Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг анхаарууллаа

Өнөөдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлж байгаатай холбогдуулан НЗДТГ-аас хэвлэлийн хурал хийлээ.

НЗДТГ: Өнөөдрөөс нээгдэж буй их дэлгүүр, төрөлжсөн барааны дэлгүүрүүд болон үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг өнгөрсөн 7 хоногийн турш аж ахуйн нэгжүүдэд танилцуулж, зөвлөмж өгсөн. Байгууллагууд иргэний QR код уншилтийг маш сайн мөрдүүлэх шаардлагыг өндөр тавьсан.Түүнчлэн Улаанбаатар хотод халдварын 4 том голомт байгаа. Тиймээс Засгийн газраас энэ жил цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх захирамж гаргасны дагуу иргэд гэр бүлийн хүрээнд тэмдэглэх хэрэгтэй. Голомтуудын зарим нь хумигдаж, идэвхжил нь буурч байгаа ч анхаарал сэрэмжээ алдахгүй байхыг та бүхэнд уриалж байна гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНСУ-аас ирэх хүсэлт гаргасан 4870 иргэний 80 нь жирэмсэн эх байна

Монгол Улсаас БНСУ-д суулгаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 4,870 иргэний өргөдлийг хүлээн авчээ.

Өргөдөл гаргасан иргэдийн

  • 48 буюу 1 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
  • 321 буюу 6 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 80 буюу 1,9 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
  • 90 буюу 2 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 8 буюу 0,1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • үлдсэн 4323 буюу 89 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

Энэ сарын 31-нд Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар төлөвлөснийг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Түүнчлэн ирэх сарын нислэгийн хуваарийг урьдчилсан байдлаар гаргасан бөгөөд тухайн улсуудаас зөвшөөрөл өгсний дараагаар олон нийтэнд мэдээлэх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны 30 сая төгрөгийн азтан маргааш тодорно

НӨАТ-ын урамшууллын 2021 оны нэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 24-ний Ням гаригт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Супер шагнал 30 сая төгрөг юм. Иргэд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 23:59 цагаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах эрхтэй болно.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

Сангийн яамнаас мэдээлснээр НӨАТ-ын 2020 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард багтаан олгох бөгөөд Татварын ерөнхий газар иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулж байгаа аж. Урьдчилсан байдлаар 2020 оны IV улиралд нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөг буцаан олгох юм байна. Өнгөрсөн оны III улиралд 993.469 иргэнд 43.4 тэрбум төгрөг буцаан олгожээ.

Иргэдийн ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу руу шилжүүлэх журамтай. Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгч, Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлэх юм.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ
ГАЗАР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэр бүлийн маргааны улмаас найман давхраас үсрэхийг завджээ

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд орон сууцны найман давхраас согтуу хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өнөөдөр (2021.1.23) 01.36 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Б гэх 21 настай эрэгтэй нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас орцны цонхоор үсэрч амиа хорлохыг оролдсон байна. Дуудлагын дагуу очсон аврагчид 25 минут ажиллан, амиа хорлохыг завдсан иргэнийг буулган, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бадамдоржийн Ганбат таалал төгсжээ

Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын удирдаач, СУИС-ийн хүндэт профессор Бадамдоржийн Ганбат 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсжээ. Хагас зууны түүхтэй “Баян Монгол” чуулгатай амьдралынхаа 46 жилийг холбосон Б.Ганбат агсан “Жалам хар”, “Дөрвөн настай халиун”, “Дэрэнгийн хар азарга”, “Морин зэрэглээ” зэрэг дууг жааз хэлбэрээр найруулж, Монголын хөгжмийн урлагийн хөгжилд шинэчлэл хийсэн юм. Монголын хөгжмийн урлагт “Гитарын генерал” хэмээх тодотголтой тэрбээр өнөө цагийн шилдэг гитарчдын багш байсан бөгөөд монголын урлагт арвин их үйлс бүтээсэн эрхэм билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хашаанд гал гарчээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр (2021.1.22) 14:09 цагт Онцгой байдлын газарт ирсний дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км зам туулан, 14:24 цагт очиж 9:7 метрийн хэмжээтэй харуулын байрны дээвэр шатаж байсныг 30 минутанд унтраажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ил задгай хаясан 389 тн хогийг ачиж, цэвэрлэжээ

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нийт 7 хороонд ил задгай үүссэн 73 хогийн цэгийн 389тн хог хаягдлыг 76 рейсээр ачиж тээвэрлэн, цэвэрлэлээ. Нэгдсэн дүнгээр буюу хоёр өдрийн нийт 533тн хог хаягдлыг цэвэрлээд байна. Хог ачилтын ажилд Хотын Ерөнхий менежер, Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтэс, Дотоод хяналтын хэлтэс болон хяналтын төрийн бус байгууллагын албан хаагчид хяналт тавин ажиллаа.

Тодруулвал БЗД-ийн 8, 10, 12, 16, 19, 23 дугаар хороонд нийт хувийн хэвшлийн 5 ТҮК-ний 19 хог тээврийн машин ажиллаж 28 үүсмэл хогийн цэгийг 57 рейсээр нийт 319 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэв.

Аж ахуйн нэгжийн ажилласан байдлыг дурдвал:

“Эко сити селекшн” ХХК 4 машин 4 цэгээс 14 рейс 28 тн

“Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК 4 машин 1 ковш, 5 цэгээс 16 рейсээр 112тн

“Эко орчин” ХХК 2 машин, 5 цэгээс 7 рейс 27 тн

“Найши трейд” ХХК 5 машин 11 цэгээс 13 рэйс 125 тн

“Сүхбаатар тохижилт” ХХК 4 машин 3 цэгээс 7 рейс 27 тн

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинжилгээ өгөлгүй зорчсон иргэдийг 500 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг 14 хоног журамлана

Улаанбаатар хотод байгаа Өвөрхангай аймгийн иргэдийг нутаг буцаах ажлыг энэ сарын 22-ноос 27-ны хооронд зохион байгуулж байна. Одоогоор нутаг буцах хүсэлтэй 1400 иргэд Улаанбаатараас ирэхийн тулд PСR шинжилгээ заавал өгсөн байх ёстой бөгөөд шинжилгээний хариу нь зөвхөн 24 цаг дотроо хүчинтэй аж. PCR шинжилгээгүй зорчсон иргэдийг 14 хоног тусгаарлаж, тусгаарлалтын төлбөрийг нь төлүүлэхээс гадна 500 хүртэлх мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг 14 хоног журамлахыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас мэдэгдлээ.

Нутаг буцахаар бүртгүүлсэн иргэдийн 400 гаруй нь хувийн тээврийн хэрэгслээр зорчих бол 1000 орчим иргэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хүсэлтээ өгсөн байна. Түүнчлэн иргэдийн 500 гаруй нь Арвайхээр суманд, 900 орчим нь бусад суманд очихоор бүртгүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Алтан-Өд 2020” наадмын шилдгүүд тодорлоо

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2020” наадмын шилдэг бүтээлүүд тодорчээ. Яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат, уран зохиолын бүтээл гэсэн төрлүүдээр шилгүүдийг шалгаруулдаг билээ. Утга зохиолын төрөл зүйлийг жигд хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж эхэлсэн тус наадам энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

“Алтан-Өд 2020” наадмын шилдгүүдийг танилцуулъя.