Categories
мэдээ цаг-үе

Сүхбаатарын талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын Сүхбаатарын талбайд эхлүүлсэн “Оюутолгойн гэрээг цуцлахыг шаардсан” өлсгөлөн, цуглаанд коронавирусийн халдвартай иргэний нэгдүгээр зэргийн хавьтагч ирж оролцсон нь тогтоогдсон талаар албаныхан мэдээлж буй.

Иймд тус цуглаанд ирж оролцож байсан хүмүүсээс PCR-ын шинжилгээг авч дууссан байна. Харин цуглаанд оролцож, гарын үсгээ зураад гэр болон бусад газарт очсон иргэдийг шинжилгээнд хамрагдаж, гэртээ 7 хоног өөрсдийгөө тусгаарлахыг зохих байгууллагаас анхааруулж байна. Харин яг одоо зооноз судлалын үндэсний төвийн алба хаагчид Сүхбаатарын талбайд ариутгал, халдваргүүжлэлтийг хийж, тус орчинд иргэдийн нэвтрүүлэхгүй байна

Categories
мэдээ нийгэм

Нөхрөө хорлох зорилгоор хоолонд нь зүү хийсэн гэжээ

Өнгөрсөн амралтын өдөр нөхрийнхөө хоолонд зүү хийж, идүүлэхийг завдсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, Увс аймгийн цагдаагийн газарт тус аймгийн харьяат иргэн хандсан байна. Тэрбээр “Хоолноосоо найман ширхэг зүү олсон. Дээрх хэргийг шалгаж өгнө үү” хэмээн албаныханд ханджээ.

Тухайн иргэний хүсэлтийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, хохирогчийн эхнэр гэр бүлийн гадуур харилцаанаас үүдэн нөхөртөө дургүй болсон учраас түүнийг хорлох зорилгоор хоолонд нь олон тооны зүү хийж, идүүлэхийг завдсан гэж мэдүүлжээ.

Хэргийг Увс аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Ганбаатар: Халдвар илэрсэн нэрийдлээр дэмжигч иргэдийг айлган тарааж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “коронавирусийн халдвар илэрсэн нэрийдлээр дэмжигч иргэдийг айлган тарааж байна. Тэгсэн ч миний өлсгөлөн монголчуудынхаа төлөө үргэлжлэх болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүх Н.Энхбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй СЕХ, ЦЕГ-т холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. Улмаар маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны тавдугаар сарын 20, 22-ны өдрийн лавлагаануудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаар лавлагаа олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны зургадугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргав.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Түмэн асуудалтай тулах Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар зарлагдлаа. Одоо түүний хэн байсан нь чухал биш болов. Тэр одоо төрийн гүйцэтгэх дээд байгууллагыг тэргүүлэхээр боллоо.

Монголын улс төрд ид яваа идэвхтэй, нөлөөтэй улстөрчдийг бодвол Л.Оюун-Эрдэнэ залуу хүн. Гэхдээ сүүлийн жилүүд дэх хөдөлгөөнөөрөө бол их дээгүүр бичигдэнэ.

Тэгээд ч ЗГХЭГ-ын дарга байсны хувьд Ерөнхий сайдын ажил арай ойр байж мэднэ. Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнэ гэх 41 настай улстөрч Монгол Улсын Ерөнхий сайд болж, халуунтай, хүйтэнтэй улаан нүүрээрээ тулах болж байна.

Ерөнхий сайд болно гэдэг нэг талаар тавилан юм. Харин нөгөө талдаа асар хариуцлага, тэр дундаа өнөөдрийн Ерөнхий сайдын хувьд амар биш байх болно. Ерөөс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод түмэн асуудалтай нүүр тулна.

Улс орон хүнд байна. Олон улсын нөхцөл байдал ч амаргүй байна.

Нэг. Нэн тэргүүний асуудал бол коронавируст цар тахал юм. Өчигдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн болон дотоодын халдварын 1627 тохиолдол бүртгэгдлээ. Ер нь коронавируст цар тахалтай тэмцэх ажил үндсэндээ замбараа муутай явж ирсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрын унасан нь энэ “хойд хар овоохой”-той холбоотой. Удирдлагын менежмэнт, төвлөрөлт муу, хариуцлагын асуудал олон удаа яригдсан, коронавируст цар тахалтай тэмцэх ажилд хөрөнгө мөнгийг зөв зүйтэй зарцуулсанд олон нийт эргэлзсэн зэрэг ээдрээтэй асуудал олон бий дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд цар тахлын голомтыг хумьж, дэгдэлтийг дарж авах нь чухал болоод байна. Тэгээд дараа нь энэ тахлыг дарах ажилд гарсан хөрөнгө мөнгөний асуудлыг шалгаж, зүй бусаар зарцуулсан хувьдаа завшсан этгээд гарвал хариуцлагыг тултал тооцох ёстой.

Хоёр. Оюу толгойн хэлэлцээр юу болж дуусах вэ гэдэг чухал. Магадгүй, Монгол Улсын хэтэд үзүүлэх нөлөөгөөрөө коронавируст цар тахалтай ч дүйцэж мэднэ. Засгийн газар Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, “Рио Тинто”-тай хэлэлцээр хийж эхлээд байгаа юм. Энэ ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа ахалж байв. Үнэнийг хэлэхэд “Рио Тинто” Засгийн газрын тавьсан санал ч гэх үү, шаардлага ч гэх үү зүйлд “салаавч” өгч байгаа юм. Манай талаас “155 сая ам.долларын татвараа төл” гэсэн. “Рио Тинто”-тай Олон улсын арбитрын шүүхээр заргалдаж байна. Засгийн газар бас Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээ гээд бүгд дээр нь эргэж харах шаардлага тавьжээ. Харин “Рио Тинто” эдгээртэй санал нийлэхгүй байгаа аж. Хэлэлцээрүүдийн байдал, олон улсад түгээж буй Монгол Улсын талаарх таагүй мэдээллүүдээс харагдана. Энэ нь Монгол дахь “Рио Тинто”-г дэмжигчдээр ч бас дамжиж илэрч байгаа юм.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд “Рио Тинто”-гийн удирдах зөвлөлийн түвшинд Монгол Улсын Засгийн газартай ойлголцож чадахгүй байсан “Оюу толгой” төслийг удирдаж байсан захирлаа сольсон. Ойлголцох сонирхолтой гэсэн мэдээлэл бий. Харин яаж гэдэг нь одоогоор бүрхэг байна.

Ер нь тэгээд Монголын улстөрчид “Рио Тинто”-д үйлчилдэг, тэдний эрх ашгийг хангаж хүлээн зөвшөөрсөөр ирсэн гэдэг хэнд ч ойлгомжтой байдаг. Арав гаруй жил яригдлаа. Энэ хооронд нэг ч өөрчлөлт, хөдөлгөөн ороогүй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагаа Оюу толгой ордын үр өгөөжийг “Рио Тинто”-д хэвээр үлдээх үү, эсвэл Монгол Улсад ашигтайгаар эргүүлж чадах уу гэдэг том сорилттой тулж байгаа юм.

Гурав. Улсын эдийн засаг уналттай байна. Коронавируст цар тахлын нөлөөлөл өмнө нь тооцоологдоогүй эрсдэл ч гэлээ Засгийн газар үүн дээр сайн менежмэнт хийх шаардлаг тулгараад байгаа юм. Хамгийн түрүүнд Монголын эдийн засгийн тулгуур болсон нүүрсний экспортын хэмжээ нэлээд муудсан. Цаашлаад худалдаа, тээвэр, уул уурхай, үйлчилгээний салбарын борлуулалтад сөргөөр нөлөөлөөд эхэлчихсэн. Бүр огцом уналтыг үзүүлээд байна.

Статистикаас харахад улсын нэгдсэн төсвийн орлого, экспорт, импорт, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, бүх төрлийн тээврээр тээсэн ачаа, аялал жуулчлалын салбар уруудаж, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо, нийт хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл, улсын нэгдсэн төсвийн зарлага, үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн тоо өссөн байгаа юм.

Дээр хэлсэнчлэн коронавируст цар тахлын улмаас эрүүл мэндийн салбарт 115 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт оруулсан, “Эрдэнэт үйлдвэр”-ээс 650 тэрбум, “Эрдэнэс Таван толгой”-оос 69 тэрбум төгрөгийн цахилгаан дулаан, шахмал түлшний хөнгөлөлтөд зарцуулсан. Эдгээр нь эргээд эдийн засгийн ачаа болно гэсэн үг.

Түүнчлэн Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалт, Европын Холбооны хар жагсаалтад ороод гарсан. Ер нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ хурдацтай өссөн. Үүнийг манай эдийн засагчид ч, олон улсын байгууллага ч хэлдэг. Монгол Улсын гадаад өр төлбөрийн нийт хэмжээ 30 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 7.2 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр төлбөр бол хоёр орчим тэрбум ам.долларын төлбөр нь Монголбанкны төлбөр. Цаана үлдсэн өр төлбөрийг бусад хувийн секторын өр төлбөр эзэлж буй юм. 2021-2024 оны хооронд нийт 14 орчим тэрбум ам.долларын төлбөр төлнө. Ирэх жилүүдэд дэлхий нийтээр эдийн засгийн уналт үргэлжилнэ. Монгол Улс ямар бодлого барих вэ, ирэх хямралыг хэрхэн гэтлэх вэ гэдэг бас Л.Оюун-Эрдэнийн томоос том асуудал, бас ачаа мөн.

Дөрөв. Монголын улс төрийн маш тогтворгүй үед Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүн болж байна. Энэ нь коронавируст цар тахал хийгээд 2021 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотой. Сонгууль болоход ердөө дөрвөн сар гаруйхны хугацаа үлдээд байна. Аливаа улс төрийн тогтворгүй байдлын цохилт нь хамгийн түрүүнд Засгийн газарт ирдэг. Тэр жишээгээр У.Хүрэлсүхийн Засгийн газар нурчих шиг болсон.

Тиймээс үүнийг төрийн институциуд, эсвэл улс төрийн хүчнүүдийн зөрчлийн аль нь гэдгийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан энэ байдал үлдэх хэдэн сард хүндэрч мэдэхээр дүр зураг ажиглагдаж байна. Ийм нөхцөлд Засгийн газрын шууд тулах жагсаал цуглаан, эсэргүүцэл тэмцэл ч гаарахыг үгүйсгэх аргагүй. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар яаж тогтвортой ажиллах вэ гэдэг дээр бас ухаан зарах хэрэгтэй болж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнийн тулах эхний хэдэн асуудал нь энэ. Бүтэн улс байтугай ганц хүнд асуудал мунддаггүй. Тэр жишгээр Монголын зовлон жаргал дуусахгүй нь тодорхой.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүн энэ сорилт, ачаануудыг дааж чадах уу. Түүний том улс төрд орж ирээд хийсэн зүйлүүдийг харвал бас л гэж басч болохооргүй. Итгэж болохоор улстөрч харагддаг.

Ирэх өдөр, жилүүдэд нүүр тулахтайгаа дүйх хэмжээний гэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд шилжүүлэн авсан явдал юм. Мөн 2019 оны эхээр Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Сингапурт заруулаагүй. Энэ бүхний учрыг Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад үүнээсээ татгалзаж, хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг нэр бүхий банк гаргасан байх магадлалтай. Энэ схемийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа Засгийн газар “Монголиан коппер корпорэйшн” компанитай хэлцлийн ширээний ард суух боломжтой гэж ярьдаг юм. Тэгвэл өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашгаар Монгол Улсын бүх айл өрх, зарим аж ажуйн нэгжүүдийн цахилгаан дулааны үнийг энэ оны долдугаар сарын 1-нийг хүртэл хөнгөлсөн.

Бас “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг Л.Оюун-Эрдэнэ боловсруулсан байдаг. Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүйн давхцал нь оюун санаа, хурд, мөн чанар гэсэн төгс холбоост хадгалагдаж буй бөгөөд урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал нь үндэсний дахин давтагдашгүй онцлогт суурилсан, дэлхийн дэвшилтэт үзэл санаатай хослуулсан Монгол Улсын хөгжлийн загвар аж. Үүгээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь есөн зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн гурван үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн байдаг. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг явах замаа тавьчихаад Ерөнхий сайд болж байна гэхэд болно. Гэвч энэ бодлогын бичиг баримтыг уншсан хүн хэд байдаг бол, харин шүүмжлэгчид түм бум бий. Юутай ч ийм “Алсын хараа”-тай болсноор Монгол Улс зүг чигтэй болсон гэдгийг улс төрийн бүхий л “жанр”-аараа хүлээн зөвшөөрсөн.

Төрийн үйлчилгээнд “E-Mongolia”-г нэвтрүүлсэн. Яалт ч үгүй л үүний автор нь Л.Оюун-Эрдэнэ. Коронавируст цар тахлын үед Монгол Улсын иргэдэд хамгийн ойр үйлчилгээ нь энэ болоод байна.

“E-Mongolia”-г нэвтрүүлсэн нь иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийгдэх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал байв. Энэ бас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны тусгагдаад байсан юм.

За нэг иймэрхүү Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газрыг ирэх жилүүдэд тэргүүлэх нь гэж ойлгож байна. Л.Оюун-эрдэнэ 2016 оноос хойш байнга өссөөр “айргийн тав”-аас буухаа больсон рейтингийнхээ үнэн худлыг дэнслүүлнэ. Тэр утгаараа эдгээр ачаанаас гадна улс төрийн хариуцлага хамт үүрч эхэлж байна. Улстөрчийн карьертай нь ч холбоотой. Нэг үгээр хэлбэл, улстөрчийнхөө хувьд, хүнийхээ ч хувьд шандсаа л шалгуулна гэсэн үг дээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн маргааны улмаас орцны цонхоор үсрэхийг завджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12/А дугаар байрны найман давхраас согтуу хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага 2020.01.23-ны өдрийн 01:36 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 6.5 км замыг туулан 01:42 цагт очиж Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б /21 настай, эрэгтэй/ гэр бүлийн маргааны улмаас /согтууруулах ундаа хэрэглэсэн/ орцны цонхоор үсэрч амь хорлох гэж байсныг 25 минут ажиллаж аварч буулгасан байна.

Улмаар үсрэхийг завдсан эрийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-шинэ-оцлох цаг-үе

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эсэргүүцлийг дэмжиж цугласан иргэдийг шинжилгээнд хамруулна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюу толгой”-н асуудлаар өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн билээ. .Жагсаал өглөө 09:00 цагаас эхлэн үргэлжилсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас С.Ганбаатар гишүүнд шаардлага хүргүүлсэн ч хүмүүс нэмэгдэн ирсээр байгаа юм. Улмаар халдвартай хүний нэгдүгээр хавьтал тус жагсаал дээр очсон нь тогтоогдсон тул талбай дээр болон ойр хавьд нь явж байгаа иргэдийн гэрийн хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллийг бүртгэн авч, гэрийн тусгаарлалтанд оруулахаар болжээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг ажлаас нь халжээ

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг тус яамны ТНБД-ын тушаалаар өнгөрөгч Баасан гаригт /2021.01.22/ажлаас нь халах тушаал гаргажээ. Шалтгаан нь Өргөө амаржих газар амаржсан эх углааштай гарахад мэргэжил арга зүйгээр хангаагүй гэсэн үндэслэлээр халсан байна.

ЭМЯ-ны бичиг хэргийн ажилтнаас Covid-19 халдвар илэрсэн тул Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өчигдрөөс гэрийн тусгаарлалтад оржээ. Түүнийг албан тушаалаас нь халсан шийдвэрийг өнөөдөр (2021.01.25) өөрт нь цахимаар танилцуулж, “Ажлаа мөн цахимаар хүлээлгэж өг” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Ганбат нар Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өнөөдөр өргөн барилаа.

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 1924 онд баталж, улмаар 1940, 1960 оны Үндсэн хуульд улс төрийн нам нийгмийн бүх байгууллагуудыг удирдах гол хүчин болохыг тунхагла, нэгэн зууны туршид нэг намаас олон намын тогтолцоо руу шилжин төлөвшиж, 1992 онд батлан хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Үндсэн хуульд улс төрийн нам нь улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажиллахыг хуульчилсан нь нийгэм, төрийн удирдлагад улс төрийн нам гол үүрэг гүйцэтгэсэн.

Үндэсний тусгаар тогтнолыг сэргээх, хувьсгалт өөрчлөлт хийх үүднээс Монгол Улсад улс төрийн анхны нам болох Монгол Ардын Нам 1921 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдаж, энэ өдрийг “Эх орончдын өдөр” болгон нийтээр тэмдэглэхээр 2004 онд хуульчилсан. 2021 онд манай улсад улс төрийн нам анх байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа тул энэ нь монголчууд XX зуунд эхлүүлсэн түүхэн үнэт зүйл, ололт гэдэг утгаараа тухайн түүхэн үеийн ололт, амжилт, гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг үнэлж дүгнэн, тэмдэглэх шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.

Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төсөл 2 заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тус тус тусгажээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар, нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулан ажиллаж олсон амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөнгөлөлттэй эмийг харьяалал харгалзахгүй авах боломжтой

Хөнгөлөлттэй эмийг харьяалал харгалзахгүй, бүх шатлалын эмнэлгийн эмч нар бичдэг болсноор та шаардлагатай үедээ, цаг алдалгүй, өөрт ойр байрлах эмийн сангаас хөнгөлөлттэй эм худалдан авах боломжтой болсон.