Францийн эмнэлэгт гар ариутгагч шингэнийг нүдэндээ орууллаа гэх дуудлагууд ихсэх болжээ. Саяхны судалгаанд дурдснаар олон нийтийн газар байрлуулсан гар ариутгагч нь бага насны хүүхдүүдэд химийн хорт бодист өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг гэжээ. Францын хорт бодистой тэмцэх төвийн мэдээллэснээр хүүхдүүдийн дунд гар ариутгагч бодисонд хордсон тохиолдол 2020 оны 4-р сарын 1-ээс 8-р сарын 24-ний хооронд өмнөх оны мөн үетэй харьцуулахад долоо дахин их бүртгэгдсэн байна. Тэдгээрийн хоёр хүнд тохиолдолд эвэрлэг бүрхэвчиндээ эд шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэх шаардлагатай болжээ. Энэ шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн тохиолдлууд ихэвчлэн 4-өөс доош насны хүүхдүүд байсан бөгөөд Францын судлаачид гар ариутгагч нь ихэвчлэн 1 метр өндөрт байрлуулсантай холбоотой гэжээ. Энэ нь ихэнх насанд хүрэгчдийн бэлхүүсний түвшин байдаг бол бага насны хүүхдүүдийн хувьд нүдэн тус газарт хүрэх түвшин юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ гар ариутгагчийг хэрэглэх зөвлөмж өгөх, бага насны хүүхдэдээ хараа хяналт тавихыг санууллаа.