Аймгууд нэгдсэн журмаар иргэдээ автобусаар авах ажлыг ирэх даваа гарагаас эхлэн зохион байгуулна. Улаанбаатар хотоос гарах хүсэлтэй орон нутгийн иргэд харьяа Аймгийн Онцгой коммистоо хүсэлтээ гаргаж, тухайн аймгаас зөвшөөрсөн буюу хүлээн авах иргэдийн нэрийг жагсаалтыг баталгаажуулан НОК-д ирүүлнэ. Зөвшөөрлийг үндэслэн PCR шинжилгээний хариу гарсан иргэдийг хотоос гаргах журам гарсан аж.
Month: January 2021
Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр (2021.01.23) 321 хүн осол гэмтлийн шалтгаанаар эмнэлгийн тусламж авчээ. Тус төвийн мэдээлснээр амралтын өдрүүдэд нийт ослын дийлэнх нь цана, чарганаас унаж бэртсэн бэртэл гэмтэл эзлэх болжээ. Улаанбаатар хотын хэмжээнд хөл хорионы дэглэмийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдсэн байна. Иймд агаар салхинд гарахдаа болгоомжтой байхыг албаныхан анхаарууллаа.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2390 дуудлага бүртгэгджээ. Үүнээс 827 нь яаралтай тусламж авсан байна. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өчигдөр 24 хүүхэд шинээр мэндэлжээ
Өнөөдрийн /2021.01.24/ 10:00 цагийн байдлаар 97 чиглэлд 635 автобус, 10 аж ахуйн нэгжийн 367 такси үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар 08:00-10:00 цагийн хооронд 20,162 зорчигч үйлчлүүлжээ.
Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 635 автобус, 54 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Хөдөлгөөнт болон суурин байршлуудад автотээврийн хяналтын улсын 1 байцаагч, 60 шалгагч ажиллаж байна.
Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 236 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 19,353 удаа уншуулжээ.
Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг өнөөдөр (2021.01.24) цахимаар хуралджээ.
Нийслэлд сүүлийн хоногуудад хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн, үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүд нээгдэж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлжээ.
Иймд худалдаа үйлчилгээний байгууллагуудыг нээсэн энэ үед халдварт өртөх эрсдэл маш өндөр байна. Халдвар авснаа мэдэхгүй, санаатай ба санамсаргүй хэлэхгүй тохиолдол байна. Тиймээс иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.
Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар “Хоёр Засгийн газар солигдож байгаа энэ үед Шуурхай ажлын хэсэг хуралдаж, үүрэг чиглэл өглөө. Улаанбаатар хотод халдварын голомт бүрэн хумигдаагүй байна. Халдварыг орон нутагт алдахгүйн тулд нийслэлээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тавьсан хэвээр байна. Иргэдээ орон нутагт очсон хойно нь бүрэн хяналт тавих боломжтой аймаг иргэдээ нийслэлээс татан авч байна. Улаанбаатар хотын хэмжээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор 500 гаруй бүрэлдэхүүнтэй баг нэмж гаргасан. Бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр тодорхой шийдвэр гаргаж байгаа тул аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах шаардлагатай. Засгийн газраас вакцинжуулалт хөтөлбөрийг баталсан. Вакцин оруулж ирэх ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллах шаардлагатай. Тухайлбал, вакцин нийлүүлэлтийг эрчимжүүлэх, авч ирэх болоход тээвэрлэлт, хадгалалт зэргийг хангахтай холбоотой ажлуудыг хийх учраас үүрэг даалгавар өглөө” гэв.
Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсэг цахимаар хуралдаж Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар холбогдох мэргэжлийн байгууллагуудад чиглэл өгчээ.
Нийслэлд сүүлийн хоногуудад хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн, үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүд нээгдэж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж шуурхай ажлын хэсгээс үзжээ.
Халдвар батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудаас илэрч байгаа ба халдварын хавьтал болсон хүмүүс олдохгүй, утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байгаа аж. Иймд худалдаа үйлчилгээний байгууллагуудыг нээсэн энэ үед халдварт өртөх эрсдэл маш өндөр байна. Халдвар авснаа мэдэхгүй, санаатай ба санамсаргүй хэлэхгүй тохиолдол байна. Тиймээс иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.
Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, маргааш өдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны нэгдүгээр сарын 24-ний 20 цагаас 01 дүгээр сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурга. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурга. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
Нийслэлийн 4,5 дугаар хэсэгт өнөө өглөөнөөс хөл хорио тогтоогоод буй. Энэ талаар дүүргийн холбогдох мэргэжилтнүүд дэлгэрэнгүй тайлбар өглөө.
Хөл хорио тогтоосон бүсэд иргэдийг нэвтрүүлэхгүй бас гаргахгүй бөгөөд уг бүс нутгийн оршин суугчид PCR шинжилгээнд хамрагдах шаардлагатайг анхааруулсан билээ. Түүнчлэн хязгаарлалт тогтоосон хэсгүүдэд согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон бөгөөд хүнсний дэлгүүр хэвийн ажиллах юм байна.
Өнөөдөр Баянзүрх дүүргийн II хорооны нутаг 4, 5 дугаар хэсэг нь Сансрын колонк, 100 айлаас Дарь-Эх рүү эргэх чиглэлийн уулзвар 2 дугаар хорооны баруун, зүүн хэсэгт хязгаарлалтын дэглэм тогтоосон. Харин Цагдаа хотхон, Цэргийн хотхоны А,Б байр, Эрдэм хотхон, Залуус хотхонд хязгаарлалтын дэглэм мөрдөхгүй, тусгаарлалтад хамаарахгүй аж. Хөл хорио тогтоосон бүс нутагт цагдаагийн хамгаалалт гарсан бөгөөд иргэдийг нэвтрүүлэхгүй бас гаргахгүй бөгөөд уг бүс нутгийн оршин суугчид PCR шинжилгээнд хамрагдах шаардлагатайг анхааруулав. Шинжилгээнд 14-өөс дээш насны бүх иргэнийг хамруулна. Шинжилгээг явуулын таван баг болон хорооны иргэний танхим дээр авч байгаа юм байна.
Нийслэлийн онцгой комиссоос өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд дараах найман байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосныг мэдэгдлээ. Үүнд:
– БГД: 12-р хороо 19-р байр
– БГД: 25-р хороо Голденпарк 303
– БЗД: 26-р хороо Баянмонгол 416
– БЗД: 2-р хороо 4,5-р хэсэг
– СХД: 8-р хороо 50 айлын орон сууц
– СХД: 29-р хороо 141-р байр
– СБД: 3-р хороо 45-р байр
– СБД: 12-р хороо Хангайн 20-778б тоот дахь нийтийн байр
Эдгээр байршлуудад холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байгаа аж.
Токиод ухаалаг шил бүхий нэвт харагддаг нийтийн бие засах газруудыг ажиллуулж эхэлжээ. Гаднаасаа шилэн боловч үйлчлүүлэгч нийтийн бие засах газарт орж хаалгыг түгжихэд хана нь матт болж нэвт харагдахаа болино. Шинэ технологиор хүмүүс бахархаж байгаа ч доголдол гарчих вий хэмээн болгоомжилж байна. Токиогийн хоёр цэцэрлэгт хүрээлэнд онцгой дизайнтай, өнгөлөг нийтийн бие засах газрыг барьсан байна. Хүмүүсийн анхаарлыг хана нь илүү их татжээ. Нэвт харагдах шилэн ханатай, тиймээс гаднаасаа шууд харагдана гэсэн үг.
Хүмүүс тэр болгон нийтийн бие засах газраар үйлчлүүлээд байдаггүй, яагаад гэвэл бохир заваан бас аюултай гэж үздэг. Энэ л ойлголтоос үүдэн нийтийн бие засах газрын ханыг нэвт харагдахаар хийхээр шийджээ. Юунд ч хүрэхгүйгээр, хаалгыг нь нээж шагайхгүйгээр үйлчлүүлэх боломтой.
Шинэ төрлийн нийтийн бие засах газрыг архитекторч Сигэру Бан зохион бүтээжээ. “Ухаалаг шил”-ээр уг газрыг барьсан байна. Хаалга онгойход цахилгаан гүйдэл шилний гадаргууг өөрчилж нэвт харагдаж эхлэх юм. Энэ санаагаараа Сигэру Бан Притцкеровын шагнал хүртсэн хүн. 2021 оны Токиогийн Олимпод зориулж нийтийн бие засах газруудыг ийн өөрчилж байна