Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
Өдрийн сонины тэргүүн нүүрт Монгол Улсын Их
хурлын дарга асан, Монгол
Улсын Боловсрол, Шинжлэх
ухааны сайд, Монгол Улсын
Их Сургуулийн захирал
асан С.Төмөр-Очир “Төрийн бүх үйл
ажиллагаа ард түмний аж амьдралыг
дээшлүүлэхэд, элбэг дэлбэг, аятай
тухтай амьдруулахад л чиглэх ёстой” хэмээн I-XII нүүрт өгүүллээ.
Хөгжлийн банкны
захирлаар ажиллаж байхдаа нэр бүхий компанид
албан тушаалаа ашиглан зээл олгосон гэх
асуудлаар УИХ-ын гишүүн
Г.Амартүвшин “Намайг харлуулж
мөнгөө үрэхийн оронд зээлийн хүүгээ
бууруул” гэж банкны эздэд хэлмээр байна” хэмээснийг I-II нүүрнээс уншаарай.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Хурандаа маань фронтоо хаяад хар
тавхайгаа гялалзуулан зугтаав” хэмээн өгүүллээ.
Боловсролын олон
улсын өдрийг тохиолдуулан
Боловсрол, шинжлэх ухааны
сайдын үүрэг гүйцэтгэгч
Л.Цэдэвсүрэн “Боловсролын эрх зүйн шинэчлэл Тогтвортой
хөгжлийн боловсролын үзэл санаатай уялдана” гэлээ.
Монгол Улсын Их
Сургуулийн Хууль зүйн
сургуулийн Нийтийн эрх
зүйн тэнхимийн багш,
судлаач Т.Мөнх-Эрдэнэ ” Шүүх институцийн хувьд
парламентаас хараат болох хууль баталсан” хэмээв.
Баримт үйл явдлын VII нүүрт Чингэлтэй дүүрэгт архи согтууруулах ундааны хэрэглээ ямар байгаа талаар шөнийн сурвалжилгаа бэлтгэлээ. Гэрийнхээ хойморт ханхайх учиртай эрчүүд
эрүүлжүүлэх байрыг дүүргэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ