судал” байвал түүнийг жинхэнэ үйлдвэрийн, баталгаатай “хэвийн” шахмал ногоон цай гэж үздэг байсан байна.

БНХАУ байгуулагдсаны дараа “Тяньюань Мао”, “Юйшин”, “Жушин”, “Миншэн” болон “Фүшин” гэсэн таван цайны үйлдвэрийг нэгтгэн “Хятадын цайны компани-Янлоудуны хэвийн шахмал цайны үйлдвэр”-ийг байгуулсан (1953 онд Хятадын цайны компани-Жао Личяогийн цайны үйлдвэр гэж шинэчлэн нэрлэсэн) бөгөөдтус үйлдвэр нь “хэвийн цай” гэх худалдааны тэмдгийг онцгой эрхтэйгээр ашиглаж эхэлсэн. 2008 онд тус үйлдвэрт шинэчлэл хийснээр “Хубэй мужийн Жао Личяо цайны үйлдвэр” ХХК гэж нэрлэсэн түүхтэй.

Хубэй мужийн хангамж, маркетингийн хоршоодын удирдлага дор “Жао Личяо” цайны үйлдвэр нь үндэсний бодлого, эрхэм зорилгоо чандлан биелүүлж, анхны амт, чанараа хадгалсан цайгаа үйлдвэрлэж, чанар стандарт, хангамж нийлүүлэлт болоод үнэ ханшийн тогтвортой байдлыг хадгалсаар байна.

2019 онд Төрийн зөвлөлөөс “Жао Личяо” цайны үйлдвэрийг “Үндэсний эв нэгдэл ба хөгжил дэвшлийн үлгэр жишээ хамт олон” -оор дахин өргөмжилсөн юм.

Хонины хариуд цай. Малчдад зориулан 250 граммын жинтэй “шахмал ногоон цай”-г тусгай инновац, ур ухааныг шингээж, шоколадан хэлбэртэй савлаж бэлтгэсэн.

Надад өгсөн тоорын хариуд би чамд нөхөрлөлийн цагаан хаш өгнө гэсэн хятад үг бий. Нийт 15 мянган ширхэг, гэхдээ нэг тус бүр нь хоёроос бүрдсэн буюу 30 мянган ширхэг шоколад шиг савласан “хэвийн” ногоон цайг хойд нутаг руу илгээсэн.

Энэхүү цай нь Хубэй мужийн хангамж, маркетингийн хоршоодын удирдлага дор “Жао Личяо” цайны үйлдвэр нь өөрсдийн инновац, шинэчлэлийг шингээн үйлдвэрлэснээрээ 1700 граммын савлагаатай уламлалт шахмал ногоон цайнаас ялгаатай.

Шоколадан хэлбэртэй хэвийн шахмал ногоон цайг “нэгд хоёр” технологиор буюу багц тус бүрд нь 2 ширхэг шахмал ногоон цайг эвлүүлдэг тоглоом шиг нийлүүлэн савласан юм. Цайны тэгш гадаргуу дээр мэлрэг цэцгийг товойлгон дүрсэлсэн бөгөөд цай тус бүр дээр “хэвийн шахмал цай” гэсэн лого бий.

Монголын ард түмэнд, тэр дундаа малчдад зориулан илгээсэн “нэгд хоёр” технологиор савласан, хэвийн шахмал ногоон цайг Хубэй мужийн өмнөд хэсгийн уулархаг бүсээс тусгайлан түүсэн түүхий эдээр үйлдвэрлэсэн.

Нүд нүдээр нь салгаад хэрэглэхэд хялбар гэсэн үүднээс шоколад шиг гоёмсог хэлбэртэй хийсэн.

Тээвэрлэж, хадгалахад давуу талтай гэж үзэн сүүлийн үеийн малчид 1700 граммын жинтэй уламжлалт хэвийн шахмал ногоон цайг таашаан хэрэглэдэг.

Сүүлийн жилүүдэд “Жао Личяо” цайны үйлдвэр нь хэрэглэгчдийн сонголтод тааруулан том, жижиг болон шоколадан хэлбэртэй гэх мэт янз бүрийн хэмжээтэйгээр шинэ бүтээгдэхүүнүүдийг цувралаар үйлдвэрлэж байна.

Тус үйлдвэрийн хамгийн жижиг бүтээгдэхүүн нь 5-8 граммын жинтэй , ердөө зоос шиг хэмжээтэй.

Шахмал ногоон цай нь “хөнгөн”-өөс гадна хэрэгцээт амин дэмээр баялаг тул эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг залуусын ч “сонголт” болоод байна.

“Хубэй цай” группын “Жао Личяо” цайны үйлдвэр нь “Хятадын бүх цаг үеийн хүндэт брэнд” болон “Хятадын алдартай худалдааны тэмдэг” зэрэг алдар хүндийг эзэмшдэг, мужийн түвшний хөдөө аж ахуйн тэргүүлэх аж ахуйн нэгж юм.

“Жао Личяо” цайны үйлдвэр нь жилд хэдэн арван мянган тонн цай үйлдвэрлэж, борлуулдаг бөгөөд төр засгаас өгсөн захиалгын норм төлөвлөгөөг жил бүр цаг тухайд нь биелүүлсээр байна.

“Шоколадан хэлбэртэй хэвийн шахмал ногоон цайнаас нэг нүдийг л тогоо цайнд хийгээд сүүлэхэд нэг гэр бүлийн өдрийн хэрэгцээг хангана. Манай “Жао Личяо” үйлдвэрийн талархлын цай нь Хятад болон Монголын ард түмнийаль алинд нь халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлж чадна гэдэгт найдаж байна” гэж “Хубэй цай” группын “Жао Личяо” цайны үйлдвэрийн ерөнхий менежер Ли Зинь ярьсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн үндэсний нам Д.Сумъяабазарыг хариуцлага хүлээж, огцрохыг шаардлаа

Хөдөлмөрийн үндэсний намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазарыг хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаа талаар мэдэгдлээ. Дөнгөж амаржсан эхийг нярайн хамт эмнэлэгт хооронд зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсан үйлдэлд Ерөнхий сайдаас гадна шат шатны байгууллага хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буй юм.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хувьд олон нийтийн өмнө гарч ирж, ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргасан билээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Шинээр найман тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1592 боллоо

Эрүүл мэндийн яамны

Коронавируст халдварын нөхцөл айдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 21-ны өдөр улсын хэмжээнд нийтдээ 15,546 хүний сорьцод шинжилгээ хийхэд найман хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн найман тохиолдлын нэг нь ХӨСҮТ-ийн эмч бол үлдсэн 7 нь халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон иргэд байна.

Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 1,592 боллоо. Өнөөдрийн байдлаар нийтдээ 483 хүн эмчлэгдэж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 96 тохиолдол бүртгэгдэж, 261 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр(2020.01.21) нийт 1633 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1450 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 138 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 10, гэмт хэргийн шинжтэй 61 үйлдэл бүртгэгдсэн аж.

Согтуугаар автомашин жолоодсон 60, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 155, хүний биед халдсан 60, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 96 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 261 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 134 тохиолдол гарчээ.