Categories
мэдээ улс-төр

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг НДШ нөхөн төлүүлэх хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна

УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжүүлэн УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нарын өргөн мэдүүлсэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна.

Ковид-19 цар тахал дэгдэж, дотоодод хөл хорио тогтоосны улмаас малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурч ,нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болсон. Иймд малчин болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд тэтгэврийн шимтгэлийг нөхөн төлөх хугацаа 2021 оны нэгдүгээр сарын нэгэн хүртэл баталсныг2022 оны нэгдүгээр сарын нэгэн болгон өөрчлөх болон бусад заалтуудыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ийн гишүүн С.Бямбацогт “Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын зэрэгцээ иргэдэд ач холбогдлыг нь ойлгуулж, хуулиа таниулах нь чухал байна. учир нь энэ хууль зөвхөн малчид гэлтгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг нийт 160 гаруй мянган иргэнд хамааралтай. Тэд нийгмийн даатгалаа нөхөн төлөөд ирээдүйд төлсөн мөнгөнөөсөө урт хугацаанд тогтмол тэтгэвэр авах боломж бүрдэнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-Тодруулга: Иргэд “Засгийн газар огцорсон нь МАН-ын ээлжит жүжиг байлаа” гэв

“DNN-Тодруулга” буланд иргэд Засгийн газар огцорсонтой холбоотойгоор үзэл бодлоо илэрхийллээ.

Дархан-Уул аймгийн 17-р багийн иргэн Ц.Алтангэрэл:

-Засгийн газар огцорч байгаа нь буруу. Иргэдээ галын фронтод хөсөр хаяад замаасаа буцлаа гэж бодож байна. Үндсэндээ иргэнээ бодоод огцорч байна гэж харахгүй байгаа. Яагаад гэвэл тэгж л огцормоор байсан юм бол хорин хоёрын товчоон дээр хүн нас барахад огцрохгүй яасан юм бэ? Хэд хоногийн өмнө болсон амаржсан эхийн асуудал зүгээр шалтаг болчихлоо, цаагуураа улс төрийн өөр зорилго байсан гэж харж байна. Хүн болгон гайхаж байна. Иргэд бүгд энэ хүнд итгэж байсан. Зөв шийдэл нь УОК-ийн даргаа огцруулаад, ЭМ-ийн сайдаа авч үлдээд л асуудал шийдэгдчих байсан. Амаржсан эхийн тухайд доод шатны албан хаагчид буруутай. Ганц хүний алдаанаас болж бүхэл бүтэн Засгийн газар огцорч, олон хүнийг хөлдөө чирчихлээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдгээр нэг хүний алдаа бүхэл бүтэн эрүүл мэндийн салбараа унагаахад хүргэлээ. Мэдээж хүнлэг бус үйлдэл яах аргагүй мөн ч гэсэн дарга нар хажууд нь байгаад, нимгэн хувцастай гарга гэж хэлээгүй л байх.

Баянзүрх дүүргийн 10-р хорооны иргэн Б.Нарангэрэл:

-Миний ойлгож байгаагаар У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй учраас ажлаа өгөх нь тодорхой байсан. Зүгээр нэг огцорч байхаар амаржсан эхээс уучлалт гуйж, хариуцлага хүлээж байгаа мундаг хүн болж харагдах гэж ажлаа өглөө гэж бодож байна. Түүнээс гэм буруугаа ухаараад ажлаа өгч байгаа явдал биш л болов уу. МУИС-ийн оюутны зөвлөлийн дарга Г.Мандах гэдэг залууг Ерөнхийлөгчийн заавраар оюутнуудад 50 мянган төгрөг өгч жагсаал зохион байгуулахад оролцсон гээд мэдээлэл яваад байгаа. Г.Мандах манай найз учраас ямар хүн, юу хийж явааг нь сайн мэднэ. Тийм зүйл огт болоогүй, ор тас худлаа мэдээлэл шүү. Зүгээр л нийгмийн идэвхтэй болохоор нь л худал гүтгэлэгтээ татаад оруулчихсан. Жагсаал цуглаан санаатайгаар зохион байгуулагдаагүй нь хэнд ч ойлгомжтой байсан. Залуучууд үнэхээр тэвчихгүй болоод жагсъя л гэж сошиал дээрээ бичиж байсан. Амаржсан эхийн тухайд тээвэрлэхэд “Өргөө” амаржих газар биш алдаа гаргасан ХӨСҮТ-ийнхэн хариуцлага хүлээх ёстой байсан. Ямартаа ч хүүхдийг эсэн мэнд төрүүлэх үүргээ эмнэлэг гүйцэтгэсэн шүү дээ. Би ч өөрөө саяхан амаржсан болохоор энэ асуудал ямар хэцүүг мэднэ, хараад өөрийн эрхгүй уйлчихсан.

Дархан-Уул аймгийн 15-р багийн иргэн Д.Дэлгэрмөрөн:

-Би хувь хүнийхээ үүднээс Засгийн газар огцорч байгааг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших зорилготой улс төрийн нүүдэл гэж харж байна. Улс төрд шинэ салхи үлээж байна. Залуучууд нийгмийнхээ төлөө дуугардаг, тэмцдэг болж, хариуцлагын тогтолцоо бий болж байгаа нь сайн хэрэг. Мэдээж амаржсан эхэд хүнлэг бус хандсан үйлдэл бол буруу. Гэтэл амаржсан эхээр улс төр хийж байгаа хүмүүс бүр ч хүнлэг бус байна. Уг шуугиан үнэхээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэмжээний асуудал мөн байсан уу гэдэгт би эргэлзэж байна. Тэрийг тухайн үед ажилласан ажилчид, төрөх эмнэлэгийн удирдлагууд, тэр тусмаа УОК хариуцлага үүрэх ёстой. Эхийг ковидын халдвар авсныг мэдээд л төрүүлсэн баймаар юм. Тэднийг чадавхжуулаагүй, бэлдээгүй байна шүү дээ. УОК гэдэг газар бүтэн жил юу хийж явсан бэ? Эрсдлийг тооцож, төлөвлөлт гаргаагүй гэсэн үг. Ерөнхийдөө У.Хүрэлсүх сонгуульдаа бэлтгэж, энэ асуудлаар шалтаглаж ажлаа өгч буй улс төрийн тоглоом л явагдаад байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Ж. Дамиран:

-Энэ хүнд цаг үед Засгийн газар огцорно гэдэг буруу. Ард түмний дуу хоолойгоор тоглолт хийчихлээ л гэж ойлгож байна. Тухайн шатны байгууллагууддаа арга хэмжээ аваад удирдлагуудад нь хариуцлага тооцоход л болох байсан. Арай л өөр шийдвэр гарах байх гэж хүлээж байлаа. Хэт их шударга ёс яригдсаар байгаад боломжийн Засгийн газрыг буулгачихлаа. Уг нь У. Хүрэлсүх муу юманд бага оролцсон тул дуугарах хүчтэй байсан юм. Одоо ч энэ хүнээс илүү хүн олдохгүй дээ. Нэлээн олон ажил хийх шинжтэй байсан хүнээ аваад хаячихлаа.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн А.Сүрэн:

-Бэрхшээлийг даван туулж чадаагүй хүнд дахин бүү итгэ. Үр дүн өөрчлөлт гаргаж чадахгүй байна гэдэг чадамжгүй нь шинж. Иргэд сонгогчид улс эх орноо бадран мандуулаарай гээд сүүгээ өргөөд туг бариулаад 2024 онд их өөрчлөлтийг бий болгоод ирээрэй гээд халуун итгэл тээлгээд явуулсан юмсан. Ингэж гоншгоноод ороод ирнэ гэж санасангүй. Үүнээс хойш, түүнээс цааш У.Хүрэлсүхийг сонгуульд сонгож, дээш нь гаргаж болохгүй хүн гэдгийг ойлголоо. Ашиг харж, жүжиг тавьж улс төрийг найруулах, хэнд үйлчилбэл өөрт нь ашигтай гэдгээ мэдсэн уран сайхны удирдаач байснаа нотолчихлоо. Дүр дөрх нь огцорч байгаа юм байна. Дотор хүн нь огцроогүй юм байна. Өөрийгөө энэ үед цэвэрхэн авч гараад Ерөнхийлөгч рүү зүтгэхээр шийджээ.

Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн Д.Булган:

-Монголчууд бид “Нам” гэдэг хэдэн хүүхдүүдийн тоглоомын гарын шүүс болж байгаа юм байна. Цар тахлаар далимдуулж бүтэн жил иргэд төрөө хүндэлж өр зээл, өлсгөлөнд зүгээр ийм тоглоом үзэх гэж тэвчээгүй баймаар. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй. Угаасаа л жүжиг байсан. Хэн ч байсан ялгаагүй. Нэг их өөрчлөлт гарахгүй л болов уу бүр дордох вий гэхээс эмээж байна. Улс төрчдийн тоглоом хэдэн биенээсээ өшөө авсаар байтал ард иргэд дунд нь хохирч байна. Улсын эрх ашгийг намын эрх ашгаас дээгүүр тавьж ажиллах ёстой шүү дээ.

Баянгол дүүргийн иргэн 4 дүгээр хорооны иргэн Б.Мөнхзориг:

-У.Хүрэлсүх энэ асуудлыг далимдуулаад Ерөнхийлөгчид нэр дэвших гэж суудлаа өгч байна гэж ойлгож байгаа. Огцрох ямар ч шаардлагагүй байлаа. Ийм хүнд үед хариуцлагаас зугтаад байна уу л гэж харж байна даа. Жагсаалыг Ерөнхийлөгч санхүүжүүлсэн гэж У.Хүрэлсүх хэлж байна лээ. ҮАБЗ-ын хоорондоо их л таарамж муутай байгаа харагдсан.

Сонгинохайрхан дүүргийн иргэн 14 дүгээр хорооны М.Амартүвшин:

-Сайдын ажлыг Т.Мөнхсайхан аваад удаагүй байж байтал корона дэлгэрч таараад явчих вуу л гэж бодлоо. Тэрнээс биш салбарын шинэчлэлээ үнэхээр хийж байсан. Жишээлбэл, Хөнгөлөлттэй эм, эмч ажилтнуудыг гүйцэтгэлээр нь цалинжуулдаг болсон. Уг нь салбарын шинэчлэлийг үнэхээр сайн эхлүүлж байсан юм. У.Хүрэлсүх армид байсан хүний үүднээс хариуцлага хүлээвэл хамтдаа хүлээнэ гэсэн байдлаар хандлаа гэж харж байгаа. Намын бодлогод ямар ч нөлөө байхгүй байх. Харин шинээр томилогдож байгаа Л.Оюун-Эрдэнэ хуучин ерөнхий сайдынхаа нэрэн доор л томилогдож байгаа. У.Хүрэлсүхийн бодлогод ямар ч нөлөө байхгүй байх. Тэгээд ч зарим салбарын сайдууд улирч ажиллана гэсэн мэдэгдэл хийсэн байна лээ. Харин талбайн жагсаалыг Ерөнхийлөгч санхүүжүүлсэн нь үнэн байх. Дараа нь АН-ын гишүүд гараад ирсэн ш дээ. Би бол санхүүжүүлсэн л гэж бодож байна.

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны иргэн Д.Цэрэннадмид:

-Би Д.Нямхүүг ажлаа өгөхөд л их харамслаа. Энэ өвчинтэй тэмцсэний шанд нь ажлаа өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ. Харин Т.Мөнхсайхан эм тариагаа дарааллаж зогсохгүйгээр шууд очоод авдаг болгосон. Өглөө эрт очиж очерлодог байсныг бодвол их амар болсон шүү. Хэрвээ ирээдүйд байж байсан бол их л юм хийх байсан. Энэ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж байх шиг байна. Их л улаан хувьсгалч хүн байна лээ. Дандаа шударга юм яриад байгаа сонсогддог. Олон газрыг шалгаж, булхайг нь дэлгэсэн дээ. Хуучин Ерөнхий сайд их л юм хийсэн дээ уг нь. Харин тэр жагсаалыг Ерөхийлөгч удирдсан бол нуулгүй хэлмээр юм. Сү.Батдолд гэдэг хүн л ингэж харуулах гэж зохион байгуулсан нь үнэн байх. Их л будлиантай хүн шүү дээ.

Хан-Уул дүүргийн IX хорооны иргэн Б.Идэрболд:

-Энэ бүхэн олон талтай. Миний хувьд үүнийг тэр “Өргөө” амаржих газраас нялх үрийг ээжнь хамт ХӨСҮТ рүү зөөвөрлөхдөө алдаа гаргасан. Үүндээ У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч байна гэдэг эерэг талаас харж байгаа. Харин нөгөө талаар талбай дээр болсон жагсаал тэдэнд бай болсон болов уу. Хамгийн хүнд үед огцорч болохгүй байсан юм. Бид Япон биш, Бид чинь Монголчууд шүү дээ. Тэр МАН-ын гишүүд юу бодож санал нэгтэй зөвшөөрөв. Үүнийг ихэнх хүмүүс тавилттай жүжиг хэмээн харж байгаа нь үнэн.

Хан-Уул дүүргийн III хорооны иргэн Д.Тогтохбүрэн:

-МАН намын ээлжит жүжиг гэж бодож байна. Тэртээ тэргүй л эрх барьж байгаа нам дотроо тохироо хийгээд л ийм шийдвэр гаргасан байж таарна. Тэгэхээр өнгөрсөн сонгууль утгагүй болсон байгаа юм. Учир нь ард түмэн У.Хүрэлсүхэд итгэж багаар нь сонсож байсан. Одоо харин ташуурдаад ч явдаггүй морь шиг хэдэн хүмүүс гараа хумхиад хоцорлоо. Ингээд бодохоор Монголын сонгуулийн хэрэг алга шив дээ. Өөрийн эрх ашгийн төлөө ард түмнээ хөсөр хаях гэж. Шударга нийгэм байхгүй, хариуцлага тооцохгүй халамж авсаар хүмүүс нь хийсэн зүйлд нь ханаж чадахгүй бүх зүйлийг зоосны нүхээр харсан нийгэмтэй болсон учраас залуучууд нь тэсэрч байна даа.

www.admin.dnn.mn

Categories
мэдээ нийгэм

ХСҮТ телемедициний шинэ өрөөтэй боллоо

Орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд мэдээллийн технологи дээр суурилсан зайн тусламж үйлчилгээ буюу телемедициний үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. ХСҮТ-ийнхөн Телемедициний өрөөгөө иж бүрэн засварлан шинэчилж үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Эмнэлгийн мэргэжилтнүүд хоорондоо зөвлөлдөх, суралцах, эмчийн зөвлөгөө өгөх, аймаг орон нутгийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах зэрэг олон үйл ажилллагааг хэрэгжүүлэхэд шаардлага хангасан, тав тухтай орчин нэн хэрэгцээтэй байдаг билээ. Цаг, хугцаа, эдийн засгийн ихээхэн хэмнэлттэй зайн тусламж үйлчилгээний өрөөг шинээр байгуулсан нь энэ Ковидын үед ч төдийгүй, цаашид өргөн хэрэглэгдэх чухал өрөө юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган хуралдаж байна

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан эхэллээ.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй
болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн
хэлэлцүүлгийг хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор 862 автомашин нэвтэрч, 1,433 тээврийн хэрэгсэл гарчээ

Өчигдрийн /2020.01.21/ 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 862 тээврийн хэрэгслээр 2,278 зорчигч хот руу нэвтэрч, 1,433 тээврийн хэрэгслээр 2,796 зорчигч хотоос гарсан байна.

Нийт 957 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 79 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.

Хот руу зөвшөөрөлтэй 268 тонн түүхий нүүрс нэвтэрсэн байна. Харин таван тээврийн хэрэгслээр 83 шуудай сайжруулсан шахмал түлш зөөвөрлөсөн зөрчил гарчээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож буй Л.Оюун-Эрдэнийн товч танилцуулга

Л.Оюун-Эрдэнэ: Та миний нүд рүү харж байгаад 60 тэрбумын бичлэг хуурамч гэж  хэлж чадах уу?

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ нь 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгсөж, 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

– 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
– 2002 онд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал,
– 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
– 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
– 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
– 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
– 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
– 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
– 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
– 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
– 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

Товчоодоор 83 шуудай сайжруулсан түлш зөөвөрлөсөн зөрчил гарчээ

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өчигдрийн /2020.01.21/ 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 862 тээврийн хэрэгслээр 2278 зорчигч хот руу нэвтэрч, 1433 тээврийн хэрэгслээр 2796 зорчигч хотоос гарсан байна.

Нийт 957 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 79 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Хот руу зөвшөөрөлтэй 268 тонн түүхий нүүрс нэвтэрсэн байна. Харин 5 тээврийн хэрэгслээр 83 шуудай сайжруулсан шахмал түлш зөөвөрлөсөн зөрчил гарсан гэж НЗДТГ-аас мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

О.Батханд: Жагсаалд Ерөнхийлөгч болоод Ерөнхийлөгчийн Тамгын газар ямар ч оролцоогүй гэдгийг мэдэгдэж байна

Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж байна.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд “Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга намайг өрөөндөө дуудаж уулзлаа. Нийслэлд нэгдүгээр сарын 20-ны өдөр тайван жагсаал болсон. Энэ жагсаалыг зохион байгуулсан хүний тоонд О.Батханд миний нэр орсон байна. Ямар баримтад үндэслэн Монгол Улсын иргэнийг аливаа хэрэгт холбоотой болохыг тогтоодог вэ? Би ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа. Ардчилсан Монгол Улсын иргэн ямар учраас ямар асуудалд холбогдсон гэдгээ асуух эрхтэй гэж бодож байна. Би 2012 оноос хойш АН-ын гишүүний үзэл баримтлалдаа хэвээр байгаа. Ялсан болон ялагдсан талд очиж үзээгүй. Энэ үеэс хойш би АН-ын олон лидерүүдийн уналт босолтыг нүдээрээ харж байсан хүн. Жагсаал цуглаан зохион байгуулсан болзошгүй гээд мэдээллүүд яваад байна. Ц.Туваан, С.Эрдэнэболд нарын хүмүүсийн нэр холбогдож байна. Үнэн ба Зөв намын тэргүүн А.Отгонбаатар гэрийн халат болон шаахайтай жагссан. Түүний ярьж байгааг сонсоод шударга монгол хүн байна гэж харж байснаас би энэ хүнтэй холбогдоогүй. Тухайн өдөр Сүхбаатарын талбайд бүх намын төлөөлөл оролцсон. ХҮН намын дарга Т.Доржханд лайв хийж байсан. Зон олон намын тэргүүн Э.Одбаяр, Л.Гүндалай зэрэг хүмүүс бас жагсаалд оролцсон. Талбайд болсон жагсаалд ард түмэн өөрийн сэтгэлийн дуудлагаар ирсэн. Энэ үйл явдалд Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Ерөнхийлөгчийн Тамгын газар ямар ч оролцоогүй гэдгийг мэдэгдэж байна. Илтэд гүтгэсэн мэдээлэл явж байгаа учир нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Онон: Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь хэт таргалалтын эсрэг дурангийн мэс заслын эмчилгээг нутагшуулсан


Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нь шинэ технологи, шинэлэг мэс заслын аргуудыг нэвтрүүлсэн. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэс засал судлалын тасгийн их эмч, АУ-ы Магистр, Тэргүүлэх зэргийн эмч Б.Ононтой ярилцлаа. Тэрээр УХТЭ-т мэс заслын эмчээр 16 дахь жилдээ ажиллаж байна.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай баг хүний биеийн жингийн индексийг буруулах мэс заслыг нутагшуулсан. Энэ талаар яриагаа эхэлье.

-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. УХТЭ нь хоол боловсруулах замын эзлэхүүнийг багасгах, чиглэлийг өөрчлөх замаар хүний биеийн жинг багасгах мэс заслыг хийгээд найман жил болж байна. Анх 2012 онд УХТЭ-ийн мэс заслын зөвлөх эмч Ц.Нармандах, тасгийн эрхлэгч н.Алтанчимэг болон миний бие дурангийн мэс заслын аргаар ходоодны эзлэхүүнийг багасгасан мэс заслыг хийсэн. Түүнээс хойш Монголдоо нутагшуулах зорилго тавин Францын Страсбург хотод дурангийн мэс заслын сургалтанд сууж, тэндээсээ ОУ-ын бареатикийн мэс заслын эрдэмтэн, профессоруудтай холбоо тогтоон, Монгол хүний биеийн жингийн индекс болон бусад нөхцөл байдлуудыг тайлбарлаж, Монголд нутагшуулах ажлыг эхлүүлсэн. Бид энэхүү дурангийн мэс заслыг зөвхөн биеийн жинг бууруулах зорилгоор хийдэг байсан бол өнөөдөр хоёрдугаар хэлбэрийн сахарын өвчин, өвдөгний үе солих шаардлагатай үед, жингийн илүүдлээс болон бусад шалтгаанаар үүссэн нурууны суултыг эмчлэх зорилгоор гэх мэт олон тохиолдлуудад биеийн жинг нь багасгаж, хэвийн хэмжээнд хүргэж урьтал болон үндсэн өвчний эсрэг хийдэг болсон. Дэлхий нийтэд бареатикийн мэс заслын олон аргууд байдаг бөгөөд бид энэ төрлийн оношинд багтах 13 төрлийн мэс заслыг хийж байна.

-Ходоодны эзэлхүүнийг багасгахад баллон суулгах мэс заслын бас нэг арга байдаг шүү дээ. Энэ тухайд?

-Орчин үед хүмүүс түргэн хоол, элдэв төрлийн амттаныг их хэмжээгээр амтархан иддэг болж, нийгэм хөгжихийн хэрээр хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн олон технологиуд нь ажил амьдралын хэмнэлд нөлөөлж хөдөлгөөний дутагдлыг бий болгосноор таргалалт нь тамхины дараа ордог ХОРТ ЗУРШИЛ болсон байна.
Судалгаагаар дэлхийн нийт хүн амын 2,4 тэрбум хүн таргалалттай, 1,6 тэрбум хүн хэт таргалалттай байна. Таргалалт нь улам залуужин хүүхдүүд хүртэл энэ өвчинд өртөж байна. Үүнтэй зэрэгцэн биеийн жинг багасгах олон тооны хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон мэс заслын олон аргууд бий болж өдөр тутамдаа хөгжсөөр байна. Үүний нэг нь ходоодонд баллон буюу гадны биет тавих мэс засал бөгөөд энэ нь үндсэн мэс заслын аргаар хийгддэг ходоодны чиглэлийг өөрчлөн эзлэхүүнийг нь багасгах мэс заслын аргыг бодвол үр дүн муутай нь туршилтаар ажиглагдсан. Гадны биет суулгах нь харьцангуй зовуур багатай ч дахин таргалуулах магадлалтай байдаг тул өвчтөнд тэр бүр санал болгодоггүй. Харин дурангийн мэс заслын аргаар ходоодны эзлэхүүн багасгах мэс заслыг илүүтэйгээр санал болгож байгаа бөгөөд тус мэс засал ч үр дүн өндөртэй, амжилттай болж байгаа.

-Энэхүү мэс заслыг эмнэлгийн практикт хэрэглээд хэдий хугацаа өнгөрч байна вэ?

-Уг мэс заслын аргыг нэгэн санамсаргүй тохиолдол дээрээс мэдсэн байдаг. 1974 онд Францын Montpellier их сургуульд хэвлийн мэс засал хийгдэж байхад тухайн өвчтөний бие махбодид хүндрэл гарч яаралтай хагалгааг дуусгах хэрэгтэй болсон. Тухайн үед ходоодыг тайрж, эзэлхүүнийг багасгасан хэмжээгээр хагалгааг дуусгасан юм. Хүний биед хорт бодис шимэгдэж задрах хугацаа гэж байдаг, энэ хугацаанаас хамаарахгүйгээр өлсөлт, ядралт мэдрэгдэхгүйгээр биеийн жин нь гайхалтайгаар буурч эхэлсэн. Энэ мэс заслын үр дүнг үргэлжлүүлэн судалснаар ходоодны эзэлхүүнийг багасгах мэс заслын аргын үндэс нь тавигдсан. Ходоодны эзэлхүүнийг багасгахаар хүн бага иддэг болчихдог. Бага идэхээр жин буурна.

Ер нь хүний биед жин нэмэгдэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг. Нэгдүгээрт хоол боловсруулахад оролцдог ферментүүд нь их хоолыг бүтэн задалж чаддаггүй. Хоёрдугаарт чихэрлэг зүйл, архи, дарс, өөх тостой хоол ихээр идээд байвал ходоод илүүдэл хоолыг боловсруулж чадахгүйн улмаас өөхөн эс нь хэмжээгээрээ томорч, гаднаа устай болж хөөдөг. Үүнээс гадна их хэмжээний хоолыг задлах зорилгоор нойр булчирхайнаас маш их хэмжээний инсулин ялгардаг бөгөөд үүнээс сахарын өвчин үүсдэг.

Европын орнуудад 1970-аад оны эхнээс энэ мэс заслыг хийж эхэлсэн түүхтэй. АНУ-д түргэн хоол болон хөдөлгөөний дутагдлаас үүдсэн таргалалт маш их учраас энэ мэс заслын аргыг түгээмэл хэрэглэх болсон бөгөөд цаашлаад Азын орнууд ч энэхүү мэс заслын аргыг өдөр тутамдаа хэрэглэх болсон. Монголчууд маань ч сүүлийн жилүүдэд түргэн хоол ихээр хэрэглэж, өвөл зунгүй мах, гурил ихээр хэрэглэдэг болсноос үүдэн таргалалтын өвчлөлүүд нэмэгдсэн. Манай улсын хувьд анх 2005 оны эхээр ХСҮТ-ийн Я.Эрдэнэ-Очир эмчээр ахлуулсан баг нээлттэй аргаар цөөн тоогоор ходоодны эзлэхүүн багасгах мэс заслыг хийж эхлүүлсэн байдаг. Бидний хувьд 2012 онд дурангийн мэс заслын аргаар хийж нутагшуулсан.

-Та бүхэн өнөөдрийн байдлаар нийт хичнээн хүнд уг мэс заслыг хийсэн бэ? Хүндрэлүүд байв уу?

– Бидний хувьд дурангийн мэс заслын аргаар 2012 оноос хойш 300 орчим мэс заслыг хийсэн байна. Хагалгааны үед хүндрэл гарах тохиолдлууд байсан ч засаж болох, олон улсын практикт тулгардаг хүндрэлүүд байсан. Мэс заслын үеийн хүндрэлийг бууруулахын тулд бэлтгэл ажлууд чухал нөлөөтэй. Үүнд өвчтөны бие болон сэтгэл зүйг нь бэлтгэх мөн өндөр өртөг бүхий эмнэлгийн нэг удаагийн хэрэгслүүд сайжирсантай холбоотойгоор мэс заслын хүндрэл төдий хэмжээгээр багасаж , хяналт сайжран өдрөөс өдөрт хөгжсөөр байна.

-Уг мэс заслыг хийлгэхэд эсрэг заалт болон насны хязгаар бий юу?

-“Би бүдүүн байна хагалгаанд ороод туранхай болчихъё” гэж бодож эмнэлэгт хандвал их том алдаа болно. Биеийн жингийн индекс /БЖИ/ нь 25-аас дээш, дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэмээр турж чадахгүй, хоолны дэглэм болон бусад аргаар турсан ч буцаад таргалах, энэ нь нэг жилийн хугацаанд хоёроос дээш удаа давтагдсан бол тус мэс заслын аргыг санал болгодог. Мөн чихрийн шижин өвчин хүндэрсэн, жин ихтэй өвчтөнүүдэд санал болгодог.
Насны хувьд манай эмнэлэг нь насанд хүрэгчдийн эмнэлэг тул хүүхдэд хийдэггүй. Хамгийн өндөр настай нэг тохиолдлыг дурдвал 76 настай эмэгтэй байсан. Шалтгаан нь өвдөгний үе солиулах зайлшгүй шаардлагатай болсон хэдий ч өвчтөн маань хэт таргалалттай, биеийн жин, сахар нь буурахгүй байсан. Өвчтөн 158 см өндөртэй, 110 кг жинтэй байхад нь мэс заслыг хийж 70 кг болтол биеийн жинг нь багасгаж, өвдөгний үе солих мэс засалдаа амжилттай орсон бөгөөд одоо өвчтөний биеийн жин нь 62-65 кг ийн хооронд хэлбэлздэг. Хөдөлгөөний хурд, явдал нь сайжирсан.

-Энэ төрлийн мэс засалд орсон хүмүүс хэр хугацаанд эмчийн хяналтанд байдаг вэ?

-Манай эмнэлгийн хувьд бареатикийн мэс заслын багтай. Багийн эмч нар тухайн өвчтөнд мэс заслын өмнө шаардлагатай зохих ёсны шинжилгээнүүдийг бүрдүүлж, мэс заслын өмнө өвчтөнг 21 хоногоос гурван сарын хугацаанд хяналтанд байлгадаг. Энэ хугацаанд мэс заслын өмнөх хоол зүйн зөвлөмж, зааравчилгаа, дасгал хөдөлгөөн хийлгэж өвчтөнтэй долоо хоног бүр тогтсон цагт уулзаж, биеийн бүтцийг тусгай зориулалтын аппаратаар хянадаг. Өвчтөн тухайн багийн заавар зөвлөгөөг биелүүлж чадахгүй байвал хяналтын хугацааг нь 7, 7 хоногоор сунгадаг. Тухайн хүний бие болон сэтгэл зүй хэзээ бэлэн болно тэр үед мэс заслыг хийдэг гэж хэлж болно. Мэс засалд орохоосоо хоёр хоногийн өмнө эмнэлэгтээ хэвтэж, бүх бэлтгэлээ хийгээд мэс заслын дараа 4-7 хоног хэвтээд эмнэлгээс гарна. Эмнэлгээс гарсны дараа 90 хоногийн турш бидний гаргасан график систем, тусгай зориулалтын багажаар БЖИ-ээ хянуулж, долоо хоног бүр идэх зүйлсийг жагсаалтын дагуу хооллодог. Ер нь хагалгаанд орсон иргэн ойролцоогоор нэг жил эмч нарын хяналтанд явна гэсэн үг.

– Нэг жилийн дараа тухайн хүн энгийн иддэг хоол хүнсээ идээд явж болох уу? Ходоод нь буцаж сунаж томорно гэсэн асуудал үүсдэг үү?

– Тухайн хүний бие махбод, БЖИ-ээс их хамаарна. Өвчтөн бүрийн хувьд өөр өөр нөхцлүүд үүсдэг. Энэ нь тухайн өвчтөн хавсарсан өөр оноштой байсан эсэх гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаална. Хүн их хэмжээгээр хоол идэхэд бүдүүн гэдсэнд дарамт үүсдэг. Энэ мэс заслыг хийлгэчихлээр тэр дарамтууд нь багасч, энгийн хоол боловсруулалт явагдах учраас Д витамины эргэн шимэгдэлт сайжирч, ясанд бүдүүн гэдсээр шимэгдэж байгаа Д витамины хэмжээ ч гэсэн дагаад сайжирна. Хоолны хэмжээ багассан тул нойр булчилхайнаас ялгарах инсулиний хэмжээ илүү нөөцтэй болж, үүнийгээ дагаад чихрийн шижин өвчнөөр өвдөх магадлал буурна. Ходоодны хэмжээ л жижгэрч байгаа болохоос бүр тайрчихаагүй болохоор ходоод хэвийн л ажиллана гэсэн үг. Иймээс менералийн илүүдэл, уургийн дутагдал зэрэг асуудалд орохгүй өдөрт авах ёстой шим тэжээлээ аваад явна гэсэн үг.

-Мэс засал хичнээн төгрөгийн өртөгтэй байдаг вэ?

-Энэ нь дурангийн мэс заслын аргаар хийгддэг бөгөөд асар өндөр үнэтэй нэг удаагийн багажнуудийг ашигладаг тул өртөг өндөртэй. Дундаж өртөг нь 10-20 сая төгрөг болдог. Тус мэс засал нь Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдсан тул өвчтөн мэс заслын өртгийн 25 хувийг төлдөг.

-Энэ төрлийн мэс заслыг танайхаас өөр хувийн мэс заслын клиникүүд хийдэг үү?

-Одоогоор хийгээгүй байна. Яагаад гэвэл энэ хагалгаа хийхийн тулд эрчимт эмчилгээний баг, бусад мэс заслын багууд бэлэн байх шаардлагатай болдог. Дээрээс нь өвчтөний мэс заслын өмнөх болон дараах хяналт маш чухал. Нилээд ярвигтай мэс заслын төрөлд ордог.

-УХТЭ хичнээн төрлийн дурангийн мэс засал хийгдэж байна вэ?

-Манай УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасаг нь цээжний хөндийн дурангийн мэс засал, булчирхайн дурангийн мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс засал, бага аарцгийн хөндийн дурангийн мэс засал, шээс, бэлгийн зам, бөөрний замын дурангийн мэс засал гээд бүх төрлүүдийг хийдэг. Мөн хавдрын мэс заслуудыг хийж байна. Элэг тайрах, ходоод тайрах, улаан хоолойн хавдар, бүдүүн гэдэсний хавдар, хавдрын лимкийн булчирхайтай нь хамт авах аргаар хагалгаануудыг нээлттэй болон дурангийн мэс заслын аргаар хийдэг.

УХТЭ нь шинэ оношлогоо эмчилгээний төвтэй болсон. Энэ төвд зургаан том хагалгааны заал ажиллаж байна. Энэ заалууд нь бүгд дурангийн мэс засал хийхээр иж бүрэн тоноглогдсон. Дээрээс нь эмч нар маань олон улсад мэргэжил дээшлүүлж ажилласан туршлагатай. Манай эмэгтэйчүүдийн мэс засал, урологийн мэс заслын багынхан бүгд мэс заслуудаа төрөлжүүлээд хийдэг болсон байгаа. Элэгний мэс заслыг хүртэл дурангийн мэс заслын аргаар тайрч байна. УХТЭ нь робот мэс заслыг монгол улсад нэвтрүүлж, хөгжүүлэхийг зорьж ажиллаж байна. Мөн эрхтэн шилжүүлэх мэс засал, донорын эрхтэнийг дурангийн мэс заслаар авах олон улсын стандартыг нэвтрүүлэн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болох зорилттой ажиллаж байна.

-Ярилцлагын төгсгөлд та өөрийнхөө тухай бидэнд танилцуулаач.

-Миний бага нас Улаанхуаран, 53-р сургууль орчимд л өнгөрсөн. 1997 онд АУИС-д элсэн ороод 2003 онд төгссөн. Шведийн Стокгольм хотын АУИС-ийн дурангийн мэс заслын курст суралцаад Claus D. Hagenhoff профессорын удирдлага доор байх хугацаандаа Олон улсын сайн дурынхны эмч нарын багт орж ажиллаад Зимбаб улсад зургаан сарын хугацаанд ажиллаж байсан. 2010 оноос хойш ОУ-ын хил хязгааргүй эмч нарын нийгэмлэгт ажиллаж байгаа ба сайн дурын үндсэн дээр ядуу буурай орнуудад очиж мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд олон улсын багтайгаа 78 хөгжиж буй буурай орнуудад мэс заслын тусламжийг үзүүлсэн байна. Мөн Швед, Франц, Япон, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн. Цаашид ч өөрийгөө сорьж, улам л хөгжихийн төлөө шантралгүй ажиллах болно.

Эх сурвалж ЭМЯ

Categories
мэдээ нийгэм

МАН-ын Бага хурал Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн тогтоол гаргалаа

Л.Оюун-Эрдэнэ: МИАТ компанид шалгалт оруулсан

Өнөөдөр 11 цагаас цахимаар эхэлсэн МАН-ын Бага хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг дэмжиж тогтоол гаргасан байна. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ яг одоо МАН-ын Бага хурал дээр баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, зарчмаа танилцуулж байгаа аж. Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна гэжээ.