Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнсний болон бусад ачаа барааг Шаамар-6 пост дээр сэлгэн ачна

Улаанбаатар хотоос хүнсний бүтээгдэхүүн болон шаардлагатай ачаа барааг тээвэрлэн ирсэн машинуудыг Сүхбаатар сум руу нэвтрүүлэхгүй. Харин Улаанбаатар хотоос хүнсний бүтээгдэхүүн болон шаардлагатай ачаа барааг тээвэрлэн ирсэн машинуудыг Сүхбаатар сум руу нэвтрүүлэхгүйгээр Шаамар-6 пост дээр сэлгэн ачилт хийх аж.

Улаанбаатар хотод коронавирусийн халдварын тохиолдол ихэссэнтэй холбогдуулан УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу дээрх арга хэмжээг авч байгаа аж. Энэхүү үйл ажиллагааг сумын Онцгой комисс хариуцан зохион байгуулж байгаа аж. Мөн тус пост дээр ачааны машинуудыг бүртгэлжүүлэн ачаа бараанд ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж байна. Тээвэрлэгдэн ирсэн бараа бүтээгдэхүүнийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байгаа гэв.

Categories
гадаад мэдээ

“Johnson & Johnson”-н вакцин 85 хувийн үр дүн үзүүлжээ

“Johnson & Johnson” корпорацийн гарган авсан коронавирусийн вакцин АНУ-д болон бусад улсад явуулсан эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтаар 66-85 хувийн үр дүн үзүүлжээ.

Туршилтад АНУ, Латин Америк болон Өмнөд Африкаас 43 мянга гаруй хүн оролцжээ. “Johnson & Johnson” вакцинаас эхний тунг хийхэд үр дүн үзүүлж байгаа аж.

Туршилт явуулсан тэр дундаа коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн бүх бүс нутагт вакцины коронавирусийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүн 66 хувьд хүрчээ. Вакцин АНУ-д 72 хувь, Латин Америкт 66, Өмнөд Африкт 57 хувийн үр дүн үзүүлснийг компани онцолсон байна.

Вакцины халдварт өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх үр дүнг мөн бүх бүс нутагт үнэлжээ. Туршилтад оролцсон 18-аас дээш насны бүх хүнд энэ үзүүлэлт 85 хувиар үнэлэгджээ. Вакцин хийлгэснээс хойш 28 хоногийн дотор коронавирусийн улмаас эмнэлэгт хүргэгдэх, нас барах тохиолдлоос бүрэн хамгаалж буйг батлан харуулсныг компани онцлон тэмдэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулбал 14 сая төгрөгөөр торгоно

Олон нийтийн сүлжээ ашиглан иргэдээс тодорхой хэмжээний хураамж авч, аливаа хэлбэрийн мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцох явдал ард иргэдийн дунд түгээмэл гарч байна. Цаашид ч гарах хандлага өндөр байна.

Үүнээс гадна фэйсбүүк сүлжээгээр мөнгө алдсан тухай гомдол хууль, хяналтын байгууллагад ихээр ирж байгаа бөгөөд шалтгаан нь мөрийтэй тоглоом тоглосонтой холбоотой гэж үзжээ. Ард иргэдийн хуулийн мэдлэг дутмаг, өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил ихсэж хуулийн шийтгэл хүлээсэн, мөн эд хөрөнгө, санхүүгээр хохирсон хүний тоо нэмэгдсээр байна.

Иймд иргэн та хөзөр, шоо, шагай болон өөр бусад эд зүйл ашиглан ашиг олох зорилго бүхий үйл ажиллагаанд автахгүй байх, зохион байгуулахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв дээрх зөрчлийг гаргавал иргэнийг “Зөрчлийн тухай хууль”-д заасны дагуу 14 сая төгрөг эсхүл 3 жил хүртэл хорих шийтгэл оногдуулна.

Үүнийг бусаддаа сануулж, ийм төрлийн арга хэмжээнд санамсаргүй болон санаатай байдлаар оролцохгүй байхыг уриалж олон нийтэд түгээхийг хүсье.

Categories
мэдээ нийгэм

Товчоодоор 1488 тээврийн хэрэгслээр 2594 зорчигч хотоос гарчээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1380 тээврийн хэрэгслээр 2628 зорчигч хот руу нэвтэрч, 1488 тээврийн хэрэгслээр 2594 зорчигч хотоос гарсан байна.

Нийт 5222 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 82 ажилтан үүрэг гүйцэтгэн ажиллажээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа

Дорноговь аймагт “Сovid-19” халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул хөл хорио тогтоолоо. Тус аймгийн Засаг даргын шийдвэрээр өнөө орой 20:00 цагаас эхлэн аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болжээ. Харин аймаг, сумын доторх хөдөлгөөн, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн горимоор үргэлжлэх аж. Хэрэв иргэд зайлшгүй шаардлагаар орон нутагт зорчих тохиолдолд сум, аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл авахыг анхаарууллаа.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр нийслэлээс Дорноговь руу замын ажил хийхээр очсон хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад, нэг хүний хариу эерэг гарсан тул баталгаажуулах сорьцыг ХӨСҮТ рүү илгээжээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөлд гурав, Дорноговь аймагт нэг удаа газар хөдөлжээ

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр урд шөнө Хөвсгөл
аймгийн Ханх сумын орчим гурван удаа, Дорноговь аймгийн Мандах суманд нэг удаа
тус тус газар хөдөлсөн талаар мэдээлэв

  • Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, 01.29-ний өдрийн 08:35 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон
  • Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 312 км-т, сумын төвөөс баруун зүгт 31 км-т, 01.29-ний өдрийн 09:13 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон
  • Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд аймгийн төвөөс хойд зүгт 314 км-т, сумын төвөөс баруун зүгт 33 км-т, 01.29-ний өдрийн 10:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 10:32 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
  • Дорноговь аймгийн Мандах сумын Аргалант багийн “Өехий” гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 195 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 53 км-т 01.29-ний өдрийн 22:05 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 22:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт дунджаар 850 автомашин хил нэвтэрч байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлын талаар мэдээлэл сонслоо.

Дотоодод халдвар тархаж эхэлсний улмаас хятадын тал нүүрс тээврийн жолооч нарыг нутаг дэвсгэртээ хонуулахгүй, PCR шинжилгээтэй байхыг шаардах болсон. Асуудлыг Гадаад хэргийн сайдын түвшинд ярилцсаны дүнд жолооч нарыг хятадын талд долоо хоног тутам шинжилгээнд хамруулах болсноор тээвэр хийх нөхцөл бүрдсэн юм.

Ингэснээр 2020 оны арванхоёрдугаар сараас Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 300 автомашин хил нэвтэрч байсан. Он гарснаас хойш өдөрт дунджаар 850 гаруй болж өсөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд хүнсний нөөц, нийлүүлэлт тогтвортой байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов.

Улсын хэмжээнд 18,6 мянган
тн мах, 125,1 мянган тн гурил, 1,5 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 14,5 мянган
тн төрөл бүрийн будаа, 1,4 мянган тн хуурай сүү, 1,3 сая ширхэг өндөг, 3,9
мянган тн ургамлын тос, 92,1 мянган тн төмс, 38,9 мянган тн хүнсний ногоо, 3,5
мянган тн элсэн чихэр, мянган тн давсны нөөцтэй байна. Энэ нь нөөц, нийлүүлэлт
тогтвортой байгаа гэж засгийн газрын ээлжит ус хуралдаанаар мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 1,344 иргэн тусгаарлан ажиглах байранд байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов.

Улсын хэмжээнд нийт 24 тусгаарлах байранд 1,344 иргэн байна. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны байдлаар нэг сая 555 мянга гаруй иргэн түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамрагджээ. Улсын хэмжээнд “Ковид-19” халдвартай хүнийг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр эмнэлгүүдийг түшиглэн 9,300 ор ашиглахаар төлөвлөсөн. Нийслэлд гэхэд л таван үе шаттай дэлгэх 4,640 ор байгаа бөгөөд 1,470 нь бэлэн байдалд байна. Одоогоор бэлэн байгаа орны 37 хувийг ашиглаж байгаа гэсэн судалгаа гарчээ. 21 аймгийн эмнэлгийг түшиглэн 4,660 орыг тусгаарлан ажиглах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэлээ хангасан. Одоогоор 540 ор бэлэн байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ АРВАЙХЭЭР СУМ: 4 сая 479 мянган толгой мал тоолуулжээ

Өвөрхангай аймаг 2019 оны эцсээр 5.6 сая толгой мал тоолуулж байсан бол 2020 оны эцэст 20 орчим хувиар буурч, 4 сая 479 мянган толгой мал тоолуулжээ. Өнгөрсөн зун, намар газрын гарц муу байж, мал сүрэг тарга тэвээрэг аваагүйн зэрэгцээ өвөлжилт хүндхэн болох төлөвтэй байсан тул малчид малаа их хэмжээгээр борлуулсан байна. Тодруулбал, малчид 1.1 сая толгой малыг зах зээлд борлуулсан гэх үзүүлэлтийг аймгийн Статистикийн хэлтсээс гаргажээ. Мал тооллогын дүнгээс харахад, хонь хамгийн их буюу 2.1 сая тоологдсон байна. Сумдаар нь авч үзвэл Баян-Өндөр сум хамгийн олон мал буюу 315 мянган толгой мал тоолуулсан бол Баруунбаян-Улаан сум хамгийн бага буюу 125 мянган толгой мал тоолуулжээ. “Энэ жил отроор явсан малчин өрх олон байгаа учир мал тооллогын ажлыг зохион байгуулахад хүндрэлтэй байсан. Гэсэн ч сум бүрээс ажлын баг томилж, халдвар хамгааллын дэглэм дор нэг бүрчлэн тоолсон” хэмээн Статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргал хэллээ.