Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын эрчим хүчний суурилсан хүчин чадалд эзлэх сэргээгдэх эх үүсвэрийн хэмжээ 2020 онд эрс нэмэгджээ

БНХАУ 2020 онд сэргээгдэх эрчим хүчний станцуудынхаа тоо, хүчин чадлыг эрс нэмсэн байна. Ялангуяа салхины цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг 72 гигаваттаар нэмэгдүүлсэн нь өмнөх дээд амжилтаа хоёр дахин нэмэгдүүлсэн дүн болж байгаа юм.

Түүнчлэн нарны цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг 48 гигаваттаар тэлжээ. Өөрөөр хэлбэл 2017 оноос хойш хамгийн их хэмжээгээр нэмээд байгааг тус улсын Үндэсний эрчим хүчний газраас мэдээллээ. Тэр дундаа 2020 оны сүүлийн хэдэн долоо хоногт сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал нь эрс тэлсэн байна.

Энэхүү мэдээллийн дараа тус салбарт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын “Longyuan Power” группийн хувьцааны ханш 19 хувиар, “China Datang Corporation Renewable Power”-ийнх 12 хувиар өслөө.

Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний станцуудын хүчин чадлыг хэт ихээр нэмэгдүүлээд байгаад шинжээчид мөн гайхаж, зөв тооцсон эсэх талаар асуултыг БНХА-ын Засгийн газарт хандаад байна.

Эх сурвалж Bloomberg TV

Categories
мэдээ утга-зоxиол

Утга зохиолын оны шилдэг бүтээлийг шалгаруулах “Алтан өд” наадмын шагналтнууд

Утга зохиолын оны шилдэг бүтээлийг шалгаруулах “Алтан өд 2020” наадмын шагналтнууд тодорчээ.

“Алтан өд 2020” наадамд зохиолчид

  • яруу найраг
  • хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл
  • хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл
  • жүжиг, киноны зохиол
  • хүүхдийн зохиол
  • утга зохиолын судлал, шүүмж
  • утга зохиолын орчуулга
  • баримтат болон шог хошин зохиол зэрэг найман төрлөөр оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо бүртгэлийн ажил эхэллээ

Зургийн тодорхойлолт алга байна.

Агаарын тухай хуульд заасны дагуу нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл тооллогын ажлыг жил бүр зохион байгуулдаг.
Энэ жилийн тоо бүртгэл короновирусийн цар тахалтай холбоотойгоор БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран “Орчны бохирдлын эх үүсвэр, хаягдлын тооллогын мэдээллийн сан” цахим мэдээллийн системд анх удаа бүртгэж байна.
Тус цахим мэдээллийн систем нь өмнөх бүртгэлийн цахим системтэй харьцуулахад илүү боловсронгуй, эх үүсвэрийн хаягдлыг тооцоолох автомат үйлдлийн систем орсноороо онцлог юм.
Агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл мэдээллийн ажлыг хийж гүйцэтгэх албан хаагчид болох нийслэлийн есөн дүүргийн Агаарын бохирдол хариуцсан мэргэжилтнүүд, хороодын албан хаагчдад тус цахим бүртгэлийн системийн танилцуулга сургалтыг анх удаа www.meet.google.com цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд нийслэлийн 9 дүүрэг, хороодын нийт 100 албан хаагч хамрагдлаа гэж Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.
May be an image of "Tuvshinjargal Jambal presenting umenbayar and xyp3x γp AyH 3H3xyy cиcTemийr xerжyyлж Aapaax YE AyHA KypH3 r3ж y33ж 6aйHa. 2:22 PM You 3A33л3л xapbuyyлaлT KyrauBaHbl Tuvshinjargal... naraa naraa Tseegii Eshly jargal jargekba... enkhba... aKи6a фyжи xxK Munkhtuul ba... khaltar enkhs.. Meeting details Activate Windows zulaa zulbad... Gerelchulu.. Bayaraa Tehu. Tu'os Tuvshinjargal Jambal spresenting" гэсэн бичвэр

May be an image of дэлгэц

Categories
мэдээ нийгэм

Бүх төрлийн барааны худалдаа болон үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг маргаашнаас нээнэ

Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар эргэн нээх хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс
  • Бүх төрлийн барааны худалдаа,
  • Үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө.
Иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэл ашиглан үйлчлүүлэх шаардлагатай.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд холбогдох хяналтын байгууллагууд тогтмол шалгалтын ажиллагаа явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг сануулж байна гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Ebarimt аппликейшнд хөнгөлөлттэй эмийн цахим жор бичигдсэн даруйд мэдэгдэл очдог боллоо

Иргэн та хөнгөлөлттэй эмийн цахим жор бичүүлсэн бол эрүүл мэндийн даатгалын цахим системээс таны ebarimt аппликейшнд жорын мэдээллийг шууд илгээдэг боллоо. Ингэснээр та жорын мэдээллээ гар утаснаас шууд харах, хянах боломжтой.

Та цахимаар мэдэгдэл хүлээж аваад өөрийн регистерийн дугаарыг ebarimt аппликэйшны хэрэглэгчийн бүртгэлтэй нийцэж байгаа эсэхийг шалгаарай.

Categories
мэдээ нийгэм

Газрын тосны автомашинд 37 нэр төрлийн эд зүйл нуун хил нэвтрүүлэхийг завджээ

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, тусгай горимоор ажиллаж байгаа энэ үед хилийн Баянхошуу автозамын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан 37 нэр төрлийн эд зүйлийг газрын тосны автомашинд нуун хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ.

Categories
мэдээ нийгэм

Бөөгнөрсөн хур хогийг 3 хоногийн дотор ачиж дуусгана

Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын ажилтнаас коронавирусний халдвартай нь батлагдсан учраас дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах нөхцөл бүрдэх боломжгүй байгаа.

Иймээс Нийслэлийн Засаг дарга, Хотын менежерийн өгсөн чиг үүргийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хогийг 3 хоногийн дотор ачиж дуусгахаар боллоо. Мөн Нийслэлийн Засаг дарга, Хотын менежерийн зүгээс шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчээр хангахаар боллоо.

Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хогийг ачиж дуусгасан бөгөөд цаашид 3 хоногийн дотор бусад бүх хороодын нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хогийг ачиж дуусгахаар төлөвлөжээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас хогийн асуудал дээр онцгой ач холбогдол өгч ажиллах бөгөөд ирэх 3 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийг хоггүй дүүрэг болгоно гэж Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч шатахууны түүхий эдэд онцгой албан татвар ноогдуулдаг болно

Өнөөдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд хуурамч шатахуун үйлдвэрлэдэг түүхий эдэд онцгой албан татвар ноогдуулдаг болох асуудлыг хөндлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Африк манайх хоёр л хуурамч шатахуун хэрэглэж байгаа. Энэ чигээрээ төсвийн байгууллага, уул уурхайн машин механизм бүгд энэ төрлийн хуурамч шатахуун хэрэглээд байвал улс их мөнгө алдана, бүх автомашинууд эвдэрнэ. Энэ бол маш том гэмт хэргийн шинжтэй асуудал юм” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшний нөөц 32313 тонн байна

Сайжруулсан шахмал түлшний нөөц 32313 тонн байна

Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд сайжруулсан шахмал түлш борлуулах 405 цэгт 2950 тонн, хангамж дундын баазад 1389 тонн түлш тээвэрлэсэн байна. Баруун, Зүүн бүсийн үйлдвэр хоногт 4614 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэжээ. Сайжруулсан шахмал түлшний түгээлтэд нийт 35 тээврийн компанийн 300 автомашин 543 удаагийн рейсээр тээвэрлэлтэд гарсан байна. Мөн сайжруулсан шахмал түлшний нөөц 32313 тонн байгаа талаар мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхээр шүүх хуралдаж байна

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж, таван жил таван сар хорих ял оноосон. Улсын Дээд шүүхэд өнөөдөр 14:00 цагт эхэлсэн. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн эцсийн шатны шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгааг албаны эх сурвалж мэдээллэв.

Н.Номтойбаярыг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн нэгж төслийн төсөв өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан зэрэг гэм буруутайд тооцсон байдаг.